Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/02

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж

Улсын яллагч: Э.Б

Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн Д Бд холбогдох ......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Архангай аймгийн  Цэцэрлэг суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж ах нарын хамт ............... аймгийн,,, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ц овгийн Д Б /РД:/

 

           Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр .......... аймгийн ............... сумын 4 дүгээр баг, сансарын дэлгүүрийн хажууд байрлах цагаан худаг дээр иргэн Э.Бг зодож, улмаар эрүүл мэндэд нь зулайн зүүн урд хэсэгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Мөрдөн байцаалтын үед: 

    Хохирогч Э.Бгийн өгсөн:...2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр найзтайгаа пиво хувааж уучихаад тэдний гэрээс гараад харих гээд Архангай аймаг Эрдэнэбулган сум 4 дүгээр баг цагаан худгийн хажууд явж байгаад танихгүй залуугийн хажуугаар гарахад тэр залуу намайг дуудаад ах архи ууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би архи уухгүй гэж хэлээд явах гэсэн чинь чи яахаараа уудаггүй юм гэхээр нь би танихгүй хүнтэй уудаггүй юм гэсэн чинь тэр залуу чи яасан том гар вэ гээд намайг нүүр толгой хэсэг рүү гараараа гурван удаа цохисон. Цуг явсан найз охин нь миний утас авсан байсан болохоор нь би 102 дуудахгүй гэж хэлээд утсаа авсан. Цуг явсан эмэгтэй нь хэл амаар доромжлоод байсан өөр цохиж зодоогүй. Миний биеийн нүүр ам хэсэг рүү нэг удаа цохисон би хойшоо унаад босож ирсэн чинь дахиад миний нүд рүү гараа атгаж байгаад цохисон, миний толгой руу яг юугаар цохисныг би мэдэхгүй байна миний тархинаас цус их гарсан. Намайг зодсон хүнээ би нүүр царайг нь танихаас нэр усыг нь мэдэхгүй.  Тухайн үед би ганцаараа явж байсан худаг дээр намайг зодсон залуу нэг эмэгтэйтэй хамт архи уугаад сууж байсан. Бид хоёр хоорондоо зодоон хийгээгүй зодоон хийх боломж гараагүй. Миний биед учирсан гэмтлийг хэн гэдэг хүн учруулсныг би мэдэхгүй, яагаад гэвэл түүний нэр усыг нь мэдэхгүй. Цагаан худаг дээр архи уугаад сууж байсан залуу миний биед гэмтэл учруулсан, өөр хүн надад гар хүрээгүй.  Тэнд байсан хүмүүс бүгдээрээ архи ууцгаасан байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байна. Эрүүл мэндэд учирсан хохирол эмчилгээ хийлгэхэд гарсан зардал болох 400.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/  

Хохирогч Э.Бгийн дахин өгсөн:…тухайн үед анх эмнэлэг дээр ирээд хэвтэх үед ор хоногийн мөнгө гэж 300.000 төгрөгийг эмнэлэгт тушаасан. Шүүхийн шинжилгээний албанд дүгнэлт гаргуулах үед 8000 төгрөг тушаасан. Тэгээд нэмэлт эмч тариа 80.000-90.000 төгрөгөөр авсан. Эм тариа авсан баримт байхгүй. Эмнэлгийн ор хоногийн баримтыг би гаргаж өгөх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

    Гэрч О.О өгсөн:...наадмын өмнө Архангай аймаг Эрдэнэбулган сум 4-р баг цагаан худаг дээр би найз залуу Бат-Эрдэнийн хамт сууж байхад согтуу танихгүй ах явж байхаар нь манай найз залуу тэр ахыг дуудаад та адилхан шартсан байгаа байлгүй ганц татчих гэсэн чинь тэр ах би гудамжны хүмүүстэй архи уудаггүй гээд нүдний шилээ газар авч тавиад манай найз залуу Б газар түлхэж унагаад босож ирээд манай найз залуу тэр ахтай зодоон хийгээд манай найз залуу тэр танихгүй ахын нүүр толгой хэсэг рүү нь гараараа 3 удаа цохисон. Өөр нээх аймаар цохиж зодоогүй. Тэр ах харин утсаараа найз нараа дуудаж чамайг зодуулна гээд байхаар нь би утсыг нь булааж аваад явахдаа утсыг нь эргүүлж өгөөд явсан. Хэсэг хугацааны дараа би найз залуугаа дагуулаад хамт гэрт нь очихоор явсан. Миний бодож байгаагаар согтуу явж байхаар нь би архи хамт ууя гэсэн чинь уухгүй гудамжны хүнтэй архи уудаггүй гэхээр нь би хэрүүл маргаан хийж байгаад энэ хүн манай найз залууг газар түлхэж унагаад тэрнээс болоод зодоон хийх болсон. Би халамцуу байсан нүүр толгой уруул хэсэг рүү нь 3 удаа гараа атгаж байгаад цохисон. Өөр ямар нэг гэмтэл учрахаар зодоогүй энэ хоёр газар уначихаад дээр доороо ороод хөрвөөгөөд байсан би нарийн сайн хараагүй. Тухайн үед манай найз залуу Б, тэр тахихгүй зодоон хийсэн ах бид нар байсан. Бид нараас өөр хүн байгаагүй. Манай найз залууг эхлээд нэг удаа газар түлхэж унагаасан тэрнээс болоод энэ хоёр барьцалдаж аваад газар унаад хоорондоо зодоон хийгээд байсан. Намайг цохиж зодсон зүйл байхгүй. миний бие зүгээр байна өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би Архангай аймаг Эрдэнэбулган сум 4 дүгээр баг цагаан худаг дээр эхнэр хамт нэг шил архи уугаад сууж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/

Гэрч С.Э өгсөн:...наадмын өмнө Архангай аймаг Эрдэнэбулган сум 4-р баг цагаан худаг дээр манай хүү Б хүнд зодууллаа гэж утсаар хэлсэн. Тэрний дагуу очиж эхнэртэйгээ хамт цагаан худаг дээр очиж түргэн тусламжийн машин дуудаж эмнэлэгт аваачин Архангай аймаг мэс заслын тасагт хэвтүүлсэн цагаан худаг дээр очиход манай хүү Б худаг дээр архи уугаад сууж байсан өндөр залууд зодуулсан гээд толгойноос цус гарсан гэртээ алхаад ирсэн би цагаан худаг дээр очоогүй манай хүү гэртээ цусаа гоожуулаад алхаад гэртээ ирсэн би яасан юу болсон талаар асуухад цагаан худаг дээр хүнд зодууллаа гэсэн. Нэг нүд хөхөрсөн, уруул домбойж хавдсан, толгойноос цус гоожсон байдалтай орж ирсэн өмсөж явсан хувцас нь нэлээн цус болсон байсан.  Тэрний дагуу эхнэр бид хоёр эмнэлэг дуудаж эмнэлэгт хэвтүүлэн цагдаад өргөдөл өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23  хуу/

Гэрч Т.Д өгсөн:... Манай хүү 2019 оны 07 сарын эхээр наадмаас өмнө гэрээсээ гарсан. Тэгээд ирэхгүй байсан чинь хот орсон байна гээд хүний утсаар ярьж байсан. Барилга дээр ажил хийж байна гэж ярьсан яг хаана хийж байгааг нь мэдэхгүй байна. Төрсөн эгч нь байдаг тэднийхээрээ очоогүй байна билээ. Өөр надад мэдэх зүйл алга...гэх мэдүүлэг /хх-ийн  25-26 хуу/ 

Гэрч Ж.Ж өгсөн:... Сар өдрийг нь сайн санахгүй байна наадмын өмнө байсан санагдаж байна Сансарын дэлгүүрийн хажууд байдаг цагаан худгийн тэнд манай хүү Б хүнд зодуулчихлаа гээд утсаар ярихаар нь би нөхөр Эрдэнэцогтын хамт нөгөө зодуулсан гэх худаг дээр яваад очсон чинь байхгүй байсан. Тэгсэн араас манай охин утсаар яриад Б гэртээ ирчихсэн байна гэхээр нь нөхөр бид хоёр гэртээ ирсэн чинь цамцны урд энгэр, өмдний урд тал, 2 гар, толгой нүүр гээд авах юм байхгүй дүүрэн цус болсон цус нь хаанаас нь гараад байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд жаахан угааж цэвэрлээд нөхөр бид хоёр Бг аваад эмнэлэг дээр ирээд цусыг нь цэвэрлүүлээд толгойны зүүн талд нь хагарсан байсанд нь оёо тавьж байсан ухаан алдаж унаад эрчимт эмчилгээний өрөөнд оруулна гэж байсан арай гэж ухаан ороод манай хүү гайгүй байх та нар явж амарцгаа гэхээр нь бид нар явсан. Нөгөөдөр нь би цагдаа дээр ирээд өргөдөл өгсөн. Хэн гэдэг хүн зодсоныг өөрөө мэдээгүй гэсэн сүүлд нь сураад байсан Сансарын дэлгүүрийн тэр хавиар байдаг өндөр залуу гэж байж магадгүй гэж ярьж байсан. Би утсаар ярьсан чинь Сансарын дэлгүүрийн хажууд байдаг найзындаа байна гэж ярьж байсан бид нар очиж авах уу гэсэн чинь яах юм бэ гэхээр нь бид нар очоогүй тэгсэн найзынхаасаа гарч яваад худаг дээр байсан хүмүүстэй тааралдаад тэр хүмүүс нь зодсон юм шиг байна билээ. Манай хүү өөрөө бас жаахан архи уусан байсан. Толгойны зүүн талд нь хагараад зөндөө цус гарсан байсан. тэр нь судас таарсан байх гэж бодоод байгаа. Зөндөө цус гарсан байсан. Эмнэлэгт үзүүлж эмчлүүлэхэд 300.000 төгрөг төлсөн...гэх мэдүүлэг /хх-ийн  28-29 хуу/

Гэрч Ё.Ц өгсөн:...Б яаралтай тусламжийн тасагт ирэх үедээ даралт нь 80/60-тай даралт унасан пулс нь олширсон 128-тай байсан. Биеийн байдал нь хүнд нилээд их цус алдсан байсан. Б тухайн үед эмнэлэг дээр ирэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нилээд их согтуу байсан. Тэр үед Бааанхүү нь би Сансарын дэлгүүрийн ойролцоо явж байгаад хүнд зодуулчихлаа гэж хэлж байсан. Хэнд зодуулсан талаараа мэдэхгүй, танихгүй хүн байсан гээд байсан. Тэгээд эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн  30-31 хуу/

Д.Б гэрчээр өгсөн:... он сарын сайн санахгүй байна. Наадмын өмнө Архангай аймаг Эрдэнэбулган сум 4 дүгээр баг цагаан худаг дээр би архи эхнэр О хамт сууж байхад согтуу танихгүй ах явж байхаар нь би та архи уухгүй юм уу гэж хэлсэн чинь тэр ах би танихгүй хүнтэй гудамжинд архи уудаггүй гэж хэлсэн. Тэгэхээр би та яахаараа уудаггүй юм гээд маргалдаж би тэр ахын нүүр толгой хэсэг рүү нь гараараа 3 удаа цохисон хэсэг хугацааны дараа би найз охины хамт гэрт очихоор явсан. Өөр энэ талаар мэдэхгүй байна. Миний бодож байгаагаар согтуу явж байхаар нь би архи хамт ууя гэсэн чинь уухгүй гудамжны хүнтэй архи уудаггүй гэхээр нь би хэрүүл маргаан хийж байгаад энэ хүнийг зодох болсон өөр ахиж цохиж зодоогүй. Би нэлээн согтуу байсан нүүр толгой уруул хэсэг рүү нь 3 удаа гараа атгаж байгаад цохисон өөр ямар нэг гэмтэл учрахаар зодоогүй. Манай эхнэр Оюунчимэг бид хоёр байсан бид нараас өөр хүн байгаагүй. Намайг нэг удаа газар түлхэж унагаасан өөр цохиж зодоогүй тэгэхээр нь би барьцалдаж аваад зодох болсон. Миний бие зүгээр байна өвдөж зовиурилж байгаа зүйл байхгүй би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.  Би Архангай аймаг Эрдэнэбулган сум 4 дүгээр баг цагаан худаг дээр эхнэр хамт нэг шил архи уугаад сууж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн  17-18 хуу/

           Д.Б  яллагдагчаар өгсөн.... 2019 оны 07 дугаар сарын 03-ны өглөө найз нартайгаа архи уугаад согтуу байсан. Тэгээд тэр өдөр найз О гэх эмэгтэйн хамтаар дэлгүүр орж нэг шил архи авчихаад дээшээ Сансарын дэлгүүр рүү өгсөж явтал нэг танихгүй ах согтуу ганцаараа явж байсан. Би тэр ахад хандаж хоёулаа адилхан архи уудаг юм чинь хамт архи уухуу би дэлгүүрээс архи авчихсан явж байна гэсэн чинь тэр Б гэх ах би гудамжны хүмүүстэй архи уудаггүй гэж надад хэлээд намайг түлхэсэн. Тухайн үед маргалдаад тэр ахтай барьцалдаж аваад газар унаж дээр доороо хэсэг орцгоосон. Тэр үедээ би Бг гараараа түүний нүүр толгой оочимд 2-3 удаа цохиод салсан. Тэгсэн тэр ах чи ямар овоо юм бэ би чамайг хүнд дуудуулж ирээд хүнээр зодуулна гээд худаг дээр утсаар яриад үлдсэн. Би тэгээд тэндээс шууд яваад өгсөн. Тухайн үед хамт архи ууя гэсэн чинь гудамжны хүнтэй архи уухгүй гээд намайг түлхэж газар унагаасан. Тэгэхээр нь би уурлаад л Бааанхүүг зодох болсон юм. Нүүр толгой орчимд нь л цохиж зодсон байх сайн мэдэхгүй байна тэгээд хэд цохиод салаад явчихсан. Бгийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан. Би тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нилээд их согтуу байсан. Урьд өмнө 2 шил архи найз нартайгаа гурвуулаа хувааж уусан байсан. Тэр үед Би Оюунчимэг гэх эмэгтэйтэй хамт явж байсан тэр Б ганцаараа явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-49 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 312 дугаартай дүгнэлт:

1. Э.Бгийн биед зулайн зүүн урд хэсэгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, 

баруун гарын алганд зулгаралт, 11-р шүд бага зэрэг хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. 

3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.  

4. Зулайн зүүн урд хэсэгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь тус бүр 

 гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун гарын алганд зулгаралт, 11-р шүд бага зэрэг хөдөлсөн гэмтэл нь тус  бүр биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх 

дүгнэлт /хх-ийн 34 хуу/

 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 51 хуу/

Д.Б иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 53 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 54 хуу/

Хохирогчийн эрүүл мэндэдээ эмчилгээ хийлгэсэн гэх баримтууд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх баримтын хуулбар /хх-ийн 56-65 хуу/

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 70-71 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ..............аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Сансарын дэлгүүрийн хажууд байрлах цагаан худагны хажууд шүүгдэгч Д.Б нь хохирогч Э.Бг зодож, түүний биед зулайн зүүн урд хэсэгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.      

