Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/276

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж

Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгч: Ө.Ү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Ө Ү холбогдох ...............  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,, оны ,, дугаар сарын ,,,-ний өдөр Архангай аймгийн  ,,,суманд төрсөн, ,,, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг эхийн хамт Архангай аймгийн ,,, сумын ,,оршин суух, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 

Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  улсаас авсан гавъяа шагналгүй, М овгийн Ө Ү/ РД:/

 

           Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ө.Ү нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар баг, Жаарай хороолол гэх газарт хохирогч А.Б зүүн гарын долоовор хурууг хазаж, эрүүл мэндэд нь долоовор хурууны шарх, зөөлөн эдэд няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Мөрдөн байцаалтын үед: 

Хохирогч А.Бын өгсөн:..Би 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би Төвшрүүлэх сумын төвд байх гэрээсээ хонь малаа услахаар гараад сумын төвийн урд талд байдаг нууран дээр очсон. Малаа услаад нууран дээр байж байхад манай нутгийн Ү Бонго машинтайгаа хүрч ирсэн. Ү намайг бөөс минь, чацга минь шоронд надтай цуг орох уу гэх мэтчилэн элдвээр хэлж доромжилсон. Улмаар намайг зодох гэж дайраад миний урд тулж ирээд байхаар нь би мотоциклоо унаад зугтаасан намайг зугтаахад Ү миний араас хөөж гэрт ирээд манай гэрийн гадаа байсан тугал болон мотоциклийг машинаараа дайрсан. Үнад дээр ирээд толгойгоороо миний нүүр хэсгийг газарт мөргүүлэх гээд байсан. Би толгойг нь гараараа хаагаад цааш нь түлхэх үед миний гар Ү аманд орчихсон байсан. Нэг мэдэхэд миний хуруу ихээр өвдөөд  эхэлсэн. Үминий зүүн гарын долоовор хурууг амандаа хийгээд мэдээгүй болтол хазсан. Би гараа гаргаж ирээд харахад маш ихээр цус гоожсон шархалсан байдалтай надад харагдсан. Яг энэ үйл явдал болох үед миний хажууд манай аав А, ээж А, Ү аав ээж нар хамт байсан. Тухайн үйл явдал манай гэрийн гадаа болсон. Согтуурч танхайраад намайг зодож дээрэлхсэн гэж би бодож байна. Миний зүүн гарын долоовор хуруу одоогийн байдлаар эмчилгээ хийгдэж байгаа бөгөөд хуруу хөдлөхгүй, хавдар нь буугаагүй хэвээр байна цаашид хэрхэн эмчлэгдэх эсэхийг би мэдэхгүй байна. Хэрэг явдал болсны дараа Ү манайд ирээд гомдол санал битгий гаргаарай, намайг уучлаарай, би дахиж ийм алдаа гаргахгүй гээд уучлалт гуйгаад байсан. Би тэр үед үгэнд нь итгээд эмчилгээний зардал мөнгө болох 2.000.000 дансруугаа хийлгэж Үл-Олдохоос авсан. Одоо надад гомдол санал байхгүй гэхдээ миний хуруу цаашид хэрхэн эдгэхийг мэдэхгүй байгаа учраас хөдөлмөрийн чадвараа тогтмол алдах вий гэхээс айж байна. Хэрэв миний зүүн гарын долоовор хуруу хэвийн эдгэх юм бол элдэв гомдол санал байхгүй, эдгэхгүй бол гомдолтой байна. Үархи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, манай гэрт согтуу ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн  06-07 хуу/  

