Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 984

 

2019        12          20                                   2019/ШЦТ/984

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

  шүүгдэгч О.Ц  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн О.Ц ид холбогдох эрүүгийн 1903011780516 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн О.Ц , 1986 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын зам аж ахуйн техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоот 46-59 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХЖ86081110.  

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч О.Ц  нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний 11 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 72 дугаар дунд сургуулийн баруун замд “Тоёота приус” маркийн, 16-63 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Төгөлдөрийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Ц  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-5, 8-11/,

Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 12/,

Насанд хүрээгүй хохирогч Э.Төгөлдөр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхээ: “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн үед би гэрээсээ гараад дүүгээ сургуулиас нь авах гээд сургуулийнхаа баруун талын замаар зам хөндлөн гарах гээд 2 машины голоор гартал машинд мөргүүлээд газарт унасан...” гэх мэдүүлэг /хх 15/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэнханд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ”...2019 оны 10 дугаар сарын  11-ний өдөр миний хүү Төгөлдөр нь зам тээврийн осолд ороод тухайн үедээ гэмтлийн эмнэлэгт үзүүлээд хөлөө шохойдуулаад буцаад гэртээ ирсэн. Түүнээс хойш хичээлдээ явахгүй акттай байгаа. Шохойг нь аваад үзэхэд хөлийнх нь ул нь доошоогоо хавантай ч юм шиг бондгор байгаа. ...эмчийн бичиж өгсөн эм, тариаг болон 1 суултуурыг жолооч Цэвэлдорж өөрөө авч өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх 22, 28/,

Гэрч Б.Нарангарав нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг өнгөрч байхад нөхөр Цэвэлдорж бид 2 гэрээсээ гараад намайг хүргэж өгөх гээд Хайлаастын хуучин эцсийн буудал өнгөрөөд хэвийн хурдтай зөөлөн явж байтал бид хоёрын урд талын машин зогссон. Тэр үед нөхөр Цэвэлдорж уг машины хажуугаар нь дарж гараад явж байтал машины баруун талаас буюу 2 машины дундуур нэг хүүхэд гүйгээд гараад ирсэн. Би тэр үед нь хүүхэд гээд орилтол Цэвэлдорж машинаа цааш нь дараад уг хүүхдийг толиороо шүргэж унагаасан. Тэгээд бид 2 шууд зогсоод машинаасаа буугаад уг хүүхэд дээр очоод өргөж авчраад машиндаа суулгасан. Тэр хүүхдийн ээж аав болон ангийн багшийнх нь дугаарыг авч ярьсан. Удаагүй түргэн болон цагдаагийнхан ирсэн...” гэх мэдүүлэг /хх 34-35/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №12359 дугаар дүгнэлтэд: “...Э.Төгөлдөрийн биед баруун хөлийн дунд хурууны өлмий ясанд хугарал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 40/,

Шүүгдэгч О.Ц  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 40 минутын орчим би өөрийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 16-63 УБЧ улсын дугаартай цагаан өнгийн машинтай эхнэр Нарангаравын хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг 72 дугаар сургуулийн баруун ард талын зам буюу Хайлаастын хуучин эцсийн буудал өнгөрөөд уруудаад явж байсан юм. Тухайн үед миний явж байсан замын урд талд нэг микро автобус зогсоод хүн авсан. Түүний араас нэг портер нэг жижиг суудлын тэргүүд зогссон. Тэр үед нь би уг 3 машиныг тойрч гарах гээд хамгийн ард талын жижиг машины хажуугаар нь зүүн дараад гараад явж байтал портер жижиг тэрэгний дундуур нэг хүүхэд гүйгээд гараад ирсэн. Тэр хүүхэд миний толинд шүргүүлээд газарт унасан. Би тэр дороо зогсоод машинаас буугаад уг хүүхэд дээр очоод машиндаа суулгаад эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх 63-64/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 75/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 67/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 72/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 68/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 73/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 13/, хохирогч Э.Төгөлдөрийн гаргаж өгсөн хохирлын баримт /хх 93/, шүүгдэгч О.Ц ийн хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 94-102/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 103-105/, Тээврийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 94 дүгээр тогтоол /хх 40/, шүүгдэгч О.Ц ийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 112/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 111/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №55046 дугаартай дүгнэлт /хх 46-51/, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №506 дугаар дүгнэлт /хх 55-56/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Ц  нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний 11 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 72 дугаар дунд сургуулийн баруун замд “Тоёота приус” маркийн, 16-63 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Төгөлдөрийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-5, 8-11/, жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 12/, насанд хүрээгүй хохирогч Э.Төгөлдөрийн “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн үед би гэрээсээ гараад дүүгээ сургуулиас нь авах гээд сургуулийнхаа баруун талын замаар зам хөндлөн гарах гээд 2 машины голоор гартал машинд мөргүүлээд газарт унасан...” гэх мэдүүлэг /хх 15/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэнхандын ”...2019 оны 10 дугаар сарын  11-ний өдөр миний хүү Төгөлдөр нь зам тээврийн осолд ороод тухайн үедээ гэмтлийн эмнэлэгт үзүүлээд хөлөө шохойдуулаад буцаад гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг /хх 22, 28/, гэрч Б.Нарангаравын “...Би тэр үед нь хүүхэд гээд орилтол Цэвэлдорж машинаа цааш нь дараад уг хүүхдийг толиороо шүргэж унагаасан...” гэх мэдүүлэг /хх 34-35/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №12359 дугаар дүгнэлт /хх 40/, шүүгдэгч О.Ц ийн “...Тэр үед нь би уг 3 машиныг тойрч гарах гээд хамгийн ард талын жижиг машины хажуугаар нь зүүн дараад гараад явж байтал портер жижиг тэрэгний дундуур нэг хүүхэд гүйгээд гараад ирсэн...” гэх мэдүүлэг /хх 63-64/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэнханд нь “...О.Ц  нь 3.000.000 төгрөг төлсөн. Гомдол саналгүй...” гэх тул шүүгдэгч О.Ц ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч О.Ц  нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулав.  

Шүүгдэгч О.Ц ид ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч гарын үсэг зурсан шүүгдэгчийн байдал болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц  нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч О.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн О.Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц ид 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч О.Ц  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ц ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН