| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0265/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/259 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2019/ШЦТ/259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж
Улсын яллагч: Э.Б
Шүүгдэгч: Б.П нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овгийн Б П холбогдох 1912........... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 17-21 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, М овгийн Б П /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Пнь 2019 оны 10 дугаар сарын 25-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг Дэлгэрбулаг 2 дэлгүүрийн хашаан дотор иргэн Э.М маргалдан, түүнийг зодож, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, 2 хөмсөгний голд хамрын угт хамрын нурууны зөөлөн эдэд няцралт, 16 дугаар араа шүд унасан, 2 нүдний дээд доод зовхины дотор талд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Э.Мын өгсөн:...2019 оны 10 дугаар сарын 25-ны орой найз Э, П нарын хамтаар 18 цагийн үед Арслан цохионы гудамжинд машин дотор хоёр хоёр лааз пиво ууж байгаад П гэрт нь ороод хоол хийлгэж идээд хоёр том пиво ууж дуусаад гараад П дүү гэх Б гэх залуугийн машинд суусан. Тэгээд Б ахын дүү гараад тамхи аваад ир гэсэн чинь чадахгүй гэхээр нь маргалдаж эхэлсэн. Б тухайн үед дэлгүүр рүүгээ гүйгээд орчихсон. Тэгэхээр нь хэсэг хугацааны дараа би дэлгүүр рүү нь өөрөө тамхи авах санаатай ороод Б гэх залууд хандаад ахын дүү ч том болждээ гэж хэлээд хацар руу нь гараараа хоёр удаа алагдсан чинь Б зөрүүлээд намайг гараараа миний хамар нүүр рүү хоёр гурван удаа цохиж зодсон. Тэр үед миний хамараас цус гараад цусаа тогтоочихоод Пдээр ороод дүү чинь намайг ийм болгочихлоо гээд уурлаад дайрсан чинь П миний нүд нүүр рүү гараараа цохисон. Би шатанд тээглээд хойшоо унасан чинь миний дээр гарч сууж байгаад миний нүүр рүү олон удаа цохисон. Тэр үед Э гэх манай найз салгасан. Тэгээд шатнаас бууж байгаад П барьцалдаж аваад нэг удаа цохисон намайг Пгазар дахиж унагаагаад дүү Б гэх залуутайгаа нилээд намайг газар уначихсан байх үед Пминий дээр гарч ирээд гараараа миний нүүр нүд рүү цохиод байсан. Тэгээд дахиад Э салгасан. Тэгээд би уурандаа найз Эыг нэг удаа хацар руу нь цохисон. Тэгсэн чинь Э би чамайг салгаж байна шүү дээ чи болилдоо гээд зөрүүлээд миний хацар руу хоёр алагдсан. Тэгээд би шууд тэндээс эхнэр Нтайгаа хамт цагдаа дээр ирээд гомдол гаргачихаад шууд харьсан. П, Э бид гурав П гэрт орж хоол хийлгэж идэх үед манай эхнэр Н, П эхнэр У, Эын эхнэр Дүүрээ нар ирсэн байсан. Миний биед учирсан тархи доргилт, 2 хөмсөгний голд, хамрын угт, хамрын нуруугаар зөөлөн эдэд няцралт, 2 нүдний дээд, доод зовхины дотор талд, доод зовхины доод талаар цус хуралт, 16 дугаар араа шүд хөдөлсөн гэмтэл нь Б, П цохилтын улмаас учирсан. Намайг тухайн үед Б, Пхоёр л цохиж зодсон. Өөр хүмүүс бол оролцоогүй. Б намайг анх эхлээд миний хамар руу 2-3 удаа цохисон. Түний дараа Пминий баруун талын шанаа руу цохисон. Тэгээд намайг газар унагааж байгаад миний дээр гараад олон удаа нүүр хамар нүд орчимд цохиж зодсон. Хэсэг зодуулж байгаад босоод ирэх үед миний араа шүд уначихсан байсан. Эргэж босож ирээд дахиж П барьцалдаж авсан, тэр үед ПБ гэх дүүгийн хамтаар над руу дайраад байсан. Намайг Пцохиж газар унагаагаад миний дээр гарч ирээд намайг бас л миний нүүр ам нүд толгой орчимд 2-3 удаа цохиж зодоод одоо манайхаас зайл гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ хамт шууд цагдаа руу явсан. Уг асуудал анх эхлээд дэлгүүр дотор Бд зодуулсан, түүний дараа Дэлгэрбулаг дэлгүүрийн хашаан дотор байшингийн 2 давхар руу гардаг шатан дээр Пт зодуулсан. Тэгээд сүүлд хашаан дотор шатнаас бууж ирээд зодуулсан. Би тухайн үед Б гэх залууг хоёр удаа алагдсан, Пнамайг зодох үед би урдаас нь эсэргүүцэл үзүүлж харилцан гар хүрч цохилцож зодолдсон. Гэхдээ Пт гэмтэл учруулсан эсэх талаар бол мэдэхгүй байна. Тэгээд сүүлд нь Э дундуур орох үед намайг хамт зодсон байх гэж бодоод тунирхаад хоёр удаа түүний хацар руу цохисон өөр хүнд гар хүрээгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуу/
Хохирогч Э.Мын дахин өгсөн:..миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Пцохиж зодож учруулсан. Тухайн үед тэр Б гэх залуу миний нүүр рүү нэг хоёр удаа цохисон. Тэр үед миний хамарнаас цус гарсан. Миний хамар гэхдээ ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй зүгээр л жаахан цус гарсан. Ер нь бол миний хамарнаас маш амархан гар хүрэх төдий л цус гарчихаад байдаг юм. Билэгдэмбэрэп миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учруулаагүй. Харин миний биед учирсан гэмтлүүдийг Пл цохиж зодож учруулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/
Хохирогч Э.Мын дахин өгсөн:...гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой санал хүсэлт баримт материал гэх зүйл байхгүй. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлүүдийг Пцохиж зодож учруулсан. Миний биед гэмтэл учруулсан өөр хүн байхгүй. Бид сайн дураараа эвлэрсэн ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Гэрч М.Н өгсөн:... манай нөхөр М дэлгүүрийн худалдагч Б гэх залуутай маргалдаж байгаад Бг нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэгсэн Б зөрүүлээд манай нөхөр Мын нүүр хамар руу хоёр гурван удаа цохисон. Тэр үед Мын хамараас цус гарсан. Тухайн үед Э салгаад бид нар П гэрт эргээд орсон. М тухайн үед дүүд нь зодуулсандаа уурлаад Эын нүүр рүү хоёр удаа цохисон. Тэгсэн Э Мын нүүр толгой орчимд гурваас дөрвөн удаа цохисон. Птэр хоёрыг салгаж байсан. Тэгээд бид нар гаръя гээд П гэрээс П, Э түүний эхнэр Д М бид тав гарсан. Тэгээд гэрээс гарах үед манай нөхөр Мыг Пшатан дээр цохиж унагаагаад дээр нь гарч суугаад Мын толгойгоор шатны цемент мөргүүлээд дээрээс нь олон удаа гараараа нүүр толгой руу нь цохиод байсан. Тэр үед Э салгасан шатнаас буугаад П, М хоёр дахиж барьцалдаж аваад зодолдоод байсан. Манай нөхөр Мын нүүр хамар амнаас цус гараад нүүр нүд нь хавдаж, хөхөрсөн байсан. Тэгээд Пыг эхнэр У нь гэрээс гарч ирээд аваад орсон. Бид нар тэндээс явсан би нөхөр Мын хамтаар цагдаад дээр ирж дуудлага өгсөн. Тухайн үед манай нөхөр Мын хоёр нүд нь хөхөрч хавдаж цус хурсан, хамар нь тэгширч хавдаж хөх няц болсон, баруун талын дээд араа нь уначихсан байсан. Манай нөхөр Мын биед учирсан гэмтлийг миний бодлоор Пучруулсан гэж бодож байна. Б 2-3 удаа хамар руу нь цохих үед хамарнаас нь цус гараад байсан. Тэр үед хамарнаас нь цус гарч байсан болохоос ямар нэгэн байдлаар хавдаж хөхөрөөгүй байсан, тэгээд дараа нь П нилээд удаан зодолдсон. Тэгээд салгаад явах үед нүүр ам хамар нь бүгд хавдсан шүд нь унасан байсан. Тухайн үед Этай бас ганц хоёр удаа М цохилцсон. Э Мын хацар шанаа орчимд нь хоёр удаа цохисон тэр үед бол ямар нэгэн гэмтэл учраагүй байх гэж бодож байна. Э, Б болон Пнарын биед гэмтэл учраагүй. Б архи уугаагүй эрүүл байсан харин нөгөө гурав нь болохоор нилээд их согтуу байсан. Тухайн үед өөр хүмүүс зодоон хийгээгүй. Манай нөхөр М П, Б нартай зодоон хийсэн бас Этай ганц нэг удаа гараараа цохилцсон. Өөр зүйл болоогүй. М, Б, Пнарын хооронд өр авлага болон бусад хувийн таарамжгүй харилцаа байхгүй. Б нь П дэлгүүрийн худалдагч ажилтай хүн байдаг. Тэр үед Б, М, П, Э, Д бид нар байсан. Сүүлд нь У гарч ирж нөхөр Пыг гэр рүүгээ аваад орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуу/
Гэрч Б.Дын өгсөн:..М Бд хандаж ахдаа тамхи байвал өгчих гэсэн чинь Б байхгүй гэж хэлсэн. Тэгээд Б машинаасаа буугаад дэлгүүр рүүгээ гүйгээд орсон. Түүний араас М дэлгүүр рүү нь орсон. Тэгээд удаад байхаар нь Н дэлгүүр рүү араас нь орчихоод буцаж гарч ирээд Э бид хоёр дээр ирээд Б М хоёр чинь дэлгүүр дотор зодоон хийгээд Мын хамараас цус гарчихсан тогтохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр бид 2 машинаас буугаад дэлгүүр рүү орсон. Дэлгүүрт орох үед зодоон бол болоогүй, Мын хамарнаас цус гарчихсан тогтохгүй байж байхаар нь би ганцаараа дээшээ П гэрт ороод байж байтал араас Э, М, Н нар намайг дагаад ороод ирсэн. Тэгсэнээ М П маргалдаад барьцалдаж аваад хоёр биенийгээ цохиж аваад байсан. Тэгээд бид нар бүгд гэрээс гарцгаасан. Тэгсэн хашааны гадаа гарч чирээд ПМ хоёр дээрээ доороо ороод зодоон хийгээд байсан. Бид нар очоод салгаад би Пыг хашаа руу нь дагуулаад оруулсан. Тэгсэн М П араас хашаа руу нь дагаж орж дахиж хэрүүл маргаан хийгээд барьцалдаж аваад дахиад зодоон хийгээд эхэлсэн Тэгэхээр нь би П гэрт ороод эхнэр Уг нь дуудаад тэгээд У гарч ирээд нөхөрөө аваад орсон. М, Н, Э бид дөрөв тэндээс явган алхаад гэр рүүгээ явцгаасан. М Н хоёр эмнэлгээр орсон. Тэр үед Мын хамар нь аймаар хавдчихсан байсан. Зодоон болсоны дараа Мын хамар хавдсан, нэг талын нүд нь улайсан нэг талынх нь хацар хавдсан хамаг бие нь бөөн цус болсон байсан. Би аль талынх нь нүд хацар улайж хавдсан байсан эсэх талаар санахгүй байна. Анх эхлээд дэлгүүрт орох үед Мын хамарнаас нь цус гарсан байсан хамар нь хавдсан байсан эсэхийг анзаарч хараагүй хоёр хамарнаас нь зэрэг цус гоожоод байсан.Тэгээд дараа нь П зодоон хийсэний дараа хамар нь бүүр аймаар том хавдсан баруун нүд нь улайж, баруун хацар нь хавдсан байдалтай болсон байсан. Тухайн үед Мыг Пбусадтай бүлэглэж цохиж зодсон зүйл бол байхгүй. Тэр хоёр хоорондоо л харилцан зодоон хийсэн. ПМ хоёрыг зодолдож байх үед Б гараад ирчихсэн байсан. Тэгэхээр нь Н бид хоёр тэр Бг чи жаахан хүүхэд байж учрыг нь олоогүй байж яах гээд байгаа юм ор гээд гэр рүү нь оруулчихсан дахиж гарч ирээгүй. П биед гэмтэл бэртэл учирсан байсан эсэх талаар анзаарч хараагүй зүгээр гайгүй л байх шиг байсан. М, Пнар тааруулаад ууцгаасан бага зэрэг л халамцуухан байх шиг байсан. Ер нь бол тухайн үед эхлээд М Бтэй зодоон хийгээд дараа нь П зодоон хийсэн. Өөр хэн нэгэн хүмүүс хоорондоо ямар нэгэн байдлаар зодоон цохион хийгээгүй. Тухайн үед манай нөхөрийн биед гэмтэл бэртэл учраагүй...гэх мэдүүлэг /хх-ийн дугаар 21-23 хуу/
Гэрч Д.Бийн өгсөн:...би тэр хүмүүсийг хүргэж өгөх гээд байж байхад М ах наа пизда чинь машин барьж чаддаг юм уу гээд машинаас бууж ирээд надаас тамхи асуусан. Тэгэхээр нь би надад тамхи байхгүй гэж хэлсэн чинь М надад хандаж чи дэлгүүр рүүгээ ороод аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би та өөрөө ороод авчихаа гэж хэлсэн тэгээд би машин дотороо ороод сууж байсан чинь М ах өөрөө дэлгүүр орж тамхи авчихаад эргэж гарч ирсэн. Тэр үед түүнтэй хамт байсан Н гэх эгч Э гэх ах бас эхнэртэйгээ машинд ороод суучихсан байсан. Тэгсэн М ах ирээд машины урд талд суугаад энд чинь сууж болох юм уу пизда минь гээд байсан. Тэгэхээр нь машинаас буугаад шууд гэр рүүгээ орчихсон. Гутлаа өмсчихөөд буцаж гарч ирээд дэлгүүр дотор орж ирэхэд М ах дэлгүүрт орж ирээд надад хандаж чи муу яагаад байгаа гөлөг вэ гээд намайг гараа миний зүүн шанаа руу нэг удаа цохиод зүүн хөл рүү нэг удаа өшиглөсөн. Би зөрүүлээд М ахыг нэг удаа хамар руу цохисон, тэр үед М ахын хамарнаас цус гараад байсан. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад байж байх үед манай найз нар орж ирээд салгасан. Тэр үед бас М ахтай хамт явж байсан найз нар нь орж ирсэн, би тэндээс гараад хашааныхаа гадаа зогсож байсан. Манай гэр Дэлгэрбулаг-2 дэлгүүрийн нэг давхарт байдаг. Тэгээд би хэсэг байж байгаад гэртээ орсон тэгсэн дээд давхарт буюу Пахын гэрт хүмүүс түжгэнээд шуугилдаад байсан. Тэгээд байж байтал М ах манай гэрт орж ирээд намайг гараад ир гээд байсан тэгсэн цаанаас нь Пах ирээд М ахыг тэврээд аваад гарсан ба тэр үедээ намайг битгий гэрээсээ гарч ирээрэй гэж хэлсэн. Тэгээд тэд нар гараад хашаан дотор дэлгүүрийн гадаа шуугилдаад зодоон хийгээд байсан. Тэгэхээр нь би 2 найзтайгаа хамт гараад ирсэн чинь дэлгүүрийн гадаа М ах Пах хоёр хоорондоо барьцалдаж авчихсан зодолдоод байсан. Би Пахыг татаж аваад хашаа руу оруулсан. Тэгээд би 00-ын өрөөнд ороод сууж байтал Пах хашаан дотор Мтай дахиж барьцалдаж аваад зодоон хийгээд байсан. Хэсэг хугацааны дараа У эгч гарч ирээд бас хамт явж байсан хүмүүс нь салгаад Пах гэртээ орсон. Тэгээд М болон түүний эхнэр найз нар нь М ахыг тайвшруулаад хэсэг байж байгаад явцгаасан. Би тэд нарыг явсан хойгуур нь нойлын өрөөнөөс гараад гэртээ орсон. Намайг М ах дэлгүүрт орж ирээд нэг удаа зүүн шанаа руу цохиод тэгээд бас зүүн хөл рүү өшиглөхөөр нь би зөрүүлээд хамар руу нь нэг удаа цохисон. Тэр үед хамарнаас нь цус гарч байсан би тэр ахыг өөр байдлаар гар хүрч цохиж зодоогүй. Тэр үед манай худалдагч Батцэцэг гэх эмэгтэй байсан. Зодоон хийх үед манай найз нар орж ирээд салгасан дараа нь удалгүй Мын найз нар орж ирсэн. Тэр үед М ах Пах хоёр л зодоон хийсэн. Мын хамарнаас цус гарч байсан хамар нь ямар нэгэн байдлаар хавдаж хөхөрсөн зүйлгүй байсан. Миний биед гэмтэл учраагүй. Дэлгүүрийн гадаа М ах Пах хоёр хоёулаа барьцалдаж аваад цохилцоод байсан. Би тэгээд салгасан дараа нь юу болсон талаар мэдэхгүй байна. Надад тийм асуудал байхгүй. Би Пахтай бүлэглэж тэр М гэх хүнийг цохиж зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуу/
Гэрч М.У өгсөн:...манай нөхөр төлөв даруу зантай, үг дуу цөөтэй томоотой залуу байгаа юм. Архи дарс шаардлагатай үедээ тохируулаад хэрэглэчихдэг. Архи уусан үедээ илүү дутуу зангүй шууд л унтаад өгчихдөг хүнтэй нэг их хэрүүл маргаан хийгээд байддаггүй хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуу/
Гэрч Б.Эын өгсөн:...бид нар гарч ирээд машинд нь сууж байтал М Бээс тамхи асуухад Б байхгүй гээд машинас буугаад дэлгүүр рүүгээ орсон. Удалгүй араас нь М ороод гарч ирэхгүй байсан. Тэгээд Н араас нь орчихоод гарч ирээд намайг дуудсан. Дэлгүүр рүү яваад ортол Мын хамраас бага зэрэг цус гарчихсан зогсож байсан. Тэгээд дээшээ П гэрт орсон тухайн үед М П маргалдаад тэгээд тэр хоёр гэрээс гарч ирээд хашаан дотор зодоон хийгээд эхэлсэн би дундуур нь орж салгасан. Мыг Пяг хаана хаана нь хэрхэн яаж цохиж зодсонг бол тухайн үед би салгаж байсан болохоор анзаараагүй сүүлд нь харахад Мын хамар хавдаж хөхөрсөн хамарнаас нь цус гарсан байсан. Харин Пямар нэгэн гэмтэлгүй хэвийн байсан. Тухайн үед П гараараа л Мын нүүр орчимд цохиж зодсон. Тэр үед би манай эхнэр Д, М түүний эхнэр Н, П түүний эхнэр У нар байсан. Тэр үед М нилээн их согтсон байх шиг байсан. П бид хоёр бол гайгүй дунд зэрэг согтолттой байсан. Тухайн үед М П хоорондоо зодоон хийсэн. Өөр хүмүүс бол зодоон цохион хийгээгүй. М биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг П учруулсан өөр хүн түүний биед ямар нэгэн байдлаар гэмтэл учруулаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуу/
Шинжээч С.Х өгсөн:...2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр гаргасан 517 тоот миний гаргасан дүгнэлт үнэн зөв. Хохирогч Мын биед учирсан тархи доргилт, 2 хөмсөгний голд, хамрын угт, хамрын нуруугаар зөөлөн эдэд няцралт, 2 нүдний дээд, доод зовхины дотор талд, доод зовхины доод талаар цус хуралт зэрэг гэмтлүүд нь Б түүний хамар руу гараараа 2-3 удаа цохисон гэх цохилтоос үүссэн байх боломжтой. Б дээрх цохилтоос хохирогч Мын биед ямар ямар гэмтэл бэртэл учирсан эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Мын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг хэний цохилтын улмаас үүссэн болохыг ялган тогтоох боломжгүй учир нь дээрх гэмтлүүд нь Мын нүүр толгой орчимд үүссэн гэмтлүүд байсан. Мын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлүүд нь Б, Пнарын үйлдлээс болж учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүдийг хэний үйлдлээс болж учирсанг ялган тогтоох боломжгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/
Б.П гэрчээр өгсөн:... 2019 оны 10 дугаар сарын 25-ны орой Э, М нарын хамтаар Арслан цохионы 17-21 тоот хашааны гадаа машин дотор пиво ууцгаасан. Тэгээд хэсэг байж байгаад манай гэрт орсон. Тэр үед Эын эхнэр Д, Мын эхнэр Н нар ирээд хоол хийж идээд 2-3 том пиво ууцгааж дуусаад манай найз нар харих болсон. Би тухайн үед согтуу байгаа учраас машин барихгүй манай дүү Бгээр та хэдийг хүргэж өгий гээд би Б рүү утсаар яриад хэлсэн. Б за гэж хэлсэн. Тэгээд тэр хэднийг үүднээс гаргачихаад би эргээд гэртээ ороод ирсэн. Тэгээд байж байтал удалгүй Э Д, Н, М нар манайд ороод ирсэн. Тэр үед Мын хамарнаас цус гарсан би танай дүүтэй муудалцчихлаа танай дүү хүргэж өгөхгүй гээд урдаас агсраад байна гэж хэлэхлээр нь би Б рүү утсаар залгаад асуухад наад М чинь намайг элдэж янзаар дуудаад байсан тэгээд намайг цохиод авахлаар нь би зөрүүлээд цохисон гэж хэлж байсан. Тэгээд гэрээс гарах үед М Бгийн гэр рүү гүйгээд орохлоор нь би араас нь ороод Мягмаржаргалыг тэврээд аваад гарсан. Тэгсэн намайг чи дүүгээ өмөөрлөө гээд намайг боож авсан. Тэгээд бид 2 барьцалдаж аваад