Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 76

 

 

 

2020           01          22                                   2019/ШЦТ/76

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Мөнхдэлгэр

Улсын яллагч: Ц.Хулан /томилолтоор/

Шүүгдэгч: Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сод-Эрдэнэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овогт Б.Т-д  холбогдох эрүүгийн 1911 0304 70001 дугаартай эрүүгийн 1 хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар  2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1997 оны 1 дүгээр сарын 17-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Талын сонор ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 4, ээж дүүгийн хамт, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангай 8-298 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.Т

Холбогдсон хэргийн талаар:

Б.Т нь 2019 оны 11 дүгээр сарны 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлж байсан иргэн Ц.Ганбаттай маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Ц.Ганбатын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11-р хуудас/,

            Гэрч Б.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн №14291 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 22-р хуудас/,

   Яллагдагч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30-р хуудас/,

   Шүүгдэгч Б.Тгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 34-р хуудас/,

   Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны тодорхойлолт /хавтаст хэргийн 39-р хуудас/,

   Шүүгдэгч Б.Тгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 33-р хуудас/,

   Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хохирогч Ц.Ганбатын хүсэлт /хавтаст хэргийн 49-р хуудас/,

   Эмчилгээний зардал хүлээлгэж өгсөн баримт /хавтаст хэргийн 50-р хуудас/,

   Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан шүүгдэгч Б.Тгийн хүсэлт /хавтаст хэргийн 51-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Оюун-Эрдэнийн эзэмшлийн 1883 УНВ улсын дугаартай Тоёота Приус маркын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх даа хохирогч Ц.Ганбатад таксиний үйлчилгээ үзүүлж, улмаар түүнийг машинаас буух шаардлага тавьж маргалдсаны улмаас 1883 УНВ улсын дугаартай автомашинаас буулгаж хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж гараараа хохирогчийн толгойн тус газарт цохих зэргээр зодсоны улмаас хохирогч Ц.Ганбатын эрүүл мэндэд цээжинд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, цох, зүүн хацар, хамрын угалз, хамрын үзүүр, нуруу, эрүүний зүүн тал, баруун тохой, баруун гарын долоовор, дунд, ядам чигчий хуруунд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар дараах байдлаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Ц.Ганбат мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэхдээ “2019 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Дөлгөөн нуур худалдааны төвд байрлах өөрийн дугуй засварт 0.33 граммын архи уучихаад оройн 20 цагийн үед гэрлүүгээ явахдаа нэг шахмал түлш авах санаатай такси барихад нэг приус автомашин зогссон бөгөөд жолооч, жолоочийн эсрэг талын суудалд нэг эмэгтэй суучихсан хоорондоо маргалдаад байгаа бололтой чанга чанга яриад байхаар нь би “Дэнжийн мянга руу явъя нэг нүүрс аваад буцаад ирье” гэсэн чинь надад хариуц хэлэлгүй тэр хоёр хоорондоо юм яриад л байсан ба 39 дүгээр сургуулийн автобусны буудал дээр түлж зарж байгаа газар байхаар нь “Эндээс нүүрсээ авъя ахын дүү зогсооч” гэсэн чинь жолооч залуу машинаа эргүүлээд зам дагуу зогсоогоод машинаасаа бууж ирээд арын хаалгыг гаднаас нь онгойлгоод “гараад ир писда минь” гэж хэлээд намайг татаж машинаасаа буулгахад би газар гараараа тулаад унасан чинь миний гаран дээр гишгээд цээжин дээр өвдөглөөд миний нүүр лүү 2-3 удаа гараараа цохиод куртик цамцнаас татаж чирээд байсан бөгөөд нөгөө залуу намайг орхиод явахаар нь би араас нь явж очоод машиных нь арын улсын дугаарыг нь татсан чинь мултраад уначихсан ...