Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2017/ДШМ/013

 

Ө.А, А.А, О.О, С.Х, Х.Х нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Дамба, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар шүүхийн тогтоолтой, Ө.А, А.А, О.О, С.Х, Х.Х нарт холбогдох эрүүгийн 201504000274 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Айбек,  прокурор А.Турдыбек, шүүгдэгч Ө.А, С.Х, шүүгдэгч нарын өмгөөлөгчид Я.Сьезд, К.Зулхаш, Х.Бакен нар оролцов. 

 

Шүүгдэгч О.О нь А.А, Ө.А, Х.Х, С.Х нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр буюу боомт бус газраар экологи-эдийн засгийн үнэлгээгээр 128,000,000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг идлэг шонхор шувууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3.-т заасан гэмт хэрэгт, 

 

шүүгдэгч Украйн Улсын иргэн А.А нь Ө.А, О.О, Х.Х, С.Х нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр буюу боомт бус газраар, экологи-эдийн засгийн үнэлгээгээр 128,000,000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг идлэг шонхор шувууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3.-т заасан гэмт хэрэгт,

 

шүүгдэгч Ө.А нь С.Х, Х.Х, О.О, А.А нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр буюу боомт бус газраар экологи-эдийн засгийн үнэлгээгээр 128,000,000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг идлэг шонхор шувууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3.-т заасан гэмт хэрэгт,

мөн шүүгдэгч Ө.А нь С.Х, Х.Х нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 8 ширхэг идлэг шонхор шувууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2.-т заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч С.Х нь Х.Х, Ө.А, О.О, А.А нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр буюу боомт бус газраар, экологи-эдийн засгийн үнэлгээгээр 128,000,000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг идлэг шонхор шувууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3.-т заасан гэмт хэрэгт,

мөн шүүгдэгч С.Х нь, Х.Х, Ө.А нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 8 ширхэг идлэг шонхор шувууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2.-т заасан гэмт хэрэгт

шүүгдэгч Х.Х нь нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр буюу боомт бус газраар, экологи-эдийн засгийн үнэлгээгээр 128,000,000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг идлэг шонхор шувууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3.-т заасан гэмт хэрэгт,

мөн шүүгдэгч Х.Х нь С.Х, Ө.А нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 8 ширхэг идлэг шонхор шувууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2.-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар шүүхийн тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.А нарт холбогдох, 201504000274 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ. 

