| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0408/Э/ |
| Дугаар | 875 |
| Огноо | 2019-11-14 |
| Зүйл хэсэг | 10.4., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 875
2019 11 14 2019/ШЦТ/875
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Н.Булганчимэг,
Шүүгдэгч З.З, түүний өмгөөлөгч Б.Манлайжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт З.Зд холбогдох эрүүгийн 1811031220191 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигон овогт З.З, 1974 оны 11 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24а-1 тоотод оршин суух хаягтай боловч Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 24а-1 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .............................................................................................................
Шүүгдэгч З.З /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн хүү 10 настай, эрэгтэй З.Намсрайг байнга айлган сүрдүүлж улмаар 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “хичээлдээ явсангүй, чамайг ална” гэж утсаар ярьсаны улмаас З.Намсрай нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 40 дүгээр байр 5 давхарын 19 тоотын цонхоор үсэрч амиа хорлосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.Заас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч З.Заас яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тэгэхээр нь би тэр дор нь эргүүлээд Намсрайгийн 95155678 дугаар луу залгаж чи яагаад 2 өдөр хичээлээ тасалсан юм бэ багш чинь чамайг 2 өдөр хичээлээ тасалсан гэж байна гэхэд “би хичээлдээ явсан ш дээ гэсэн тэгэхээр нь “тэгээд багш чинь худлаа яриад байгаа юм уу, чи худлаа яриад байгаа юм уу битгий маяглаад байгаарай хичээлдээ яв ална шүү гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /1хх-116-117х/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даваасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө гэрээсээ Голомт банк орох санаатай гарсан. Намайг гарахад нөхөр Занданчулуун, дагавар хүү Нагаржуна, бага хүү Намсрай нар үлдсэн ...Голомт банкан дээр байхад талийгаач Намсрай гэрийнхээ утаснаас ээжээ англи хэлээ давтах уу, Хүрдээ цээжлэх үү? гэхээр нь миний хүү хүрдээ цээжилсэн биздээ өөрөө мэдэхгүй юу гэж хэлсэн ...Тэгээд Голомт банкнаас гараад 11 цагийн үед ажил дээрээ ирэхэд нөхөр Занданчулуун ирчихсэн Намсрай 2 хоног хичээл тасалсан байна сая ангийн багш нь ярьж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь за за яагаад таслаад байгаа бол доо хичээлд нь өөрөө хүргэж өгч байхаас гэж хэлсэн ...талбай өнгөрөөд явж байсан чинь утас дугараад нөхөр Зандан залгаад яаанаа хүүхэд байхгүй болчихсон байна ш дээ гэж хэлсэн ба түүнийг сонсоод шууд гэр лүүгээ такси бариад ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан ...ер нь өдөр болгон шахуу архи уудаг, архи уухаараа их агсам зантай. Занданчулууныг уусан үед бид нар пир пар гээд л гараад зугтаадаг юм. Архи уугаад Намсрайг үе үе цохиж аваад байдаг ...