Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/277

 

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,  

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж

Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгч: Д.О нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овгийн Д О холбогдох 1912......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,,,, оны ,,, дүгээр сарын ,,,-ний өдөр Архангай аймгийн ,,,суманд төрсөн, ,,, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн ,,,,тоотод оршин суух, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар сарын 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн баривчлах ялаар, мөн тус шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Б овгийн Д О /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.О нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Бор толгойн 44-02а тоотод оршин суух С.Эхашаанаас нь мицубүши пажеро маркийн тээврийн хэрэгслийн урд талын амаржин 10 ширхэг, тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслийн доод өндгөн тулгуур 8 ширхэг, босоо тэнцүүлэгч 4 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 930.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч С.Э өгсөн: ...Архангай аймгийн Эрдэнэбулган 4 дүгээр багийн нутаг Бор толгойн 44-02 тоотод байрлах манай хашаан дотроос 2019 оны 10 дугаар сарын 28-ны орой 19 цаг 02 минутын үед машинаас буулгаад хураагаад тавьсан байсан машины сэлбэгүүд дотроос хайрцагтай байсан шинэ амаржин, өндгөн тулгуур, босоо тэнцүүлэгч зэрэг эд зүйлийг хулгайд алдсан. Би хашаандаа авто засвар, сэлбэгийн дэлгүүр ажиллуулдаг юм. Тэгээд тэр өдөр Улаанбаатар хотоос сэлбэгээ татаад ачаа бараагаа хашаандаа буулгаад зах дээр байдаг сэлбэгийн дэлгүүртэй тал бараагаа зөөх гээд хэсэг барааг хашаан дотроо хураасан байсан. Тэгээд хураасан бараагаа зах руу зөөх гэтэл хайрцагтай амаржин, өндгөн тулгуур босоо тэнцүүлэгч зэрэг эд зүйл хулгайд алдсанаа мэдсэн. Эд зүйлээ хулгайд алдсанаа мэдээд камерын бичлэгээ ухраагаад шүүгээд үзтэл 19 цаг 02 минутын үед цэнхэр куртик, хар өмд, түрүүтэй гутал, саравчтай малгайтай эрэгтэй хүн манай хашаа руу ороод алдагдсан эд зүйлсийг аваад эргээд гарч байгаа нь бичигдсэн байсан. Тийм учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Маргааш өглөө нь хулгай хийсэн этгээдийг тогтоосон байсан. Би хулгайд алдсан эд зүйлээ бүрэн бүтэн буцааж авсан. Манай хашаанаас хулгайд алдсан эд зүйл нь "мицубүши пажеро” маркийн тээврийн хэрэгслийн урд талын амаржин 10 ширхэг, тус амаржинууд бүгд шинэ хайрцагтайгаа байсан, хайрцаг нь улаан, хар алаг өнгөтэй, Тоёота марк 2” маркийн тээврийн хэрэгслийн доод өндгөн тулгуур 8 ширхэг, босоо тэнцүүлэгч 4 ширхэг зэрэг эд зүйл алдсан. Амаржин 1 ширхэг нь 40,000 төгрөг, нийт 10 амаржин 400,000 төгрөг, өндгөн тулгуур 1 ширхэг нь 35,000 төгрөг, нийт 8 ширхэг нь 280,000 төгрөг, босоо тэнцүүлэгч 1 ширхэг нь 18,000 төгрөг, 4 ширхэг нь 72,000 төгрөг тус тус үнэлж байна. Нийт үнэлгээ нь 752,000 төгрөг болж байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би хулгайд алдсан эд зүйлээ бүрэн хүлээж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

Гэрч Х.О өгсөн:...2019 оны 10 дугаар сарын 29-ний орой би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд байрлах Шинэ эхлэл төвд ажил дээрээ байж байсан чинь О намайг дуудаад би гарч уулзсан. Тэгтэл О нэг хайрцагтай зүйл барьчихсан мөнгөний хэрэг болоод байна чи машины амортизатор авах уу гэсэн. Би ямар машины амортизатор юм бэ гэж асуутал ямар машиных гэдгийг нь мэдэхгүй хайрцагтай шинэ амортизатор байна гэсэн. Би амортизатор авахгүй, тэгээд ч надад одоо мөнгө байхгүй гэж хэлсэн чинь О намайг авчих гээд гуйгаад салахгүй байсан. Сүүлдээ О надаас 50.000 төгрөг өгчих би маргааш мөнгийг чинь өгье оронд нь амортизатораа барьцаанд тавьчихъя гээд гуйгаад байхаар нь 50.000 төгрөг өгөөд нөгөө хайрцагтай амортизаторыг нь аваад үлдсэн. Гэтэл маргааш нь цагдаагийн байгууллагаас ирээд нөгөө амортизаторыг хулгайн эд зүйл гээд надаас хурааж авсан. Би тухайн үед нь хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй, би Ооос ямар учиртай амортизатор юм бэ гэж асуусан чинь хүн зараад өг гэсэн юм гэж хариулсан, би Ооос өөр зүйл асууж шалгаагүй юм. Цаасан хайрцагтай шинэ амортизатор байсан яг хэдэн ширхэг байсныг нь хараагүй, гялгар ууттай жижиг төмөрүүд байсан яг хэдэн ширхэг ямар эд зүйл байсныг нь сайн хараагүй. О ганцаараа явж байсан өөр хүн байгаагүй, ямар унаагаар зөөж авч ирснийг нь мэдэхгүй. Би дараа нь Отой уулзаад 50.000 төгрөгөө буцаагаад авсан, надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн  16-17 хуу/

 

Гэрч Б.О өгсөн:.. 2019 оны 10 дугаар сарын сүүлээр байсан яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Орой 19 цаг өнгөрч байх үеэр би мотоциклтой таксинд явж байсан чинь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Бор толгойн хороолол дээр нэг эрэгтэй хүн хайрцагтай юм тэвэрчихсэн явж байгаад надтай таараад намайг таксинд яваад өг гэж гуйсан. Тэр хүн Бор толгойн хорооллоос Баянбулаг хороололд гэртээ очоод гэрээсээ таксины мөнгө авч гарч ирээд “Шинэ эхлэл” төвийн гадаа очоод нэг хүнтэй уулзаад нөгөө хайрцагтай зүйлээ өгчихөөд буцаад гэртээ хүргүүлсэн тэр хүн надад 10.000 төгрөг өгсөн. Тэр хүн хөх өнгийн куртик хар өмд түрүүтэй гуталтай явж байсан. Тэр хайрцагтай зүйлийг нь юу байсныг мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн  18-19 хуу/ 

 

Д.Оын гэрчээр өгсөн:... Би 2019 оны 10 дугаар сарын 28-ны орой 19 цаг 00 минутын үед би Архангай аймгийн төв Хасу зах дээрээс Эрдэнэбулган сум 5-р баг Наранбулаг хороолол 18-16 тоотод байрлах гэр рүүгээ харих гээд Энхбат гэх хүний “Хангай” авто засварын үүдээр гараад явж байсан чинь хашааны хаалга онгорхой байсан тэгэхлээр нь хашаа руу нь ороод хашаан дотор хураалгаастай байсан машины сэлбэгнүүдийн дээр байсан цаасан хайрцагтай амаржин, түлек зэрэг эд зүйлийг нууцаар хулгай хийж аваад гэр рүүгээ явсан. Намайг харих гээд гудамжинд явж байтал мотоциклийн таксинд явдаг нэрийг нь мэдэхгүй зүс таних залуу явж байхаар нь тэр залууг гуйгаа мотоцикль дээр нь сундалдаад Шинэ эхлэл төв дээр очоод манаач ажилтай Очирхуяг гэх залууд хулгай хийсэн амаржин, түлекээ барьцаанд тавьж үлдээгээд 50.000 төгрөг аваад мотоцикпийн таксинд явсан залууд таксиний 10 мянган төгрөг өгчихөөд гэртэй харьсан. Би хашаан дотор нь эд зүйл байхаар нь хулгай хийх гэж орсон. Би ганцаараа явж байсан. Цаасан хайрцагтай 10 ширхэг амаржин байсан, гялгар ууттай 12 ширхэг түлек байсан өөр эд зүйл байгаагүй. Хулгайн эд зүйл гэдгийг Очирхуягт хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

 

Д.Оын яллагдагчаар өгсөн:..би 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-34 хуу/

 

Шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтээр 2019 оны 10 дугаар сарын байдлаар нийт 930.000 төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 22 хуу/

Гэрэл зураг үзүүлэлт /хх-ийн 4 хуу, 37 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 39 хуу/

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40-48 хуу/

Д.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51 хуу/

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53-54 хуу/

Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 57-59 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Бор толгойн 44-02а тоотод оршин суух хохирогч С.Эхашаанаас нь шүүгдэгч Д.О нь мицубүши пажеро маркийн тээврийн хэрэгслийн урд талын амаржин 10 ширхэг, тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслийн доод өндгөн тулгуур 8 ширхэг, босоо тэнцүүлэгч 4 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч С.Энхбатад 930.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.      

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.О үйлдсэн болох нь:

Хохирогч С.Э өгсөн: ...хураасан бараагаа зах руу зөөх гэтэл хайрцагтай амаржин, өндгөн тулгуур босоо тэнцүүлэгч зэрэг эд зүйл хулгайд алдсанаа мэдсэн. Эд зүйлээ хулгайд алдсанаа мэдээд камерын бичлэгээ ухраагаад шүүгээд үзтэл 19 цаг 02 минутын үед цэнхэр куртек, хар өмд, түрүүтэй гутал, саравчтай малгайтай эрэгтэй хүн манай хашаа руу ороод алдагдсан эд зүйлсийг аваад эргээд гарч байгаа нь бичигдсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/, гэрч Х.О өгсөн:...2019 оны 10 дугаар сарын 29-ний орой би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд байрлах Шинэ эхлэл төвд ажил дээрээ байж байсан чинь О намайг дуудаад би гарч уулзсан. Тэгтэл О нэг хайрцагтай зүйл барьчихсан мөнгөний хэрэг болоод байна чи машины амортизатор авах уу гэсэн. Би ямар машины амортизатор юм бэ гэж асуутал ямар машиных гэдгийг нь мэдэхгүй хайрцагтай шинэ амортизатор байна гэсэн. Би амортизатор авахгүй, тэгээд ч надад одоо мөнгө байхгүй гэж хэлсэн чинь О намайг авчих гээд гуйгаад салахгүй байсан. Сүүлдээ О надаас 50.000 төгрөг өгчих би маргааш мөнгийг чинь өгье оронд нь амортизатораа барьцаанд тавьчихъя гээд гуйгаад байхаар нь 50.000 төгрөг өгөөд нөгөө хайрцагтай амортизаторыг нь аваад үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн  16-17 хуу/, гэрч Б.О өгсөн:.. 2019 оны 10 дугаар сарын сүүлээр байсан яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Орой 19 цаг өнгөрч байх үеэр би мотоциклтой таксинд явж байсан чинь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Бор толгойн хороолол дээр нэг эрэгтэй хүн хайрцагтай юм тэвэрчихсэн явж байгаад надтай таараад намайг таксинд яваад өг гэж гуйсан. Тэр хүн Бор толгой хорооллоос Баянбулаг хороололд гэртээ очоод гэрээсээ таксины мөнгө авч гарч ирээд “Шинэ эхлэл” төвийн гадаа очоод нэг хүнтэй уулзаад нөгөө хайрцагтай зүйлээ өгчихөөд буцаад гэртээ хүргүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн  18-19 хуу/, гэрэл зураг үзүүлэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.  

 

Мөрдөн байцаалтын явцад алдагдсан эд зүйлс зэргийн үнэлгээг шинжээч томилж  дүгнэлт гаргуулан тогтоолгоход амаржин 5 хос 55000 төгрөг, өндгөн тулгуур 4 хос 35000 төгрөг, босоо тэнцүүлэгч 2 хос 25000 төгрөг нийт 930.000 төгрөгөөр тус тус үнэлжээ. 

 

Шүүгдэгч Д.О нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 930.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.   

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Оын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 66-67 хуу/  гарын үсэг зуржээ.   

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч Д.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Э 930.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч С.Э нь...надад гомдол санал нэхэмжлэх зүйл, алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/ зэргээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Д Оыг бусдын  эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчД.Оыг өдөрт 4 дээшгүй цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8,  1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.  

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ОТГОНЦЭЦЭГ