Прокурорын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцэлд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах тухай” тогтоолд заасан ажиллагаанууд бүрэн хийгдээгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс үзэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д заасан уг гэмт хэргийн захиалагч хэн болохыг бодитой тогтоох. Өөрөөр хэлбэл уг гэмт хэрэгт гадаад улсын иргэн Х.Ид, түүний эцэг М.Хнар нь оролцоотой эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байна гэжээ. Дээрх заалтыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Ө.А, О.О, С.Х, Х.Х, Украйн улсын иргэн А А /А....... А......./ нарт холбогдох эрүүгийн 201504000274 дугаартай хэргийг Баян- Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 12 дугаартай тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан. Прокуророос Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай тогтоолыг хүлээн авч шүүхийн тогтоолд заасан ажиллагаануудыг бүрэн хийж гүйцэтгэн, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 47 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ө А, О.О, С.Х, Х.Х, Украйн улсын иргэн А А /А....... А......./ нарт холбогдох эрүүгийн 201504000274 дугаартай хэргийг хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 02 дугаар тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахдаа “Баян- Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах тухай” тогтоолд заасан ажиллагаанууд бүрэн хийгээгүй гэж дүгнэж бичсэн нь ойлгомжгүй байна. Ирээдүйд болох цаг хугацааг өнгөрсөн цаг хугацаа мэтээр дүгнэсэн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1, 284.2, 284.3 дахь хэсэг болон мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 заалтыг зөрчсөн төдийгүй, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна гэж үзэхээр байна. Түүнчлэн тус хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Н.Ж тогтоогдсон. Прокуророос тус хэргийн шүүх хуралдаан хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Жг оролцуулах талаар саналыг гаргасан бөгөөд, шүүх 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Жг онлайнаар оролцуулсан явдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 265, 267 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт "шүүх хуралдаан даргалагч нь хохирогч, иргэний нэхэмжлэгчид энэ хуулийн 42, 43-т заасан эрх, үүргийг тайлбарлан өгнө. Мөн хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан “шүүгдэгчийн мэдүүлгийг сонсож дууссаны дараа энэ хуулийн 267, 269 дүгээр зүйлд заасан журмын дагуу хохирогчийн мэдүүлгийг сонсоно, 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт “хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэх үүргийг тайлбарлан, мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатайгаар худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагын тухай сануулж, шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулна” гэж заасан байдаг.Гэтэл шүүх хуралдаан даргалагч нь иргэний нэхэмжлэгч, хохирогчид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт заасны дагуу “...хохирогч, иргэний нэхэмжлэгчид мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатайгаар худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагын тухай сануулж, шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулалгүйгээр шүүх хуралдаанд оролцуулсан”-ыг Эрүүгийн байцаа- шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөрдөн байцаалтын явцад Сири улсын гаралтай, Оросын Холбооны улсын иргэн Ид гэгч нь урьд Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас олгосон тусгай зөвшөөлийн дагуу Идлэг шонхор шувууг соёлын зориулалтаар барьж байсан бөгөөд тэрээр 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр А авто замын боомтоор Монгол улсын хилээр гадагш нэвтэрсэн болох нь Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг, хилийн лавлагаагаар тогтоогдсон. Шүүгдэгч О.О нь Ид гэгч нь “...Ид шувуугаа олчхоод чамтай холбогдъё гээд хэсэг хугацааны дараа надтай холбогдсон. Дараа нь мөнгө шилжүүлсэн. Миний нэр дээр 5000 ам доллар, дүүгийн нэр дээр 3000 ам доллар шилжүүлсэн...” гэж мэдүүлсэн боловч, О.Оын нэр дээр Х.Ид гэгчээс мөнгө шилжүүлсэн талаарх баримт байхгүй. Харин О.Оын нэр дээр Арабын Эмират улсаас М..... К...... Г...... гэгч хүнээс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 5000 ам доллар, О.Оын дүү О.Тийн нэр дээр мөн Оросын холбооны улсаас, К...... Е......... В........ гэгч хүнээс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3000 ам долларыг Голомт банкны валютын гүйлгээгээр шилжүүлсэн байдаг.О.О нь өөрийн нэр дээр болон дүү О.Тийн нэр дээр шилжиж ирсэн нийт 8000 ам долларыг хүлээн авсан болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон болно.Тэрээр Украйн улсын иргэн А А /А....... А......./-ын зааж зөвлөснөөр 16 тооны идлэг шонхор шувууг бусдаас хүлээн авч, Улаанбаатар хотод байх өөрийн гэртээ болон дүү О.Тийн гэрт байрлуулж байсан байсан ба улмаар 8 тооны идлэг шонхор шувууг нь боомт бус газраар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх талаар А.А болон Ө.А нартай ярилцан тохирч, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 8 ширхэг идлэг шонхор шувууг, 8000 ам долларын хамтаар Ө.Ат өгсөн. Ө.А нь дээрх 8 тооны идлэг шонхор шувууг Улаанбаатар хотоос тээвэрлэн Баян-Өлгий аймагт очиж, улмаар 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө тус нутгийн иргэд болох Х.Х, С.Х нарын хамтаар Хил хамгаалах Ерөнхий газрын Хилийн 0285 дугаар ангийн Хилийн 3 дугаар заставын хариуцсан хэсэг болох Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр буюу боомт бус газраар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан. Яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл буюу эс үйлдэхүйг бүрэн хийсэн боловч. яллагдагч нарын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас тухайн гэмт хэрэг туйлдаа хүрээгүй болох нь гэрч, сэжигтэн яллагдагч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон болно. Гадаад улсаас О.Т, О.О нарын нэр дээр “Арабын Эмират улсаас буюу М..... К...... Г...... гэгч хүнээс 8.000 ам доллар шилжин ирсэн” талаарх баримт хэрэгт авагдсан байхад, дээрх мөнгийг Х.Ид, түүний эцэг М.Хнар нь улсын хилээр 8 тооны идлэг шонхор шувууг хууль бусаар хил нэвтрүүлэх зорилгоор шилжүүлсэн гэж мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн, Х.Ид, түүний эцэг М.Хнарыг тухайн гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон, захиалсан гэж үзэх үндэслэлгүй юм. Түүнчлэн О.О нь мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгээ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ үгүйсгэж байгаа боловч О.О нь “...Х.Ид нь тухайн үед хэчнээн тооны шонхор шувууг хэдийд, хаанаас авах талаар хэлж байсан, Ид эдгээр шувуунуудыг аваад хадгалж бай, шувуудыг байлгаж тэжээж байсан мөнгө хөлсийг өгнө гэж байсан. Анх тохиролцохдоо хилээр гаргаж өгөх талаар ярилцсан харин ямар хилээр хэзээ, хаагуур гаргаж, ямар газарт уулзаж шувуугаа өгөх талаар ярилцаж, тохиролцсон зүйл байхгүй, Ид О 2-ын энэ яриаг А.А орчуулга хийж өгдөг байсан” талаар мэдүүлсэн мэдүүлгээ үгүйсгээгүй. О.О болон А.А, Ө.А нарын мэдүүлгээс үзэхэд Ид гэгч нь О.От “идлэг шонхор шувууг Монгол улсын хилээр нэвтрүүлэх зорилгоор 8.000 ам доллар шилжүүлсэн гэх боловч, харин тэрээр тухайн шонхор шувууг хэзээ. ямар хилээр хаагуур гаргах талаар зааж зөвлөөгүй байна.

Өөрөөр хэлбэл Х.Ид түүний эцэг М.Хнар нь 8 ширхэг идлэг шонхор шувууг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө, боомт бус газраар буюу Хил хамгаалах Ерөнхий газрын Хилийн 0285 дугаар ангийн Хилийн 3 дугаар заставын хариуцсан хэсэг болох Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр буюу боомт бус газраар, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх талаар Монгол улсын иргэн О.О, Ө.А, Х.Х, С.Х, Украйн улсын иргэн А А /А....... А......./ нарт зааж зөвлөн, үүрэг чиглэл өгөөгүй тул, Х.Ид түүний эцэг М.Хнарыг тухайн гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй тул, Х.Ид түүний эцэг М.Хнарыг тухайн хэрэгт холбогдуулан шалгах шаардлагагүй гэж үзэж байна.

Украйн улсын иргэн А.А нь уг гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай гэжээ. Дээрх заалтыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:   Украйн улсын иргэн А.А нь 00000000 дугаарын утсаар О.Отай холбогдож “идлэг шонхор шувууг хэзээ хаанаас, ямар хүнээс хэрхэн яаж авах талаарх заавар чиглэлийг өгч, уг хэргийг зохион байгуулж байсан” талаар О.О мэдүүлдэг. 00000000 гэсэн дугаарыг Б дүүргийн 19 дүгээр хороо 00-000 тоотод хаягийн бүртгэлтэй Ж.Б гэгч эзэмшдэг талаарх лавлагаа гарсан боловч, тухайн орон сууцын Украйн улсын иргэн А А /А....... А......./ нь өөрийн хамтран амьдрагч, Ж.Бгийн хамтаар түрээслэн амьдарч байсан болох нь М.И/ тус байрны эзэн/-ийн мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон. 

Түүнчлэн 00000000 дугаарын утсыг Украйн улсын иргэн А А /А....... А......./ ашигладаг талаар түүнтэй 2009 оноос хойш хамтран ажиллаж байгаа гэрч ОХУ-ын иргэн Андрей Кожевниковын мэдүүлгээр мөн нотлогджээ. Прокуророос Украйн улсын иргэн А А /А....... А......./-ыг “Ө.А, О.О, Х.Х, С.Х нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Хил хамгаалах Ерөнхий газрын Хилийн 0285 дугаар ангийн Хилийн 3 дугаар заставын хариуцсан хэсэг болох Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр буюу боомт бус газраар, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаартай “Гадаадад гаргахыг хориглох тухай” тогтоолоор “Идлэг шонхрыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг 5 жилийн хугацаагаар хориглосон”, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор экологи эдийн засгийн үнэлгээг 16 сая төгрөгөөр тогтоосон, нийт 128,000,000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг идлэг шонхор шувууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг зохион байгуулсан байна” гэж дүгнэн түүний үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх Украйн улсын иргэн А А /А....... А......./-ыг уг гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй байна гэж үзэж байгаа бол бүрэн эрхийнхээ хүрээнд түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох зүйл хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрлэх бүрэн боломжтой тул шүүхийн тогтоолын 2 дахь заалтыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхэд буцааж, дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичлээ. Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцох хүсэлтээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1 дэх хэсэгт зааснаар гаргаж байна.” гэжээ.

 

Шүүгдэгч Ө.Аын өмгөөлөгч Х.Бакен давж заалдах шүүхэд гаргасан тайлбарт: “Миний бие Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 175 дугаар зүйлийн 175.3-т заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа шүүгдэгч Ө.Аын өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатнаас оролцож байгаа юм. Энэ хэргийг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд 02 дугаар тогтоолоор нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасныг Нийслэлийн прокуророос эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. 1.Энэ хэргийг анх Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд 12 дугаар тогтоолоор нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бол шүүхийн тогтоолоор нэмэлт мөрдөн байцаалтад буцаах зохицуулалттай. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаар тогтоолоор нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа тодорхой үндэслэлүүдийг зааж буцаасан бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад хүлээж авсан ТЕГ-ын мөрдөн байцаагчаас м тодорхой ажиллагаануудыг хийсэн боловч 12 дугаар тогтоолын заалтыг бүрэн хангаагүй.

... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байхад хэргийг шүүхээс шийдвэрлэх ямар ч боломжгүй юм. Түүнчлэн иргэний нэхэмжлэгчийн зүгээс Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар эдгээр 8 идлэг шонхрыг хууль бусаар барьсны нөхөн төлбөрт 256.0 сая төгрөг нэхэмжилж байгаа. Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож нөхөн төлбөр гаргуулах шийдвэр гаргасан тохиолдолд энэ хэргийг гардан зохион байгуулсан хүмүүс гэм зэмгүй үлдэж шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг доордуулсан хэрэг болно. Хэргийг бүрэн гүйцэт шалгаж тогтоохгүйгээр шүүгдэгч нарт одоогийн яллах дүгнэлтийн хэмжээнд ял оногдуулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлд заасан “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим”, 6 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”, 8 дугаар зүйлд заасан “ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээх зарчим” тус тус алдагдаж зарим хүмүүс ял шийтгэлгүй үлдэх, шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордох үндэстэй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоох ёстой гэж үзэж байна. Сири гаралтай иргэн И....... Х, түүний эцэг М Х нар нь Монгол Улсад байхгүй, хаана байгаа нь тогтоогдохгүй байлаа ч гэсэн тэдний байхгүйд нь хийж гүйцэтгэвэл зохих ажиллагаануудыг бүрэн хийж оролцоог тал бүрээс нь шалгаж тогтоосны үндсэн дээр тэдний үйлдэл, холбогдолтой хэргийг хэргээс тусгаарлан шийдвэрлэх боломжтой. Прокурорын эсэргүүцэлд иргэний нэхэмжлэгч П.Жг шүүх хуралдаанд онлайнаар оролцуулсан явдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 265, 267 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзнэ гэжээ. ... Иргэний нэхэмжлэгч П.Ж шүүх хуралдаанд онлайнаар оролцохдоо мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс ямар нэгэн зөрүүтэй мэдүүлэг өгөөгүй, өмнө өгсөн мэдүүлгээ баталж мэдүүлэг өгсөн учир түүнийг шүүх хуралдаанд онлайнаар оролцуулсан явдал хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахад ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд онлайнаар оролцуулж байгаа учир хууль бус гэж үзэх үндэсгүй. Иймд тус шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан шатны шүүх Ө.А, А.А, О.О, С.Х, Х.Х нарт холбогдох эрүүгийн 201504000274 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байх тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар шүүхийн тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. 

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1, 284.2.-т зааснаар хуулийн бүх шаардлагад нийцүүлэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзэх бөгөөд шүүхэд хэрэг ирсний дараа мөн хуулийн 225, 226, 228 дугаар зүйлд заасан байцаан шийтгэх ажиллагааны журам хангагдаагүй, зөрчигджээ. 

Тухайлбал, шүүхэд ирсэн хэргийн талаар шүүгч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-т зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг буцаах, хэргийг түдгэлзүүлэх, хэргийг харьяалах шүүхэд нь шилжүүлэх зэрэг 4 төрлийн шийдвэрийн аль нэгийг гаргаж, мөн зүйлийн 225.2.-т заасан шаардлагын дагуу шүүгчийн захирамж гаргах байтал Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай “Шүүх хуралдаан товлон зарлах тухай” шүүгчийн захирамж /5 дугаар хавтаст хэргийн 199 дүгээр тал/ гаргаж, яллагдагч Ө.А, А.А, О.О, С.Х, Х.Х нарыг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 226, 228 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн байна. 

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 32 дугаар зүйлийн 32.6, 2201 дүгээр зүйлийн 2201.1.-т зааснаар анхан шатны шүүхэд ирсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоосон шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн Ерөнхий шүүгч захирамж гарган томилох бөгөөд хэрвээ шүүх бүрэлдэхүүнгүй бол мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.3.-т зааснаар адил шатны өөр шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөж, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар зохих шатны өөр шүүхийн шүүгчийг томилж оролцуулахаар хуульчилжээ. 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 34 дүгээр захирамжаар Ө.А, А.А, О.О, С.Х, Х.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч А.Дауренбек, Д.Азжаргал нарыг томилж, мөн Ерөнхий шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 39 дүгээр захирамжаар тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч А.Дауренбек, Д.Азжаргал, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа нарыг томилсон байна. 

 

Үүнээс үзвэл, хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилсон дээрх хоёр захирамжийн аль аль нь хүчин төгөлдөр байгаа бөгөөд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 34 дүгээр захирамж /5 дугаар хавтаст хэргийн 192 дугаар тал/ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-т “...хүнд, онц хүнд хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр анхан шатны журмаар ... хянан шийдвэрлэнэ.” гэж заасныг зөрчсөнийг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Иймд анхан шатны шүүхийн гаргасан “яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.3, 320 дугаар зүйлийн 320.1.-т зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна. 

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлэх тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгох тухай дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэх талаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүй. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.А, С.Х, Х.Х, О.О нарт урьд авсан бусдын батлан даалтад авсан таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч А.Ад авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                Б.ДАМБА

 

 

            Н.МӨНХЖАРГАЛ