Занданчулуун нь архи уухаараа нэг бол Намсрай бид хоёрыг ална гэж айлган сүрдүүлээд нэг болохоор өөрийгөө ална гэж сүрдүүлээд огт зүгээр байлгадаггүй болохоор Намсрай бид хоёр Занданчулууныг архи уучихаад дарамтлаад эхлэхээр Ананд, Нагаржуна, Должин, Намсрай, Балчиндорж бид нар гэрээсээ сэмхэн гараад зугтчихдаг байсан. Сүүлдээ ээж Балчиндорж, Нагаржуна нар бид хоёр ПиСи тоглоомын газар очоод хоноё мөнгө өгчих гээд явдаг байсан. Ингээд энэ хүүхдүүдийг ПиСи тоглоомчин болгосон. Намсрайг би дагуулаад Зочид буудал,Сауны газар зэрэг газруудаар хонодог байсан. Занданчулуун нь архи уухаараа маргааш нь шартаж гэртээ хэвтэж өнжөөд дараа өдөр нь эрүүл өнжөөд оройд нь архи уугаад бид нарыг дарамтлаад эхэлдэг учраас 2 хоноод л бид нар гадуур хонодог байсан болохоор хэцүү байсан тиймээс 2017 оноос Нагаржуна, Ананд нарыг 100 айлын тийшээ байранд оруулаад Должин Балчиндорж нарыг 13 дугаар хороолол руу байранд оруулаад Намсрай Занданчулуун бид нар сүүлийн 1 жил хамт байсан. Энэ хугацаанд бас хэвээрээ архи уугаад агсам тавиад Намсрай бид хоёр зугтааж нэг бол ээжийнд очиж хонодог нэг бол Должингийн гэрт эсхүл Зочид буудалд очиж хонодог байсан. Намсрай ааваасаа маш их айдаг байсан. Талийгаачийг бага байхаас эхлээд архи уух бүртээ зодсоор байгаад их аймхай болгочихсон байсан. Бүр хөх няц болтол гэмтэл учиртал зодохгүй ч гэсэн жаахан зодоход л 10 настай хүүхэд их сүрдэж айдаг байсан ...” гэх мэдүүлэг /1хх-63, 2хх-165-166х/,
Гэрч Х.Оюунцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Эхнэр нөхөр хоёр хааяа хоорондоо чанга дуугаар хэрэлдэж байгаа нь сонсогддог. Хааяа нөхөр нь согтуу ирэхээр нь эхнэр нь гэртээ оруулдаггүй юм шиг байна лээ. Нэг удаа хаалга цөм өшиглөсөн байсан ...” гэх мэдүүлэг /1хх-71-72х/,
Гэрч Г.Сансармаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...танай хүүхэд 2 өдөр хичээлдээ ирээгүй яагаад ирээгүй юм бол гэж асуухад Занданчулуун нь манай хүүхэд хичээлдээ явж байгаа шүү дээ гэхээр нь ирээгүй байгаа шүү гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /1хх-77х/,
Гэрч Н.Энхтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 11 дүгээр сарын 6-ны орой 17 цаг 30 минутын үед би гаднаас ирээд лифтэнд суух үед талийгаач Намсрай мэнд ус асуучихаад “Ээж ирээгүй байна” гээд гарч явсан. Тухайн үед ганцаараа явж байсан ...манай зээ хүү 08 цаг 15 минутанд хичээлдээ яваад 17 цагийн үед гэртээ ирсэн ...” гэх мэдүүлэг /1хх-78-79х/,
Гэрч С.Ганбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би уг байранд 2009 онд нүүж ирсэн ба тэр үед манай дээд давхарын айл нүүж ирж байсан. Тухайн айлын хүмүүсийг зүс танина. 2-3 жилийн өмнө нөхөр нь архи уухаараа хаалга хүчтэй балбаж чимээ шуугиан гаргадаг байсан. Нэг удаа хаалгаа эвдэж сольсон байсан. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны 16-17 цагийн үед гэгээ тасрахаас өмнө би гаднаас машинтай байрны хашаанд орж ирэхэд З.Намсрай байрны гадаа байрлах сандал дээр сууж байсан. Тэгэхээр нь би юу хийж байгаа юм гэхэд гэрийн түлхүүр байхгүй аав ээж ирээгүй байна гэж байсан. Би хувиараа хүүхдийн памперс зардаг болохоор машинд ачиж ирсэн памперсийг гэр лүүгээ зөөж байхад ахаа би зөөж өгье гэхээр нь яах юм хичээлийн хувцас муухай болчихно гэхэд зүгээрээ гэж хэлээд 3 удаа памперс зөөж өгсөн ...” гэх мэдүүлэг /1хх-99-100х/,
