| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0009/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/15 |
| Огноо | 2020-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Т хөтлүүлж
Улсын яллагч: С.Б
Хохирогч: Я.Т
Хохирогчийн өмгөөлөгч: В.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А
Шүүгдэгч: Д.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Дн От холбогдох 1912............ дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,, оны ,, дугаар сарын ,,-ны өдөр Архангай аймгийн ,,, суманд төрсөн, ,,, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ......... аймгийн .................сумын ,, оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд тус аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 1231.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Б овгийн Д О /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.О нь 2019 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө ............. аймгийн .......... сумын ............багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Я.Тийн нүүр цээж орчим нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ч.Тийн өгсөн: ....намайг зодох үед О бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй, би зодуулчихаад Архангай аймгийн Цэцэрлэг сумын төвд түрээсэлж байсан байшиндаа ирэхэд түрээсийн эгч Э гарч ирсэн. Би Э эгчээс надад туслаад намайг гэртээ хонуулчих гэж хэлээд би Э эгчийнд хоносон. Би гомдолтой байна О надаас 2.800.000 төгрөг зээлж авсанаас 1.400.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 1.400.000 төгрөгөө өөрийнхөө эмчилгээний зардлын хамтаар гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/
Хохирогч Я.Тийн дахин өгсөн: ...гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 904600 төгрөг, О нь тухайн үед надаас 2.800.000 төгрөг зээлсэн. Зээлсэн мөнгөнийнхөө 1.800.000 төгрөгийн өгсөн үлдэгдэл 1.000.000 төгрөгийг өгөөгүй байгаа нийт 1.904.600 төгрөг нэхэмжилж байна. Хохиролтой холбоотой гарсан зардлын баримтыг гаргаж өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуу/
Хохирогч Я.Тийн өгсөн: ...Би Отай хамтран амьдардаг байсан. бид хамт амьдраад 1 сар л болсон. О намайг хамт амьдрая гээд байхаар нь болж бүтээд сайхан амьдрах байх гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 хуу/
Я.Тийн гэрчээр өгсөн: .... Би Архангай аймгийн Цэцэрлэг суманд О гэх залуугийн хамтаар очсон байсан юм. 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Цэцэрлэг сумын наадам болоод наадам үзсэн тэгээд орой нь О архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд машинаа жолоодож явах гээд байхаар нь би чи согтуу машин жолоодож болохгүй шүү дээ гэж хэлсэн чинь битгий солиороод бай гээд намайг түлхээд тэгээд машинаа унаад яваад өгсөн би тэр үед түүний найз А гэх айлд үлдсэн юм. Тэгээд орой О Агийн гэрт ганцаараа ирж ирээд намайг явъя гээд тэгээд би хамт дагаж гарч ирсэн тэгээд О машинаа жолоодоод их хурдтай яваад байсан О нилээд их согтсон хүн дайрчих гээд байсан тэгээд хэсэг хүмүүстэй маргалдаж байгаад явсан тэгсэнээ машинаа жолоодож яваад чи намайг хүмүүстэй маргалдаж байхад зодуулах гэлээ гээд миний хамар руу гараараа нэг удаа цохисон тэр үед миний хамарнаас цус гараад