Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 656

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,******* давхарт байрлах “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: *******,******* үйлдвэрийн байранд байрлах “*******” ХХК-д холбогдох  

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2880000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр  сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“*******” ХХК нь “*******” ХХК-тай 2014 оны******* дугаар сарын 28-ны өдөр “Тоног төхөөрөмж түрээсийн гэрээ” байгуулан САТ СS76 нягтруулагч индүүг түрээслэсэн. САТ СS76 нягтруулагч индүүний 1 сарын түрээс 9 600 000 төгрөг бөгөөд гэрээний 4.10 дахь хэсэгт заасны дагуу төлбөрийг нэмэгдсэн өртгийн албан татварын хамт төлөхөөр харилцан тохиролцсон.

“*******” ХХК нь САТ CS76 нягтруулагч индүүг 2 сар гаруй  хугацаанд түрээслэсэн бөгөөд 1 сарын түрээс нь НӨАТ-ын хамт 10 560 000 төгрөг, нийт 21 120 000 төгрөг,******* хоногийн илүү түрээслэсэн төлбөр 3 520 000 төгрөгийг нийт 24 640 000 төгрөгийг түрээсийн гэрээний төлбөрт төлөхөөс эхний төлбөр болох******* хоногийн илүү ажиллуулсан төлбөр 3 500 000 төгрөгөө хугацаанд нь төлж, дараагийн 1 сарын төлбөрөөс 960 000 000 төгрөгийг төлж, 11 520 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа талаар 2 тал тооцоо нийлж баталгаажуулсан. Үүний дараа дээрх 11 520 000 төгрөгнөөс 960 000  төгрөгийг төлж, 1 920 000 төгрөгийг одоо болтол төлөхгүй, төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байгаа боловч удахгүй төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн.

“*******” ХХК-иас байгуулсан түрээсийн гэрээний*******.4 дэх хэсэгт заасны дагуу төлбөрөө хугацаанд төлөөгүй, хугацаа хоцроосон хоног тутамд 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор заасан ч алданги нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрч байгаа тул хуульд зааснаар 50 хувиар хязгаарлаж, 960 000 төгрөгний алданги нэхэмжилж байна.

Иймд “*******” ХХК-иас түрээсийн төлбөр 1 920 000 төгрөг, алданги 960 000 төгрөг, нийт 2*******80 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

“*******” ХХК нь “*******” ХХК-тай 2014 оны******* дугаар сарын 28-ны өдрийн тоног төхөөрөмж түрээсийн гэрээг байгуулж, техник түрээслэсэн. Манайх техникээ 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээлгэн өгөөд 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр буцаан хүлээн авсан. Нэг сарын түрээсийн төлбөр 10560000 төгрөг байгаа. Өмнө нь 2015 оны 7 дугаар сард******* хоног илүү түрээслэсэн, тэр нь 3 520000 төгрөг байсан, тэрнийхээ төлбөрийг тухайн үедээ төлж барагдуулсан. Энэ үеэр “*******” ХХК-ийн түрээсийн төлбөр нийт 24640000 төгрөг байснаас3520000 төгрөг төлөөд 21120000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Энэ талаар тооцоо нийлсэн байдаг. Дараа нар нь 9 600 000 төгрөгөө төлсөн. Тэгээд 11520000 төгрөгийн үлдэгдэлтэй гэдгээ тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан. Үүний дараа 9600000 төгрөгөө төлсөн. Тэгээд үндсэн төлбөр 920000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Гэтэл үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байсан учраас шүүхэд хандсан. Шүүхэд хандах үедээ алдангиа тооцсон. Нийт 2*******80000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргаж байна. Иймд үндсэн төлбөр 1 920 000 төгрөг, алданги 960 000 төгрөг, нийт 2*******80 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“*******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 14/01/17 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний төлбөрийг манай компани 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр барагдуулсан болно.

            Манайх 2014 оны******* дугаар сарын 28-ны өдөр тоног төхөөрөмжийн гэрээ хийхдээ нэг сарын түрээсийн төлбөр 9600000 төгрөгөөр хийсэн. Үүнийг нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй үнэ гэж тэр үедээ тохирч байсан боловч хожим нь нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийг нэхээд байгааг зөвшөөрөхгүйбайна. Гэрээний 4.10-т заасны дагуу нэмэгдсэн өртөгийн албан татварын төлбөр нэхэмжилж байгаа боловч гэрээний 4.10-т нь “түрээслэгч хугацаандаа төлбөрөө төлөөгүй, техникээ өөрсдөө авчирсан тохиолдолд түүнийг тээвэрлэн ирсэн зардлыг нэмэгдсэн өртөгийн албан татварын төлбөртэй тооцож нэхэмжилнэ” гэсэн. Гэрээний 7.1-т “техникхэрэгслийн нэг сарын суурь төлбөр нь 9 600000 төгрөг, суурь цаг 200 мото цаг байна, үүнд нэмэгдсэн өртөгийн албан татвар ороогүй” гэж гэрээ хийсэн байхад одоо ингэж нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 1 920 000 төгрөг, алданги 960 000 төгрөг, нийт 2*******80 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1 920 000 төгрөгийг төлөөгүй, үүргээ хугацаандаа биелээгүй тул үлдэгдэл төлбөр 1 920 000 төгрөг, алдангид 960 000 төгрөг, нийт 2*******80 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь түрээсийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэрээнд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөр тохиролцоогүй тул үлдэгдэл төлбөр болон алдангийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч “*******” ХХК болон хариуцагч “*******” ХХК нь 2014 оны******* дугаар сарын 28-ны өдөр №14/0340 тоот “Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ” байгуулж, СҮХ0146 серийн дугаар бүхий САТ СS76 нягтруулагч индүүг 2 сарын хугацаагаар түрээслэхээр харилцан тохиролцсон байна. /хэргийн 55-60-р хуудас/

Зохигч талууд 2014 оны******* дугаар сарын 28-ны өдрийн №14/0340 тоот “Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ” байгуулсан талаараа маргаагүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д “санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй, хариуцагч нь ашиглалтад шилжүүлсэн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу техникийг 2 сарын хугацаагаар түрээслэсэн, 1 сарын түрээсийн төлбөр нь НӨАТ-тай 10 560 000 төгрөг, нийт 21 120 000 төгрөг байхаас 19 200 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 1 920 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч нь гэрээндээ НӨАТ-тай төлөхөөр тохиролцоогүй, 1 сарын түрээсийн төлбөр нь 9 600 000 төгрөг тул 2 сарын түрээсийн төлбөрт 19 200 000 төгрөгийг төлж, гэрээ дуусгавар болсон гэж мэтгэлцсэн.

Зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний 7.1-д “техник хэрэгслийг хүлээлгэн өгөхөөс өмнө түрээсийн төлбөрийг бэлнээр эсвэл шилжүүлгээр хийсэн байна. Техник хэрэгслийн 1 сарын суурь төлбөр 9 600 000 төгрөг ба үндсэн цаг 200 мото цаг байна. /Үүнд НӨАТ ороогүй/” гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь суурь төлбөр л 9 600 000 төгрөг гэсэн, НӨАТ-ыг төлөхгүй гэж тохиролцоогүй, түрээсийн төлбөрийг НӨАТ-тай төлөхөөр тохиролцсон гэдэг нь төлбөрийн нэхэмжлэх болон тооцооны үлдэгдлийн баталгаагаар нотлогдоно, мөн гэрээний 4.10-д НӨАТ-ыг төлөхөөр заасан гэж тайлбарласан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.10-д “түрээслэгч нь түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлж гэрээг сунгаагүй бол түрээслэгч нь хэдийд ч тоног төхөөрөмжийг зогсоон өөрийн байранд авч ирэх эрхтэй бөгөөд холбогдон гарах зардлыг /НӨАТ-ын хамт/ түрээслэгч талаас нэхэмжилнэ” гэж заажээ.

