| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0431/Э |
| Дугаар | 915 |
| Огноо | 2019-11-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 915
2019 11 29 2019/ШЦТ/915
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Н.Булганчимэг,
Шүүгдэгч Г.Б, Х.С, тэдгээрийн өмгөөлөгч Д.Энхцэцэг,
Хохирогч С.Цогтсайханы өмгөөлөгч Х.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт Г.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Х.С нарт холбогдох эрүүгийн 1811 02926 0412 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч Тайжууд овогт Г.Б, Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол Цагаанхуаран 86в-93 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /....................................................../,
2. Шүүгдэгч Боржигон овогт Х.С, Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сэлэнгэ аймгийн Мандал сум 6 дугаар баг, Баянхангай 141 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Тулга хотхон 65-3/21 тоотод түр оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /....................................
Шүүгдэгч Г.Б /яллах дүгнэлтэд дурьдснаар/ нь 2018 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Чинүгэн” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Цогтсайхантай маргалдаж улмаар зодолдож, түүний хамрыг хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Мөн Г.Б, Х.С нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Чинүгэн” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Цогтсайхантай маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Баас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Г.Баас яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Цогтсайхан ах чи хэн болоод дахин дахин хаалга онгойлгоод байгаа юм бэ гэж уурлаад шууд намайг нүүрэн тус газар луу нэг удаа цохихоор нь би дахиж цохиулахгүйн тулд 2 гараараа шууд гэдэс орчмоор нь тэврээд автал намайг түлхсээр байгаад текний урд аваачаад миний үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь хамрыг нь хазсан юм ...” гэх мэдүүлэг /хх-109-110х/,
Шүүгдэгч Х.Саас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би гэм буруу дээрээ маргахгүй байна. Хавтаст хэрэгт авагдаж байгаа нотлох баримтаар нотлогдож байгаа учраас маргах зүйл байхгүй гэв.
Хохирогч С.Цогтсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чинүгэн” караокед зохион байгуулагч Хулангаас тухайн өдрийн орлогыг авахаар оффисын өрөөнд байхад үл таних согтуу залуу орж ирэхээр нь энд ажил явагдаж байна гар гээд гаргачихаад хаалгаа хаачихаад эргээд суух хооронд нөгөө залуу дахиад хаалга саваад орж ирээд хөөе гэлүү Хулан гэл үү тиймэрхүү үг хэлээд ороод ирэхээр нь түлхээд гаргах гэтэл шууд миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиод цамцны захаас татахаар нь биеэ хамгаалах зорилготой түүний цамцны захаас барьцалдаж авсан, тэгтэл нэг гараараа миний үснээс зулгаачихаад тавихгүй байхад дундуур Хулан орж ирээд салгах гэтэл үснээс зулгаачихаад тавихгүй байсан. Хэсэг зууралдаж байгаад салаад хоёр талд дунд манай ажлын нэг хүн зогсчихсон маргалдаж байхад үл таних залуугийн найз гэх залуу өрөөнөөсөө гарч ирээд шууд намайг өшиглөсөн. Тэгтэл нөгөө үл таних залуу над руу дайрч барьж авахад би түүнийг харилцан барьж авсан, үл таних залуу болон үл таних залуугийн найз гэх залуу миний үснээс хоёулаа зулгаачихаад тавихгүй доошоо дарчихаад толгой руу өшиглөөд цохиод байсан. Энэ зодоон ноцолдооны үед үл таних залуу намайг хазсан байна лээ. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд миний хамрын нуруу, баруун сарвуу, баруун шуунд хазагдсан мөр шарх байсан надад учирсан гэмтлүүдийг үл таних залуу учруулсан ...намайг эхлээд цохидог надад гэмтэл учруулсан залууг Болорсайхан, түүний найзыг Содмандах гэдэг юм байна лээ. Өөр бас нэг найз нь байсан тэр залуу бол намайг цохиж зодоогүй сүүлд ирээд зодооныг салгасан ...” гэх мэдүүлэг /хх-45-47х/,
