Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 06207

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сахиус овгийн Жгийн Б /РД:*******/ нь  1976 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээсэн БНМАУ гэсэн бичигтэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, 1980 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 15 өдрийг хүртэл Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн захиргааны харуулын албанд харуулчнаар, 1986 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Х Баян-Уул амралтанд ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан Ж.Батсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Г.АМАРЖАРГАЛАН