| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/08897/И |
| Дугаар | 6484 |
| Огноо | 2016-11-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 6484
ариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын төрийн өмчит хувьцаат компани 2646161 регистрийн дугаартай, баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, энхтайвны өргөн чөлөөнд байрлах УБЦТС ТӨХК-ийн Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ЦЗ77061015 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, хужирбулан 3 хэсэг, 34 гудамж, 4083 тоотод оршин суух, Батжаргалын Дүүрэнбилэгт холбогдох,
Гэрээний үүрэгт 412.062 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч УБЦТС ТӨХК-ийн Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цахилгаан эрчим хүчний хэрэглэгчийн 5068102 кодтай, 566469 тоот гэрээтэй Б.Дүүрэнбилэг нь 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сарыг дуустал 412062 төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэж, төлбөрөө одоо хүртэл улсад төлөөгүй байгаа тул Б.Дүүрэнбилэгээс 412062 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Дүүрэнбилэг нь шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Дүүрэнбилэг би хашаандаа айл буулгаж тэр айл нь тогны төлбөрөө төлөөгүй учир ийм боллоо. Тус айлтай ярилцаж төлбөрөө төлөхөөр болсон тул 412.062 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч УБЦТС ТӨХК-ийн Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч Б.Дүүрэнбилэгт холбогдуулан 412.062 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч УБЦТС ТӨХК-ийн Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжилсэн 412.062 төгрөгийг хариуцагч Б.Дүүрэнбилэг нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Дүүрэнбилэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч УБЦТС ТӨХК-ийн Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,012 төгрөгийн тал хувь болох 6506 төгрөгийг улсын төсвөөс, 6506 төгрөгийг хариуцагч Б.Дүүрэнбилэгээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч УБЦТС ТӨХК-ийн Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