байсан тэгээд О сумаас нилээд зайдуу гараад зогссон тэр үед нь би айгаад чи эндээ хэсэг байж байгаад араас хүрээд ир би эндээс алхаад явж байя гэтэл миний араас цохих шиг болсон тэгээд намайг миний нүүр нүд толгойруу хөл гараараа нилээд олон удаа цохиж зодсон би тэр үед цүнхээрээ нүүрээ хаагаад л газар хэвтсэн тэгээд намайг орилох үед чи дуугай бай гээд байсан би айсандаа яг л Оын үгээр байсан тэгээд намайг машинд чирж оруулж ирээд подволкоо тайлж өгөө наа цусаа арч гэсэн тэгээд нөгөө түрээсэлж байсан байшин дээр ирээд би хэнд ч юу ч ярихгүй одоо 2-уулаа ингээд л болий тэхүү гэж гуйсан тэр үед тэр түрээсийн байранд байсан нэг эгч байхаар нь надад туслаарай гэж хэлэхэд тэр эгч надад ус хийж өгч би цусаа угааж цэвэрлэсэн. Тэгээд би тэр эгчийн гэрт хоносон. Намайг ямар шалтгааны улмаас зодсон гэхээр хүмүүсээр намайг зодуулах гэлээ гэж надад уурлаж намайг зодсон намайг өөр байдлаар зодох ямар нэгэн шалтгаан бол байгаагүй гудманд явж байгаад хүнтэй маргалдаад байсан юм. О миний нүүр нүд толгой гуя ар нуруу цээж хэсэг рүү олон удаа хөл болон гараараа цохиж зодсон. Миний зүүн нүд хөхөрч хавдсан байсан хамар бас өвдөж цус гарч байсан тэгээд хамаг бие хөндүүрлэж хөхөрч няцарсан байгаа. О гэх хүнтэй би танилцаад сар ч болоогүй. Хамт амьдрая гээд надаас гуйгаад байдаг юм. Ямар нэгэн гэр бүлийн холбоо бол байхгүй. Тэр хүн нилээд их согтсон байсан хэр зэргийн согтолттой байсан юм мэдэхгүй би бол архи уугаагүй эрүүл байсан. Намайг сумаас нилээд зайтай авч гарч яваад зодсон тэр үед О бид 2-с өөр хүн байгаагүй. Намайг О л зодсон өөр хүн цохиж зодоогүй. Цэцэрлэг суманд байдаг байр түрээсэлж гутал засаж гутал хийдэг хүн байгаа юм. Би гомдолтой байна. Би тэр хүн надаас 2.800.000 гаран мянган төгрөг зээлж авсан уг мөнгийг гаргуулж авмаар байна. Бас эмчилгээний зардал мөнгөө нэхэмжлэх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/
Гэрч А.Эгийн өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 8,9 үед санагдаж байна нэлээн орой болсон байсан манай хашааны гадаа эмэгтэй хүн уйлах шиг болохоор нь би гараад харсан чинь О Т хоёр байсан. Т уйлсан хөмсөгнийхөн хавиас цус гарсан нүүр гар нь жаахан цус болсон байдалтай Оыгаа энэ намайг зодсон гээд байсан . Би Тийн цусын угааж өгөөд гэртэй оруулаад цуг хоносон. үүрээр дүү нь ирээд Тийг аваад явсан. Надад юу болсон талаараа яриагүй. О намайг зодчихлоо гэж л байсан. Би ч юу болсон талаар нь асуугаагүй. О надад юу болсон талаараа яриагүй. О. Т хоёр архи согтууруулах ундааны зүйл уух нь уусан байсан. Согтуу нь гайгүй л байх шиг байсан. Хийгээгүй Т манайд орж хоноод Оыг цагдаа аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
Гэрч А.Эгийн дахин өгсөн: ...О, Т нар нь манай байшинг түрээсэлж гутал засдаг байсан. О нь сарын өмнө ирээд нэг залуутай гутал засаж байгаад нөгөө залуу нь яваад Т гэх хүүхэн ирсэн. О, Т нар нь хамт байдаг байсан. Гэр бүлийн харилцаатай байсан үгүйг нь мэдэхгүй байна. Хамт байгаад л хамт ажиллаад л байдаг байсан. Т ирээд 14 хоног л болсон байх, тэгээд буцаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 хуу/
