| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2016/00981/И |
| Дугаар | 707 |
| Огноо | 2016-09-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 707
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* нэхэмжлэлтэй,
******* эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* би 2016 оны 1-р сарын 25-нд булган шубыг зээлээр худалдахаар, бичиг үйлдэн тохиролцож өгсөн байдаг. Тохиролцоогоор 2016 оны 3 дугаар сарын 25-нд төлбөрөө төлж дуусгах байсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн тооцоо хийгээгүй.
******* би хариуцагчийн ,, тоотод түүний өөрөө бичиж өгсөн гэрийн хаяг Б,, тоот хаягуудаар шүүхэд удаа дараа хандсан боловч 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн мөн 2016 оны 08 дугаар 12-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШЗ2016/21682 тоот, 102/ШЗ2016/22240 тоот захирамжид түүнийг хаягтаа байхгүйг тодорхойлсон юм. оршин суугаа хаяг тодорхой бус боловч Баянгол дүүргийн 4-р хорооны дугаар байрны 1-1 тоотын өргөтгөл хийсэн байранд өдөр өнжүүлэх ажиллуулж байна. Түүнтэй , , дугааруудаар холбоо барих боломжтой.
нь нэхэмжлэгч миний утасны дуудлагыг авахгүй үл тоосон байдалтай байгаад өнөөдрийг хүрч байна. Иймд иргэн ын оршин суух хаяг болон байгаа газрыг нь тогтоон эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. ******* нь 2016 оны 1-р сарын 25-нд булган шубыг зээлээр худалдахаар бичиг үйлдэн тохиролцож өгсөн байдаг. Тохиролцоогоор 2016 оны 3 дугаар сарын 25-нд төлбөрөө төлж дуусгах байсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн тооцоо хийгээгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул шүүхэд хандаж эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Уг нь Баянгол дүүргийн 4-р хорооны дугаар байрны 1-1 тоотын өргөтгөл хийсэн байранд өдөр өнжүүлэх өөрөө ажиллуулж байгаа юм билээ. Иймд түүний хаягийг нь олж тогтоон, нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Ч.Галтбаатар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэгт авагдсан зээлийн гэрээ, мөнгө хүлээлцсэн баримт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 3-4-р хуудас/
Ч.Галтбаатар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Б,, тоот хаяг нь тус хороонд бүртгэлгүй болох нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж, мөн ,ны тоотод бүртгэлгүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №102/ШЗ2016/22240 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
оршин суугаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал,
өдөр төрсөн, РД:, Баянгол дүүргийн 4-р хорооны дугаар байрны 1-1 тоотын өргөтгөл хийсэн байранд өдөр өнжүүлэх өөрөө ажиллуулж байгаа гэх, холбоо барих утасны дугаар , , болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,3 дугаар зүйлийн3.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар / РД:/ эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* эрэн сурвалжилж, олох ажиллагааг Хан- Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН