Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 708

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* /РД:*******/ нэхэмжлэлтэй,

******* эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн найз олон дахин гуйсны дагуу 3 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр найз барьцаагүй зээл авч өгсөн.

Тухайн мөнгийг нөхөрт өгч явуулсан. нь мөнгөө өгөх ёстой хугацаандаа өгөөгүйгээс би өөрийн Драгон төвд ажиллуулж байсан хүнсний лангууны гэрээгээ цуцлан бараагаа бөөндөн нийт 4 000 000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өмнөөс барагдуулж өгсөн.

2015 оны 05 дугаар сарын 20-нд банкнаас зээл авах гэж байгаа гэсэн. Гэвч нь одоог хүртэл зээлээ эргэж төлөөгүй. Утсаа унтрааж алга болж, оршин суугаа газраа олон удаа сольж нүүж алга болоод байгаа. Иймд ******* эрэн сурвалжилж өгнө үү.

Өөрийн багын найз т хүүхэд нь өвдсөн мөнгө хэрэгтэй байна гэсний дагуу тус болж, ажлын газрын хүнээс 3 000 000 төгрөгийг зээлж өгсөн боловч одоо хүртэл буцааж өгөхгүй алга болчихсон. Би 3 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн. Шүүхэд хандахаар хаягтаа байхгүй гэдэг. Уг нь хорооноос нь асуухаар байгаа гэдэг юм. утас нь , нөхөр утас нь гэж байгаа. Иймд ийг эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                       

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгч *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэгт авагдсан зээлийн баримт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 7-р хуудас/

нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан , тоотод бүртгэлгүй болох нь дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн №101/ШЗ2016/25723 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар тогтоогдож байх бөгөөд  хариуцагчийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Харнууд овогт Лхаажавын ийг оршин суугаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал,

оны дүгээр сарын -ны өдөр төрсөн, эмэгтэй, /РД:ЧТ7201/, , тоотод оршин суудаг гэх, холбоо барих утас , нөхөр нь утасны дугаар нь болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон   

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Харнууд овогт Лхаажавын ийг /РД:ЧТ7201/ эрэн сурвалжилсугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* эрэн сурвалжилж, олох ажиллагааг ажиллагааг Хан- Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай. 

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 0 дугаар зүйлийн 0.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ХУЛАН