    Гэрч М.Агийн өгсөн:...Тухайн өдөр манайх хонио услах гээд Төвшрүүлэх сумын төвд байдаг нуур руу манай хүү Б хонио туугаад явсан. Удалгүй Б мотоциклтойгоо гэртээ эргээд хүрээд ирсэн би юу болов гээд асуухад Ү намайг зодох гээд байхаар нь би зугтаагаад гэртээ хүрээд ирлээ гэж хэлсэн. Тэгсэн манай сумын төвд байдаг Ү гэх залуу араас нь хүрч ирээд манай хүү Быг элдвээр хэлж хэл амаар доромжилсон мөн заамдаж аваад толгойгоороо нүүр хэсэг газарт нь мөргөх гээд байсан. Тухайн үед манай нөхөр А урдуур нь хааж мөргүүлээгүй, Б гараараа Ү түлхэхэд зүүн гарын долоовор хурууг нь Үхазсан. Б амнаас гараа аваад харахад хуруунаас нь цус гоожсон байсан би очоод үзэхэд зүүн гарын долоовор хуруу нь нэлээд ангайсан байдалтай нэлээд их хэмжээгээр цус гараад тогтохгүй байсан. Ү харахад амнаас цус гарсан, цустай шүлсээ газар нулимаад байж байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан.  Маргааш нь Ү манай гэрт ирээд намайг уучлаарай гээд уучлалт гуйсан ахиж ийм явдал гаргахгүй гээд 2.000.000 төгрөгийн хохирол барагдуулж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

Гэрч М.Агийн дахин өгсөн:...миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Тухайн

үед гэрийн гадаа байсан тугал дайраагүй, харин мотоцикль жаахан мөргөсөн, эвдрэл гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

 

Гэрч Б.Агийн өгсөн:...Би тухайн өдөр манай нутгийн Аийн гэрийн гадаа манай хүү Ү байхаар нь очтол А хүү Б миний хүү Ү маргалдаад байсан. Намайг очиход Б Ү алнаа гэж хэлээд гэрээсээ гарч ирсэн би хоорондоо зодоон цохион хийх нь гэж бодоод Ү араас нь хоёр гарыг нь бариад авахад Б манай хүүтэй ноцолдож байгаад гараа хазуулсан байсан. Тухайн үед сайн харж үзээгүй гар хазчихлаа гээд хэлж байсан. Манай хүү Үбага зэрэг согтууруулах ундааны зүйл уусан байсан гэхдээ их согтуу байгаагүй. Үөөрөө юу болсон талаар мэдэж байсан. Би салгаад Ү гэрт нь аваад явсан. Үболон Б нар нэг нэгнийгээ цохиж зодоогүй. Үгарыг нь хазаад салсан. Тухайн үед Б болон түүний ээж А, аав А хоёр байсан би байсан. Өөр хүмүүс байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

 

Гэрч С.Аийн өгсөн:...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр болсон тухайн

өдөр манай хүү Б хонио туугаад явсан. Удалгүй Б мотоциклтойгоо гэртээ эргээд хүрээд ирсэн би юу болов гээд асуухад Үнамайг зодох гээд байхаар нь зугтаагаад гэртээ хүрээд ирлээ гэж хэлсэн. Тэр хоёр хоорондоо маргалдаад Б гараараа Ү түлхэхэд зүүн гарын долоовор хурууг нь Үхазсан. Б Ү амнаас нь гараа аваад харахад хуруунаас нь цус гоожсон байсан Ингээд цагдаагийн байгууллагад хандсан. ҮБ хоёр хоорондоо маргалдсан ч гэсэн нэгнийгээ цохиж зодсон зүйл байхгүй. Зөвхөн Бын гарыг л Үхазсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/ 

Гэрч Г.Ө өгсөн:...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр манай нутгийн Аийн гэрийн гадаа манай хүү Ү хүнтэй маргалдаад байх шиг байхаар би яваад очтол Аийн хүү Б миний хүү Үнар хоорондоо маргалдаад зогсож байсан. Б Ү алнаа гэж хэлээд гэрээсээ гарч ирж байсан. Миний хөл муу учраас намайг алхаж очих хооронд Б Үдээр очиж нүүр хэсэг газарт түлхэж байх шиг харагдсан удалгүй Б гар хазчихлаа гээд орилоод байсан би дараа нь эхнэр Ан хамт хүү Ү аваад гэртээ харьсан. Тухайн үед Ү болон Б нар нэг нэгнийгээ цохиж, зодоогүй, Ү Б гарыг нь хазсан. Б болон түүний ээж А, аав Аптангэрэл хоёр байсан, манай эхнэр Адъяа байсан би байсан. Өөр хүмүүс байгаагүй. Тугал бол байгаагүй мотоциклийг бага зэрэг шүргэж харагдсан очиж үзэхэд эвдэрч гэмтсэн зүйл байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/ 

