| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/08128/И |
| Дугаар | 6518 |
| Огноо | 2016-11-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 6518
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн Баянзүрх дүүрэг, 133 дугаар байр 79 тоотод оршин суух Бямбын Долгорсүрэнгийн хүсэлттэй,
Х.Цацралыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Б.Долгорсүрэн нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Х.Цацралыг олж мөнгөө авч, гомдол барагдсан тул Х.Цацралыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.
Үндэслэх нь:
Б.Долгорсүрэн нь Х.Цацралыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Цацралыг эрэн сурвлажлах шаардлаггүй болсон үндэслэлээр Б.Долгорсүрэн нь шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Б.Долгорсүрэнгийн хүсэлттэй Х.Цацралыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт хүсэлт гаргагч нь хүсэлтээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 35.100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Долгорсүрэнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