| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 102/2016/05656/И |
| Дугаар | 697 |
| Огноо | 2016-09-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 697
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод байрлах, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, “*******” /*******/ ХХК-нд холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 99 700 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь хүнс хөдөө аж ахуйн ханган нийлүүлэлтийн чиглэлээр “*******” ХХК-тай 2012 оны 2 сараас эхлэн 2014 оны 1 сар хүртэл хамтран ажилласан. Энэ хугацаанд манай компани чанар болон эрүүл ахуйн шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь аливаа доголдолгүй нийлүүлж байсан болно. Харин ******* ХХК-аас төлбөр төлөлт их бага хэмжээгээр байнга хоцрох болон дутуу хийгддэг байсан. Дутуу төлөлт нь явсаар өнөөдрийн энэ өрийн хэмжээг үүсгэсэн болно. 2016 оны 6 дугаар сараас хойш төлбөрийн дутуу төлөлт хуримтлагдан явсаар нийт өрийн хэмжээ 131,107,800 төгрөг болсон. “*******” ХХК ямар нэгэн шалтгаангүй худалдан авалтаа зогсоосон бөгөөд өрөө өнөөг хүртэл төлөлгүй манай компанийг 2 жил 3 сарын хугацаанд хохироож байна. Манай компани нь “*******” ХХК-д мөнгөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлбөрийн тухай мэдэгдэл өгч 2016.04.10-ны дотор төлж барагдуулна гэсэн энэ хугацаандаа төлбөрөө барагдуулахгүй байгаа тул үлдэгдэл төлбөр болох 99,700,000 төгрөг үлдсэн байгаа тул хуульд заасан үндэслэл журмын дагуу ******* ХХК-аас гаргуулан өгнө үү.
Манай компанийн зүгээс хариуцагчтай эвлэрэхэд татгалзахгүй, гэхдээ төлбөр төлөх хугацааны хувьд урт хугацаа олгохыг зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч төлбөрөө төлөөгүй 2 жил гаруй хугацаанд хохироож байгаа бөгөөд бид боломж олгож зөндөө хүлээсэн. Тиймээс хариуцагчийн төлбөр төлөх эхний хугацаа буюу 2016 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр 33 234 000 төгрөг төлөгдөөгүй бол албадан гүйцэтгүүлнэ гэдгийг ойлгоорой гэв.
Хариуцагч “*******” ХХК-ийн ерөнхийлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“*******” ХХК-иас гаргасан 99 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Манай компанийн зүгээс нэхэмжлэгч компанийн удирдлагуудтай эвлэрэн хэлэлцэхээр хэд хэдэн удаа холбогдсон боловч хариу өгөхгүй удсанаас шалтгаалан хариу тайлбарыг өгөлгүй өдийг хүрсэн болно.
“*******” ХХК-иас худалдан авсан бараа материалын үнийн үлдэгдэл одоогоор 99 700 000 төгрөг байгаа бөгөөд нэхэмжилсэн 99 700 000 төгрөгийг энэ оны 9,10,11 дүгээр саруудад тэнцүү хуваан төлөхөө үүгээр мэдэгдэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн маргаагүй. Төлөх байсан боловч санхүүгийн байдлаас болоод төлж чадаагүй нь үнэн. Гэвч одоо 99 700 000 төгрөгийг 3 хувааж төлж барагдуулна, 2016 оны 9 сар, 10 сар, 11 сард багтаан төлнө. Энэ талаар эвлэрлийн гэрээ байгуулахад татгалзахгүй гэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд “...1.1 Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 99 700 000 төгрөгийг дараах хуваариар төлж барагдуулна. Үүнд:
б.2016.10.30-наас өмнө 33 234 000 төгрөг,
в.2016.11.30-наас өмнө 33 532 000 төгрөг
1.2 Улсын тэмдэгтийн хураамжийг ИХШХШ тухай хуульд зааснаар шийдвэрлүүлнэ.
2.1 Талуудын эвлэрэл нь хуульд нийцсэн бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.
2.2 Шүүхийн шйидвэрийг гэрээний 1.1-т зааснаар биелүүлээгүй бол албадан гүйцэтгүүлж болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 99 700 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигч талууд эвлэрч, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 99 700 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 99 700 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр 30-наас өмнө 33 234 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-наас өмнө 33 234 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-наас өмнө 33 532 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “*******” ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 99 700 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 99 700 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 99 700 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр 30-наас өмнө 33 234 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-наас өмнө 33 234 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-наас өмнө 33 532 000 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 656 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас 656 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн захирамжид гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧД.ХУЛАН