Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 014

Х.Ержан, К.Өмирбек нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Дамба, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй 

шүүгдэгч Х.Ержан, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд,

шүүгдэгч К.Өмирбек, түүний өмгөөлөгчид К.Зулхаш, А.Серикжан, С.Нургайып

орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Айбек нарыг оролцуулан, тус шүүхийн танхимд нээлттэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолтой, Х.Ержан, К.Өмирбек нарт холбогдох эрүүгийн 201504000296 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шеруши овогт Комоносовын Өмирбек, Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1984 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Газрын-Од” ХХК-нд Баян-Өлгий Улаанбаатар хотын хооронд хүн тээврийн жолооч хийдэг, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Өлгий сумын 02 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар БИ84083014.

2. Ахмедперли овогт Ховдхааны Ержан, Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1986 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн газрын жижүүрийн ахлах офицер, цагдаагийн ахмад цолтой, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өлгий сумын 6 дугаар баг, Хөх толгойн 33-3 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар СФ86022518. 

Шүүгдэгч К.Өмирбек нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 74-60 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, захиргааны журмаар шалгагдах хугацаандаа өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун дарагдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх зорилгоор Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч Х.Ержанд хээл хахуульд 800000 төгрөг өгсөн,

Шүүгдэгч Х.Ержан нь Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч  К.Өмирбекийн ашиг сонирхлын үүднээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг нуун дарагдуулж, 262622 дугаартай жолоочийн үнэмлэхийг буцаан өгч хээл хахуульд 800000 төгрөг авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор: 

 “1. Шүүгдэгч Ахмедперли овогт Ховдхааны Ержаныг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж өөрөө хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

- Шүүгдэгч Шеруши овогт Комоносовын Өмирбекийг албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ержаныг төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Өмирбекийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Х.Ержан, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдолд: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд, шүүгдэгч Х.Ержан нар бид Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Ержанд холбогдох эрүүгийн 201504000296 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссоор Э.Ганбат нь анх Х.Ержаныг Цэнд-аюушаас 200000 төгрөг, К.Асылбекээс 400000 төгрөг, М.Сьезханаас 500000 төгрөг, Б.Жандаулетээс 100000 төгрөг, Н.Ермекээс 20000 төгрөгийг хээл хахуулийн замаар авсан байж болзошгүй гэж сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан мөрдөн байцаалт явуулсан боловч Х.Ержанд холбогдох эрүүгийн хэргээс иргэн Б.Цэнд-аюушаас 200000 төгрөг авсан гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24,1.1-т зааснаар, Баян-Өлгий аймгийн Замын цагдаагийн тасгийн замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Н.Тилеухабыл нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Н.Ермекээс 200000 төгрөг авсан гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын олон нийтийн цагдаа, сэжигтэн гэх К.Асылбект холбогдох Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.Т, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 33 дугаар зүйлийн 33.1-ийг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар Х.Ержаны Б.Жандаулетээс 100000 төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар, сэжигтэн М.Сьезханд холбогдох Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-т заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар тус тус хэрэгсэхгүй болгох саналыг хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурорт хүргүүлснээр хяналтын прокурорын тогтоолоор дээр дурдсан үйл баримтаас зарим үйлдэл нь Х.Ержанд холбогдолгүй болж гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Дээр дурдсан хяналтын прокурорын тогтоолоор тогтоогдсон нөхцөл байдал нь анхнаасаа Х.Ержанд зохиомол хилс хэрэг үүсгэгдэж тэрээр гэм буруугүй болохыг нотлож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шийдвэр гаргах үндэслэл болгосон гэрч А.Есөн-Оргилын мэдүүлэг /3 дугаар хх-ийн 63-65-р талд/, гэрч Х.Багдаулетийн мэдүүлэг /3 дугаар х.х-ийн 70-71-р талд/, гэрч С.Түвшинбаярын мэдүүлэг /3 дугаар хх-ийн 57-59-р талд/, гэрч Н.Алмагүлийн мэдүүлэг /хх-ийн 61-р талд/, гэрч Г.Сүхийн мэдүүлэг, /3 дугаар хх-ийн 55, 66-67-р талд/, өвчтөний түүх / 3 дугаар хх-ийн 143,140-158-р талд/ авагдсан нотлох баримт нь Баян-Өлгий аймгийн Бугат суманд 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр К.Өмирбек нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 74-60 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто осол гаргасан үйл баримтыг сэргээн гэрчилж байгаа мэдүүлгүүд болохоос биш К.Өмирбекээс Х.Ержанд 800000 төгрөгийг хээл хахуулийн өгснийг газар дээр нь шууд харж үзсэн, эсхүл К.Өмирбекээс Х.Ержанд 800000 төгрөг өгснийг нэр бүхий гэрч нарт ярьсан зэргийг нотлох нотолгоо биш гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2. “гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй’’ гэснийг ноцтой зөрчиж байна. Харин гэрч “Газрын од” ХХК-д жолооч М.Нурбекээс мөрдөн байцаалтын шатанд тухайн үед хэргийн газарт очиж тээврийн хэрэгслийг ачилцаж аймгийн төвд авч ирсэн, К.Өмирбек тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасуулсан тухай М.Нурбект ярьж байсан зэргийг мэдүүлсэн байхад анхан шатны шүүх гэрч М.Нурбекийн мэдүүлгийг үнэлээгүй явдалд гомдолтой байна. Анхан шатны шүүх гэрч А.Ержанаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг шүүгдэгч Х.Ержаныг буруутгах хууль зүйн үндэслэл болгосон нь учир дутагдалтай гэж үзэж байна. Ингэхээр гэрч А.Ержаны өгсөн мэдүүлэг нь Х.Ержаны ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, үр дүнгийн гэрээний биелэлтийг хэрхэн ханган ажиллаж байсан асуудлыг тодорхойлсон тайлбарын шинж чанартай учраас үүнийг Х.Ержан нь К.Өмирбекээс 800,000 төгрөгийн хээл хахууль авсан гэдгийг шууд нотлох баримт биш гэж үзэж байна. Х.Ержаныг тухайн үед албан ажилдаа хариуцалгүй хандсан гэж үзэж Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалаар 3 сарын цалинг 20 хувиар бууруулан сахилгын шийтгэл ногдуулсан байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2. “гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй” гэснийг ноцтой зөрчиж байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д зүйлд зааснаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн эрх, үүрэгт хамаарах асуудал учраас замын цагдаагийн зохицуулагч Х.Ержанд холбогдолгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх жолооч К.Өмирбекийн гаргасан зөрчилд захиргааны арга хэмжээ авсан материалыг шүүгдэгч Х.Ержаныг буруутгах хууль зүйн нэг үндэслэл болгож байгааг зөвшөөрөхгүй юм. Учир нь хоёрдугаар хавтаст хэргийн 148-164 дүгээр талд авагдсан К.Өмирбекийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гаргасан авто ослын асуудлыг шалган түүнд захиргааны арга хэмжээ авсан 16 хуудас бичмэл нотлох баримт авагдсан юм. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболдын баталсан жолооч К.Өмирбекийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хассан тогтоол, бусад захиргааны арга хэмжээ авсан шалгасан материалаас үзэхэд К.Өмирбекийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гаргасан захиргааны зөрчлийг зохих журмын дагуу шалгасан нь тогтоогджээ. Иймд энэ нь шүүгдэгч Х.Ержаныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. К.Өмирбекийн авто машин жолоодох эрхийг хассан асуудлыг цагдаагийн байгууллагын “ТР8" программд шивж оруулсан нь К.Өмирбек нь Говь-Алтай аймагт явж байхад тухайн аймгийн замын цагдаагийн зохицуулагчийн хяналт шалгалтаар нотлогдож байна. Ингэхээр К.Өмирбекийн автомашин жолоодох эрх нь 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөр 6 сарын хугацаагаар хасагдсан учраас Х.Ержан нь К.Өмирбекээс хээл хахууль авах шаардлагагүй болсон юм. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар жолоочийн бичиг баримтыг хураахдаа заавал 2 хувь бичиг баримт буюу түр хураан авах тэмдэглэл үйлдэж, нэг хувийг жолоочид, үлдэх хувийн хэрэгт хийдэг юм. Гэтэл жолооч К.Өмирбекийн автомашин жолоодох эрх байгаагүй учраас тухайн үед бичиг баримтыг түр хураан авах тэмдэглэл үйлдээгүй байна. Хэрвээ энэ тэмдэглэл үйлдэгдсэн бол Бугат сумын хэсгийн цагдаа А.Есөн-оргилд нэг хувь нь хадгалагдах улмаар хувийн хэрэгт байх ёстой, энэ нь А.Есөн-Оргилд хуулиар хүлээлгэсэн албан үүрэг гэж үзэж байна. Гэтэл тухайн үед автомашины жолоодох үнэмлэхийг хураан авах тэмдэглэл үйлдэгдээгүй байгаа нь К.Өмирбек нь тухайн үед жолооны үнэмлэхээ биедээ авч байгаагүй болохыг нотлож байна. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.2. 'Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэснийг ноцтой зөрчиж байна. 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т “нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасны дагуу дараах баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдаж байна. Үүнд: Хоёрдугаар хх-ийн 250 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 1-2 хуудсанд авагдсан шүүгдэгч К.Өмирбекийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2-т заасны дагуу, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар “Монгол хэл бичиг мэддэггүй” сэжигтэн К.Өмирбекээс байцаалт авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хууль ёсны зарчимд нийцээгүй байна. Гэвч дээрх зөрчлийг 3 дугаар хх-ийн 161-163 дугаар хуудсанд авагдсан нотлох баримт буюу өмгөөлөгч, орчуулагч, прокурорыг оролцуулан мөрдөн байцаалтын шатанд К.Өмирбекээс авсан байцаалтаар арилгасан байна. Мөн шүүх хуралдаанд орчуулагч оролцуулан, 3 өмгөөлөгчтэй оролцож байгаагаар өмгөөлүүлэх, эх хэлээрээ мэдүүлэг эрх нь хангагдсан гэж үзлээ.  Нэгдүгээр хавтаст хэргийн 44-46 дугаар хуудсанд авагдсан К.Өмирбекээс авсан тайлбарууд нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т заасан нотлох баримтад хамааралгүй бөгөөд хуульд заасан аргаар бэхжүүлж аваагүй тул үнэлэх боломжгүй” гэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрт К.Өмирбекийг Х.Ержанд 800000 төгрөгийн хахууль өгсөн гэж дүгнэж байгаа боловч К.Өмирбек нь эрүүгийн 201504000296 дугаартай хэрэг нь Баян-Өлгий аймгийн прокурорын хяналтад хянагдаж байхад 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Би Х.Ержанд хээл хахууль өгөөгүй...” гэж бичгээр хүсэлт гаргасан байдал, түүний сонгож авсан өмгөөлөгч Ө.Бахытбек нь Баян-Өлгий аймгийн прокурорын газарт 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 6 тоотоор давхар хүсэлт гаргасан байдал, анхан шатны шүүхийн шинэчилсэн байцаалтад шүүгдэгч К.Өмирбекийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанд талуудын хооронд явагдсан мэтгэлцээ, К.Өмирбекийн шүүхийн шатнаас сонгож авсан өмгөөлөгчид Х.Зулхаш, С.Нургайып, А.Серикжан нарын шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн үг, дүгнэлт үгээр шүүгдэгч Х.Ержан нь хээл хахууль аваагүй болох нь нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан нотлох баримтуудыг хууль зүйн хувьд бодит үндэслэлээр няцааж чадаагүй юм. Түүнчлэн улсын яллагчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр үйлдсэн 8 тоот яллах дүгнэлтэд яллагдагч К.Өмирбекийн 3-р хавтаст хэргийн 01-02, 88-89, 250-р талд өгсөн мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгон бичсэнийг анхан шатны шүүх бүхэлд нь үгүйсгэн К.Өмирбекийн 1 дүгээр хавтаст хэргийн 44-46-р талд авагдсан, 2 дугаар хавтаст хэргийн 3 дугаар хх-ийн 161-163-р талд авагдсан цорын ганц мэдүүлгийг үндэслэн Х.Ержаныг буруутгасан нь хууль зүйн үндэслэл муутай гэж үзэж байна. 

Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардах эрхгүй, 36 дугаар зүйлийн 36.4 “яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэснийг ноцтой зөрчиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гаргах болсон үндэслэл нь гэрч гэх К.Өмирбекийн эхнэр Г.Ризагын цагдаа Ержанд 800,000 төгрөг өгөн гэж гэрчилж өгсөн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 221-222-р талд/ боловч К.Өмирбек нь шүүгдэгч Х.Ержаны албаны өрөөнд хохирогч С.Түвшинбаярыг дагуулж очсон ба тэр үед өөр ямар нэгэн казах эмэгтэй хүнтэй хамт явж байгаагүй, Г.Риза нь өөрөө шууд хараагүй зүйлийг үнэн мэтээр мэдүүлэг өгч байгаа нь түүнчлэн К.Өмирбек нь гэрч гэх С.Салдат гэгчээс тухайн үед автобус худалдаж авна, мөнгөний хэрэгцээ гарна гэж 2,000,000 төгрөгийг зээлж авч К.Өмирбекийн тухайн үед дансанд хийсэн гэсэн мэдүүлэг \3 дугаар хх-ийн 4-х талд\, мөнгө шилжүүлсэн баримт /3 дугаар хх- ийн 4-р талд/ нь К.Өмирбек, С.Салдат нарын хооронд хийгдсэн зээлийн асуудлыг анхан шатны шүүх шүүгдэгч Х.Ержанд хээл хахуулийн мөнгө өгч байгаа мэтээр дүгнэж байгааг зөвшөөрөхгүй байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2. “гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй" гэснийг ноцтой зөрчиж байна. Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутагт 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газрын үзлэг хийе гэж очиход осолд орсон автомашиныг ачаад явсан байсан, араас нь хайж ирэхэд осолд орсон автомашиныг “Майти” маркийн автомашинд ачсан байсан үед цагдаагийн ажилтан А.Есөн-Оргил байсан, хохирогч гэх Түвшинбаяр нь тухайн үед хуулийн байгууллагад бие маань зовууртай учир шинжээч томилж өгөх болон уг авто ослын талаар гомдолтой тухай ямар нэг санал хүсэлт гаргаж байгаагүй, С.Түвшинбаярыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт К.Өмирбек хүргэж өгсөн байсан, авто осолд орсон автомашины өмчлөгч К.Өмирбек биш автомашин аавын өмчлөлд байсан нь техникийн гэрчилгээ, татвар төлсөн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Анхан шатны шүүх энэхүү бодит байдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй байгаа явдалд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “.. Эрүүгийн эрх зүй дэх өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх зарчим нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх байдаг. Гэхдээ энэхүү эрхийг эдлэх, хэрэгжүүлэх хэмжээ хязгаар, агуулга нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулах, эсхүл худал мэдүүлэг өгөх зэрэг үйлдлийг зөвтгөнө гэсэн ойлголт биш юм. Өөрөөр хэлбэл дээрх эрхийг эдлэхийг хүссэн тохиолдлыг “мэдүүлэг өгөхгүй байх" эсхүл “дуугүй байх" эрх гэж үзэж хангах ёстой бөгөөд харин мэдүүлэг өгөхөөр зөвшөөрсөн бол үнэн зөв мэдүүлэг өгөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байгаа үйлдэл болохыг анхаарч гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй. Энэ тохиолдлыг шалгах үндэслэлээр тус хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд шилжүүлсэн, хэргийн хэмжээний дотор тус хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Өөр хэргийг шүүхээр шийдвэрлэх тохиолдолд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан журмаар ялыг нэмж нэгтгэх боломжтой “гэж дүгнэжээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Ержаныг гэм буруутайд тооцохын тулд Үндсэн хуулийн ерөнхий үзэл санаа, Эрүүгийн эрх зүйн онолыг жишээ болгон түүнчлэн Үндсэн хуульд заасан иргэний суурь эрхийг мушгин гуйвуулан буруугаар тайлбарлах гэж оролдож байгаа нь шүүхийн шийдвэрийн үндэслэл мэт тайлбарлаж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1. “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” заасан гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байна. 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “хээл хахууль авах гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдлээ хийж бодит хор уршиг би болгосон эсэхийг харгалзахгүйгээр, хээл хахууль авснаар бүрдэл төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Энэ гэмт хэргийн хувьд эрх мэдэлтэй албан тушаалтнаар хууль бусаар болон зарим тохиолдолд хууль ёсны мэт боловч хахууль авагч тал өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх 2 талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй байдаг. Түүнчлэн хахууль өгөгчийн хүсэлт болгосон саналыг хүлээн авч энэ үндсэн дээр хууль, дүрэм, журмаар албан тушаалтныг нь хувьд өөрт нь олгогдсон эрх хэмжээг зориудаар биелүүлэхгүй, буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй байхыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийг ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байсан гэж, албан тушаалтан өөрт олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлснийг гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн гэж үзнэ. Энэ гэмт хэрэг нь аль болох гэрч, баримтгүй мөнгийг өгч, авсан байдгаараа шууд гэрчлэх гэрч ховор бөгөөд нууц далд аргаар үйлдэгддэг. “Хээл хахууль авах, өгөх гэмт хэргүүд нь хууль ёс, шударга байдал, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, төрийн албан хаагчийг ёс зүйг алдагдуулж, төрд итгэх итгэлийг бууруулан, хууль журам зөрчигддөг хор хөнөөлтэй” гэж дүгнэжээ. 

Шүүгч өөрийн гаргасан буруутай шийдвэрийг нотлохын тул хээл хахууль авах гэмт хэргийн агуулгыг онолын хувьд тайлбарласан нь мэргэжлийн хуульчид илэрхий ерөнхий ойлголт учраас энэ нь тухайлсан субъектийн гэм бурууг тогтооход төдийлөн ач холбогдолтой дүгнэлт биш гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1. “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэснийг зарчмыг ноцтой зөрчиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “... шүүгдэгч Х.Ержаны мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь тогтворгүй, үнэнд нийцэхгүй, бусад нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй нотлох баримтуудаар няцаагдаж байна гэж дүгнэжээ. 

Шүүгдэгч Х.Ержан нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн анх сэжигтнээр байцаасан үеэс эхлэн анхан шатны шүүх хуралдааны үед тэрээр гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг удаа дараа тогтвортой мэдүүлж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1. “яллагдагч сонссон ялын талаарх үндэслэл, түүнчлэн хэргийн талаар өөрийн мэдэж байгаа зүйл, хэрэгт цугларсан нотлох баримтын талаар мэдүүлэг өгөх эрхтэй”, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардах эрхгүй, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 "яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй" гэснийг ноцтой зөрчиж байна. Улсын яллагчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 08 тоот яллах дүгнэлтийн хавсралтад “яллагдагч Х.Ержан, К.Өмирбек нар бусдад төлөх төлбөргүй” гэж дурдсан нь гэмт хэргийн улмаас эдийн хохирол учруулаагүй болохыг нотлож байна. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Х.Ержанаас 800000 төгрөг гаргуулан шууд улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5. гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ” гэснийг ноцтой зөрчиж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүйд тооцон шүүгдэгч Х.Ержан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дүгээр зүйлийн 268.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хангалттай нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа буюу эргэлзээтэй хууль зүйн нөхцөл байдал Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн хууль зүйн гэсэн үндэслэлээр шүүгдэгч Х.Ержанд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгөхийг хүсэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.  

Шүүгдэгч Х.Ержан, К.Өмирбек нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлага хангагдаагүй байна. Үүнд:

1. Шүүгдэгч К.Өмирбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагчийн мэдүүлэг болон 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн яллагдагчаар К.Өмирбекийг дахин мэдүүлэг авахад “Ержанд шалгагдаж дээрх асуудлыг арилгуулах, жолооны эрхээ хасуулахгүй байх зорилгоор 800.000 төгрөг өгсөн юм. ... Ержан байцаагч Түвшинбаярын биед гэмтэл учруулсан асуудлыг жолооны эрхийг хасахгүйгээр намайг шалгаж байна гэж ойлгоод гарын үсэг зурсан.” гэжээ. 

Гэрч Г.Риза нь шүүгдэгч К.Өмирбекийн гэр бүлийн гишүүн /эхнэр/ нь бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “ Х.Ержан гэх хүнд 800.000 төгрөг өгөөд үнэмлэхээ авчихлаа намайг явж болно гэсэн гээд надад ярьж байсан. Сагсай суманд байдаг хамаатны ахаасаа 2 сая төгрөг зээлээд тэрнээсээ өгсөн байсан“ гэжээ. 

Шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэгт 800.000 төгрөг Х.Ержанд өгсөн асуудал дурдагдсан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дэх хэсэгт “яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно” гэж заасныг, түүнчлэн мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлгийн эх сурвалжийг магадлах шаардлагатай байна. 

2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч К.Өмирбек нь “энэ асуудлыг урьд өмнө нь ойлгоогүй, ойлгомжгүй асуудал юм байна. Би монгол хэл сайн мэдэхгүй. Тийм учраас өгсөн мэдүүлэгт маань тэгж бичээд байсан юм шиг байна. Би Х.Ержанд ямар ч мөнгө өгөөгүй, 800.000 төгрөг өгсөн гэдэг нь худал, би Ержаны албан өрөөнд хохирогчид 1.500.000 төгрөг өгсөн. Тэр асуудлыг яриад байх шиг байна. Миний өгсөн мэдүүлэгт бичигдсэн мөнгө өгсөн гэдэг нь худал. Би хохирогчид л мөнгө өгсөн.” гэж мэдүүлсэн байна. Хавтаст хэрэгт шүүгдэгч К.Өмирбек нь 800.000 төгрөгийн хаана яаж өгсөн гэдэг нь тодорхой бус байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1. гэмт хэрэг гарсан байдал / гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/-ыг бүрэн шалгаж тогтоох нь зүйтэй байна. 

2. Шүүгдэгч Х.Ержан нь тухайн үед Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч буюу ахлах зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан байна. Өөрөөр хэлбэл энэ хоёр албан тушаалын нэр нь нэг утга агуулгатай, нэг эрх хэмжээ, үүрэгтэй гэж анхан шатны шүүх үзсэн ч ажил байдлын тодорхойлолтыг нь нарийн шалгаж чиг үүргийг нь дахин тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

3. Шүүгдэгч К.Өмирбекийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолдоо бүрэн тусгаж зарим мэдүүлгүүдийг нь үнэлээгүй байдал, шүүгдэгч К.Өмирбекээс яллагдагчийн мэдүүлэг авахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасан монгол хэл, бичиг мэддэггүй бол өмгөөлөгчийг заавал оролцуулна гэсэн заалтыг зөрчиж мэдүүлгүүдийг тус тус авсан ба анхан шатны шүүх хуралдаан дээр дээрх мэдүүлгүүдээс өөр мэдүүлэг өгсөн тул энэхүү зөрүүтэй байдлыг арилгах шаардлагатай.

4. Улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтад яллагдагч Х.Ержан, К.Өмирбек нар нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй байхад анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэж олсон гэх 800.000 төгрөг төлөгдөөгүй байдлыг дурдаж, тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ержанаас 800.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

5. Шүүгдэгч Х.Ержаныг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж өөрөө хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэжээ.  Гэтэл Х.Ержан нь ямар ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн, мөн хүсэлт санал болгосон шаардлагыг хүлээн авч энэ үндсэн дээр хууль, бусад хууль тогтоомж, дүрэм журмаар албан тушаалынх нь хувьд өөрт нь олгогдсон эрх хэмжээг биелүүлээгүй байх явдлыг тогтоогоогүй нь  хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.  

Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлын талаар болон бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа Х.Ержан, К.Өмирбек нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт заасан журмыг зөрчиж цуглуулсан нотлох баримтыг үнэлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн ба хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. 

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.3 дахь хэсэг, 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ магадлалд заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Х.Ержан нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 31 тоот шийтгэх тогтоолоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, хувийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт  буцаасугай. 

2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч К.Өмирбект урьд авсан бусдын батлан даалтад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Х.Ержанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

3. Энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

  ДАРГАЛАГЧ,

  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД                                  Б.ДАМБА

Д.МӨНХӨӨ

Шүүгдэгч К.Өмирбекийн хүсэл зориг бол жолооны эрхээ хасуулахгүй байхын тулд шүүгдэгч Х.Ержанд хээл хахууль өгсөн гэдэг бөгөөд Х.Ержаны мэдүүлгээр “Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболдоор батлуулж, замын цагдаагийн TPS програмд хугацаа алдалгүй нэн даруй яаралтай шивүүлж эрхийг нь хассан. К.Өмирбек надад жолооны үнэмлэхээ өгөөгүй ч гэсэн тухайн хүн хаана явсан ч TPS системд шивэгдсэн байхад эрх нь хасагдсан уу? үгүй юу гэдэг нь гарч ирдэг” гэснээр шүүгдэгч К.Өмирбекийн жолооны эрхийг нь хассан нь ямар ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн гэж үзсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дутагдалтай болжээ.  

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.  

Шүүгдэгч Х.Ержан, К.Өмирбек нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж, шийтгэх тогтоол гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлага хангагдаагүй байна. Үүнд:

1. Шүүгдэгч К.Өмирбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагчийн мэдүүлэг болон 2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн яллагдагчаар К.Өмирбекийг дахин мэдүүлэг авахад “Ержанд шалгагдаж дээрх асуудлыг арилгуулах, жолооны эрхээ хасуулахгүй байх зорилгоор 800.000 төгрөг өгсөн юм. ... Ержан байцаагч Түвшинбаярын биед гэмтэл учруулсан асуудлыг жолооны эрхийг хасахгүйгээр намайг шалгаж байна гэж ойлгоод гарын үсэг зурсан.” гэжээ. 

Гэрч Г.Риза нь шүүгдэгч К.Өмирбекийн гэр бүлийн гишүүн /эхнэр/ нь бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “ Х.Ержан гэх хүнд 800.000 төгрөг өгөөд үнэмлэхээ авчихлаа намайг явж болно гэсэн гээд надад ярьж байсан. Сагсай суманд байдаг хамаатны ахаасаа 2 сая төгрөг зээлээд тэрнээсээ өгсөн байсан“ гэжээ. 

Уг хэрэгт гэрч Г.Ризагийн өгсөн, шүүгдэгч К.Өмирбек нарын мэдүүлгээр 800.000 төгрөг Х.Ержанд өгсөн асуудал дурдагдсан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дэх хэсэгт “яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно” гэсэн, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт “гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй” өөрийн нөхөр К.Өмирбекээс сонссон дамжмал нотлох баримт бөгөөд өөрийн гэр бүлийн хөрөнгийнхөө захиран зарцуулалтыг мэдэхгүй байгааг анхаарах нь зүйтэй байна. 

2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 31 дугаартай эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч К.Өмирбек нь “энэ асуудлыг урьд өмнө нь ойлгоогүй, ойлгомжгүй асуудал юм байна. Би монгол хэл сайн мэдэхгүй. Тийм учраас өгсөн мэдүүлэгт маань тэгж бичээд байсан юм шиг байна. Би Х.Ержанд ямар ч мөнгө өгөөгүй, 800.000 төгрөг өгсөн гэдэг нь худал, би Ержаны албан өрөөнд хохирогчид 1.500.000 төгрөг өгсөн. Тэр асуудлыг яриад байх шиг байна. Миний өгсөн мэдүүлэгт бичигдсэн мөнгө өгсөн гэдэг нь худал. Би хохирогчид л мөнгө өгсөн.” гэж мэдүүлсэн байна. Хавтаст хэрэгт шүүгдэгч К.Өмирбек нь 800.000 төгрөгийн хаана яаж өгсөн гэдэг нь тодорхой бус байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1. гэмт хэрэг гарсан байдал / гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/-ыг бүрэн шалгаж тогтоох шаардлагатай байна. 

2. Шүүгдэгч Х.Ержан нь гэмт хэрэг үйлдэх үедээ Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч буюу ахлах зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан байна. Өөрөөр хэлбэл энэ хоёр албан тушаалын нэр нь нэг утга агуулгатай, нэг эрх хэмжээ, үүрэгтэй гэж анхан шатны шүүх үзсэн ч ажил байдлын тодорхойлолтыг нь нарийн шалгаж чиг үүргийг нь дахин тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

3. Шүүгдэгч К.Өмирбекийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолдоо бүрэн тусгаж зарим мэдүүлгүүдийг нь үнэлээгүй байдал, шүүгдэгч К.Өмирбекээс яллагдагчийн мэдүүлэг авахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасан монгол хэл, бичиг мэддэггүй бол өмгөөлөгчийг заавал оролцуулна гэсэн заалтыг зөрчиж мэдүүлгүүдийг тус тус авсан ба анхан шатны шүүх хуралдаан дээр дээрх мэдүүлгүүдээс өөр мэдүүлэг өгсөн тул энэхүү зөрүүтэй байдлыг арилгах.

4. Улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтад яллагдагч Х.Ержан, К.Өмирбек нар нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй байхад анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэж олсон 800.000 төгрөг төлөгдөөгүй байдлыг дурдаж, тогтоох хэсэгт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ержанаас 800.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

5. Шүүгдэгч Х.Ержаныг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж өөрөө хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэжээ. Шүүгдэгч К.Өмирбекийн хүсэл зориг бол жолооны эрхээ хасуулахгүй байхын тулд шүүгдэгч Х.Ержанд хээл хахууль өгсөн гэдэг бөгөөд Х.Ержаны мэдүүлгээр “Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболдоор батлуулж, замын цагдаагийн TPS програмд хугацаа алдалгүй нэн даруй яаралтай шивүүлж эрхийг нь хассан. К.Өмирбек надад жолооны үнэмлэхээ өгөөгүй ч гэсэн тухайн хүн хаана явсан ч TPS системд шивэгдсэн байхад эрх нь хасагдсан уу? үгүй юу гэдэг нь гарч ирдэг” гэснээр шүүгдэгч К.Өмирбекийн жолооны эрхийг нь хассан нь ямар ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн, мөн хүсэлт санал болгосон шаардлагыг хүлээн авч энэ үндсэн дээр хууль, бусад хууль тогтоомж, дүрэм журмаар албан тушаалынх нь хувьд өөрт нь олгогдсон эрх хэмжээг биелүүлээгүй байх явдалтай харьцуулах нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.  

Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлын талаар болон бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа Х.Ержан, К.Өмирбек нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт заасан журмыг зөрчиж цуглуулсан нотлох баримтыг үнэлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн ба хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. 

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.3 дахь хэсэг, 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ магадлалд заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Х.Ержан нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 31 тоот шийтгэх тогтоолоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, хувийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна. 

Х.Ержан, К.Өмирбек нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Дамба, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй 

шүүгдэгч Х.Ержан, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд,

шүүгдэгч К.Өмирбек, түүний өмгөөлөгчид К.Зулхаш, А.Серикжан, С.Нургайып

орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Айбек нарыг оролцуулан, тус шүүхийн танхимд нээлттэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолтой, Х.Ержан, К.Өмирбек нарт холбогдох эрүүгийн 201504000296 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шеруши овогт Комоносовын Өмирбек, Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1984 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Газрын-Од” ХХК-нд Баян-Өлгий Улаанбаатар хотын хооронд хүн тээврийн жолооч хийдэг, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Өлгий сумын 02 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар БИ84083014.

2. Ахмедперли овогт Ховдхааны Ержан8 Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1986 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн газрын жижүүрийн ахлах офицер, цагдаагийн ахмад цолтой, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өлгий сумын 6 дугаар баг, Хөх толгойн 33-3 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар СФ86022518. 

Шүүгдэгч К.Өмирбек нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 74-60 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, захиргааны журмаар шалгагдах хугацаандаа өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун дарагдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх зорилгоор Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч Х.Ержанд хээл хахуульд 800000 төгрөг өгсөн,

Шүүгдэгч Х.Ержан нь Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч  К.Өмирбекийн ашиг сонирхлын үүднээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг нуун дарагдуулж, 262622 дугаартай жолоочийн үнэмлэхийг буцаан өгч хээл хахуульд 800000 төгрөг авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор: 

 “1. Шүүгдэгч Ахмедперли овогт Ховдхааны Ержаныг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж өөрөө хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

- Шүүгдэгч Шеруши овогт Комоносовын Өмирбекийг албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ержаныг төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Өмирбекийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Х.Ержан, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдолд: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд, шүүгдэгч Х.Ержан нар бид Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Ержанд холбогдох эрүүгийн 201504000296 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссоор Э.Ганбат нь анх Х.Ержаныг Цэнд-аюушаас 200000 төгрөг, К.Асылбекээс 400000 төгрөг, М.Сьезханаас 500000 төгрөг, Б.Жандаулетээс 100000 төгрөг, Н.Ермекээс 20000 төгрөгийг хээл хахуулийн замаар авсан байж болзошгүй гэж сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан мөрдөн байцаалт явуулсан боловч Х.Ержанд холбогдох эрүүгийн хэргээс иргэн Б.Цэнд-аюушаас 200000 төгрөг авсан гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24,1.1-т зааснаар, Баян-Өлгий аймгийн Замын цагдаагийн тасгийн замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Н.Тилеухабыл нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Н.Ермекээс 200000 төгрөг авсан гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын олон нийтийн цагдаа, сэжигтэн гэх К.Асылбект холбогдох Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.Т, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 33 дугаар зүйлийн 33.1-ийг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар Х.Ержаны Б.Жандаулетээс 100000 төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар, сэжигтэн М.Сьезханд холбогдох Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-т заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар тус тус хэрэгсэхгүй болгох саналыг хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурорт хүргүүлснээр хяналтын прокурорын тогтоолоор дээр дурдсан үйл баримтаас зарим үйлдэл нь Х.Ержанд холбогдолгүй болж гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Дээр дурдсан хяналтын прокурорын тогтоолоор тогтоогдсон нөхцөл байдал нь анхнаасаа Х.Ержанд зохиомол хилс хэрэг үүсгэгдэж тэрээр гэм буруугүй болохыг нотлож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шийдвэр гаргах үндэслэл болгосон гэрч А.Есөн-Оргилын мэдүүлэг /3 дугаар хх-ийн 63-65-р талд/, гэрч Х.Багдаулетийн мэдүүлэг /3 дугаар х.х-ийн 70-71-р талд/, гэрч С.Түвшинбаярын мэдүүлэг /3 дугаар хх-ийн 57-59-р талд/, гэрч Н.Апмагүлийн мэдүүлэг /хх-ийн 61-р талд/, гэрч Г.Сүхийн мэдүүлэг, /3 дугаар хх-ийн 55, 66-67-р талд/, өвчтөний түүх / 3 дугаар хх-ийн 143,140-158-р талд/ авагдсан нотлох баримт нь Баян-Өлгий аймгийн Бугат суманд 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр К.Өмирбек нь согтуугаар ундааны зүйл хэрэглэсэн үедээ 74-60 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто осол гаргасан үйл баримтыг сэргээн гэрчилж байгаа мэдүүлгүүд болохоос биш К.Өмирбекээс Х.Ержанд 800000 төгрөгийг хээл хахуулийн өгснийг газар дээр нь шууд харж үзсэн, эсхүл К.Өмирбекээс Х.Ержанд 800000 төгрөг өгснийг нэр бүхий гэрч нарт ярьсан зэргийг нотлох нотолгоо биш гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2. “гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй’’ гэснийг ноцтой зөрчиж байна. Харин гэрч “Газрын од” ХХК-д жолооч М.Нурбекээс мөрдөн байцаалтын шатанд тухайн үед хэргийн газарт очиж тээврийн хэрэгслийг ачилцаж аймгийн төвд авч ирсэн, К.Өмирбек тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасуулсан тухай М.Нурбект ярьж байсан зэргийг мэдүүлсэн байхад анхан шатны шүүх гэрч М.Нурбекийн мэдүүлгийг үнэлээгүй явдалд гомдолтой байна. Анхан шатны шүүх гэрч А.Ержанаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг шүүгдэгч Х.Ержаныг буруутгах хууль зүйн үндэслэл болгосон нь учир дутагдалтай гэж үзэж байна. Ингэхээр гэрч А.Ержаны өгсөн мэдүүлэг нь Х.Ержаны ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, үр дүнгийн гэрээний биелэлтийг хэрхэн ханган ажиллаж байсан асуудлыг тодорхойлсон тайлбарын шинж чанартай учраас үүнийг Х.Ержан нь К.Өмирбекээс 800,000 төгрөгийн хээл хахууль авсан гэдгийг шууд нотлох баримт биш гэж үзэж байна. Х.Ержаныг тухайн үед албан ажилдаа хариуцалгүй хандсан гэж үзэж Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалаар 3 сарын цалинг 20 хувиар бууруулан сахилгын шийтгэл ногдуулсан байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2. “гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй” гэснийг ноцтой зөрчиж байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д зүйлд зааснаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн эрх, үүрэгт хамаарах асуудал учраас замын цагдаагийн зохицуулагч Х.Ержанд холбогдолгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх жолооч К.Өмирбекийн гаргасан зөрчилд захиргааны арга хэмжээ авсан материалыг шүүгдэгч Х.Ержаныг буруутгах хууль зүйн нэг үндэслэл болгож байгааг зөвшөөрөхгүй юм. Учир нь хоёрдугаар хавтаст хэргийн 148-164 дүгээр талд авагдсан К.Өмирбекийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гаргасан авто ослын асуудлыг шалган түүнд захиргааны арга хэмжээ авсан 16 хуудас бичмэл нотлох баримт авагдсан юм. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболдын баталсан жолооч К.Өмирбекийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хассан тогтоол, бусад захиргааны арга хэмжээ авсан шалгасан материалаас үзэхэд К.Өмирбекийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гаргасан захиргааны зөрчлийг зохих журмын дагуу шалгасан нь тогтоогджээ. Иймд энэ нь шүүгдэгч Х.Ержаныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. К.Өмирбекийн авто машин жолоодох эрхийг хассан асуудлыг цагдаагийн байгууллагын “ТР8" программд шивж оруулсан нь К.Өмирбек нь Говь-Алтай аймагт явж байхад тухайн аймгийн замын цагдаагийн зохицуулагчийн хяналт шалгалтаар нотлогдож байна. Ингэхээр К.Өмирбекийн автомашин жолоодох эрх нь 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөр 6 сарын хугацаагаар хасагдсан учраас Х.Ержан нь К.Өмирбекээс хээл хахууль авах шаардлагагүй болсон юм. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар жолоочийн бичиг баримтыг хураахдаа заавал 2 хувь бичиг баримт буюу түр хураан авах тэмдэглэл үйлдэж, нэг хувийг жолоочид, үлдэх хувийн хэрэгт хийдэг юм. Гэтэл жолооч К.Өмирбекийн автомашин жолоодох эрх байгаагүй учраас тухайн үед бичиг баримтыг түр хураан авах тэмдэглэл үйлдээгүй байна. Хэрвээ энэ тэмдэглэл үйлдэгдсэн бол Бугат сумын хэсгийн цагдаа А.Есөн-оргилд нэг хувь нь хадгалагдах улмаар хувийн хэрэгт байх ёстой, энэ нь А.Есөн-Оргилд хуулиар хүлээлгэсэн албан үүрэг гэж үзэж байна. Гэтэл тухайн үед автомашины жолоодох үнэмлэхийг хураан авах тэмдэглэл үйлдэгдээгүй байгаа нь К.Өмирбек нь тухайн үед жолооны үнэмлэхээ биедээ авч байгаагүй болохыг нотлож байна. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.2. 'Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэснийг ноцтой зөрчиж байна. 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т “нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасны дагуу дараах баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдаж байна. Үүнд: Хоёрдугаар хх-ийн 250 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 1-2 хуудсанд авагдсан шүүгдэгч К.Өмирбекийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2-т заасны дагуу, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар “Монгол хэл бичиг мэддэггүй” сэжигтэн К.Өмирбекээс байцаалт авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хууль ёсны зарчимд нийцээгүй байна. Гэвч дээрх зөрчлийг 3 дугаар хх-ийн 161-163 дугаар хуудсанд авагдсан нотлох баримт буюу өмгөөлөгч, орчуулагч, прокурорыг оролцуулан мөрдөн байцаалтын шатанд К.Өмирбекээс авсан байцаалтаар арилгасан байна. Мөн шүүх хуралдаанд орчуулагч оролцуулан, 3 өмгөөлөгчтэй оролцож байгаагаар өмгөөлүүлэх, эх хэлээрээ мэдүүлэг эрх нь хангагдсан гэж үзлээ.  Нэгдүгээр хавтаст хэргийн 44-46 дугаар хуудсанд авагдсан К.Өмирбекээс авсан тайлбарууд нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т заасан нотлох баримтанд хамааралгүй бөгөөд хуульд заасан аргаар бэхжүүлж аваагүй тул үнэлэх боломжгүй” гэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрт К.Өмирбекийг Х.Ержанд 800000 төгрөгийн хахууль өгсөн гэж дүгнэж байгаа боловч К.Өмирбек нь эрүүгийн 201504000296 дугаартай хэрэг нь Баян-Өлгий аймгийн прокурорын хяналтад хянагдаж байхад 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Би Х.Ержанд хээл хахууль өгөөгүй...” гэж бичгээр хүсэлт гаргасан байдал, түүний сонгож авсан өмгөөлөгч Ө.Бахытбек нь Баян-Өлгий аймгийн прокурорын газарт 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 6 тоотоор давхар хүсэлт гаргасан байдал, анхан шатны шүүхийн шинэчилсэн байцаалтад шүүгдэгч К.Өмирбекийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанд талуудын хооронд явагдсан мэтгэлцээ, К.Өмирбекийн шүүхийн шатнаас сонгож авсан өмгөөлөгчид Х.Зулхаш, С.Нургайып, А.Серикжан нарын шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн үг, дүгнэлт үгээр шүүгдэгч Х.Ержан нь хээл хахууль аваагүй болох нь нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан нотлох баримтуудыг хууль зүйн хувьд бодит үндэслэлээр няцааж чадаагүй юм. Түүнчлэн улсын яллагчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр үйлдсэн 8 тоот яллах дүгнэлтэд яллагдагч К.Өмирбекийн 3-р хавтаст хэргийн 01-02, 88-89, 250-р талд өгсөн мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгон бичсэнийг анхан шатны шүүх бүхэлд нь үгүйсгэн К.Өмирбекийн 1 дүгээр хавтаст хэргийн 44-46-р талд авагдсан, 2 дугаар хавтаст хэргийн 3 дугаар хх-ийн 161-163-р талд авагдсан цорын ганц мэдүүлгийг үндэслэн Х.Ержаныг буруутгасан нь хууль зүйн үндэслэл муутай гэж үзэж байна. 

Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардах эрхгүй, 36 дугаар зүйлийн 36.4 “яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэснийг ноцтой зөрчиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гаргах болсон үндэслэл нь гэрч гэх К.Өмирбекийн эхнэр Г.Ризагын цагдаа Ержанд 800,000 төгрөг өгөн гэж гэрчилж өгсөн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 221-222-р талд/ боловч К.Өмирбек нь шүүгдэгч Х.Ержаны албаны өрөөнд хохирогч С.Түвшинбаярыг дагуулж очсон ба тэр үед өөр ямар нэгэн казах эмэгтэй хүнтэй хамт явж байгаагүй, Г.Риза нь өөрөө шууд хараагүй зүйлийг үнэн мэтээр мэдүүлэг өгч байгаа нь түүнчлэн К.Өмирбек нь гэрч гэх С.Салдат гэгчээс тухайн үед автобус худалдаж авна, мөнгөний хэрэгцээ гарна гэж 2,000,000 төгрөгийг зээлж авч К.Өмирбекийн тухайн үед дансанд хийсэн гэсэн мэдүулэг \3 дугаар х.х-ийн 4-х талд\, мөнгө шилжүүлсэн баримт /3 дугаар хх- ийн 4-р талд/ нь К.Өмирбек, С.Салдат нарын хооронд хийгдсэн зээлийн асуудлыг анхан шатны шүүх шүүгдэгч Х.Ержанд хээл хахуулийн мөнгө өгч байгаа мэтээр дүгнэж байгааг зөвшөөрөхгүй байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2. “гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй" гэснийг ноцтой зөрчиж байна. Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутагт 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газрын үзлэг хийе гэж очиход осолд орсон автомашиныг ачаад явсан байсан, араас нь хайж ирэхэд осолд орсон автомашиныг “Майти” маркийн автомашинд ачсан байсан үед цагдаагийн ажилтан А.Есөн-Оргил байсан, хохирогч гэх Түвшинбаяр нь тухайн үед хуулийн байгууллагад бие маань зовууртай учир шинжээч томилж өгөх болон уг авто ослын талаар гомдолтой тухай ямар нэг санал хүсэлт гаргаж байгаагүй, С.Түвшинбаярыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт К.Өмирбек хүргэж өгсөн байсан, авто осолд орсон автомашины өмчлөгч К.Өмирбек биш автомашин аавын өмчлөлд байсан нь техникийн гэрчилгээ, татвар төлсөн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Анхан шатны шүүх энэхүү бодит байдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй байгаа явдалд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “.. Эрүүгийн эрх зүй дэх өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх зарчим нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх байдаг. Гэхдээ энэхүү эрхийг эдлэх, хэрэгжүүлэх хэмжээ хязгаар, агуулга нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулах, эсхүл худал мэдүүлэг өгөх зэрэг үйлдлийг зөвтгөнө гэсэн ойлголт биш юм. Өөрөөр хэлбэл дээрх эрхийг эдлэхийг хүссэн тохиолдлыг “мэдүүлэг өгөхгүй байх" эсхүл “дуугүй байх" эрх гэж үзэж хангах ёстой бөгөөд харин мэдүүлэг өгөхөөр зөвшөөрсөн бол үнэн зөв мэдүүлэг өгөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байгаа үйлдэл болохыг анхаарч гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй. Энэ тохиолдлыг шалгах үндэслэлээр тус хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд шилжүүлсэн, хэргийн хэмжээний дотор тус хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Өөр хэргийг шүүхээр шийдвэрлэх тохиолдолд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ан_ийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан журмаар ялыг нэмж нэгтгэх боломжтой “гэж дүгнэжээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Ержаныг гэм буруутайд тооцохын тулд Үндсэн хуулийн ерөнхий үзэл санаа, Эрүүгийн эрх зүйн онолыг жишээ болгон түүнчлэн Үндсэн хуульд заасан иргэний суурь эрхийг мушгин гуйвуулан буруугаар тайлбарлах гэж оролдож байгаа нь шүүхийн шийдвэрийн үндэслэл мэт тайлбарлаж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1. “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” заасан гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байна. 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “хээл хахууль авах гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдлээ хийж бодит хор уршиг би болгосон эсэхийг харгалзахгүйгээр, хээл хахууль авснаар бүрдэл төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Энэ гэмт хэргийн хувьд эрх мэдэлтэй албан тушаалтнаар хууль бусаар болон зарим тохиолдолд хууль ёсны мэт боловч хахууль авагч тал өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх 2 талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй байдаг. Түүнчлэн хахууль өгөгчийн хүсэлт болгосон саналыг хүлээн авч энэ үндсэн дээр хууль, дүрэм, журмаар албан тушаалтныг нь хувьд өөрт нь олгогдсон эрх хэмжээг зориудаар биелүүлэхгүй, буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй байхыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийг ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байсан гэж, албан тушаалтан өөрт олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлснийг гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн гэж үзнэ. Энэ гэмт хэрэг нь аль болох гэрч, баримтгүй мөнгийг өгч, авсан байдгаараа шууд гэрчлэх гэрч ховор бөгөөд нууц далд аргаар үйлдэгддэг. “Хээл хахууль авах, өгөх гэмт хэргүүд нь хууль ёс, шударга байдал, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, төрийн албан хаагчийг ёс зүйг алдагдуулж, төрд итгэх итгэлийг бууруулан, хууль журам зөрчигддөг хор хөнөөлтэй” гэж дүгнэжээ. 

Шүүгч өөрийн гаргасан буруутай шийдвэрийг нотлохын тул хээл хахууль авах гэмт хэргийн агуулгыг онолын хувьд тайлбарласан нь мэргэжлийн хуульчид илэрхий ерөнхий ойлголт учраас энэ нь тухайлсан субъектийн гэм бурууг тогтооход төдийлөн ач холбогдолтой дүгнэлт биш гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1. “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэснийг зарчмыг ноцтой зөрчиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “... шүүгдэгч Х.Ержаны мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь тогтворгүй, үнэнд нийцэхгүй, бусад нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй нотлох баримтуудаар няцаагдаж байна гэж дүгнэжээ. 

Шүүгдэгч Х.Ержан нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн анх сэжигтнээр байцаасан үеэс эхлэн анхан шатны шүүх хуралдааны үед тэрээр гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг удаа дараа тогтвортой мэдүүлж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1. “яллагдагч сонссон ялын талаарх үндэслэл, түүнчлэн хэргийн талаар өөрийн мэдэж байгаа зүйл, хэрэгт цугларсан нотлох баримтын талаар мэдүүлэг өгөх эрхтэй”, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардах эрхгүй, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 "яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй" гэснийг ноцтой зөрчиж байна. Улсын яллагчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 08 тоот яллах дүгнэлтийн хавсралтад “яллагдагч Х.Ержан, К.Өмирбек нар бусдад төлөх төлбөргүй” гэж дурдсан нь гэмт хэргийн улмаас эдийн хохирол учруулаагүй болохыг нотлож байна. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Х.Ержанаас 800000 төгрөг гаргуулан шууд улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5. гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ” гэсний ноцтой зөрчиж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүйд тооцон шүүгдэгч Х.Ержан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дүгээр зүйлийн 268.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хангалттай нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа буюу эргэлзээтэй хууль зүйн нөхцөл байдал Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн хууль зүйн гэсэн үндэслэлээр шүүгдэгч Х.Ержанд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгөхийг хүсэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг дүгнэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.  

Шүүгдэгч Х.Ержан, К.Өмирбек нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж, шийтгэх тогтоол гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангагдаагүй байна. Үүнд:

1. Шүүгдэгч К.Өмирбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагчийн мэдүүлэг болон 2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн яллагдагчаар К.Өмирбекийг дахин мэдүүлэг авахад “Ержанд шалгагдаж дээрх асуудлыг арилгуулах, жолооны эрхээ хасуулахгүй байх зорилгоор 800.000 төгрөг өгсөн юм. ... Ержан байцаагч Түвшинбаярын биед гэмтэл учруулсан асуудлыг жолооны эрхийг хасахгүйгээр намайг шалгаж байна гэж ойлгоод гарын үсэг зурсан.” гэжээ. 

Гэрч Г.Риза нь шүүгдэгч К.Өмирбекийн гэр бүлийн гишүүн /эхнэр/ нь бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “ Х.Ержан гэх хүнд 800.000 төгрөг өгөөд үнэмлэхээ авчихлаа намайг явж болно гэсэн гээд надад ярьж байсан. Сагсай суманд байдаг хамаатны ахаасаа 2 сая төгрөг зээлээд тэрнээсээ өгсөн байсан“ гэжээ. 

Уг хэрэгт гэрч Г.Ризагийн өгсөн, шүүгдэгч К.Өмирбек нарын мэдүүлгээр 800.000 төгрөг Х.Ержанд өгсөн асуудал дурьдагдсан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дэх хэсэгт “яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно” гэсэн, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дах хэсэгт “гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй” байгааг анхаарах нь зүйтэй байна. 

2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 31 дугаартай эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч К.Өмирбек нь “энэ асуудлыг урьд өмнө нь ойлгоогүй, ойлгомжгүй асуудал юм байна. Би монгол хэл сайн мэдэхгүй. Тийм учраас өгсөн мэдүүлэгт маань тэгж бичээд байсан юм шиг байна. Би Х.Ержанд ямар ч мөнгө өгөөгүй, 800.000 төгрөг өгсөн гэдэг нь худал, би Ержаны албан өрөөнд хохирогчид 1.500.000 төгрөг өгсөн. Тэр асуудлыг яриад байх шиг байна. Миний өгсөн мэдүүлэгт бичигдсэн мөнгө өгсөн гэдэг нь худал. Би хохирогчид л мөнгө өгсөн.” гэж мэдүүлсэн байна. Хавтаст хэрэгт шүүгдэгч К.Өмирбек нь 800.000 төгрөгийн хаана яаж өгсөн гэдэг нь тодорхой бус байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1. гэмт хэрэг гарсан байдал / гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/ гэсэн асуудлуудыг бүрэн шалгаж тогтоож гэм бурууд дүгнэлт өгөх нь зөв байна. 

2. Шүүгдэгч Х.Ержан нь гэмт хэрэг үйлдэх үедээ Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч буюу ахлах зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан байна. Өөрөөр хэлбэл энэ хоёр албан тушаалын нэр нь нэг утга агуулгатай, нэг эрх хэмжээ, үүрэгтэй гэж анхан шатны шүүх үзсэн ч ажил байдлын тодорхойлолтыг нь нарийн шалгаж чиг үүргийг нь дахин тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

3. Шүүгдэгч К.Өмирбекийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолдоо бүрэн тусгаж зарим мэдүүлгүүдийг нь үнэлээгүй байдал, Шүүгдэгч К.Өмирбекээс яллагдагчийн мэдүүлэг авахад Эрүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дах хэсэгт заасан монгол хэл, бичиг мэддэггүй бол өмгөөлөгчийг заавал оролцуулна гэсэн заалтыг зөрчиж мэдүүлгүүдийг тус тус авсан ба анхан шатны шүүх хуралдаан дээр дээрх мэдүүлгүүдээс өөр мэдүүлэг өгсөн тул шүүгдэгчийн мэдүүлгийг гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлах.

4. Улсын яллагчын яллах дүгнэлтийн хавсралтанд яллагдагч Х.Ержан, К.Өмирбек нар нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролын шинж чанар, хэр хэмжээг тогтоогүй байхад анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэж олсон 800.000 төгрөг төлөгдөөгүй байдлыг дурьдаж, тогтоох хэсэгт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ержанаас 800.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь ойгомжгүй байна.

5. Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй байдаг. Түүнчлэн хахууль өгөгчийн хүсэлт болгосон саналыг хүлээн авч энэ үндсэн дээр хууль, дүрэм журмаар албан тушаалынх нь хувьд өөрт нь олгогдсон эрх хэмжээг зориудаар биелүүлэхгүй, зохих ёсоор гүйцэтгэхгүй байхыг гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байсан, өөрт олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлснийг гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн гэж үзнэ гэжээ. Мөн шүүгдэгч Х.Ержаныг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж өөрөө хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэжээ.

Шүүгдэгч К.Өмирбекийн хүсэл зориг бол жолооны эрхээ хасуулахгүй байхын тулд шүүгдэгч Х.Ержанд хээл хахууль өгсөн гэдэг бөгөөд Х.Ержаны мэдүүлгээр “Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболдоор батлуулж, замын цагдаагийн TPS програмд хугацаа алдалгүй нэн даруй яаралтай шивүүлж эрхийг нь хассан. К.Өмирбек надад жолооны үнэмлэхээ өгөөгүй ч гэсэн тухайн хүн хаана явсан ч TPS сиситемд шивэгдсэн байхад эрх нь хасагдсан уу? үгүй юу гэдэг нь гарч ирдэг” гэснээр шүүгдэгч К.Өмирбекийн жолооны эрхийг нь хассан нь ямар ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн гэж үзсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй учир дутагдалтай болжээ.  

Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлын талаар болон бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа Х.Ержан, К.Өмирбек нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул давж заалдах шатны шүүх ялтан Х.Ержан болон түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын гаргасан давж заалдах гомдлыг энэ удаад эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. 

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт заасан журмыг зөрчиж цуглуулсан нотлох баримтыг үнэлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн ба хэргийн талаар нотлобол зохих асуудлууд бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шардлагыг хангаагүй байна. 

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.3 дахь хэсэг, 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ магадлалд заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Х.Ержан нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 31 тоот шийтгэх тогтоолоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, хувийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна. 