Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2021/0039

З.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагчийн өмгөөлөгч М.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 722 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, З.С-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 722 дугаар шийдвэрээр: “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.С-ийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Мббштзш-ны байгууллага байгуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан хүсэлтэд татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоож, Мббштз хэмээх бурхны шашны байгууллагын зөвшөөрөл олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр ч Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт билээ. Гэтэл тус захиргааны актыг буюу “Мббштз” шашны байгууллага байгуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд гаргасан хүсэлтэд татгалзаж шийдвэрлэснийг хууль зөрчсөн, үндэслэлгүй захиргааны акт болохыг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт тогтоосон атлаа захиргааны актыг хүчингүй болголгүй, захиргааны актын үндэслэлтэй хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

Захиргааны акт хууль бус болохыг шүүх үндэслэх хэсэгтээ дүгнэсэн ч нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх ашиг сонирхол сэргээгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогч нарын маргаж буй асуудлаар дүгнэлт хийж, тус хуулийн 106.3-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах боломжтой байсан.

... Шүүхээс шүүх хуралдааны явцад “Мббштз” хэмээх нэрийн баталгаажилтын хуудасны хугацаа дууссан эсэх талаар нэхэмжлэгчээс тодруулахад хугацааг сунгуулсан талаар тайлбар гаргаж байсан атал шүүх энэ талаар тодруулалгүй нэрийн баталгаажуулалтын хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

... Хууль, дүрэм журмын дагуу шашны байгууллагад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал л олгоно. Иймд үйл ажиллагаа явуулах хүрээ, зорилго ижил шашны байгууллага байгуулж болох эсэх нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрлэх асуудал мөн байна. Тийм ч учраас үүнтэй холбоотой гарсан маргааныг шүүх харьяалан шийдвэрлэх боломжтой юм. Дээрхээс гадна захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч З.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 74 дүгээр тогтоолын 3.3 дахь заалтыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгохоор шүүхэд хандсаныг энэ хэргээс тусгаарлан 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байгаа болно. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн зарим шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 02/794 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч З.С-ийн шашны байгууллага байгуулахаар гаргасан өргөдөлд “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тодорхойлолт буюу бичиг баримтын бүрдүүлбэр дутуу байх тул шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн.

Үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч З.Соос Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан ““Мббштзш-ны байгууллага” байгуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “Мббштз” хэмээх бурхны шашны байгууллагын зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх “...шашны байгууллага байгуулах зөвшөөрөл хүсэхдээ бүрдүүлэх баримт бичигт дээрх тодорхойлолтыг авсан байхыг шаардсан нь ... үндэслэлгүй байна” хэмээн хариуцагчийн татгалзлыг хууль зөрчсөн гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч, татгалзалд заагаагүй өөр үндэслэлээр “...хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт нь хүчингүй болж, хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийн бүрдэл хангагдахааргүй байна...” гэх асуудлыг дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон байна.

Учир нь нэхэмжлэгч З.С-ийн шашны байгууллага байгуулахаар гаргасан өргөдөлд хариуцагчаас зөвхөн “...Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тодорхойлолт буюу бичиг баримтын бүрдүүлбэр дутуу” буюу тус журмын 3.3-д заасан “Буддын шашны сүм хийд, дацан, төв нь Монголын Бурханы шашинтны төвөөс үйл ажиллагааны талаар тодорхойлолт авсан байна” гэх шаардлагыг хангаагүй үндэслэлээр шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад хэргийн оролцогчдын маргаагүй, энэ хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй асуудалд дүгнэлт хийсэн нь буруу байна.

Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Буддын болон мусульман шашны сүм хийд байгуулахад Монгол улс дахь тухайн шашны удирдах төвийн албан ёсны санал, дүгнэлтийг авсан байна” гэж заасан байсныг Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Төр, сүм хийдийн харилцааны тухайн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай” 02 дугаар дүгнэлтээр “шашны байгууллагын үйл хэрэгт төрөөс оролцож байгаа агуулгатай болсон” үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон, улмаар 1994 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн хуулиар дээрх заалтыг хүчингүй болсонд тооцсон.

Гэтэл хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс “Үндсэн хууль зөрчсөн” хэмээн хүчингүй болгосон хуулийн зохицуулалтыг “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ын 3.3 дахь хэсгээр дахин журамлаж, хуулиас давсан шалгуурыг тогтоон тухайн шалгуурыг хангасан баримт бичиг бүрдүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч З.С-ийн өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “... шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.

Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 02/794 дүгээр албан бичигт дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус, нэхэмжлэгчийн шашны байгууллага байгуулах өргөдөл гаргаж, шийдвэрлүүлэх эрхийг хязгаарласан байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах нь зүйтэй.

Харин шүүхээс нэхэмжлэлийн “Мббштз” хэмээх бурхны шашны байгууллагын зөвшөөрөл олгохыг даалгуулах” шаардлагыг хангах боломжгүй.

 Учир нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Сүм хийд байгуулах тухай гаргасан иргэний өргөдлийг дүрмийн хамт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан, нэхэмжлэгч З.С-ийн шашны байгууллага байгуулах өргөдлийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэхийг хэлэлцээгүй байхад шүүхээс шашны байгууллага байгуулах зөвшөөрөл олгохыг даалгах хууль зүйн боломжгүй юм.

Гэхдээ дээр дурдсанаар тухайн Хурлын Ажлын албанаас баримт бичгийн бүрдүүлбэр хангуулах ажиллагааны явцад хуульд нийцээгүй журмыг баримтлан нэхэмжлэгчийн шашны байгууллага байгуулах өргөдлийг шийдвэрлүүлээгүй болох нь тогтоогдож байх тул “Мббштзш-ны байгууллага” байгуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс хариуцагчийн хууль бус татгалзлын улмаас нэхэмжлэгчийн “өргөдлөө зохих журмын дагуу шийдвэрлүүлэх эрх” нь зөрчигдсөн гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчид шууд зөвшөөрөл олгоно гэсэн ойлголт биш болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч З.С-ийн “Мббштзш-ны байгууллага” байгуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 02/794 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, шашны байгууллага байгуулахаар гаргасан өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 722 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.С-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Мббштзш-ны байгууллага” байгуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 02/794 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, З.С-ийн шашны байгууллага байгуулахаар гаргасан өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох ““Мббштз” хэмээх шашны байгууллагын зөвшөөрөл олгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                          Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                         Г.БИЛГҮҮН