Гэрч П.Б өгсөн: .... 2019 оны 07 дугаар сарын 8,9 үед санагдаж байна. Сумын баяр наадмын үе байсан манайд манай дүү нар ирээд би хоол хийгээд байж байхад 17 цагийн үед О, Т нар орж ирсэн би цай хоол болоод дүү нар ирсэн баяр болж байгаа болохоор нь нэг шил архи задалаад тойруулсан Т уугаагүй О нэг хоёр л татсан байх. Тэгээд байж байтал гадаа хүн ирээд Оыг дуудаад О Т хоёр манайхаас гараад Т нь удалгүй буцаад ороод ирсэн. О явчаад удахгүй буцаад ирье гэж байна гээд Т манайд үлдсэн би дүү нараа явуулчаад байж байтал 21 цагийн үед О орж ирсэн Т манайд унтаж байсан би босгоод тэр хоёрт хоол өгсөн тэр хоёр хоолоо идээд О нь Тийг явах уу хө гээд аваад явсан. 23 цагийн үед Т надруу нөхөрөө явуулаач О намайг зодоод байна гэж ярьсан, Тэр үед манай нөхөр хүн хүргэж өгөх гээд хөдөө явсан байсан. Тэгсэн Э эгч залгаад Аг явуулмаар байна О Т хоёр маргалдаад зодоо хийсэн байна Оыг ирээд аваадах гэсэн би А хөдөө явсан байна гэсэн чинь чи өөрөө хүрээд ирээч гэхээр нь би ирсэн. Намайг ирэхэд цагдаа ирсэн байсан. Намайг ирэхэд Т уйлсан нэг талынхан нүд хөхөрсөн байдалтай байсан. Эгч нь От зодуулчихлаа шүү дээ энэ чинь аймаар хүн байна шүү дээ гээд л уйлаад байсан. Өөр нэг их юм яриагүй. Би удалгүй харьсан. Манайд байхад О Т нар хэрүүл маргаан хийгээгүй. Манайхаас явах даа Т эрүүл байсан Оыг сайн мэдэхгүй байна орж ирээд хоол идээл гараад явсан гайгүй л байх шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/
Гэрч П.Б дахин өгсөн: ....О Т нар хамт гутал засдаг байсан, түүнээс ямар харилцаатай болохыг мэдэхгүй. Гэр бүлийн харилцаатай байсан үгүйг нь мэдэхгүй байна. Хамт гутал засаад нэг дороо хамт байдаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 хуу/
Гэрч Х.А өгсөн: ....2019 оны 07 дугаар сарын 9-нд Сумын баяр наадам болж байгааг тохиолдуулан манай дүү нар хөдөөнөөс айлчилж ирээд манайх хоол, цай болоод би ёс болгон нэг шил архи задлаад байж байтал О Т хоёр манайд ирсэн би задалсан архи тойруулсан О нэг татсан Т нь уугаагүй байсан. Тэгсэн Оыг гадаа хүн дуудаад О Т хоёр гарсан би дүү нараа явуулах гээд араас нь гарсан О нэг хүнтэй яваад Т нь манайд үлдсэн. Намайг гэртэй байж байхад манай найз ирээд намайг хөдөө гэр рүү хүргээд өг гээд би хөдөө найзыгаа хүргэж өгөхөөр явсан Манайд манай эхнэр 3 хүүхэдтэйгээ Т нар үлдсэн. Би нэлээн орой ирсэн. Маргааш нь Т манай гадаа ирэхэд Тийн нэг талынхан нүд хөхөрсөн харагдаж байсан би юу болсон талаар нь мэдэхгүй байна манай эхнэр л О Тийн зодсон юм шиг байна лээ гэж л байсан. Манайд байхдаа хэрүүл маргаан хийгээгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/
Д.Оын яллагдагчаар өгсөн: ...Тээс миний хувьд чин сэтгэлээсээ уучлалт гуйсан. Архинаас болж миний бие буруу зүйл хийлээ буруугаа ойлгож байна. Цаашид дахин хэрэг зөрчил гаргахгүй амьдрах болно...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 хуу/
Д.Оын яллагдагчаар өгсөн: ...хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би энэ хүнтэй хамтран амьдарч биш, бид хоёр хамтарч гутал хийж байсан. Бид хоёр хамтарч гутал хийгээд нэг долоо хоног хамтарч ажилласан. Т бид хоёр ажил хэргийн харилцаатай бид хоёр хамтран амьдарч байгаагүй, би энэ зун Цэцэрлэг суманд гутал хийсэн, бид хоёр ажил хэргийн харилцаатай...гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 344 дугаартай дүгнэлт:
1. Я.Тийн биед гэмтэл учирсан байна.
2. Я.Тийн биед зүүн нүдний ухархайн доод хана, дотор ханын хугарал тархи
доргилт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, цээжний урд хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр
үүсэх боломжтой.
4. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
5. Дээрх гэмтэл тус бүр Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 27 хуу/
Хохирогч Я.Тийн хохирол төлбөртэй холбоотойгоор гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 11-13 хуу/
Хохирогч Я.Тийн хэрэг болох үед эмчилгээ хийлгэж байсан гэх баримтууд, гэрэл зураг, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хх-ийн 30-38 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 48 хуу/
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-53 хуу/
Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54 хуу/
Д.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 57 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 63-64 хуу, 80 хуу, 87-88 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.От холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө ....... аймгийн ....... сумын ........ багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Д.О нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Я.Тийн нүүр цээж орчим нь цохиж, түүний биед зүүн нүдний ухархайн доод хана, дотор ханын хугарал тархи
доргилт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, цээжний урд хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.О үйлдсэн болох нь:
Хохирогч Ч.Тийн өгсөн: ....намайг зодох үед О бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй, би зодуулчихаад Архангай аймгийн Цэцэрлэг сумын төвд түрээслэж байсан байшиндаа ирэхэд түрээсийн эгч Э гарч ирсэн. Би Э эгчээс надад туслаад намайг гэртээ хонуулчих гэж хэлээд би Э эгчийнд хоносон...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/
Я.Тийн гэрчээр өгсөн: .... Би Архангай аймгийн Цэцэрлэг суманд О гэх залуугийн хамтаар очсон байсан юм. 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Цэцэрлэг сумын наадам болоод наадам үзсэн тэгээд орой нь О архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд машинаа жолоодож явах гээд байхаар нь би чи согтуу машин жолоодож болохгүй шүү дээ гэж хэлсэн чинь битгий солироод бай гээд намайг түлхээд тэгээд машинаа унаад яваад өгсөн. Би тэр үед түүний найз А гэх айлд үлдсэн юм. Тэгээд орой О Агийн гэрт ганцаараа ирж ирээд намайг явъя гээд би хамт дагаж гарч ирсэн. Тэгээд О машинаа жолоодоод их хурдтай яваад байсан. О нилээд их согтсон хүн дайрчих гээд байсан. Хэсэг хүмүүстэй маргалдаж байгаад явсан тэгсэнээ машинаа жолоодож яваад чи намайг хүмүүстэй маргалдаж байхад зодуулах гэлээ гээд миний хамар руу гараараа нэг удаа цохисон тэр үед миний хамарнаас цус гараад байсан тэгээд О сумаас нилээд зайдуу гараад зогссон тэр үед нь би айгаад чи эндээ хэсэг байж байгаад араас хүрээд ир би эндээс алхаад явж байя гэтэл миний араас цохих шиг болсон тэгээд намайг миний нүүр нүд толгойруу хөл гараараа нилээд олон удаа цохиж зодсон би тэр үед цүнхээрээ нүүрээ хаагаад л газар хэвтсэн тэгээд намайг орилох үед чи дуугай бай гээд байсан би айсандаа яг л Оын үгээр байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/
Гэрч А.Эгийн өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 8, 9 үед санагдаж байна нэлээн орой болсон байсан манай хашааны гадаа эмэгтэй хүн уйлах шиг болохоор нь би гараад харсан чинь О Т хоёр байсан. Т уйлсан хөмсөгнийхөн хавиас цус гарсан нүүр гар нь жаахан цус болсон байдалтай Оыгаа энэ намайг зодсон гээд байсан . Би Тийн цусын угааж өгөөд гэртэй оруулаад цуг хоносон...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
Гэрч П.Б өгсөн: ....Э эгч залгаад Аг явуулмаар байна, О Т хоёр маргалдаад зодоон хийсэн байна. Оыг ирээд аваадах гэсэн би А хөдөө явсан байна гэсэн чинь чи өөрөө хүрээд ирээч гэхээр нь би ирсэн. Намайг ирэхэд цагдаа ирсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/
Гэрч Х.А өгсөн: ....2019 оны 07 дугаар сарын 09-нд сумын баяр наадам болж байгааг тохиолдуулан манай дүү нар хөдөөнөөс айлчилж ирээд манайх хоол, цай болоод би ёс болгон нэг шил архи задлаад байж байтал О Т хоёр манайд ирсэн би задалсан архи тойруулсан О нэг татсан Т нь уугаагүй байсан. Тэгсэн Оыг гадаа хүн дуудаад О Т хоёр гарсан би дүү нараа явуулах гээд араас нь гарсан О нэг хүнтэй яваад Т нь манайд үлдсэн. Намайг гэртэй байж байхад манай найз ирээд намайг хөдөө гэр рүү хүргээд өг гээд би хөдөө найзыгаа хүргэж өгөхөөр явсан. Манайд манай эхнэр 3 хүүхэдтэйгээ Т нар үлдсэн. Би нэлээн орой ирсэн. Маргааш нь Т манай гадаа ирэхэд Тийн нэг талынхан нүд хөхөрсөн харагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 344 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О нь хохирогч Я.Тийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс зүүн нүдний ухархайн доод хана, дотор ханын хугарал тархи доргилт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, цээжний урд хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 344 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас Д.Оын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийг зүйлчлэл зөв байна.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.
Иймд шүүгдэгч Д.Оыг хамтран амьдарч Я.Тийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Я.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож 1.904.600 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба хохиролтой холбоотойгоор хавтаст хэргийн 11-13 хуудсанд 924.000 төгрөгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
Хохиролтой холбоотойгоор гаргаж өгсөн нотлох баримтуудаас дараах нотлох баримтуудыг шүүх нотлох баримтын шаардлага хангасан байх тул үндэслэсэн болно.
Үүнд: Ар-Өнө-Энх зарлагын баримтаар 163.000 төгрөгийн эм авсан баримт /хх-ийн 11 хуу/, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт ор хоногийн 300.000 төгрөг /хх-ийн 11 хуу ар талд/, гэмтэл согог үндэсний төвийн авто зогсоол 500 төгрөг /хх-ийн 12 хуу/, Лизер МУ 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр КТГ /толгой/ 100.000 төгрөг /хх-ийн 12 хуудасны ар талд/, гэмтэл согог үндэсний төвийн авто зогсоол 2000 төгрөг /хх-ийн 12 хуудасны ар талд/, Хөрс ШТС-ын 40.000 төгрөг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр, Хөрс ШТС-ын 50.000 төгрөг 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр /хх-ийн 13 хуу/, Улаанбаатараас Архангай Эрдэнэбулган сум 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Я.Тийн явсан зорчигчийн тасалбар 25.400 төгрөг, мөн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн явсан Я.Тийн зорчигчийн тасалбар 25.400 төгрөг, Улаанбаатар хотоос Архангай Эрдэнэбулган 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр явсан зорчигчийн тасалбар 25400 төгрөг /хх-ийн 13 хуудасны ар талд/ нийт 731.600 төгрөгийн нотлох баримтыг шүүх үндэслэн шүүгдэгч Д.Оаас 731.600 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Тт олгуулж, төрийн банкны 113.000 төгрөгийн /хх-ийн 11 хуу/, Хас банк 20.000 төгрөг, Улаанбаатар банк 20.000 төгрөг /хх-ийн 12 хуу/, мобиком нэгж 14.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Б Улаанбаатар-Архангай Эрдэнэбулган сум явсан зорчигчийн тасалбар 25.400 төгрөг нийт 192.400 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, 1.000.000 төгрөг нь энэ эрүүгийн хэргийн бодит хохирол биш бөгөөд хэрэгт хамааралтай баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Д.О нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлоос 740.000 төгрөг төлсөн байгааг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.От эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1, 37.10 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Д Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс оногдуулсан торгох ялын 500.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр 125.000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь 192.400 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