| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2016/00156/И |
| Дугаар | 620 |
| Огноо | 2016-09-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 620
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 165 574 637 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 165 574 637 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацаанд сар бүр 2 000 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацаанд сар бүр 3 500 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацаанд сар бүр 8 297 887 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 985 825 төгрөгний 492 912 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн ******* тоот данснаас 492 912 төгрөг, хариуцагч *******, ******* нараас 492 912 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.