Түрээсийн гэрээний зүйл болох СҮХ0146 серийн дугаар бүхий САТ СS76 нягтруулагч индүүг нэхэмжлэгч нь хариуцагчид 2014 оны 9 дүгээр сарын 05-нд хүлээлгэн өгч, 2014 оны 11 дүгээр сарын 07-нд буцаан авсан болох нь хэрэгт авагдсан техник хүлээлцэх актаар нотлогдож байх бөгөөд энэ талаар зохигч талууд маргаагүй тул гэрээний 4.10-д заасан тоног төхөөрөмжийг зогсоон авчирахад зардал гарсан гэж үзэх үндэслэлгүй, уг заалтаар түрээсийн төлбөрийг НӨАТ-тэй төлөхөөр тохиролцсон гэх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан №14/0126, №1400157 тоот нэхэмжлэхээр “...нэгж үнэ 9 600 000 төгрөг, НӨАТ 960 000 төгрөг, нийт 10 560 000 төгрөг”, мөн Тооцооны үлдэгдлийн №14005 тоот баталгаагаар “11 520 000 төгрөгийн өртэй гарсан харилцан батлав” гэсэн боловч 2014 оны******* дугаар сарын 29-ний өдрийн №14/0126 тоот нэхэмжлэхээр хариуцагч нь 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 9 600 000 төгрөгийг түрээсийн төлбөрт шилжүүлсэн байхад нэхэмжлэгч нь техникийг хүлээлгэн өгсөн, мөн Тооцооны үлдэгдлийн баталгаанд түрээсийн төлбөрийн өр эсэх нь тодорхойгүй байна. /хэргийн 7-8, 44-р хуудас/

Иймд түрээсийн төлбөрийг НӨАТ-ын хамт төлнө гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагчаас түрээсийн үлдэгдэл төлбөрт 1 920 000 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй, хариуцагч нь 2 сарын түрээсийн төлбөр болох 19 200 000 төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлсэн байна гэж үзэв.

 

Мөн нэхэмжлэгчээс хариуцагчийг үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул 2014 оны 12 дугаар сарын 22-ноос шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлэх алданги 960 000 /1 920 000:2=960 000/ төгрөгийг нэхэмжилсэн.

Хариуцагч нь үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, түрээсийн төлбөрийг төлсөн тул алдангийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч нь 2 сарын түрээсийн төлбөр болох 19 200 000 төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлсэн боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний*******.4-д “түрээслэгч нь түрээсийн төлбөр болон түрээсийн илүү цагийн хөлс, тээврийн зардал болон бусад холбогдох зардлын төлбөрийг энэ гэрээний 3.10-д заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хоцроосон хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги нэмж төлнө” гэж харилцан тохиролцсон байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-д “гэрээний хугацаа нь техник хэрэгслийг шилжүүлэн өгснөөс хойш 2 сарын хугацаанд хүчинтэй байна” , 2.3-д “түрээсийн гэрээний нийт хугацаанд 2.1, 2.2-д заасан хугацаа болон техник хэрэгслийг ажлын талбарт хүргэх, түрээслэгчийн байранд авч ирэх хугацаа орно”, 3.9-д “түрээслэгч нь энэ гэрээний үүргийн дагуу төлөх төлбөрүүдийн нэхэмжлэхийг төлөхийг мэдэгдсэн болон эсхүл хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор түрээслүүлэгчид төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч нь техникийг хариуцагчид 2014 оны 9 дүгээр сарын 05-нд шилжүүлэн өгч, хариуцагч нь техникийг нэхэмжлэгчид 2014 оны 11 дүгээр сарын 07-нд хүлээлгэн өгсөн боловч түрээсийн төлбөрийг 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлжээ. /хэргийн 30-р хуудас/

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 07-ноос 2014 оны 12 дугаар сарын 22 хүртэл 44 хоногийн алдангид 2 112 000 /9 600 000х0,5=48 000х44хоног=2 112 000/ төгрөгийг төлөх үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгч нь алдангид 960 000 төгрөгийг нэхэмжилсэн тул хариуцагчаас алдангид 960 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.  

 

Хэрэгт авагдсан 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №14/07/17 тоот “Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ”-ний үүрэг дуусгавар болсон, уг гэрээний талаар маргаангүй гэж тайлбарласан тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

                                                                                                                         

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаарзүйлийн 115.2.2, 116, 118 дугаарзүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 960 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 920 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27 590 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ХУЛАН