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Б үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Бгийн өгсөн:...2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр найзтайгаа пиво хувааж уучихаад тэдний гэрээс гараад харих гээд Архангай аймаг Эрдэнэбулган сум 4 дүгээр баг цагаан худгийн хажууд явж байгаад танихгүй залуугийн хажуугаар гарахад тэр залуу намайг дуудаад ах архи ууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би архи уухгүй гэж хэлээд явах гэсэн чинь чи яахаараа уудаггүй юм гэхээр нь би танихгүй хүнтэй уудаггүй юм гэсэн чинь тэр залуу чи яасан том гар вэ гээд намайг нүүр толгой хэсэг рүү гараараа гурван удаа цохисон. Цуг явсан эмэгтэй нь хэл амаар доромжлоод байсан өөр цохиж зодоогүй. Миний биеийн нүүр ам хэсэг рүү нэг удаа цохисон би хойшоо унаад босож ирсэн чинь дахиад миний нүд рүү гараа атгаж байгаад цохисон, миний толгой руу яг юугаар цохисныг би мэдэхгүй байна миний тархинаас цус их гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/  

    Гэрч О.О өгсөн:...наадмын өмнө ............аймаг Эрдэнэбулган сум 4-р баг цагаан худаг дээр би найз залуу Бат-Эрдэнийн хамт сууж байхад согтуу танихгүй ах явж байхаар нь манай найз залуу тэр ахыг дуудаад та хаа адилхан шартсан байгаа байлгүй ганц татчих гэсэн чинь тэр ах би гудамжны хүмүүстэй архи уудаггүй гээд нүдний шилээ газар авч тавиад манай найз залуу Б газар түлхэж унагаад босож ирээд манай найз залуу тэр ахтай зодоон хийгээд манай найз залуу тэр танихгүй ахын нүүр толгой хэсэг рүү нь гараараа 3 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/

Гэрч С.Э өгсөн:...наадмын өмнө .......аймаг Эрдэнэбулган сум 4-р баг цагаан худаг дээр манай хүү Б хүнд зодууллаа гэж утсаар хэлсэн. Тэрний дагуу очиж эхнэртэйгээ хамт цагаан худаг дээр очиж түргэн тусламжийн машин дуудаж эмнэлэгт аваачин Архангай аймаг мэс заслын тасагт хэвтүүлсэн цагаан худаг дээр очиход манай хүү Б худаг дээр архи уугаад сууж байсан өндөр залууд зодуулсан гээд толгойноос цус гарсан гэртээ алхаад ирсэн би цагаан худаг дээр очоогүй манай хүү гэртээ цусаа гоожуулаад алхаад гэртээ ирсэн би яасан юу болсон талаар асуухад цагаан худаг дээр хүнд зодууллаа гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23  хуу/

Гэрч Ж.Ж өгсөн:... Сар өдрийг нь сайн санахгүй байна наадмын өмнө байсан санагдаж байна Сансарын дэлгүүрийн хажууд байдаг цагаан худгийн тэнд манай хүү Б хүнд зодуулчихлаа гээд утсаар ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн  28-29 хуу/

Гэрч Ё.Ц өгсөн:...Б яаралтай тусламжийн тасагт ирэх үедээ даралт нь 80/60-тай даралт унасан пулс нь олширсон 128-тай байсан. Биеийн байдал нь хүнд нилээд их цус алдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  30-31 хуу/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 312 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Аймгийн Прокурорын газраас Д.Б үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.    

 

Иймд шүүгдэгч Д.Б үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.                

 

Хохирогч Э.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож 300.000 төгрөгийг мөн эм тарианы үнэ 80.000-90.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд тухайн нэхэмжлэлийн 300.000 төгрөг нь нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Бэс 300.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Бд олгуулж, хохирогч нь эм тарианы үнэ 80.000-90.000 төгрөгийг баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэж байна.    

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                             

                                                                  ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Ц овгийн Дн Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчД.Бд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бэс 300.000 төгрөг гаргуулж, хохирогч Архангай аймгийн ,,,тоотод оршин суух Х овгийн Э Б /РД:а,,,/-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай. 

 

6.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8,  1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

  

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

  

9. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ОТГОНЦЭЦЭГ