| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0012/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/06 |
| Огноо | 2020-01-06 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ш.Н |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж
Улсын яллагч: Ш.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Н
Шүүгдэгч: С.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн И овгийн С Гд холбогдох 191200...... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,,,оны ,,, дүгээр сарын ,,,-ны өдөр Архангай аймгийн ,,, суманд төрсөн,,,,7 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, малчин, ам бүл 4, аав, ээж дүү нарын хамт ....................аймгийн ,,,тоотод оршин суух, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, И овгийн С Г /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Г нь 2019 оны 03 дугаар сард .........аймгийн ............сумын............ багийн нутаг .................. гэх газраас зөвшөөрөлгүйгээр 4.811 метр куб мод бэлтгэж байгаль орчинд 337.732 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б өгсөн:..манай багийн иргэн Г нь мод бэлтгэх эрхийн бичиггүй 2019 оны 03 дугаар сард Архангай аймгийн Булган сумын Зуун мод багийн цохио гэх газраас мод бэлтгэн тээвэрлэж байгаад байгаль хамгаалагч Цолмонтой таарсан байсан. Тэр үед Цолмон ачиж явсан модыг нь айлын хашаанд буулгуулсан гэсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Г гэх хүн надаас болон бусад ойн байцаагч нараас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Г мод бэлтгэсэн газар нь Булган сумын Зуун мод баг, Цохио гэх газар мод бэлтгэх эрхгүй газар байсан. Тэгсэн Г мод бэлтгэсэн байсан. Г манай байгууллагад 33772 төгрөгний хохирол учруулсан. Манай байгууллагад учруулсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулаагүй. Г нь Урал -131 маркийн 43-60 УНО улсын дугаартай автомашинаар мод бэлтгэн ачиж явж байгаад баригдсан байсан. Гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/
Гэрч С.Ц өгсөн: ...16 цаг болж байхад Г нь өөрийн ах болох Г эзэмшлийн Зил 131 маркийн тээврийн хэрэгслээр мод тээвэрлэж явахад нь зогсоож шалгахад мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүй 50-55 шургааг тээвэрлэж явсан. Уг явдлаас хойш 10 хоногийн дараа Г нь уг модыг авч яваад өөрийн төрсөн ах болох Ганзоригийн өвөлжөөг сунгаж барьсан байсан. Дөрвөн метр урттай бага зэрэг бүдүүн шургааг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/
Гэрч С.Г өгсөн: ...Миний төрсөн ах Г нь хууль бусаар мод бэлтгэх эрхийн бичиггүй мод тээвэрлэсэн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. 2019 оны хавар 3 сард намайг малаа аваад отор хийгээд ирсэн чинь гэрийн гадаа мод бэлтгээд тавьсан байсан. Архангай аймгийн Булган сумын Цохио гэх газраас мод бэлтгэсэн гэж өөрөө надад хэлсэн. Г гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан автомашин манай ах Г эзэмшлийн автомашин байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/
Гэрч С.Г өгсөн:...Миний төрсөн дүү Г нь хууль бусаар мод бэлтгэх эрхийн бичиггүй мод тээвэрлэсэн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Би 2019 оны 03 сарын 10-ны үеэр Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газар очиж дугуй засвар болон гагнуур хийж байсан. Г хаанаас ямар нэртэй газраас хууль бусаар мод бэлтгэсэн талаар би мэдэхгүй. Г нь 1992 онд Сүхбаатар гэх айлын 3 дахь хүүхэд болон мэндэлсэн. Бага наснаасаа аав, ээжийн гар дээр өсөж, 11 дүгээр ангиа төгсөж Улаанбаатар хот руу явж Үндэсний биеийн тамирын дээд сургуульд орж 4 жил сураад дээд боловсролтой болж багш мэргэжлээр төгссөн. Тэгээд сургуулиа төгссөж ирээд мэргэжлээрээ ажлаагүй аав, ээждээ тусалж хөдөө одоог хүртэл мал маллаж байгаа. Г миний автомашиныг намайг эзгүй байсан хойгуур аваад явсан байсан. Би тухайн үед гэртээ байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/
С.Г гэрчээр өгсөн:... Би 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн үед Архангай аймгийн Булган сум Цохио гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр өөрийн төрсөн ах болох Ганзоригийн эзэмшлийн ЗИЛ-131 маркийн автомашинаар 52 ширхэг шургааг бэлдэж Архангай аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт авч ирсэн. Булган суманд ирэх замдаа ойн хамгаалагч Ц гэдэг хүнтэй таарсан. Цолмон гэх хүн энэ модоо буулга гэж хэлсэн. Би ачиж явсан модоо Д гэх айлын хашаанд буулгасан. Тухайн өдрөөс хойш 10 хоносны дараа би Дүүбат гэх айлд очиж буулгасан модоо авч өвөлжөөнийхөө хашааг сунгаж барьсан. Миний өвөлжөө Цохио гэх газарт байдаг. Би мод бэлтгэх зөвшөөрөл авалгүй уг модийг бэлтгэсэн. Уг модийг 2019 оны 03 дугаар сард бэлтгэн уулан дотор нуусан байсан. Миний бэлтгэсэн байсан мод ЗИЛ- 131 машины тэвшний өндөртэй тэнцүү байсан. Миний бэлтгэсэн мод нь 4 метр урттай хуурай шургааг байсан. Уг модыг 2019 оны 03 дугаар сард мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр өөрөө бэлтгэсэн. Нарийн шургааг учраас бэлтгэх болон ачиж зөөвөрлөхөд амархан байсан. Би уг модыг 2019 оны 09 дугаар сарын 25-ны өдөр ачиж өөрийн өвөлжөөндөө аваачиж буулгасан. Тэгээд 2019 оны 09 дугаар сарын 26-ны өдөр өвөлжөөныхөө хашааг сунгаж барьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/
С.Г яллагдагчаар өгсөн:.. Би 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн талаар дэлгэрэнгүй өгсөн байгаа. Одоо надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Харин малын хашаагаа сунгаж барих гэж 52 ширхэг шургааг Архангай аймгийн Булган сумын Зуун мод баг Цохио гэх газраас бэлтгэсэн юм. Манай сум 2019 оны 03 сар гээд мод бэлтгэх эрхийн бичиг өгөхгүй зогсоосон байсан. Тэгээд би мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Би ганцаараа явсан. Надтай хамт хүн яваагүй. Ганзориг гэх хүний өмчийн Зил 131 маркийн 43-60 УНО улсын дугаартай автомашинаар модоо бэлтгэж явж байгаад байгаль хамгаалагч Цолмонтой таарч Дүүбат гэх айлын гадаа модоо буулга гэхээр нь би тэнд буулгасан. Би урьд нь хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 61-64 хуу/
Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтэнд: Иргэн С.Г тээвэрлэсэн хуурай шинэс мод нь нийт шоометр 4.811 м3 шоометр модыг бэлтгэжээ. 4.811 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2013 оны 11 сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн 2-р муж шинэс /хуурай мод/ 1.8 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ337732,2 төгрөгөөр тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 41-42 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09 хуу, 16 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8 хуу, 15 хуу, 43 хуу /
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 69-73 хуу/
С.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74 хуу/
Архангай аймгийн Булган сумын Зуун мод багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 76 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 68 хуу/
Оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 87-88 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Гд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Г нь 2019 оны 03 дугаар сард .............. аймгийн ............ сумын ............... багийн нутаг ............................ гэх газраас зөвшөөрөлгүйгээр 4.811 метр куб мод бэлтгэж байгаль орчинд 337.732 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.Г үйлдсэн болох нь Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бн өгсөн:..манай багийн иргэн Г нь мод бэлтгэх эрхийн бичиггүй 2019 оны 03 дугаар сард Архангай аймгийн Булган сумын Зуун мод багийн цохио гэх газраас мод бэлтгэн тээвэрлэж байгаад байгаль хамгаалагч Ц таарсан байсан. Тэр үед Ц ачиж явсан модыг нь айлын хашаанд буулгуулсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/, Гэрч С.Ц өгсөн: …16 цаг болж байхад Г нь өөрийн ах болох Ганзоригийн эзэмшлийн Зил 131 маркийн тээврийн хэрэгслээр мод тээвэрлэж явахад нь зогсоож шалгахад мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүй 50-55 шургааг тээвэрлэж явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/, Гэрч С.Г өгсөн: ... 2019 оны хавар 3 сард намайг малаа аваад отор хийгээд ирсэн чинь гэрийн гадаа мод бэлтгээд тавьсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/, модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 41-42 хуу/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газар үзлэг хийсэн зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Г үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 35.4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд С.Г яллагдагчаар болон гэрчээр мэдүүлсэн мэдүүлэгтээ...миний үйлдэл тохирч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Байгаль хамгаалагчаас мод хийх зөвшөөрөл авах гэж ярьтал тэгж байгаад ирээд авчих гэж хэлээд өгөөгүй...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд С.Г үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.Г үйлдлийг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Г үйлдлийн улмаас 337.732 /гурван зуун гучин долоо мянга долоон зуун гучин хоёр/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /337.732х3= 1.013.196 төгрөг / нэг сая арван гурван мянга нэг зуун ерөн зургаа/ төгрөг гэж үзлээ.
Шүүгдэгч С.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг 2020 оны 01 дүгээр сард багтаан төлөхөө илэрхийлсэн хүсэлт /хх-ийн 92-93 хуу/ авагдсан байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Яллагдагч болон яллагдагчийн өмгөөлөгч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 94-95 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч С.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн Урал-31 маркийн улсын дугааргүй автомашиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Гд буцаан олгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2.500.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 385.000 төгрөгийн үнэ бүхий шургааг модыг тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял онгдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8,9 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овгийн С Г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.Г нь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 90.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г цагдан хоригдсон 3 хоногийг 45 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 45.000 төгрөгөөр тооцож торгох ялд нь оруулан тооцсугай.
6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Гас 1.013.196 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Гас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2.500.000 төгрөгийг гаргуулан авч шүүгдэгчийн Байгаль орчин уур амьсгалын санд төлөх 1.013.196 төгрөгийг хохиролд төлж үлдсэн 1.486.804 төгрөгийг улсын төсөвт шилжүүлж, прокурорын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 57 тоот тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 385.000 төгрөгийн үнэлгээ бүхий 4.811 метр куб шинэс модыг улсын төсөвт тус тус шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 57 тоот тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүжлэгдсэн Урал-31 маркийн улсын дугааргүй автомашиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Гд буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэг 3 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