Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 917

 

 

 

 

 

 

 

 

 2019          11        29                                    2019/ШЦТ/917

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

            улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Л.Л /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Л.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911011321178 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Их монгол овогт Л.Л, 1972 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Цагаан Чулуут суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдлын технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 14-08 тоотод оршин суух,

урьд: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 01 сарын 02-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 13.303.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан,

2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1393 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Л.Лт оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн,

2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 186 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ял шийтгэгдэж 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..............................

Шүүгдэгч Л.Л нь хохирогч Д.Болдод “Япон улсын виза гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож нийт 3.635.160 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.Гүнбилэгийн Хаан банкны 5065214693 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

Мөн Л.Л нь Д.Болдод “миний ажиллаж байгаа Эм Ти Эс компани төлөвлөгөө биелүүлэхэд мөнгө хэрэгтэй байна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 23 дугаар байрны орчим 6.000.000 төгрөг бэлнээр авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Л.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Болдтой өмнө нь танил байсан. 2008 оны сүүлээр ярилцаад Япон явах санал тавиад түүнээс мөнгө авсан” гэв.

Хохирогч Д.Болд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би Модны хоёрт байрлах бүжгийн газарт бүжиглэдэг байсан ба Лхамжав гэх эмэгтэйтэй мэндийн зөрүүтэй байдаг байсан. Тэгээд дараа нь 2018 оны 12 дугаар сарын эхээр байсан санагдаж байна би тэтгэвэрт гарсан байсан учраас гадагш гарах бодолтой байсан хүнтэй гадаад гарах талаар ярилцаж байсан. гэхдээ яг хэнтэй ярьснаа санахгүй байна. Ямар ч гэсэн яриад сууж байсан чинь хажууханд сууж байсан Лхамжав гэх эмэгтэй би Япон улс руу компанийхаа ажлаар 1 жил хагас яваад ирсэн юм. Манай компанийн ажилчид угаасаа гэрээгээр гардаг би түүнд нь багтаагаад гаргаж өгч чадна гэхээр нь сонирхоод явуулж өгч чадах юм бол явж болж байна гэж хэлээд Лхамжавтай утсаа солилцоод салсан. Тэгээд түүнээс 2-3 хоногийн дараа Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоолны газар уулзтал би Максын охин компани Эм Ти Эс гэх нэртэй компанид ажилладаг юм. Чамайг Япон явуулах талаар компанийн удирдлагуудад болон гадаад харилцааны хэлтсийн ажилчдтай уулзаад хэлсэн чинь болно гэсэн хариу өгсөн явахтай холбоотой зардал мөнгөний талаар чамд дараа нь мессежээр өгнө гадаад паспортоо шинээр аваад Япон хэлний дамжаанд яваад бэлтгэлээ хангаж бай 2019 оны 02 дугаар сарын дундуур Японы элчин сайдын яаманд ярилцлаганд орно шүү гэж хэлж байсан. Дараа нь над руу утсаар ярихдаа тийзний мөнгө, барьцаа 2 сая төгрөг, баталгааны мөнгө гэж уг нь 3 сая төгрөг байдаг юм гэхдээ чи манай компанийн шугамаар явж байгаа учраас манай компанид 350.000 төгрөг төлчихвөл болно. Энэ мөнгөнүүдээ яаралтай өгчих гэж хэлээд Гүнбилэгт гэх хүний Хаан банкны 5065214693 гэсэн данс өгөөд энэ дансанд яаралтай 2 хуваагаад хийчих гэхээр нь би компанийн дансанд хийхгүй юм уу гэсэн чинь энэ манай компанийн гадаад харилцааны хэлтсийн ажилтан байгаа юм хурдхан хийвэл шуурхай явна шүү дээ гэхээр нь итгээд хэлснийх нь дагуу 3 сая 635.160 төгрөгөөр 2 хувааж хийчихээд гадаад паспортоо шинээр захиалчихаад байж байсан чинь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр миний утас руу сайн байна уу бүх материалаа явуулж санаа амарлаа гэсэн мессеж бичсэн байсан ...” гэх мэдүүлэг /хх-42-43, 45х/,

Яллагдагч Л.Л мэдүүлэхдээ: “...Болд би тэтгэвэртээ гарсан байгаа Монгол Улсад амьдрахад хэцүү байна гадагш гарч амьдармаар байна гэхээр нь би тэгвэл хоёулаа хамт Япон улс руу явъя би хөөцөлдье гэсэн чинь Болд зөвшөөрч за чи хөөцөлдөх юм бол хэдэн төгрөг хэрэгтэй вэ гэж асуухаар нь би 3 сая гаруй төгрөг л хэрэгтэй болно гэж хэлэхэд за тэгье чи тэгвэл хөөцөлдөөрэй гэж хэлээд надад 3.635.160 төгрөг өгсөн ...3-4 хоногийн дараа Болд миний утас руу залгаад чи мөнгө төгрөг олсон уу яах уу гэж асуухаар нь би мөнгө төгрөг олоогүй байна чамайг хараад байж байна шүү дээ гэсэн чинь за тэгье найз нь хэдэн төгрөг өгнө чи хэдий хугацаанд хэрэглэнэ түүгээрээ хэрэглэж байгаад найздаа өгөөрэй гэж хэлээд орой нь Улсын их дэлгүүрийн хажууд уулзаад 6.000.000 төгрөг бэлнээр өгсөн ...Би өөрийн гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна дахин ийм төрлийн гэмт хэрэгт орохгүй байж чадна ...” гэх мэдүүлэг /хх-56-57х/,

Голомт банкны төлбөрийн баримт /хх-19-20х/,

Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-26-27х/,

Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хохирол төлсөн талаарх/ /хх-39-40х/,

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-65-82х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Л нь хохирогч Д.Болдод “Япон улсын виза гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож нийт 3.635.160 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.Гүнбилэгийн Хаан банкны 5065214693 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

Мөн Л.Л нь Д.Болдод “миний ажиллаж байгаа Эм Ти Эс компани төлөвлөгөө биелүүлэхэд мөнгө хэрэгтэй байна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 23 дугаар байрны орчим 6.000.000 төгрөг бэлнээр авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Лыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын 6.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-46-47х/ гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн ба прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.