| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/07937/И |
| Дугаар | 6540 |
| Огноо | 2016-11-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 6540
俿 и Л.Энхжаргал , ,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ЦЗ80100136 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 170а дугаар байр 15 тоотод оршин суух Жанжинхүү овогт Ганхуягийн Алтанхуягийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ШБ75030210 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Зүүн жанжин 13 дугаар гудамж 464 тоотод оршин суух Монгол овогт Дагвадоржийн Эрдэнэбаатар,
Хариуцагч: Монгол улсын иргэн ШГ78051200 регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 20 дугаар гудамж 253 тоотод оршин суух Монгол овогт Аюурзаны Сарантоль нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14.100.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ оролцов.
:
шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч таа:
Г.Алтанхуяг нь иргэн Д.Эрдэнэбаатар түүний эхнэр А.Сарантоль нарын хүсэлтийн дагуу 2014 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ-г тус тус байгуулж 25.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн барьцаанд А.Сарантолийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 20 дугаар гудамж, 353 тоотод байрлах 46.2 м.кв талбайтай гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 12 дугаар хороо, Жанжны 20 дугаар гудамж, 353 тоотод байрлах 43.6 м.кв талбатай хувийн сууц, А.Жавхланбаярын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, сэлх 4 дүгээр гудамж 494 тоотод байрлах 64 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан. Зээлдэгч Д.Эрдэнэбаатар нь тохирсон хугацаанд үндсэн зээлийг хүүг дутуу төлсөн. Хариуцагч нар нь 2015 оны 05 сарын 30-ны өдөр 1.530.000 төгрөг, 2.100.000 төгрөг тус тус төлж нийт 3.630.000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 07 сарын 27-ны өдөр дууссан. Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа 2015 оны 09 сарын 15-ны өдөр 630.000 төгрөг, 2015 оны 10 сарын 14-ний өдөр 3.000.000 төгрөг, 2015 оны 10 сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2015 оны 11 сарын 30-ны өдөр 1.640.00 12 сарын 15-ны өдөр 2.500.000, 12 сарын 16ны өдөр 1.500.000, 12 сарын 25 ны өдөр 2.700.000 төгрөг, 2016 оны 01 сарын 05-ны өдөр 200.000 төгрөг, 01 сарын 20-ны өдөр 4.000.000 төгрөг, 01 сарын 26-ны өдөр 2.000.000, 02 сарын 26-ны өдөр 1.500.000 төгрөг төлсөн. Үндсэн зээлийг бүрэн төлж дууссан. Хамгийн сүүлийн төлөлт хийснээс хойш алданги тооцож нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч нараас хүү алданги нийт 14.100.000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
ؿ нэхэмжлэгчийн гаргасан тайлбар,
:
Г.Алтанхуяг Д.Эрдэнэбаатар, А.Сарантоль нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн хүү 1.600.000 төгрөг, алданги 12.500.000 төгрөг, нийт 14.100.000 х, хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны эд хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Алтанхуяг нь хариуцагч Д.Эрдэнэбаатар, А.Сарантоль нартай 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гурван сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, 25.000.000 төгрөгийг зээлүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2204070611 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Жанжин 20 дугаар гудамж 353 тоот 43.6 тоот хувийн сууц, Ү-2204070609 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Жанжин 20 дугаар гудамж 353 тоотод байрлах 46.2 м.кв гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2203031146 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо Сэлх 4 дүгээр гудамж 494 тоот 64 м.кв хувийн сууцыг тус тус барьцаалан, зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн байна./хх-ийн 5-13 дугаар тал/
Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө.......шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1-т зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.
Зээлдүүлэгч Г.Алтанхуяг нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлдэгч Г.Эрдэнэбааатарын 3105100210 тоот дансанд 25.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан төлбөрийн баримт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 14 дүгээр тал/
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэг, 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж гэрээг хуульд нийцүүлэн байгуулсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
Зээлдэгч Г.Эрдэнэбаатар, А.Сарантоль нар үндсэн зээл болох 25.000.000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн хугацаанд төлж дуусгасан байх бөгөөд зээлийн гэрээний дагуу 3 сарын зээлийн хүүнд /1.750.000х3=5.250.000/ төгрөг төлөхөөс 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1.530.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 2.140.000 төгрөгийг төлж 1.580.000 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, мөн зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3-т зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж тус тус заасан байна.
Хариуцагч нарын үндсэн зээлийг эргүүлж төлсөн хугацаа болон үнийн дүнд дүйцүүлэн алдангийг хууль болон гэрээгээр тохиролцсоны дагуу тооцоолоход 17.233.224 төгрөг гарч байх бөгөөд нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 12.500.000 төгрөгийг алдангид нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Хариуцагч нар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул алданги 12.500.000 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн үлдэгдэл 1.580.000 төгрөг нийт 14.100.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д .Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч мөнгөн төлбөрийн үүргийг сайн дураараа эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах үндэслэлтэй.
Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбаатарт нэхэмжлэлийн хувийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гардуулж, хуульд заасан хугацааны дотор буюу 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлсан байх боловч хариуцагч нь тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Мөн хариуцагч нарт шүүх хуралдааны товыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүү удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Эрдэнэбаатар, А.Сарантоль нараас 14.100.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Алтанхуягт олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг тус тус баримтлан үүрэг гүйцэтгэгч Г.Эрдэнэбаатар, А.Сарантоль нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2204070611 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Жанжин 20 дугаар гудамж 353 тоот 43.6 тоот хувийн сууц, Ү-2204070609 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Жанжин 20 дугаар гудамж 353 тоотод байрлах 46.2 м.кв гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2203031146 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо Сэлх 4 дүгээр гудамж 494 тоот 64 м.кв хувийн сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Алтанхуягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эрдэнэбаатар, А.Сарантоль нараас 228.350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Алтанхуягт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
, د Л.ЭНХЖАРГАЛ