| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0008/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/05 |
| Огноо | 2019-12-31 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 2019/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Б Гд холбогдох 1912..... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ............ аймгийн ..........суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт ........... хотын.............. . дүүргийн .............дугаар хороо, ............................ тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Б Г /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ............... аймгийн ............. сумын ................ багийн нутаг ..................... уруудах замд 44-44 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ч.А өгсөн: ...Би ............. аймгийн ............... суманд амьдардаг бөгөөд баз Г над руу утсаар яриад ............... аймгийн .............. орох гэж явна хамт явах уу гэхээр нь би зөвшөөрсөн. Г 4444 улсын дугаартай үсгийн санахгүй байна, алион маркийн машинтай ирсэн бөгөөд 2 хоног гагнуурын ажил хийсэн би амрах байдалтай явсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн үед Г машинаа жолоодоод хамт ажил хийсэн 2 залуу манай машинд суусан. Тэгээд Цахир сумын Солонготын даваа даваад уруудаад явж байтал Г хөөе гэж орилох шиг болоод замын хажуу руу онхолдсон. Би машинаас буух гэтэл зүүн талын хөл даагдахгүй болчихсон байсан. Арай хийж машинаа эргүүлж гарсан бөгөөд Цахир сумын эмч ирж үзээд зүүн талын хөл дунд чөмөгөөрөө хугарсан байна дараагийн шатны эмнэлэг рүү хурдан яв гэж хэлсэн. Зүүн талын дунд чөмөг хугарсан өөр бэртэл гэмтэл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, амьд гарсандаа баярлаж байна. Хугарсан хөл эдгээд хэвийн болчихно. Би урд талын суудал дээр сууж явсан. Осол болоход зөөлхөн явж байсан. хурдан явж байсан бол бид бүгд үхэх байсан. Г болон бид нарын хэн ч архи уугаагүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/
Хохирогч Ч.А дахин өгсөн:....шинжээчийн дүгнэлтээр миний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний зүүн талын хөл дунд чөмгөөрөө хугарсан. Одоо эдгэрч байгаа. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, гарсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/
Гэрч Т.Ч өгсөн:...би машинтайгаа буцаад очтол машин замын урд тал руу гарч хажуу талаараа онхолдсон байсан. А хөл хугарсан байсан. Ц, Г нарын нүүр хавдсан, цус гойжсон байсан. Удалгүй сумын эмнэлэг цагдаагийн машин ирсэн. Г болон бид нарын хэн ч архи уугаагүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/
Гэрч Ч.Цгийн өгсөн: ...даваа даваад уруудаад явж байтал машин гэнэт замын хажуу руу ороод осолдчихсон. Машинаас буутал миний хөмсөгний дунд халцарсан цус гараад байсан. Тухайн үед Аын хөл гуя хэсгээрээ хугарсан байсан. Миний хоёр хөмсөгний голд халцарсан цус гойжсон оёдол тавиулсан, өөр бэртэл гэмтэл байхгүй. Тухайн осол болоход хурд багатай явсан. Ойролцоогоор 50 орчим км цагийн хурдтай явсан. Г эрүүл байсан, хэн ч архи уугаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/
Иргэний нэхэмжлэгч Ч.Цгийн өгсөн: ....би шинжээчийн дүгнэлттэй танилцсан.
Миний духны зүүн дээд хэсэгт шарх, зүүн хөмсөг хамарт зулгаралт гэмтэл тогтоогдож, хөнгөн зэргийн гэмтэлтэй гэж дүгнэлт гарсан байна. Одоо миний биеийн байдал хэвийн болсон надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/
Гэрч Д.А өгсөн: ....бид хэд ......... аймгийн .......... сумын ...................
зогсоод одоо тойрч хөдлөөд Г машинтайгаа миний урд хөдлөөд явсан. Тэгээд Цахир сум өнгөрөөд явж байтал миний утас дуугараад утсаа авахад нэг эмэгтэй танай цуг явсан машин замын хажуу руу орсон байна гэж хэлсэн. Тэгээд би эргэж очтол машин нь замын хажуу руу орсон, Г хөмсөг нь зулгарч хавдсан, Цгийн хөмсөг, хамар нь халцарсан, Аын хөл хугарсан, Б биед гэмтэл учраагүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллага ирсэн. Бид нар ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/
Гэрч Ч.Б өгсөн: ............. сумын Солонготын даваа уруудаж явж байгаад гэв
гэнэт машин замын хажуу руу орж онхолдсон. Би машины хойд суудлын зүүн хаалгыг онгойлгож гараад хэсэг хугацаанд гадаа сууж байгаад бостол хамт явсан Г, А нар гарч ирсэн. Тэгээд би зам дээр гарч машин зогсоогоод Цагдаагийн байгууллага болон эмнэлэгийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед Г хурд багатай аажуухан 40-50 км цагийн хурдтай явж байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл байхгүй, өвдөж байгаа зүйл байхгүй. Бид нар ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний биед гэмтэл учраагүй учир шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/
Иргэний нэхэмжлэгч З.А өгсөн: ....2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр
манай найз Ч миний 44-44 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг надаас худалдаж авсан. 1.000.000 төгрөг дутуу байсан. Тэгээд уг машиныг Архангай аймагт зам тээврийн осолд орсон гэж дуулсан. Өөр мэдэх зүйл байхгүй. Надаас уг машиныг худалдаж авахад нэрээ шилжүүлээгүй байсан. Г манай байгууллагад ажилладаг учраас би сар бүр цалингаас нь суутгаж авдаг байсан. Миний тооцоогоор 1.000.000 төгрөг үлдсэн байгаа. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй..гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/
Б.Г гэрчээр өгсөн: ...Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг махны
үйлдвэр баригдаж байгаа бөгөөд хөргөгчний холболт хийх зорилгоор 2 хоногийн хугацаанд ажил хийсэн юм. Би гагнуурын ажил хийдэг бөгөөд хамтардаг хүмүүстэйгээ хамт ажил хийсэн юм. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн үед Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хот руу Б, Ц, А нарын хамтаар 4444 УНЛ улсын дугаартай алион маркийн машинаар явсан. 19 цагийн орчим Солонготын давааг даваад уруудсан бөгөөд би машиныг жолоодож явсан юм. Тэгтэл гэнэт харанхуй гарч ирээд нүдний урдуур харанхуйлсан, тэгтэл нэг мэдэхэд машин замын хажуу руу ороод осолдсон. Тэрхэн зуур намайг юм хаачихшиг болсон бөгөөд тоормос гишгэхийн завдалгүй машин замаас гарч осолдсон. Машин зүүн талаараа онхолдсон байсан бөгөөд машины урд талын шил хагарсан байхаар нь шилээрээ гарсан. Машины гадна Б зогсож байсан. А хөл хугарсан гээд орилоод байсан. Тэгээд замын хажуугаар явж байсан машиныг зогсоож дуудлага өгсөн. Машинд байсан Б гэмтэл учраагүй, Н хоёр нүдний хооронд халцарсан, А хөл хугарсан байсан. Би 40 км цагийн хурдтай л явсан. Би архи уугаагүй, эрүүл байсан. Гэнэт нүдний урдуур хар юм гарч ирээд хөөе гээд тоормос гишгэх гэтэл замын хажуу руу орчихсон. Тухайн үед гадаа харанхуй болж байсан. Тухайн машин А машин бөгөөд Улаанбаатар хотоос Завхан аймагт ажлаар ирэхдээ гуйж аваад унаж ирсэн юм. Миний баруун талын нүд хавдсан, толгой эргэх, цээжээр хүндүүрлэх зовиуртай байна. Өөр гэмтэл учраагүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/
Б.Гы яллагдагчаар өгсөн: ....би өмнө нь мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Би зорчигч нарыг бүгдийг нь эмнэлэгт үзүүлж гомдол саналгүй болгосон. Миний жолоодож явсан 4444 УНЛ улсын дугаартай алион маркийн автомашиныг өөрийн найз А худалдаж авсан бөгөөд анх мэдүүлэг өгөхдөө машины гэрчилгээн дээр Аийн нэр байсан болохоор найзынхаа машиныг унаж явсан гэж мэдүүлсэн юм. Би 6.500.000 төгрөгөөр А уг машиныг авсан бөгөөд 1.000.000 төгрөг өгөөгүй үлдсэн. Би мөнгөө бүрэн төлөөд өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэж байсан юм. Би осолд орсноос хойш эмнэлгээр яваад ажил хийж чадаагүй болохоор машины үлдэгдэл мөнгөө төлж чадаагүй байгаа. Удахгүй машинаа өөрийн нэр дээр шилжүүлэн авах болно. Би Завхан аймагт очоод 2 хоног ажил хийгээд буцаж яваад уг осолд холбогдсон. Зам тээврийн осол гаргасан нь миний буруутай үйлдэл мөн учир би гэм буруугийн маргаангүй. Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 83-85 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 66 дугаартай дүгнэлт.
1. Б.Гы гэх цусанд спиртийн зүйл илрээгүй.
2. Б.Гы гэх цус нь 1-р бүлгийн харъяалалтай байна...гэх дүгнэлт /хх-ийн 45
хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 533 дугаартай дүгнэлт.
1. Ч.А биед зүүн дунд чөмөг ясны дунд хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 55 хуу/
Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 79 дугаартай дүгнэлт
1. Жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2.1-р асуултаар хариулагдсан.
3. Жолооч Б.Г нь В ангиллын 162124 дугаарын үнэмлэхтэй байна. /Жолоочийн
лавлагааг хавсаргав/.
4. Замын нөхцөл байдал осол гарахад нөлөөлөөгүй, тээврийн хэрэгслийн техникийн
нөхцөл байдлыг тогтоох боломжгүй.
5. Жолооч Б.Г нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн ахмад
Б.Отгонжаргалын гаргасан 66 тоот дүгнэлтээр Б.Г цусанд спиртийн агууламж илрээгүй байна.
6. Асуултанд тусгагдаагүй хэрэгт ач холбогдол бүхий зүйл, тусгах асуулт байхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 63 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 3-7 хуу, 49-50 хуу/
Ослын газрын схем зураг /хх-ийн 9 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 87 хуу/
Б.Гы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 90 хуу/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 93-96 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Гд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ........... аймгийн .................сумын ........... баг, ................... уруудах замд шүүгдэгч Б.Г нь 44-44 УНЛ улсын дугаартай алион маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Ч.А биед зүүн дунд чөмөг ясны дунд хэсгийн далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болох нь Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 79 дугаар дүгнэлтээр, уг зам тээврийн ослын улмаас хохирогч Ч.А биед учирсан зүүн дунд чөмөг ясны дунд хэсгийн далд хугарал бүхий гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 533 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоогджээ.
Тухайн үед 44-44 УНЛ улсын дугаартай Алион маркийн автомашиныг Б.Г жолоодож явсан нь шүүгдэгч Б.Г болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул Б.Гыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Г үйлдсэн болох нь:
Хохирогч Ч.Аын өгсөн: ...Би ................аймгийн Цэнхэр суманд амьадрдаг бөгөөд баз Г над руу утсаар яриад Завхан аймгийн Тосонцэнгэл орох гэж явна хамт явах уу гэхээр нь би зөвшөөрсөн. Г 44-44 улсын дугаартай үсгийн санахгүй байна, алион маркийн машинтай ирсэн бөгөөд 2 хоног гагнуурын ажил хийсэн би амрах байдалтай явсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн үед Г машинаа жолоодоод хамт ажил хийсэн 2 залуу манай машинд суусан. Тэгээд Цахир сумын Солонготын даваа даваад уруудаад явж байтал Г хөөе гэж орилох шиг болоод хажуу руу орж онхолдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/, гэрч Т.Ч өгсөн:...би машинтайгаа буцаад очтол машин замын урд тал руу гарч хажуу талаараа онхолдсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/, гэрч Ч.Цгийн өгсөн: ...даваа даваад уруудаад явж байтал машин гэнэт замын хажуу руу ороод осолдчихсон...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/, гэрч Д.А өгсөн: ....бид хэд Архангай аймгийн Цахир сумын Солонготын даваан дээр зогсоод одоо тойрч хөдлөөд Г машинтайгаа миний урд хөдлөөд явсан. Тэгээд Цахир сум өнгөрөөд явж байтал миний утас дуугараад утсаа авахад нэг эмэгтэй танай цуг явсан машин замын хажуу руу орсон байна гэж хэлсэн. Тэгээд би эргэж очтол машин нь замын хажуу руу орсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/, гэрч Ч.Б өгсөн: ....Цахир сумын Солонготын даваа уруудаж явж байгаад гэв гэнэт машин замын хажуу руу орж онхолдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/, Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 79 дугаартай дүгнэлт, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 533 дугаартай дүгнэлтүүдээр дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Б.Г нь 44-44 УНЛ улсын дугаартай Алион маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Ч.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Аймгийн Прокурорын газраас Б.Г үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Б.Г үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 101 хуу, 102 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Хохирогч Ч.А нь мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн, яллагдагчтай эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/ өгсөн, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд “танилцлаа” /хх-ийн 95 хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8,9 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б Г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр 150.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж эд ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