Ө.Ү гэрчээр өгсөн:...Тухайн өдөр би нутгийн Аийн хүү Бтай Төвшрүүлэх сумын төвд байдаг нуурын дэргэд таарсан. Б хонио услаад явж байсан. Би бага зэргийн согтууруулах ундааны зүйл уусан байсан болохоор Бтай таараад уулзахаар дуудсан чинь Б зугтаад Жаарай хороололд байх гэртээ харихаар явсан. Би араас нь өөрийн эзэмшилийн 3348 АРА улсын дугаартай Бонго Жи-2 маркийн автомашинаар дагаад Бын гэрт нь очсон. Намайг очиход Б болон түүний аав Аптангэрэл ээж А нар мөн манай ээж Адъяа хамт байсан. Би очоод та нар юугаа алдсан юм бэ гэж асуухад Б гэрээсээ гарч ирээд чамайг хутга шааж ална гэсэн манай ээж Адъяа намайг араас барьж авахад Б над дээр хүрч ирээд миний нүүр хэсэг газарт гараараа түлхсэн. Тухайн үед Бын зүүн гарын долоовор хуруу нь миний ам руу ороод ирэхээр нь би шүдээрээ хазсан. Намайг Б хоосон зүйл дээр хардаж сэрдээд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан. Б болон түүний ээж А, аав А хоёр байсан, манай ээж А хамт байсан. Өөр хүмүүс байгаагүй. Тухайн гэмтлийг би 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүдээрээ хазаад учруулсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

      Ө.Ү яллагдагчаар өгсөн.... Би өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна, миний үйлдсэн гэмт хэргийн улмаас үүссэн хохирол мөнгийг төлж барагдуулсан. Би яллагдагчаар татсан зүйл ангитай санал нийлж байна. Бын гэрийн гадаа тугал байгаагүй үхэр нь бэлчээрт явсан байсан, харин мотоцикль нь байсан би машинаараа бага зэрэг арын ачааны хэсгийг нь шүргэсэн эвдэж гэмтээсэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн  31-33 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 422 дугаартай дүгнэлт:

1. А.Бын биед зүүн гарын долоовор хурууны дунд савхны гадна ба дотор 

хэсэгт шарх, зөөлөн эдэд няцралт, баруун хацар жижиг зулгаралт гэмтлүүд учирчээ.   

2. Дээрх гэмтлүүд нь ирмэгтэй зүйлийн хазах, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ.  

3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтлүүд байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд 

үүссэн байх боломжтой.  

4. Зүүн гарын долоовор хурууны шарх, зөөлөн эдэд няцралт гэмтэл нь  Шүүх 

эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун хацрын жижиг зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-

ийн 22 хуу/

 

Хохирогч А.Бын гэмтэл авсан байсан гэх гэрэл зураг  /хх-ийн 23 хуу/

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Уран толгой багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 34-35 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 36 хуу/

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 37-43 хуу/

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 52-53 хуу/ 

Шүүгдэгчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн нотлох баримтууд зэрэг болно.  

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ө.Ү холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар баг, Жаарай хороолол гэх газарт шүүгдэгч Ө.Үнь хохирогч А.Бын зүүн гарын долоовор хурууг хазаж, эрүүл мэндэд нь долоовор хурууны шарх, зөөлөн эдэд няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ө.Үүйлдсэн болох нь:

Хохирогч А.Бын өгсөн:..Би 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би Төвшрүүлэх сумын төвд байх гэрээсээ хонь малаа услахаар гараад сумын төвийн урд талд байдаг нууран дээр очсон. Малаа услаад нууран дээр байж байхад манай нутгийн айлын ҮБонго машинтайгаа хүрч ирсэн. Үнамайг бөөс минь, чацга минь шоронд надтай цуг орох уу гэх мэтчилэн элдвээр хэлж доромжилсон. Улмаар намайг зодох гэж дайраад миний урд тулж ирээд байхаар нь би мотоциклоо унаад зугтаасан намайг зугтаахад Үминий араас хөөж гэрт ирээд манай гэрийн гадаа байсан тугал болон гадаа байсан мотоциклийг машинаараа дайрсан. Үнад дээр ирээд толгойгоороо миний нүүр хэсгийн газарт мөргөх гээд байсан. Би толгойг нь гараараа хаагаад цааш нь түлхэх үед миний гар Ү аманд орчихсон байсан. Нэг мэдэхэд миний хуруу ихээр өвдөөд  эхэлсэн. Үминий зүүн гарын долоовор хурууг амандаа хийгээд мэдээгүй болтол хазсан. Би гараа гаргаж ирээд харахад маш ихээр цус гоожсон шархалсан байдалтай надад харагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн  06-07 хуу/  