Гэрч М.Пүрэвжалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Болорсайхан Хулангийн байгаа өрөө болох цаашаа булангийн өрөө рүү явсан. Би буцаад караокены өрөөнд ороод сууж байтал коридорт бөөн шуугиан маргаан болоод байхаар нь Содмандах бид хоёр гарсан чинь Болорсайхан баарны эзэн гэх ахтай зууралдаад зодолдож байсан. Содмандах очоод салгасан би ч салгасан, тэгээд арай хийн салгасны дараа Болорсайханыг аваад шилэн хаалганы цаана байж байтал баарны эзэн гэх ах Болорсайханыг хэл амаар доромжлоод ээжийг чинь шаана эхнэрийг чинь шаана гэх мэтээр орилоход Болорсайхан уурлаад шилэн хаалгыг гараараа цохиод хагалж ороод тэр ахтай дахиад барьцалдаад авсан энэ үед Содмандах манай найзын ээжийг ингэж хэлдэг юу юм бэ чи гээд тэр ахын нүүр лүү нэг удаа гараараа цохисон тэгэхээр нь би дундуур нь орж салгасан ...найз Болорсайхан бол цайвар цэнхэр срочиктой, цэнхэр жинсэн өмдтэй байсан, Содмандах ноосон цамцтай байсан шиг санагдаж байна, би хар савхитай байсан ...” гэх мэдүүлэг /хх-61-62х/,
Гэрч Б.Сувдцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэр гурван залуу гаднаас орж ирсэн орж ирэхэд нь манайх одоо 4 цагаас хаадаг шүү гэж хэлсэн тэгээд 0,75 граммтай нэг шил архи ундаа ус авч үйлчлүүлсэн. 03.30 цагийн үед манайх одоо хаах гэж байна шүү гэж хэлээд тооцоогоо авсан тооцоогоо авчихаад тооцоогоо нийлүүлээд зохион байгуулагч Хуланд өгөөд Хулан захирал Цогтсайханд өгдөг юм. Манай захирал Цогтсайхан нэг найзтайгаа 02 цагийн үед орж ирсэн. Өөрийнх нь суудаг оффис өрөөнд найз болон Хулантай тооцоогоо тулаад байж байхад 1 номерийн өрөөнд үйлчлүүлж байсан 3 залуугийн нэг /цэнхэр срочиктой залуу/ нь гарч ирээд дахиад нэг архи авъя манайх хааж байна, архи өгөх боломжгүй байна гэтэл Хулан хаана байгаа юм бэ гэхээр нь тийшээ оффисын өрөөнд байгаа орж болохгүй гэтэл оффисын өрөө рүү зүглээд өөрөө дайраад орсон. Тэгээд удалгүй оффисын өрөөнөөс тэр залуу захиралтай барьцалдаад орилолдоод гараад ирсэн. Тэгээд ноцолдоод текний урд ирээд хоорондоо дээр доороо ороод ноцолдоод байсан, тэр цэнхэр срочиктой залуутай хамт байсан ноосон цамцтай залуу гарч ирээд салгах гэж байгаа нэрийдлээр захирлыг бас өшиглөөд цохиод байсан. Энэ үед 3 номерын өрөөнд байсан нэг ах гарч ирээд салгаад цэнхэр цамцтай залууг шилэн хаалганы цаана гаргасан чинь гараад ир чи гээд орилоод шилэн хаалгыг гараараа цохиод хагалсан удалгүй цагдаа нар ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-59-60х/,
Гэрч Г.Хулангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...захирлын өрөөнд ороод тооцоогоо нийлэх гээд байж байтал Болорсайхан өрөөнд орж ирээд надтай уулзах гэсэн юм гэхээр нь миний найз цаана байж бай захиралтай тооцоогоо тулах гэж байна гарч бай гээд гаргаад хаалгаа хаатал буцаж орж ирээд Хулан уулзаадахъя гэтэл захирал босож очоод тооцоогоо хиймээр байна, чи гарч бай гээд мөр лүү түлхсэн чинь Болорсайхан чи яахаараа намайг түлхдэг юм бэ гээд захирлын цамцны захаас нь заамдаж аваад нүүр лүү нь нэг удаа цохиход захирал адилхан заамдалцаад зогсож байхад Болорсайхантай хамт явж байсан найз нь өрөөнөөсөө гарч ирээд хоёр тийш нь салгасан. Тэгтэл Болорсайхан салчихаал хөгшин банди минь чамайг алнаа гээд дахиж дайраад захирлын нүүр лүү нь цохиод цамцнаас нь заамдахад захирал бас харилцан заамдалцаад Болорсайхан захирлын үснээс нь зулгаагаад доош нь дарчихсан наашаа цаашаа болж байгаад коридорын голд ирчихсэн. Бид нар дундуур нь орж салгах гээд дийлэхгүй байхад Содмандах өрөөнөөс гарч ирээд зодооныг салгахын оронд захирлын нуруу, толгой руу нь цохиод байсан нөгөө найз нь салгах гээд би болон манай ажилчин охин салгах гээд дийлэхгүй байхад 3 номерын өрөөнд сууж байсан захирлын таних ах гарч ирээд арай хийж салгасан чинь захирлын хамарнаас цус гарчихсан байхаар нь хамар, ам руу нь цохиод хамрыг нь хугалчихав уу даа гэж бодож байтал захирлын хамрын хэсэг нь тасарчихсан байсан, Болорсайханыг салгаад 2 давхарын шилэн хаалганы цаана гаргаад манай ажилчин охин хаалгыг нь дараад оруулахгүй байж байтал ална чамайг пизда гээд гараараа шилэн хаалгыг цохиж хагалаад дайраад байсан ...” гэх мэдүүлэг /хх-63-64х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн №345 тоот дүгнэлтэнд:
“1. Шинжээч эмч Г.Ханхүүгийн үзлэгийн 12294 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна, 2019.01.14-ний өдрийн 113 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Үзүүлэгч С.Цогтсайханы биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Үзүүлэгчийн биед учирсан хамрын зүүн угалзны эдийн дутагдал бүхий шарх нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамрын нуруу, баруун сарвуу, шуунд шарх, цус хуралт, гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Үзүүлэгч С.Цогтсайханы хамрын зүүн угалзанд эдийн дутагдал бүхий шарх гэмтэл тогтоогдсон, тухайн гэмтлийн эдгэрэлт, нөхөн төлжилт, эдгэрэлтийн хугацаа нь гэмтлийн зэрэгт нөлөөлнө” гэжээ /хх-98-100х/,
Хохирлын баримтууд /хх-26х, 35-42х/,
Шүүгдэгч Г.Б, Х.С нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-117х, 131х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-116х, 132х/, Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-119х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Чинүгэн” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Цогтсайхантай маргалдаж улмаар зодолдож, түүний хамрыг хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Мөн Г.Б, Х.С нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Чинүгэн” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Цогтсайхантай маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгч Г.Баас өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
шүүгдэгч Г.Баас яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Цогтсайхан ах чи хэн болоод дахин дахин хаалга онгойлгоод байгаа юм бэ гэж уурлаад шууд намайг нүүрэн тус газар луу нэг удаа цохихоор нь би дахиж цохиулахгүйн тулд 2 гараараа шууд гэдэс орчмоор нь тэврээд автал намайг түлхсээр байгаад текний урд аваачаад миний үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь хамрыг нь хазсан юм ...” гэх мэдүүлэг /хх-109-110х/,
шүүгдэгч Х.Саас өгсөн: “Би гэм буруу дээрээ маргахгүй байна. Хавтаст хэрэгт авагдаж байгаа нотлох баримтаар нотлогдож байгаа учраас маргах зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
хохирогч С.Цогтсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чинүгэн” караокед зохион байгуулагч Хулангаас тухайн өдрийн орлогыг авахаар оффисын өрөөнд байхад үл таних согтуу залуу орж ирэхээр нь энд ажил явагдаж байна гар гээд гаргачихаад хаалгаа хаачихаад эргээд суух хооронд нөгөө залуу дахиад хаалга саваад орж ирээд хөөе гэлүү Хулан гэл үү тиймэрхүү үг хэлээд ороод ирэхээр нь түлхээд гаргах гэтэл шууд миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиод цамцны захаас татахаар нь биеэ хамгаалах зорилготой түүний цамцны захаас барьцалдаж авсан, тэгтэл нэг гараараа миний үснээс зулгаачихаад тавихгүй байхад дундуур Хулан орж ирээд салгах гэтэл үснээс зулгаачихаад тавихгүй байсан. Хэсэг зууралдаж байгаад салаад хоёр талд дунд манай ажлын нэг хүн зогсчихсон маргалдаж байхад үл таних залуугийн найз гэх залуу өрөөнөөсөө гарч ирээд шууд намайг өшиглөсөн. Тэгтэл нөгөө үл таних залуу над руу дайрч барьж авахад би түүнийг харилцан барьж авсан, үл таних залуу болон үл таних залуугийн найз гэх залуу миний үснээс хоёулаа зулгаачихаад тавихгүй доошоо дарчихаад толгой руу өшиглөөд цохиод байсан. Энэ зодоон ноцолдооны үед үл таних залуу намайг хазсан байна лээ. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд миний хамрын нуруу, баруун сарвуу, баруун шуунд хазагдсан мөр шарх байсан надад учирсан гэмтлүүдийг үл таних залуу учруулсан ...намайг эхлээд цохидог надад гэмтэл учруулсан залууг Болорсайхан, түүний найзыг Содмандах гэдэг юм байна лээ. Өөр бас нэг найз нь байсан тэр залуу бол намайг цохиж зодоогүй сүүлд ирээд зодооныг салгасан ...” гэх мэдүүлэг /хх-45-47х/,
гэрч М.Пүрэвжалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Болорсайхан Хулангийн байгаа өрөө болох цаашаа булангийн өрөө рүү явсан. Би буцаад караокены өрөөнд ороод сууж байтал коридорт бөөн шуугиан маргаан болоод байхаар нь Содмандах бид хоёр гарсан чинь Болорсайхан баарны эзэн гэх ахтай зууралдаад зодолдож байсан. Содмандах очоод салгасан би ч салгасан, тэгээд арай хийн салгасны дараа Болорсайханыг аваад шилэн хаалганы цаана байж байтал баарны эзэн гэх ах Болорсайханыг хэл амаар доромжлоод ээжийг чинь шаана эхнэрийг чинь шаана гэх мэтээр орилоход Болорсайхан уурлаад шилэн хаалгыг гараараа цохиод хагалж ороод тэр ахтай дахиад барьцалдаад авсан энэ үед Содмандах манай найзын ээжийг ингэж хэлдэг юу юм бэ чи гээд тэр ахын нүүр лүү нэг удаа гараараа цохисон тэгэхээр нь би дундуур нь орж салгасан ...найз Болорсайхан бол цайвар цэнхэр срочиктой, цэнхэр жинсэн өмдтэй байсан, Содмандах ноосон цамцтай байсан шиг санагдаж байна, би хар савхитай байсан ...” гэх мэдүүлэг /хх-61-62х/,
гэрч Б.Сувдцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэр гурван залуу гаднаас орж ирсэн орж ирэхэд нь манайх одоо 4 цагаас хаадаг шүү гэж хэлсэн тэгээд 0,75 граммтай нэг шил архи ундаа ус авч үйлчлүүлсэн. 03.30 цагийн үед манайх одоо хаах гэж байна шүү гэж хэлээд тооцоогоо авсан тооцоогоо авчихаад тооцоогоо нийлүүлээд зохион байгуулагч Хуланд өгөөд Хулан захирал Цогтсайханд өгдөг юм. Манай захирал Цогтсайхан нэг найзтайгаа 02 цагийн үед орж ирсэн. Өөрийнх нь суудаг оффис өрөөнд найз болон Хулантай тооцоогоо тулаад байж байхад 1 номерийн өрөөнд үйлчлүүлж байсан 3 залуугийн нэг /цэнхэр срочиктой залуу/ нь гарч ирээд дахиад нэг архи авъя манайх хааж байна, архи өгөх боломжгүй байна гэтэл Хулан хаана байгаа юм бэ гэхээр нь тийшээ оффисын