Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/04

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж

Улсын яллагч: Э.Б

Шүүгдэгч: Г.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овгийн Г Эд холбогдох 1912...........дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,,,оны ,,, дүгээр сарын ,,,-ний өдөр Архангай аймгийн  ,,, суманд төрсөн, ,,, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ............... аймгийн Хотонт сумын ,,, оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн 2002 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Ө овгийн Г Э /РД:/

 

           Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ........... аймгийн .......... сумын ........... багийн ............. гэх газарт иргэн Б.Стэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож тархи доргилт, хуйх орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Мөрдөн байцаалтын үед: 

    Хохирогч Б.Сийн өгсөн:...2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ........... аймгийн ..........сум ............ баг .............. гэх газарт өөрийнхөө гэрт байж байхад манай хадам ах Э нь согтуу ирээд агсан согтуу тавиад, элдэв муухай үгээр намайг доромжилж байгаад гэртээ ороод буцаад манайд орж ирж агсан тавьж гэрийн унины жижиг хугархай хэсгээр нэг удаа миний толгойны орой хэсэгт цохисон. Тэгээд би цагдаа дуудсан. Тухайн асуудал болох үед манай хадам ээж Ш хамт байсан өөр хүн бол байгаагүй. Би Эыг цохиж зодсон асуудал байхгүй. Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн их согтуу байсан. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Намайг эмнэлэгт үзүүлнэ гээд явахад гэр дотор намайг цохисон гэх унины хугархай харагдаж байсан харин хадам ээжээс асуухад унины хугархайг шатаасан гэсэн. Би шүүх хуралд биечлэн оролцож чадахгүй нялх хүүхэдтэй учраас өвлийн хүйтэнд наашаа цаашаа явж чадахгүй. Тухайн унь манай гэрийн унь байгаа юм, гэхдээ хуучин муу гэрийн унь байсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй. Миний толгой өвдөөд байгаа учраас би эмчилгээ хийлгэх шаардлагатай байна, үүнийг дагаад наашаа цаашаа явж байгаа учир бензин шатахууны мөнгө хэрэгтэй байна. Тиймээс би Эоос 500.000 төгрөг нэхэмжилж байна, түүнд маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн  04-05 хуу/  

    Гэрч  Ч.Ш өгсөн:.. Манай хүүхэд архи уусан үедээ л их овлиггүй их агсан хүн байгаа тэрнээс биш эрүүлдээ бол ажилч хөдөлмөрч их сайхан зантай хүн байгаа юм. Тухайн өдөр манай хүү Э нь манай бэртэй хэрэлдэж уурандаа гэрийн унь татаж авах гэж байгаад нэг унь хугалах шиг болсон юм. Тэр үед нөгөө унь нь хоёр билүү гурав хэсэг болсон. Тэгээд хугарсан жижиг хэсгээр нь Сийг цохисон байх. Сийг цохисон гэх унийг би галдаа хийгээд шатаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/

Гэрч  Н.Ц өгсөн:..Би Э гэх хүнтэй олон жил айл аймаг амьдарч байгаа бөгөөд нэгнийгээ сайн мэддэг. Хүнд маш их тусархуу, төлөв томоотой, үнэнч шударга, архи дарс хэрэглээд байддаггүй, амьдралын төлөө зүтгэж байгаа хүүхэд байгаа юм. Тэгээд одоо цөөхөн хэдэн малаа өөрөө хариулж малладаг ам бүл ганцаараа амьдардаг...гэх мэдүүлэг /хх-ийн 08 хуу/ 

Гэрч  Д.Г өгсөн:..Э гэх хүнтэй олон жил айл аймаг амьдарч байгаа бөгөөд нэгнийгээ сайн мэддэг. Э нь хүнд маш их тусархуу, төлөв томоотой, үнэнч шударга, архи дарс хэрэглээд байддаггүй, амьдралын төлөө зүтгэж яваа хүүхэд байгаа юм. Хөдөө гэртээ ганцаараа мал маллаж амьдардаг...гэх мэдүүлэг /хх-ийн 09 хуу/ 

           Г.Эын яллагдагчаар өгсөн...2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр сумын төвд байж байгаад ..........аймгийн ......... сум ........... баг Сайр гэх газарт гэртээ нилээн халамцуухан харьсан. Тэр үед С нь манай ээжтэй маргалдаж байхаар нь би ээжийгээ өмөөрч түүнтэй маргалдаж байгаад гэрийн хаяанд байсан унины хугархай газарт байхаар нь аваад Сийн толгойны оройн хэсэгт нь л юм шиг санаж байна нэг удаа зөөлөн цохисон. Тэгээд дахиж түүнтэй маргалдаагүй өөрийнхөө гэрт ороод унтаад өгсөн. Төд удалгүй цагдаа сэргийлэх болсон. Би урьд өмнө Сийг цохиж зодож айлган сүрдүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. С манай ээжтэй байнга маргалдаад байдаг юм. Тэгээд намайг ядаж байхад намайг яг согтуу ирэх үед ээжтэй маргалдаж таарахаар нь уур хүрээд л нэг удаа унины хугархай модоо нэг удаа маш зөөлөн Сийн толгойн хэсэгт нь цохисон түүнээс өөр зүйл болоогүй. Түүнээс өмнө С бас миний нүд рүү нэг удаа цохисон түүн дээр би бас их гомдож явсан одоо хүртэл миний нүд өвддөг. Сд учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 526 дугаартай дүгнэлт:

1. Иргэн Б Сийн /РД:/ биед  тархи доргилт, дагз орчмын хуйханд зөөлөн эдэд няцрал

гэмтэл учирчээ.   

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. 

3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх 

боломжтой шинэ гэмтэл байна.   

4. Тархи доргилт, хуйх орчмын зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь тус тусдаа Шүүх 

эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна. 

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх 

дүгнэлт /хх-ийн 11 хуу/

 

Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 23 хуу/

Г.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 27 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 28 хуу/

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 29-30 хуу/ 

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 33-34 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Э холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Сайр гэх газарт шүүгдэгч Г.Э нь хохирогч Б.Стэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож, түүний биед тархи доргилт, хуйх орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.       

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.Э үйлдсэн болох нь хохирогч Б.Сийн өгсөн:...2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Хотонт сум Хотонт баг Сайр гэх газарт өөрийнхөө гэрт байж байхад манай хадам ах Э нь согтуу ирээд агсан согтуу тавиад, элдэв муухай үгээр намайг доромжилж байгаад гэртээ ороод буцаад манайд орж ирж агсан тавьж гэрийн унины жижиг хугархай хэсгээр нэг удаа миний толгойны орой хэсэгт цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн  04-05 хуу/, гэрч  Ч.Ш өгсөн:..тухайн өдөр манай хүү Э нь манай бэртэй хэрэлдэж уурандаа гэрийн унь татаж авах гэж байгаад нэг унь хугалах шиг болсон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 526 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

   

Аймгийн Прокурорын газраас Г.Э үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.    

 

Иймд шүүгдэгч Г.Э үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.                

 

Хохирогч Б.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож шүүгдэгч Г.Э 500.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хохирол төлбөртэй холбоотой 500.000 төгрөгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй шүүх хуралдааны үед хохирлын талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

 Шүүгдэгч Г.Э нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэж байна.    

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                             

                                                                  ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Ө овгийн Г Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эод оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8,  1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.С нь 500.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ОТГОНЦЭЦЭГ