газар унаад дээр доороо ороод зодолдож эхэлсэн. Бид 2 хэсэг зододож байгаад би хашаа руугаа орсон уг асуудал эхлээд манай хашааны гадаа болсон юм. Тэгээд намайг хашаа руугаа орсон чинь М буцаж араас орж ирээд бид хоёр дахиж барьцалдаж аваад зодолдсон. Тэр үед манай эхнэр гарч ирээд тэгээд би гэр рүүгээ орсон. Тэр үед манай эхнэр надтай зөрөөд гэрээс гарсан. Намайг гэртээ байх үед хашаан дотор М агсраад л байсан нөхөрөө гаргаад ир гээд байсан би ч тэр үед гараагүй. Тэгээд хэсэг байж байгаад 20-30 минутын дараа тэд нар явсан. Тухайн үед би Мыг давхар хамаж газар унагаасан тэгээд нүүр толгой орчимд нь 2-3 удаа цохисон. Тэгээд бид хоёр дээр доороо ороод харилцан хэн хэнийгээ нилээд хэдэн удаа цохиж зодолдсон. Тэр үед хамт байсан хүмүүс алгаж байсан. М бид хоёр л зодоон хийсэн өөр хүмүүс зодоон хийгээгүй. М анх манай гэрт орж ирэх үедээ бол хамарнаас нь цус гарсан орж ирсэн. Тухайн үед Бд хамар руугаа цохиулсан байсан. Надтай зодоон хийгээд ямар гэмтэл бэртэл учирсан эсэх талаар би мэдэхгүй байна. Миний хоолойг боогоод байсан үүнээс шалтгаалж миний хүзүү улайж зулгарсан байсан. Биеийн бусад хэсэгтэй бол ямар нэгэн гэмтэл аваагүй. М намайг өөрийн дүү Бгээ өмөөрлөө гээд над руу дайрч миний хоолойг боосон. Тэр үед би өөрийгөө хамгаалж тэгээд улмаар зодоон эхэлсэн. Уг зодоон эхлээд хашааны гадаа болсон дараа нь хашаан дотор болсон юм. Тухайн үед гадаа Бгээс бусад нь байсан би Бг гэрээсээ битгий гарч ирээрэй гэж хэлсэн байсан. Манай эхнэр У зодоон хийж байх үед байгаагүй сүүлд нь гарч ирсэн. Мыг хэн нэгэнтэй бүлэглэж зодсон асуудал байхгүй. Эхлээд М Бд цохиулаад хамарнаас нь цус гарч орж ирсэн. Тэгээд дараа нь надтай зодоон хийсэн. Би Мыг хэн нэгэнтэй хамжиж цохиж зодсон асуудал байхгүй. Сүүлд бид хоёрыг зодоон хийх үед Б гэрээсээ гарч ирээгүй би битгий гарч ирээрэй гэж хэлсэн байсан. Би тухайн үед дунд зэргийг согтолттой байсан гэхдээ болсон асуудлыг санаж байгаа. М нилээд их согтсон байсан. Мын биед учирсан гэмтлийг би учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/
Б.П яллагдагчаар өгсөн:...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би найз М болон Э нарын хамтаар Дэлгэрбулаг дэлгүүрийн гадаа машин дотор ганц нэг пиво уугаад суусан. Тэгээд байж байх үед манай найз нарын болон манай эхнэр ирээд тэгээд бид нар манай гэрт орж хоол унд хийж идээд дахиад ганц нэг пиво ууцгаасан. Тэгээд ууж дуусаад найз нар явахаар болоод гарсан тэгсэн удалгүй М эргэж орж ирээд танай дүү чинь надад томроод байна гээд над руу дайраад байсан. Тэрнээсээ болж бид хоёр маргалдаад гэрээс гарч М бид хоёр зодоон хийх болсон юм. Тухайн үед над руу уурлаж дайраад намайг заамдаж аваад боохоор нь миний уур хүрээд Мыг зодсон. Би Мыг гараараа түүний хамар нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон, бас хөлөөрөө түүнийг өшиглөсөн яг хаана хаана нь өшиглөсөн талаараа бол мэдэхгүй байна. Мын биед учирсан гэмтлүүдийг би учруулсан. Тухайн үед Мыг би зодсон өөр гарч хүрч цохиж зодсон хүн байхгүй. Хамт байсан хүмүүс салгаж байсан боловч М над руу улам дайраад л байсан. Тухайн үед М нилээд их согтсон байсан хүн болгон руу дайраад байсан би тэр үед бол бараг эрүүл шахуу байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Тэр үед би Мыг зодсон. Өөр зодоон цохион хийсэн хүмүүс байхгүй.
М бид хоёрын хооронд өр авлага өс хонзонгийн болон бусад хувийн таарамжгүй харилцаа байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 38-41 дүгээр хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 517 дугаартай дүгнэлт:
1. Э.Мын биед тархи доргилт, 2 хөмсөгний голд хамрын угт, хамрын нуруугаар зөөлөн эдэд няцралт, 2 нүдний дээд, доод зовхины дотор талд, доод зовхины доод талаар цус хуралт, 16-р араа шүд унасан, зүүн завьжинд жижиг хэгзэрсэн шарх, зүүн гарын алга ба сарвууны ард жижиг жижиг зулгаралт гэмтэл учирчээ.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ.
3. Тархи доргилт, 2 хөмсөгний голд хамрын угт, хамрын нуруугаар зөөлөн эдэд няцралт, 2 нүдний дээд, доод зовхины дотор талд, доод зовхины доод талаар цус хуралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлд, 16-р араа шүд унасан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 11.51.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулж хөдөлмөрийн чадварыг 5%-д алдагдуулах тул хөнгөн зэргийн гэмтэлд, зүүн завьжинд жижиг хэгзэрсэн шарх, зүүн гарын алга ба сарвууны ард жижиг жижиг зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа зүүн завьжинд жижиг хэгзэрсэн шарх, зүүн гарын алга ба сарвууны ард жижиг жижиг зулгаралт Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шиэн гэмтлүүд байна.
5. 16-р араа шүд унасан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5%-д тогтонги байдлаар алдагдуулах ба бусад гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуу/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56 дугаар хуу/
Б.П иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 дугаар хуу/
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 67-68 дугаар хуу/
Хохирогч Э.М, шүүгдэгч Б.Пнарын хүсэлт /хх-ийн 65-66 дугаар хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Пт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 10 дугаар сарын 25-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг Дэлгэрбулаг 2 дэлгүүрийн хашаан дотор шүүгдэгч Б.Пнь хохирогч Э.Мтай маргалдан, түүнийг зодож, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, 2 хөмсөгний голд хамрын угт, хамрын нуруугаар зөөлөн эдэд няцралт, 2 нүдний дээд, доод зовхины дотор талд, доод зовхины доод талаар цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Пүйлдсэн болох нь
Хохирогч Э.Мын өгсөн:...би дэлгүүр рүү нь өөрөө тамхи авах санаатай ороод Б гэх залууд хандаад ахын дүү ч том болждээ гэж хэлээд хацар руу нь гараараа хоёр удаа алагдсан чинь Б зөрүүлээд намайг гараараа миний хамар нүүр рүү хоёр гурван удаа цохиж зодсон. Тэр үед миний хамараас цус гараад цусаа тогтоочихоод Пдээр ороод дүү чинь намайг ийм болгочихлоо гээд уурлаад дайрсан чинь Пминий нүд нүүр рүү гараараа цохисон. Би шатанд тээглээд хойшоо унасан чинь миний дээр гарч сууж байгаад миний нүүр рүү олон удаа цохисон. Тэр үед Э гэх манай найз салгасан. Тэгээд шатнаас бууж байгаад П барьцалдаж аваад нэг удаа цохисон намайг Пгазар дахиж унагаагаад дүү Б гэх залуутайгаа нилээд намайг газар уначихсан байх үед Пминий дээр гарч ирээд гараараа миний нүүр нүд рүү цохиод байсан. Тэгээд дахиад Э салгасан. Тэгээд би уурандаа найз Эыг нэг удаа хацар руу нь цохисон. Тэгсэн чинь Э би чамайг салгаж байна шүү дээ чи болилдоо гээд зөрүүлээд миний хацар руу хоёр алагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуу/
Гэрч М.Нгийн өгсөн:... манай нөхөр М дэлгүүрийн худалдагч Б гэх залуутай маргалдаж байгаад Бг нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэгсэн Б зөрүүлээд манай нөхөр Мын нүүр хамар руу хоёр гурван удаа цохисон. Тэр үед Мын хамараас цус гарсан. Тухайн үед Э салгаад бид нар П гэрт эргээд орсон. М тухайн үед дүүд нь зодуулсандаа уурлаад Эын нүүр рүү хоёр удаа цохисон. Тэгсэн Э Мын нүүр толгой орчимд гурваас дөрвөн удаа цохисон. Птэр хоёрыг салгаж байсан. Тэгээд бид нар гаръя гээд П гэрээс П, Э түүний эхнэр Д М бид тав гарсан. Тэгээд гэрээс гарах үед манай нөхөр Мыг Пшатан дээр цохиж унагаагаад дээр нь гарч суугаад Мын толгойгоор шатны цемент мөргүүлээд дээрээс нь олон удаа гараараа нүүр толгой руу нь цохиод байсан. Тэр үед Э салгасан шатнаас буугаад П, М хоёр дахиж барьцалдаж аваад зодолдоод байсан. Манай нөхөр Мын нүүр хамар амнаас цус гараад нүүр нүд нь хавдаж, хөхөрсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуу/
Гэрч Б.Дын өгсөн:..М Бд хандаж ахдаа тамхи байвал өгчих гэсэн чинь Б байхгүй гэж хэлсэн. Тэгээд Б машинаасаа буугаад дэлгүүр рүүгээ гүйгээд орсон. Түүний араас М дэлгүүр рүү нь орсон. Тэгээд удаад байхаар нь Н дэлгүүр рүү араас нь орчихоод буцаж гарч ирээд Э бид хоёр дээр ирээд Б М хоёр чинь дэлгүүр дотор зодоон хийгээд Мын хамараас цус гарчихсан тогтохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр бид 2 машинаас буугаад дэлгүүр рүү орсон. Дэлгүүрт орох үед зодоон бол болоогүй, Мын хамарнаас цус гарчихсан тогтохгүй байж байхаар нь би ганцаараа дээшээ П гэрт ороод байж байтал араас Э, М, Н нар намайг дагаад ороод ирсэн. Тэгсэнээ М П маргалдаад барьцалдаж аваад хоёр биенийгээ цохиж аваад байсан. Тэгээд бид нар бүгд гэрээс гарцгаасан. Тэгсэн хашааны гадаа гарч чирээд ПМ хоёр дээрээ доороо ороод зодоон хийгээд байсан. Бид нар очоод салгаад би Пыг хашаа руу нь дагуулаад оруулсан. Тэгсэн М П араас хашаа руу нь дагаж орж дахиж хэрүүл маргаан хийгээд барьцалдаж аваад дахиад зодоон хийгээд эхэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн дугаар 21-23 хуу/
Гэрч Б.Эын өгсөн:...М П маргалдаад тэгээд тэр хоёр гэрээс гарч ирээд хашаан дотор зодоон хийгээд эхэлсэн би дундуур нь орж салгасан. Мыг Пяг хаана хаана нь хэрхэн яаж цохиж зодсонг бол тухайн үед би салгаж байсан болохоор анзаараагүй сүүлд нь харахад Мын хамар хавдаж хөхөрсөн хамарнаас нь цус гарсан байсан. Харин Пямар нэгэн гэмтэлгүй хэвийн байсан...гэх
мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуу/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 517 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Пнь хохирогч Э.Мын толгой, нүүр хамар руу цохисоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс тархи доргилт, 2 хөмсөгний голд хамрын угт, хамрын нуруугаар зөөлөн эдэд няцралт, 2 нүдний дээд, доод зовхины дотор талд, доод зовхины доод талаар цус хуралт бүхий гэмтлүүд нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 517 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Б.Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газраас Б.Пыг үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 70-71 дүгээр хуу/ гарын үсэг зуржээ.
Хэрэгт цуглуулсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Б.Пнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Пнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилтод нийцнэ гэж дүгнэв.
Хохирогч Э.М нь “надад гомдол санал байхгүй” гэж /хх-ийн 09, 11, 14 дүгээр хуу/ мэдүүлэг өгсөн, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн /хх-ийн 67 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн Б Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пнь торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 150.000 төгрөгөөр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