    Гэрч М.Агийн өгсөн:... Тухайн өдөр манайх хонио услах гээд Төвшрүүлэх сумын төвд байдаг нуур руу манай хүү Б хонио туугаад явсан. Удалгүй Б мотоциклтойгоо гэртээ эргээд хүрээд ирсэн би юу болов гээд асуухад Үнамайг зодох гээд байхаар нь би зугтаагаад гэртээ хүрээд ирлээ гэж хэлсэн. Тэгсэн манай сумын төвд байдаг Үгэх залуу араас нь хүрч ирээд манай хүү Быг элдвээр хэлж хэл амаар доромжилсон мөн заамдаж аваад толгойгоороо нүүр хэсэг газарт нь мөргөх гээд байсан. Тухайн үед манай нөхөр А урдуур нь хааж мөргүүлээгүй, Б гараараа Ү түлхэхэд зүүн гарын долоовор хурууг нь Үхазсан. Б амнаас гараа аваад харахад хуруунаас нь цус гоожсон байсан би очоод үзэхэд зүүн гарын долоовор хуруу нь нэлээд ангайсан байдалтай нэлээд их хэмжээгээр цус гараад тогтохгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

Гэрч Б.Агийн өгсөн:...Би тухайн өдөр манай нутгийн Аийн гэрийн гадаа манай хүү Үбайхаар нь очтол Аийн хүү Б миний хүү Ү маргалдаад байсан. Намайг очиход Б Ү алнаа гэж хэлээд гэрээсээ гарч ирсэн би хоорондоо зодоон цохион хийх нь гэж бодоод Ү араас нь хоёр гарыг нь бариад авсан юм. Тэр хооронд Б манай хүүтэй ноцолдож байгаад гараа хазуулсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

 

Гэрч С.Аийн өгсөн:...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр болсон тухайн

өдөр манай хүү Б хонио туугаад явсан. Удалгүй Б мотоциклтойгоо гэртээ эргээд хүрээд ирсэн би юу болов гээд асуухад Үнамайг зодох гээд байхаар нь зугтаагаад гэртээ хүрээд ирлээ гэж хэлсэн. Тэр хоёр хоорондоо маргалдаад Б гараараа Ү түлхэхэд зүүн гарын долоовор хурууг нь Үхазсан. Б Ү амнаас нь гараа аваад харахад хуруунаас нь цус гоожсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

Гэрч Г.Өлзийбаярын өгсөн:...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр манай нутгийн Аптангэрэлийн гэрийн гадаа манай хүү Үхүнтэй маргалдаад байх шиг байхаар би яваад очтол Аийн хүү Б миний хүү Үнар хоорондоо маргалдаад зогсож байсан. Б Ү алнаа гэж хэлээд гэрээсээ гарч ирж байсан. Миний хөл муу учраас намайг алхаж очих хооронд Б Үдээр очиж нүүр хэсэг газарт түлхэж байх шиг харагдсан удалгүй Б гар хазчихлаа гээд орилоод байсан би дараа нь эхнэр Агийн хамт хүү Ү аваад гэртээ харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 422 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Аймгийн Прокурорын газраас Ө.Ү үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.    

 

Иймд шүүгдэгч Ө.Ү үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.                 

 

Хохирогч А.Б нь мөрдөн байцаалтын үед “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуу/ өгсөн, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн  /хх-ийн 52 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Ө.Үнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Ө.Үнь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэж байна гэж дүгнэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                             

                                                                  ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Мовгийн Ө Ү хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ү 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Үнь торгох ялын 800.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Үнь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ү авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

       7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

      8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ү авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