өрөөнд байгаа орж болохгүй гэтэл оффисын өрөө рүү зүглээд өөрөө дайраад орсон. Тэгээд удалгүй оффисын өрөөнөөс тэр залуу захиралтай барьцалдаад орилолдоод гараад ирсэн. Тэгээд ноцолдоод текний урд ирээд хоорондоо дээр доороо ороод ноцолдоод байсан, тэр цэнхэр срочиктой залуутай хамт байсан ноосон цамцтай залуу гарч ирээд салгах гэж байгаа нэрийдлээр захирлыг бас өшиглөөд цохиод байсан. Энэ үед 3 номерын өрөөнд байсан нэг ах гарч ирээд салгаад цэнхэр цамцтай залууг шилэн хаалганы цаана гаргасан чинь гараад ир чи гээд орилоод шилэн хаалгыг гараараа цохиод хагалсан удалгүй цагдаа нар ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-59-60х/,
гэрч Г.Хулангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...захирлын өрөөнд ороод тооцоогоо нийлэх гээд байж байтал Болорсайхан өрөөнд орж ирээд надтай уулзах гэсэн юм гэхээр нь миний найз цаана байж бай захиралтай тооцоогоо тулах гэж байна гарч бай гээд гаргаад хаалгаа хаатал буцаж орж ирээд Хулан уулзаадахъя гэтэл захирал босож очоод тооцоогоо хиймээр байна, чи гарч бай гээд мөр лүү түлхсэн чинь Болорсайхан чи яахаараа намайг түлхдэг юм бэ гээд захирлын цамцны захаас нь заамдаж аваад нүүр лүү нь нэг удаа цохиход захирал адилхан заамдалцаад зогсож байхад Болорсайхантай хамт явж байсан найз нь өрөөнөөсөө гарч ирээд хоёр тийш нь салгасан. Тэгтэл Болорсайхан салчихаал хөгшин банди минь чамайг алнаа гээд дахиж дайраад захирлын нүүр лүү нь цохиод цамцнаас нь заамдахад захирал бас харилцан заамдалцаад Болорсайхан захирлын үснээс нь зулгаагаад доош нь дарчихсан наашаа цаашаа болж байгаад коридорын голд ирчихсэн. Бид нар дундуур нь орж салгах гээд дийлэхгүй байхад Содмандах өрөөнөөс гарч ирээд зодооныг салгахын оронд захирлын нуруу, толгой руу нь цохиод байсан нөгөө найз нь салгах гээд би болон манай ажилчин охин салгах гээд дийлэхгүй байхад 3 номерын өрөөнд сууж байсан захирлын таних ах гарч ирээд арай хийж салгасан чинь захирлын хамарнаас цус гарчихсан байхаар нь хамар, ам руу нь цохиод хамрыг нь хугалчихав уу даа гэж бодож байтал захирлын хамрын хэсэг нь тасарчихсан байсан, Болорсайханыг салгаад 2 давхарын шилэн хаалганы цаана гаргаад манай ажилчин охин хаалгыг нь дараад оруулахгүй байж байтал ална чамайг пизда гээд гараараа шилэн хаалгыг цохиж хагалаад дайраад байсан ...” /хх-63-64х/ гэх мэдүүлгүүд,
хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн №345 тоот дүгнэлт /хх-98-100х/, Хохирлын баримтууд /хх-26х, 35-42х/, Шүүгдэгч Г.Б, Х.С нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-117х, 131х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-116х, 132х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-119х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу бүлэглэж үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Х.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу бүлэглэж үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн боловч шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө үйлдсэн байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, 2-д заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно”-д тус тус зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Г.Баас хохирлын 1.000.000 төгрөгийг, шүүгдэгч Х.Саас хохирлын 306.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч С.Цогтсайханд олгож, хохирогч С.Цогтсайхан нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.