Гэрч А.Должингоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Занданчулуун хааяа архи уучихсан ирдэг. Гэхдээ бүр унаж тустлаа архи уугаад байдаггүй юм билээ. Хааяа л согтуу ирж байгаа харагддаг. Согтуу ирэхээрээ агсам тавиад байгаа бололтой чимээ шуугиан үүсгээд байдаг ... Миний мэдэж байгаагаар өнгөрсөн жил согтуу ирээд агсан Даваасүрэн Намсрайг дагуулан ээжийнд очно гээд шөнө дунд гараад явж байсан. Үүнээс хойш 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бас агсам тавиад граш дотор байсан машинаа унаж явах гээд байсан чинь талийгаач цагдаа дуудлага өгөөд барьж явуулчихаад шөнө 02 цагийн үед Даваасүрэн хүүхдээ дагуулаад ээжийнд очиж хононо гээд явсан. Өнгөрсөн жил нэг удаа Занданчулуун согтуу ирчихээд өдөр байрны гадна Намсрайтай сууж байхдаа чи ээждээ хайртай юу, аавдаа хайртай юу гэж загнаад уйлуулаад байж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-102-103х/,
Гэрч Б.Долгороос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Занданчулуун нь архи уух бүртээ гэр бүлийнхэндээ агсам согтуу тавьж гэр бүлийн гишүүдийг хайрлах халамжлах ямар ч сэтгэхүй байхгүй зодож дарамталж л байвал болдог юм шиг байдаг. Ганц согтуудаа ч биш эрүүл байхдаа Намсрайг жаахан байхад 2 хөлнөөс нь дээш өргөөд нэг нэг хөлөөр ээлжилж бариад сэгсрээд байдаг байсан их аймшигтай хүн байгаа юм. Намсрайг бага байхаас нь л их дарамтанд өсгөж хатуу гараар хүмүүжүүлсэн. Архи уухаараа агсам согтуу тавиад зодоод байхаар нь гараад зугтаачихдаг, шөнө байсан ч хамаагүй гарч зугтаагаад ээж дээр очиж хонодог байсан. Нас барахын өмнө 7 хоногийн хагас сайн өдөр Занданчулуун хичээлээ хийхгүй байна гээд хамраас нь цус гартал зодсон байсан. Тэгэхээр Нагаржуна, Занданчулуун нараас их айдаг болсон юм билээ хичээлээ хийхгүй байна гээд загнаад байдаг байсан. Занданчулуун Нагаржуна нар нь их хэрцгий, догшин авиртай хүмүүс ...” гэх мэдүүлэг /1хх-104х/,
Гэрч Д.Должингоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Намсрайг нялх байхад нь хөлнөөс бариад толгойг нь доош харуулаад сэгсэрч байсан удаа олон байсан. Миний мэдэж байгаагаар 2, 3 удаа тэгэж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-105-106х/,
Гэрч С.Лхамсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Занданчулууныг архи уугаад агсам тавихаар нь Даваасүрэн Намсрайг дагуулаад манайд ирж хонодог байсан. Даваасүрэн Намсрай нарыг байнга зодож дарамталж айлган сүрдүүлж айлгадаг учраас шөнө хэдэн цагт ч байсан хамаагүй манайд хүрээд ирдэг. Манайд хоноод л маргааш нь ажилдаа явдаг байсан. Манайд ирж хоноогүй үедээ дүү нарындаа очиж хонодог байсан байна лээ ...Занданчулуун архи уусан л бол Намсрай айгаад зугтаачихдаг өөрөө ч цагдаад дуудлага өгч барьж өгч байсан гэсэн. Намсрайг багаас нь дарамталж өсгөсөн болохоор байнга л айдастай байдаг байсан ...” гэх мэдүүлэг /1хх-107-108х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний №2485 тоот дүгнэлтэнд:
“1. Талийгаачид 2 уушигны уг хэсэг, дэлбэн хоорондын урагдал, жижиг голомтлог цус хуралтууд, 2 уушиг авчилт, зүрхний баруун чихний тархмал нэвчмэл цус харвалт, өвчүүний дээд 1/3-н хөндлөн хугарал, зүүн гарын шууны доод 1/3-н далд хугарал, зүүн хөлийн шилбэ шаант ясны доод 1/3-н ил хугарал, зүүн шанаа, баруун шууны хонхорт жижиг зулгарал, 2 өгзөг, баруун гуяны дээд хэсгийн цус хуралт тогтоогдлоо.
2. Дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. Гэмтлүүд 2018.11.07-нд үүссэн байх боломжтой.
3. Талийгаачийн ам, шулуун гэдэсний арчдас наалдцад эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй байна.
4. Цус нь 2-р бүлэг байна.
5. Цусанд спирт, мансууруулах, сэтгэц нөлөөт эм бодис илрээгүй байна.
6. Талийгаачийн шулуун гэдэсний амсарт гэмтэл өөрчлөлт тогтоогдсонгүй.
7. Талийгаачид үхэлд хүргэх эмгэг өвчин үгүй байна” гэжээ /1хх-141-144х/,
Шинжээч эмч Б.Ариунзулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...амь хохирогчийн дээрх олон тооны гэмтлүүд нь 5 давхарын өндрөөс унах үед үүсэх боломжтой тул шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош нь “өндрөөс уналт” гэж тавигдсан юм ...” гэх мэдүүлэг /1хх-145-146х/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-12-25х/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-26-30х/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-31-40х/,
Талийгаач З.Намсрайн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-43-46х/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-55-56х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-228х/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-201х/ зэрэг болно.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч З.З нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн хүү 10 настай, эрэгтэй З.Намсрайг байнга айлган сүрдүүлж улмаар 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “хичээлдээ явсангүй, чамайг ална” гэж утсаар ярьсаны улмаас З.Намсрай нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 40 дүгээр байр 5 давхарын 19 тоотын цонхоор үсэрч амиа хорлосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгч З.Заас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
шүүгдэгч З.Заас яллагдагчаар өгсөн: “...тэгэхээр нь би тэр дор нь эргүүлээд Намсрайгийн 95155678 дугаар луу залгаж чи яагаад 2 өдөр хичээлээ тасалсан юм бэ багш чинь чамайг 2 өдөр хичээлээ тасалсан гэж байна гэхэд “би хичээлдээ явсан ш дээ гэсэн тэгэхээр нь “тэгээд багш чинь худлаа яриад байгаа юм уу, чи худлаа яриад байгаа юм уу битгий маяглаад байгаарай хичээлдээ яв ална шүү гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /1хх-116-117х/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даваасүрэнгээс өгсөн: “...би 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө гэрээсээ Голомт банк орох санаатай гарсан. Намайг гарахад нөхөр Занданчулуун, дагавар хүү Нагаржуна, бага хүү Намсрай нар үлдсэн ...Голомт банкан дээр байхад талийгаач Намсрай гэрийнхээ утаснаас ээжээ англи хэлээ давтах уу, Хүрдээ цээжлэх үү? гэхээр нь миний хүү хүрдээ цээжилсэн биздээ өөрөө мэдэхгүй юу гэж хэлсэн ...Тэгээд Голомт банкнаас гараад 11 цагийн үед ажил дээрээ ирэхэд нөхөр Занданчулуун ирчихсэн Намсрай 2 хоног хичээл тасалсан байна сая ангийн багш нь ярьж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь за за яагаад таслаад байгаа бол доо хичээлд нь өөрөө хүргэж өгч байхаас гэж хэлсэн ...талбай өнгөрөөд явж байсан чинь утас дугараад нөхөр Зандан залгаад яаанаа хүүхэд байхгүй болчихсон байна ш дээ гэж хэлсэн ба түүнийг сонсоод шууд гэр лүүгээ такси бариад ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан ...ер нь өдөр болгон шахуу архи уудаг, архи уухаараа их агсам зантай. Занданчулууныг уусан үед бид нар пир пар гээд л гараад зугтаадаг юм. Архи уугаад Намсрайг үе үе цохиж аваад байдаг ...Занданчулуун нь архи уухаараа нэг бол Намсрай бид хоёрыг ална гэж айлган сүрдүүлээд нэг болохоор өөрийгөө ална гэж сүрдүүлээд огт зүгээр байлгадаггүй болохоор Намсрай бид хоёр Занданчулууныг архи уучихаад дарамтлаад эхлэхээр Ананд, Нагаржуна, Должин, Намсрай, Балчиндорж бид нар гэрээсээ сэмхэн гараад зугтчихдаг байсан. Сүүлдээ ээж Балчиндорж, Нагаржуна нар бид хоёр ПиСи тоглоомын газар очоод хоноё мөнгө өгчих гээд явдаг байсан. Ингээд энэ хүүхдүүдийг ПиСи тоглоомчин болгосон. Намсрайг би дагуулаад Зочид буудал,Сауны газар зэрэг газруудаар хонодог байсан. Занданчулуун нь архи уухаараа маргааш нь шартаж гэртээ хэвтэж өнжөөд дараа өдөр нь эрүүл өнжөөд оройд нь архи уугаад бид нарыг дарамтлаад эхэлдэг учраас 2 хоноод л бид нар гадуур хонодог байсан болохоор хэцүү байсан тиймээс 2017 оноос Нагаржуна, Ананд нарыг 100 айлын тийшээ байранд оруулаад Должин Балчиндорж нарыг 13 дугаар хороолол руу байранд оруулаад Намсрай Занданчулуун бид нар сүүлийн 1 жил хамт байсан. Энэ хугацаанд бас хэвээрээ архи уугаад агсам тавиад Намсрай бид хоёр зугтааж нэг бол ээжийнд очиж хонодог нэг бол Должингийн гэрт эсхүл Зочид буудалд очиж хонодог байсан. Намсрай ааваасаа маш их айдаг байсан. Талийгаачийг бага байхаас эхлээд архи уух бүртээ зодсоор байгаад их аймхай болгочихсон байсан. Бүр хөх няц болтол гэмтэл учиртал зодохгүй ч гэсэн жаахан зодоход л 10 настай хүүхэд их сүрдэж айдаг байсан ...” гэх мэдүүлэг /1хх-63, 2хх-165-166х/,
гэрч Х.Оюунцэцэгээс өгсөн: “...Эхнэр нөхөр хоёр хааяа хоорондоо чанга дуугаар хэрэлдэж байгаа нь сонсогддог. Хааяа нөхөр нь согтуу ирэхээр нь эхнэр нь гэртээ оруулдаггүй юм шиг байна лээ. Нэг удаа хаалга цөм өшиглөсөн байсан ...” гэх мэдүүлэг /1хх-71-72х/,
гэрч Г.Сансармаагаас өгсөн: “...танай хүүхэд 2 өдөр хичээлдээ ирээгүй яагаад ирээгүй юм бол гэж асуухад Занданчулуун нь манай хүүхэд хичээлдээ явж байгаа шүү дээ гэхээр нь ирээгүй байгаа шүү гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /1хх-77х/,
гэрч Н.Энхтуяагаас өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 6-ны орой 17 цаг 30 минутын үед би гаднаас ирээд лифтэнд суух үед талийгаач Намсрай мэнд ус асуучихаад “Ээж ирээгүй байна” гээд гарч явсан. Тухайн үед ганцаараа явж байсан ...манай зээ хүү 08 цаг 15 минутанд хичээлдээ яваад 17 цагийн үед гэртээ ирсэн ...” гэх мэдүүлэг /1хх-78-79х/,
гэрч С.Ганбатаас өгсөн: “...би уг байранд 2009 онд нүүж ирсэн ба тэр үед манай дээд давхарын айл нүүж ирж байсан. Тухайн айлын хүмүүсийг зүс танина. 2-3 жилийн өмнө нөхөр нь архи уухаараа хаалга хүчтэй балбаж чимээ шуугиан гаргадаг байсан. Нэг удаа хаалгаа эвдэж сольсон байсан. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны 16-17 цагийн үед гэгээ тасрахаас өмнө би гаднаас машинтай байрны хашаанд орж ирэхэд З.Намсрай байрны гадаа байрлах сандал дээр сууж байсан. Тэгэхээр нь би юу хийж байгаа юм гэхэд гэрийн түлхүүр байхгүй аав ээж ирээгүй байна гэж байсан. Би хувиараа хүүхдийн памперс зардаг болохоор машинд ачиж ирсэн памперсийг гэр лүүгээ зөөж байхад ахаа би зөөж өгье гэхээр нь яах юм хичээлийн хувцас муухай болчихно гэхэд зүгээрээ гэж хэлээд 3 удаа памперс зөөж өгсөн ...” гэх мэдүүлэг /1хх-99-100х/,
гэрч А.Должингоос өгсөн: “...Занданчулуун хааяа архи уучихсан ирдэг. Гэхдээ бүр унаж тустлаа архи уугаад байдаггүй юм билээ. Хааяа л согтуу ирж байгаа харагддаг. Согтуу ирэхээрээ агсам тавиад байгаа бололтой чимээ шуугиан үүсгээд байдаг ... Миний мэдэж байгаагаар өнгөрсөн жил согтуу ирээд агсан Даваасүрэн Намсрайг дагуулан ээжийнд очно гээд шөнө дунд гараад явж байсан. Үүнээс хойш 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бас агсам тавиад граш дотор байсан машинаа унаж явах гээд байсан чинь талийгаач цагдаа дуудлага өгөөд барьж явуулчихаад шөнө 02 цагийн үед Даваасүрэн хүүхдээ дагуулаад ээжийнд очиж хононо гээд явсан. Өнгөрсөн жил нэг удаа Занданчулуун согтуу ирчихээд өдөр байрны гадна Намсрайтай сууж байхдаа чи ээждээ хайртай юу, аавдаа хайртай юу гэж загнаад уйлуулаад байж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-102-103х/,
гэрч Б.Долгороос өгсөн: “...Занданчулуун нь архи уух бүртээ гэр бүлийнхэндээ агсам согтуу тавьж гэр бүлийн гишүүдийг хайрлах халамжлах ямар ч сэтгэхүй байхгүй зодож дарамталж л байвал болдог юм шиг байдаг. Ганц согтуудаа ч биш эрүүл байхдаа Намсрайг жаахан байхад 2 хөлнөөс нь дээш өргөөд нэг нэг хөлөөр ээлжилж бариад сэгсрээд байдаг байсан их аймшигтай хүн байгаа юм. Намсрайг бага байхаас нь л их дарамтанд өсгөж хатуу гараар хүмүүжүүлсэн. Архи уухаараа агсам согтуу тавиад зодоод байхаар нь гараад зугтаачихдаг, шөнө байсан ч хамаагүй гарч зугтаагаад ээж дээр очиж хонодог байсан. Нас барахын өмнө 7 хоногийн хагас сайн өдөр Занданчулуун хичээлээ хийхгүй байна гээд хамраас нь цус гартал зодсон байсан. Тэгэхээр Нагаржуна, Занданчулуун нараас их айдаг болсон юм билээ хичээлээ хийхгүй байна гээд загнаад байдаг байсан. Занданчулуун Нагаржуна нар нь их хэрцгий, догшин авиртай хүмүүс ...” гэх мэдүүлэг /1хх-104х/,
гэрч Д.Должингоос өгсөн: “...Намсрайг нялх байхад нь хөлнөөс бариад толгойг нь доош харуулаад сэгсэрч байсан удаа олон байсан. Миний мэдэж байгаагаар 2, 3 удаа тэгэж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-105-106х/,
шинжээч эмч Б.Ариунзулаас өгсөн: “...амь хохирогчийн дээрх олон тооны гэмтлүүд нь 5 давхарын өндрөөс унах үед үүсэх боломжтой тул шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош нь “өндрөөс уналт” гэж тавигдсан юм ...” гэх мэдүүлэг /1хх-145-146х/,
гэрч С.Лхамсүрэнгээс өгсөн: “...Занданчулууныг архи уугаад агсам тавихаар нь Даваасүрэн Намсрайг дагуулаад манайд ирж хонодог байсан. Даваасүрэн Намсрай нарыг байнга зодож дарамталж айлган сүрдүүлж айлгадаг учраас шөнө хэдэн цагт ч байсан хамаагүй манайд хүрээд ирдэг. Манайд хоноод л маргааш нь ажилдаа явдаг байсан. Манайд ирж хоноогүй үедээ дүү нарындаа очиж хонодог байсан байна лээ ...Занданчулуун архи уусан л бол Намсрай айгаад зугтаачихдаг өөрөө ч цагдаад дуудлага өгч барьж өгч байсан гэсэн. Намсрайг багаас нь дарамталж өсгөсөн болохоор байнга л айдастай байдаг байсан ...” /1хх-107-108х/ гэх мэдүүлгүүд,
хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний №2485 тоот дүгнэлт /1хх-141-144х/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-12-25х/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-26-30х/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-31-40х/, Талийгаач З.Намсрайн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-43-46х/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-55-56х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-228х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-201х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч З.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг айлган сүрдүүлсний улмаас амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч З.Зд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даваасүрэн нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Ай фони-8 гар утас, хэргийн газраас хураан авсан 3 ширхэг өнгийн харандаа зэргийг устгаж, гар утаснаас хуулбарлан авсан мэдээлэл 8 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч З.З нь 2 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдах нь зүйтэй.