Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 75

 

                                               

 

 

 

 

 

 

 2020       01          22                                   2020/ШЦТ/75

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч: Ц.Хулан,

Шүүгдэгч: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын газрын прокурор Ц.Хулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн М.Э-д холбогдох эрүүгийн 1811 0212 30790 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, Уул уурхайн баяжуулалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 32 дугаа байрны 113 тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Г овгийн М.Э

Холбогдсон хэргийн талаар:

М.Э нь согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16-220 тоотоос Б.Бадмаагийн эзэмшлийн 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Эс-3 загварын, Б.Галмандахын эзэмшлийн 20.000 /хорин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Нокиа загварын, Л.Энхманлайгийн эзэмшлийн 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхиы Самсунг Жэй-7 загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр , нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 540.000 /таван зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч Б.Бадмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 07 дугаа сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 16 гудамжны 220 тоотод оршин суух манай хашаанд манай төрсөн дүү Галмандах  гэр бариад хэсэг хугацаанд амьдарсан юм. Харин тухайн өдөр манай ахтай хамт барилга дээр ажилладаг үл таних 2 залуу хүрч ирээд, манай ахын гэрт бид нартай хамт архи согтууруулах ундааны зүйл уусан юм. Энэ үед гэрт гэр бүлийн бага зэрэг маргаан гарах үед ахын гэрт манай нөхөр Дорждэрэмийн   эс 3 гар утас, манай найз Манлайгийн маань самсунг жи 7 загварын гар утас, мөн миний төрсөн ах Б.Галмандахын нокиа загварын гар утсыг хамт архи уусан манай ахтай хамт ажилладаг залуу нь бид нарыг гарийн гадна байхад гар утаснууд хулгайлж аваад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-н 21-22-р хуудас/,

Хохирогч Л.Энхманлайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын  16-220 тоотод байх найз Бадмаагийн гэрт түүний бэр эгч, Бадмаа нарын хамт пиво уугаад сууж байсан. Тэр үед Бэр эгчийнх нь нөхөр нь ажлаасаа ирж байна гэж хэлсэн бөгөөд бэр эгч нь нөхөртөө пиво захиад, тухайн үед уг залууг ажлынхаа хоёр залуутай ирж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй Бадмаагийн төрсөн ах хоёр залуутай ирээд бид нар хамтдаа пиво ууж байгаад хоорондоо танилцсан, хэсэг хугацааны дараа гэрийн эзэн болон эхнэр нь үл ялих зүйлээс болж маргалдсан, тэгээд гэрээсээ хамт гарцгаасан юм. Энэ үед Бадмаагийн болон би Бадмаагийн төрсөн ах, бэр эгч нарыг хооронд нь эвлэрүүлэхээр гэрээс нь гарсан. Харин гэрээс нь гарахдаа би өөрийн гар утсаа, мөн Бадмаа гар утсаа түүний ах нь гар утсаа үлдээсэн байсан. Энэ хооронд Бадмаагийн ахынх нь ажлын  хоёр залуу бид нар ирээд, явлаа гэж хэлээд яваад өгсөн. Харин бид нар хэсэг хугацааны гар бүлийн хоёр хүнийг хоорондон эвлэрүүлээд буцаад гэрт ороод байж байгаад утсаа үзэхэд миний самсунг жи 7 загварын гар утас, мөн найз Бадмаагийн эс 3 загварын гар утас, Бадмаагийн төрсөн ахынх нь нокиа загварын гар утаснуудыг тухайн хоёр залуу хулгайлж явсан байсан. Тэгээд бид нар ойрхон байдаг найзыгаа дуудаад машин бариулаад тухайн хоёр залуугийн араас нь явсан боловч олдоогүй, улмаар би өөрөө ажилтай байсан учраас найз Бадмааг хамтатгаад өргөдлөө өгчих гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 09 дүгээр сард гадаад улс руу яваад 6 сар болоод ирсэн юм. Тэгээд би найз Бадмаагаас асуухад цагдаагаас дуудаагүй байна гэж хэлсэн. Харин манай найз Бадмаа миний өмнөөс хохирогчийн мэдүүлэг өгөөд явсан” гэх мэдүүлэг /хх-н 26-27- р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хх-н 28-р хуудас/,

Гэрч Э.Дорждэрэмийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байхад манай хашаанд гэр барьж байсан түр байж байсан манай эхнэрийн төрсөн ах Галмандахын ажлынх нь газрын хоёр залуу ирээд, бөөнөөрөө тэдний гэрт архи ууцгаасан юм. Энэ үед намайг болон манай эхнэр нарыг дуудаж, хамт нэг архи хувааж ууж байхад манай хадам ах, бэр эгч бага зэрэг архи уулаа маргалдах үед манай эхнэр Бадмаа бэр эгч Наранзаяаг аваад гэрээс гараад явсан юм. Харин би хадам ахыг аваад гэрийн гадаа сууж байхад манай ахын хамт барилга ажиллаж байсан хоёр залуу  гэрт байсан бөгөөд гэрт байж байхдаа манай ахын гэрээс манай эхнэрийн самсунг эс 3, найзынх нь жи 7 гар утас, нокиа гар утас зэргийг хулгайлж авч явсныг тэр хүмүүс явсны дараа бид нар мэдээд араас нь хөөсөн боловч  тэр залууг олоогүй..” гэх мэдүүлэг /хх-н 37-38-р хуудас/,

Шүүгдэгч М.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр барилга дээр хамт ажиллаж байсан хэсэг хүсүүстэй хамт пабад сууж байгаад, түүний дараа манай найз Энхбааьар бид 2-г дагуулаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хайлаастад байх гэрлүүгээ дагуулаад явсан юм. Тэгээд уг хашаанд нэг байшин, монгол гэр байсан бөгөөд тэдний гэрт нь 4 хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Бид нар гаднаас нэмэгдэж тэр хүмүүстэй хамт архи уусан. Тухайн айлд 2 цаг орчим болсны дараа тэнд байсан хүмүүс хоорондоо муудалцаад, зодолдоод байхаар нь гарч салгасан. Харин энэ үед би гэрлүү орж гарч явахдаа уг айлын гэрээс самсунг жи 7, эс 3, нокиа, гар утаснуудыг хулгайлж аваад гэрээс нь гараад явсан юм. Тухайн үед манай найз Энхбаатар надтай хамт байсан бөгөөд намайг хулгай хийснийг мэдээгүй.Би энэ талаар хэлээгүй. Самсунг жи 7, эс 3 загварын 2 ширхэг гар утсыг ломбарданд 250.000 төгрөгөөр тавиад буцаагаад нэг удаа авсан, харин хэсэг хугацааны дараа буцаад анх тавьсан ломбардондоо эргүүлэн тавиад дахин авч чадахгүй байсаар байгаад ломбардны орлого болсон байх ...харин нокиа загварын гар утсыг  тэр үедээ барьж байгаад хаясан юм” гэх мэдүүлэг /хх-н 44-45-р хуудас/,

Хохирол төлбөр барагдуулсан, хохирогч гомдол саналгүй тухай баримт /хх-н 181-р хуудас/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 47-р хуудас/,

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 51-р хуудас/,

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 52-р хуудас/,

Гэрлэлтийн гэрчилгээ /хх-н 54-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа. 

Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж, тогтоосон байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй байна.  

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг бүх талаас нь бүрэн бодитойгоор хянан магадлаж үнэлэн шүүгдэгчийн гэм буруу, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэн шийдвэрлэв.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч М.Э нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16-220 тоотоос Б.Бадмаагийн эзэмшлийн 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Эс-3 загварын, Б.Галмандахын эзэмшлийн 20.000 төгрөгийн үнэлгээ бүхий Нокиа загварын, Л.Энхманлайгийн эзэмшлийн 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Жи-7 загварын гар утаснуудыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 540.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Б.Бадмаа, Л.Энхманлай нарын мэдүүлэг, гэрч Э.Дорждэрэмийн мэдүүлэг, шүүгдэгч М.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Э-н үйлдэл нь Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна. Шүүгдэгч М.Э нь бусдын эд хөрөнгө болох Самсунг эс-3, Жи-7, Нокиа загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь үйлдлийн аргын хувьд хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх ба гэм буруугийн хувьд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн буюу шүүгдэгчийн хувьд тухайн гэмт хэргийг шунахайн сэдлээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор өөрийн үйлдлийн улмаас учирах хор уршгийг мэдсээр байж зориуд хүсэж үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасны дагуу шүүгдэгч М.Э нь бусдын өмчлөх эрхэд халдаж, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16-220 тоотоос Б.Бадмаагийн эзэмшлийн 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Эс-3 загварын, Б.Галмандахын эзэмшлийн 20.000 төгрөгийн үнэлгээ бүхий Нокиа загварын, Л.Энхманлайгийн эзэмшлийн 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Жи-7 загварын гар утаснуудыг авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул түүний үйлдлүүдийг нэгтгэн зүйлчилж үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Прокуророос М.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Э-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Э-н үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад нийт 540.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч М.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч М.Э нь үргэлжилсэн үйлдлээр бусдын өмчлөх эрхэнд халдаж  2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16-220 тоотоос Б.Бадмаагийн эзэмшлийн 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Эс-3 загварын, Б.Галмандахын эзэмшлийн 20.000 төгрөгийн үнэлгээ бүхий Нокиа загварын гар утас, Л.Энхманлайгийн эзэмшлийн 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Жи-7 загварын гар утаснуудыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайрах сэдэлтэй, ашиг хонжоо олох өөртөө эдийн ашигтай байдал бий болгох гэсэн зорилготой байх тул түүнийг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч М.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг үндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч М.Э нь хөнгөн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон