Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 895

 

 

                                                           

           

 

 

 

 

2019          11          20                                    2019/ШЦТ/895

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Г.Ууганбаатар,                             

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Энхбат,

Хохирогч Ш.Мөнхцэрэн, Ц.Даваасүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Т.Багахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оохоо овогт Б.Бт холбогдох эрүүгийн 2016 2503 0706 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Оохоо овогт Б.Б, Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол 46 дугаар байр, 9 тоотод оршин суух,

урьд: Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 789 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Б.Бийн төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилээр хасч, 2 жил хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /..............................................................

         Холбогдсон хэргийн талаар:

         Батхүрэлийн Болорчимэг нь 2015 оны 2 дугаар сард урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ш.Мөнхцэрэнтэй зээлийн гэрээ байгуулж түүнээс 25.000.000 төгрөг зээлсэн боловч 20.000.000 төгрөгийг өгөлгүй хуурч залилсан,

        - 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагааны баруун урд талд байрлах Хаан банкны салбараас М.Жамъянпүрэв нь хурдан удмын адуу авна гэж Б.Бт 10.000.000 төгрөг шилжүүлсэн боловч хурдан удмын адууг өгөлгүй 10.000.000 төгрөг залилсан,

        - 2015 оны 10 дугаар сард Б.Бадмаагаас 1.400.000 төгрөгийн үнэ бүхий гоо сайханы барааг зээлээр авсан боловч үлдэгдэл 855.000 төгрөгийг өгөхгүй залилсан,

        - 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байранд Ц.Даваасүрэнгээс 13.000.000 төгрөгийн үнэ бүхий хувцасыг зээлээр авна гэж хуурч, залилсан,

         - 2015 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ш.Оюунзулаас бараа оруулж ирж эргэлдүүлнэ гэж 5.000.000 төгрөгийг бэлнээр авч залилан бусдад нийт 48.855.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нүүрэлдүүлсэн байцаалт хийгдээгүй. Би цагдаа гэдэг үгийг сонсохоор стресст орж айдаг. Би юу хэлснийг нь мэдэхгүй гарын үсэг зурсан. Жамъянпүрэв яагаад ийм мэдүүлэг өгснийг мэдэхгүй байна. Оюунзулын хувьд хамт бараа авсан.  Даваасүрэн, Мөнхцэрэн нарыг танина. Тухайн үед миний бизнес нурж, би гэр бүлийн хүчирхийлэлд байсан. Жамъянпүрэв намайг цагдаад өгсөн гэдэгт итгээгүй. Даваасүрэн эгчийн 2-3 жилийн өмнө болсон үйл явдал учраас сайн мэдэхгүй байна” гэв.

Хохирогч Ш.Мөнхцэрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Болорчимэгт 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 25.000.000 сая төгрөг 6 сарын хугацаатай зээлүүлсэн. Сар бүр 1.000.000 төгрөг авч байгаад 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ирээд “...Би таны мөнгийг өгч чадахгүй боллоо. Би банкнаас зээл аваад төлнө...” Та миний барьцаа болгож өгсөн гэрчилгээг өгөөч гэж хэлээд авч явсан. Түүнээс хойш Болорчимэгтэй холбоогүй байж байгаад 2019 оны 10 сард надад 5.000.000 төгрөг өгсөн. Одоо хохирол 15.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Ш.Мөнхцэрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2015 оны 02 дугаар сарын дундуур Б.Б нь 25.0 сая төгрөг зээлэхээр болоод Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах наториатын газарт очиж гэрээ хийж бэлнээр 25.0 сая төгрөгийг зээлүүлсэн юм. Тухайн үед гэрээний барьцаанд Улиастайд байрлах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг баталгаа болгон өгсөн байдаг. Тэгээд 2015 оны 07 дугаар сарын эхээр Б.Б нь ирж уулзаад “би таны мөнгийг өгч чадахгүй болчихлоо та миний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өгөөч би банкнаас мөнгө зээлж таны мөнгийг төлөх хэрэгтэй байна” гэсэн. Тэгэхээр нь би гэрчилгээг өөрт нь өгөөд явуулсан” гэх мэдүүлэг /хх-36х/, ... 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Болорчимэгийн хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зохиолчдын эвлэлийн хорооны байранд байсан наториатын газар орж “зээлийн гэрээ” байгуулан 25 сая төгрөгийг тэндээ бэлнээр өгсөн. Зээлийн гэрээн дээр Болорчимэг өөрийн нөхөр Т.Эрдэнэцогтын Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3а хэсэг Улиастайн гудамж 121 тоотод байрлах 336.3 мкв талбай бүхий хашааг барьцаалсан. Тэгээд мөнгө зээлснээс хойш сар бүр хүү болох 1 сая төгрөгийг 5 сарын хугацаанд төлж нийт 5 сая төгрөгийг надад өгсөн. Надад гомдолтой байна. Би 20 сая төгрөгийг Болорчимэгээс нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-204х/,

Хохирогч Ц.Даваасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний таньдаг Лхагва гэдэг эмэгтэй 2014 онд Болорчимэгийг танилцуулсан. Болорчимэг надаас хувцас зээлж авдаг байсан. Нийт 13.000.000 төгрөгийн хувцас зээлж авсан авсан. Би Лхагвагаар дамжуулж эрж хайсан. Нөхрийн бие муу байгаа надад мөнгөний хэрэг байгаа гэсэн. Дараа нь миний нөхөр нас барсан гэж байсан. Болорчимэг надад 2 сая төгрөг өгсөн үлдсэн 11 сая төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Ц.Даваасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2014 оны 12 дугаар сараас 2015 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 13.0 сая төгрөгийн америкаас ирсэн бараа авдаг байсан юм. Би Болорчимэгт дандаа зээлээр өгдөг байсан ба өгсөн бараагаа дандаа тэмдэглэдэг байсан” гэх мэдүүлэг /хх-24/, ...Болорчимэгт 2014 оноос эхлэн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хооронд 10 гаран удаа ирж зөвхөн өөртөө бэлэн хувцас авч байсан. Тэгээд тооцоог хийгээд үзэхэд 13 сая төгрөгийн хувцасны мөнгө өгөөгүй байсан. Надад гомдолтой байна. Би 13 сая төгрөгийг Болорчимэгээс нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-203х/,

Хохирогч М.Жамъянпүрэвээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр миний танил Болорчимэг надад хурдан удмын адуу өгнө гээд надаас 10.000.000 төгрөг авсан. Надаас адуугаа 2015 оны 6 дугаар сарын дундуур аваад ирье гэж хэлсэн ба би Болорчимэгээс адуу яасан бэ гэж хэлэхэд одоо удахгүй гэж хэлээд байсан. Тэгээд л алга болчихсон. Би мөнгөө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагааны баруун талд байрлах Хаан банкнаас шилжүүлж байсан. Өөрийнхөө Хаан банкны данснаас түүний Хаан банкны данс руу шилжүүлж байсан. Баримтаа хэрэгт гаргаж өгсөн байгаа” гэх мэдүүлэг /хх-19х/, ...Хохирлоо барагдуулж авсан учраас одоо гомдол санал байхгүй. Наадмын бэлтгэлд гарсан учраас дахин ирэх боломжгүй. Тиймээс хэргийг хааж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-174х/,

Хохирогч Б.Бадмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2015 оны 10 дугаар сард Болорчимэг нь надаас нийт 1.400.000 төгрөгийн Японоос ирсэн гоо сайханы барааг зээлээр аваад эргүүлэн надад нийт 400.000 төгрөгийг өгчихөөд одоо үлдэгдэл 855.000 төгрөгийг өгөхгүй алга болчихоод байгаа” гэх мэдүүлэг /хх-21х/, ...өмнөх мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйл байхгүй. Хохирлоо барагдуулж авсан болохоор надад өөр гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-175х/,

Хохирогч Ш.Оюунзулаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2015 оны 04 дүгээр сард 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй мөнгө зээлээчээ гээд Болорчимэг над дээр буюу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ирж надтай уулзаад 5.000.000 төгрөгийг бэлнээр надаас зээлээд аваад явсан юм. Энэ өдрөөс хойш надтай уулзахгүй алга болчихоод байгаа юм” гэх мэдүүлэг /хх-17х/,

Хаан банкны депозит дансны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-51-98х/, 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-109х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-114х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Батхүрэлийн Болорчимэг нь 2015 оны 2 дугаар сард урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ш.Мөнхцэрэнтэй зээлийн гэрээ байгуулж түүнээс 25.000.000 төгрөг зээлсэн боловч 20.000.000 төгрөгийг өгөлгүй хуурч залилсан,

- 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагааны баруун урд талд байрлах Хаан банкны салбараас М.Жамъянпүрэв нь хурдан удмын адуу авна гэж Б.Бт 10.000.000 төгрөг шилжүүлсэн боловч хурдан удмын адууг өгөлгүй 10.000.000 төгрөг залилсан,

- 2015 оны 10 дугаар сард Б.Бадмаагаас 1.400.000 төгрөгийн үнэ бүхий гоо сайханы барааг зээлээр авсан боловч үлдэгдэл 855.000 төгрөгийг өгөхгүй залилсан,

- 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байранд Ц.Даваасүрэнгээс 13.000.000 төгрөгийн үнэ бүхий хувцасыг зээлээр авна гэж хуурч, залилсан,

 - 2015 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ш.Оюунзулаас бараа оруулж ирж эргэлдүүлнэ гэж 5.000.000 төгрөгийг бэлнээр авч залилан бусдад нийт 48.855.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад нийт 48.855.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Жамъянпүрэвд 10.000.000 төгрөгийн, хохирогч Б.Бадмаад 855.000 төгрөгийн, хохирогч Ш.Оюунзулд 5.000.000 төгрөгийн гэм хорын хохирол  тус тус учруулснаас хохирогч нарт учруулсан гэм хорын хохирлыг тус тус төлж барагдуулсан байх ба хохирогч нар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ шүүгдэгч Б.Бт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Харин шүүгдэгч нь шүүхийн шатанд хохирогч Ш.Мөнхцэрэнд 20.000.000 төгрөгийн хохирлоос 5.000.000 төгрөгийг нөхөн төлсөн байх ба үлдэх 15.000.000 төгрөгийг, хохирогч Ц.Даваасүрэнд учруулсан гэм хорын хохирол 13.000.000 төгрөгнөөс 2.000.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэх 11.000.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч нарт олгож шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь  заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөх, оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн болно.

Мөн шүүгдэгч Б.Бийн хохирол нөхөн төлөх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурьдав.