| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2016/01001/И |
| Дугаар | 706 |
| Огноо | 2016-09-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 706
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух ******* /РД:*******/ итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлтэй,
******* эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч тус дүүргийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2016/27054 тоот захирамжаар хариуцагчийн оршин суугаа хаяг гэсэн үндэслэлээр иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.1-т заасны дагуу хариуцагч ******* эрэн сурвалжилж өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. , нар нь 2015 оны 01 дүгээр сард Амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан, ажлын хөлсөнд 136 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэтэл хариуцагч нь амины орон сууцыг бариагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан хугацаанд барилга ашиглалтанд ороогүй. Тиймээс бид шүүхэд хандсан боловч нь гэрээнд заасан хаягтаа оршин суудаггүй гэж шүүх нэхэмжлэлийг хүлээн аваагүй, хаана байгаа нь тодорхойгүй байна. Иймд эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Амины орон сууц захиалан бариулах гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 1-10-р хуудас/
нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ,,, тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн №101/ШЗ2016/27054 дүгээр “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
оршин суугаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал,
өдөр төрсөн, эрэгтэй, РД:, “” ХХКомпани ажилладаг, утасны дугаар: , болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар /РД:/ эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* эрэн сурвалжилж, олох ажиллагааг Хан- Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН