| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0865/Э |
| Дугаар | 871 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 871
2019 11 13 2019/ШЦТ/871
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч А.Нямсүрэн /томилолтоор оролцсон/,
Шүүгдэгч Л.Г /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олонхинууд овогт Л.Гд холбогдох эрүүгийн 1911005441080 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Олонхинууд овогт Л.Г, Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Нарны зам гудамж 78 дугаар байрны 25 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-ийн 600б тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /.............................................................
Шүүгдэгч Л.Г нь 2019 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-ийн задгай тоотод Х.Басангийн зүүн бугалга, нуруу хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Гас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2019 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Басан манай гэрт орж ирээд танай гэрт хонож болох уу гэж хэлсэн. Би түүнийг “гэртээ хонуулахгүй, чи гэр рүүгээ яв” гэж хэлсэн. Харин Басан манайд хононо гэж хэлээд улмаар энэ асуудлаас болж маргалдсан. Улмаар барьцалдаж би уурандаа хутга аваад хоёр далны дунд нь хутгаар гэмтээсэн. Миний буруу” гэв.
Хохирогч Х.Басангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр танил Эрдэнэбилэгийн гэрт Сэргэлэнгийн хамт архи ууцгаасан. Тэгээд Сэргэлэн гэр рүүгээ яваад би Эрдэнэбилэгийнд хоол ундыг нь хийж өгч, галыг нь түлж өгчихөөд Гантулга, Энхбаяр нарын амьдардаг гэрт нь орсон. Ороход тэр хоёроос гадна Алтангэрэл, Гүнбилэг нар байсан. Намайг ороход Гантулга над руу агсан тавьж ална тална гээд шар иштэй хутга болон заазуур бариад дайрсан. Би хамгаалаад дийлэхгүй байсан ба Энхбаяр, Алтангэрэл хоёр болиоч гээд Энхбаяр намайг салгаж авахад миний нуруунд хатгагдсан байсан. Миний цус гарч байсан хэсгийг хөнжлийн даавууны үзүүрээр боож өгсөн. Тэр үед Гүнбилэг зүүн талын орон дээр сууж байсан ба Гантулга хоёр хутгаа барьчихаад баруун талд байхад бүгдээрээ зайлцгаа гээд дайрахаар нь хутга руу нь өшиглөчихөөд гараад явсан. Гарч яваад гэр лүүгээ орж хувцсаа сольчихоод эргэж гараад Билгээгийн гэрийн гадаа очоод хаалгыг нь нүдээд байж байхад хажуу гэрийн нь Очироо гарч ирээд цагдаа дуудсан. Гантулга нь намайг ороход шууд л чи хаагуур яваад байгаа юм гээд шар иштэй хутга болон бор иштэй заазуур бариад дайрсан. Миний зүүн талын дал болон мөр орчимд хатгагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-17-18х/,
Гэрч у.Хулан-Очироос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 02 дугаар сарын 03-ны шөнийн 02 цагийн орчим өөрийн гэртээ унтаж байхад хашаан дотор эрэгтэй хүн орж ирээд алнаа Билгээ гээд орилоод байсан ба босоод гадаа гараад очиход манай тэр хавьд л амьдардаг Басан гэх ах байхаар нь та яагаад байгаа юм бэ болиоч гэхэд намайг таниад ахыг нь хүн хутгалчихлаа гэхээр нь харахад хувцас нь ар нуруу хэсэгт цус болчихсон байхаар нь шууд цагдаа руу залгаад хүн хутгалуулчихсан байна гэж хэлсэн. Цагдаа нар ирээд Басан бид хоёрыг дагуулаад манай баруун талд байдаг зүс мэдэх Энбаяр, Гантулга хоёрын амьдардаг гэрт дагуулж орсон. Басан нь Гантулга намайг хутгалчихсан гэсэн болохоор цагдаад тэр талаар нь хэлээд дагуулж гэрт нь очсон юм” гэх мэдүүлэг /хх-19х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн №2055 тоот дүгнэлтэнд:
“1. Басангийн биед зүүн бугалга, хоёр далны хооронд хутгалагдсан шарх, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-24/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-13х/,
Шүүгдэгч Л.Гантулгын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-42х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44х/,
Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-43х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Л.Г нь 2019 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-ийн задгай тоотод Х.Басангийн зүүн бугалга, нуруу хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Л.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Х.Басан нь мөрдөн шалгах ажиллагааны үед өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй, шүүгдэгч Л.Гд гомдол саналгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн /хх-57х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Л.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.