дээрх гэмтлүүдийг 1883 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч залуу миний биед учруулсан бөгөөд намайг машинаасаа татаж буулгаад нүүрний зүүн талыг газраар чирээд, баруун гар дээр минь гишгэж нүүр лүү 2-3 удаа гараараа цохиж, цээжин дээр өвдөглөх үед үүссэн гэмтлүүд байна” гэх мэдүүлэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн №14291 тоот дүгнэлтээр тогтоогдсон “1. Ц.Ганбатын биед цээжинд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, цох, зүүн хацар, хамрын угалз, хамрын үзүүр, нуруу, эрүүний зүүн тал, баруун тохой, баруун гарын долоовор, дунд, ядам, чигчий хуруунд  зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6. Дээрх гэмтлийг өөртөө учруулах боломжгүй. 7. Тухайн спиртийн зүйл хэрэглэсэн эсэх талаарх шинжилгээг дээжийг тусгай шинжилгээний лабораторид ирүүлснээр хийлгэх боломжтой” гэх дүгнэлт, болон Гэрч Б.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...Б.Т-тэй хамт гадуур ажил хөөцөлдөж дуусчихаад орой 19-20 цагийн үед гэр лүүгээ явж байх замд Баянбүрдийн автобусны буудлаас нэг хүн гар өргөхөөр нь зам дагуу юм чинь гэж Б.Т бид хоёр ярилцаад үл таних залууг авсан бөгөөд тухайн залуу согтуу архи үнэртүүлчихсэн орж ирээд “Дэнжийн 1000 тэр хавиар нүүрс түлээ зардаг юм. Нүүрс түлээ буцаад энд хүргээд өгөөч” гэж хэлсэн бөгөөд 39 дүгээр сургууль хүртэл явж байх замд тухайн залуу “ядаргаатай юм засгийн газар шахмал түлш гэж олдохгүй писда” гээд амандаа баахан хараалын үг урсгаж байгаад “наана чинь нүүрс зардаг газар өнгөрчихлөө ш дээ” гэж хэлсэн чинь Б.Т гэнэт машинаа эргүүлээд эсрэг талын урсгал руу орж зогсоод “буу” гэж хэлээд машинаасаа буугаад жолоочийн арын суудлын хаалгыг татаж онгойлгоод тухайн залууг татаад байсан бөгөөд Б.Т тухайн үед машиныхаа арааг салгаагүй байсан учир урагш машин хөдлөхөөр нь би жолоочийн суудал дээр сууж машинаа зогсоож арааг нь салгачихаад машинаасаа буугаад харсан чинь Б.Т үл таних залуутай газар хэвтчихсэн бие биенээ заамдалцсан байхаар нь би “Б.Т болиоч ээ, чи боль” гэж нөгөө залуу Б.Т хоёрыг хэлсэн чинь тэр хоёр тоохгүй ноцолдож байгаад Б.Т босоод ирэхээр нь би машинлуугаа очиж суусан чинь төд удалгүй Б.Т хүрээд ирсэн бид хоёр хөдлөх гэсэн чинь үл таних залуу машины цонх луу гараараа цохиод байхаар нь Б.Т хөдлөөд яваад өгсөн” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн “...”буу” гэсэн чинь буухгүй байхаар нь чирээд явуулах гэсэн явахгүй байхаар нь түлхээд газар унахаар цээж лүү 4-5 удаа өшиглөсөн чинь тухайн залуу босч ирээд намайг заамдаад авах үед бид хоёр жалга далан луу өнхөрч унаад би тухайн залуугийн дээр нь гараад 4-5 удаа нүүр лүү нь гараараа цохиод буцаж машин дээрээ очоод машинаа хөдөлгөх гэсэн чинь тухайн залуу хүрч ирээд машины цонх хүчтэй нүдээд байхаар нь би машинаа хөдөлгөөд яваад өгсөн юм. Тэгээд гэртээ ирээд машинаа харсан чинь арын улсын дугаар байхгүй байсан” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна. Гэмт хэргийн талаар хохирогч, гэрч, яллагдагч нарын өгсөн мэдүүлгүүд зөрүүгүй, мэдүүлэг авах, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байна. Хохирогч Ц.Ганбатын эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгч Б.Т-гийн үйлдлийн улмаас учирсан, хохирол болон үйлдлийн хооронд шууд шалтгаант холбоотой байна. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүд нь Б.Т-гийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч болон яллагдагч Б.Тгийн өөрийн гэмт үйлдлийг хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Т нь хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.  

Прокуророос Б.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Т нь хохирогч Ц.Ганбатад 250.000 төгрөгний хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Ц.Ганбат нь “гэм буруу болон хохирлын ямар нэгэн маргаангүй ...хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байна. Иймд шүүгдэгч Б.Т нь бусдад төлөх төлбөргүй байна.   

Шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирогч Ц.Ганбатын  эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн байх тул гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Т нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон