| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2016/08283/и |
| Дугаар | 06099 |
| Огноо | 2016-10-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 06099
1.Нэхэмжлэгч У ХХК-ийн гаргасан, хариуцагч Г.Г холбогдох, 2.903.127 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Г нь хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч У ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 61.406 төгрөгийн тал хувь 30.703 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь 30.703 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцааж, хариуцагч Г.Гээс тэмдэгтийн хураамжид 30.703 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Улаанбаатар хотын Банк ХХК-д олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН