Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2017/ДШМ/015

 

М.С, Х.Н, Ж.А, Х.Х

 нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Баян-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Дамба, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй, 

 

прокурор Б.Ботакөз, 

шүүгдэгч М.С, Х.Н, Ж.А, Х.Х,

  шүүгдэгчийн өмгөөлөгчид К.Зулхаш, Я.Сьезд,

орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Айбек нарыг оролцуулан, тус шүүхийн танхимд нээлттэй хийж,

 

Баян-Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.С, Х.Н, Ж.А, Х.Х нарт холбогдох эрүүгийн 201704000050 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

И овогт Мы С, Монгол улсын иргэн, яс үндэс казах, 0000 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, ам бүл 4, эцэг, 2 дүүгийн хамт Баян-Ө аймгийн Ө сумын 00 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд нь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар ял шийтгүүлж байсан, РД:0000000000. 

 

И овогт Хийн Х, Монгол улсын иргэн, яс үндэс казах, 1998 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр төрсөн, 18 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хөдөө малчин, эрэгтэй, ам бүл 9, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баян-Ө аймгийн Н сумын 03 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд нь Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд завдсан гэм буруутайд тооцогдож, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан, РД:0000000000. 

 

Ж овогт Жийн А, Монгол улсын иргэн, яс үндэс казах, 0000 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 25 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, дүүгийн хамт Баян-Ө аймгийн Ө сумын 00 дүгээр багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгэлгүй, РД:0000000000. 

 

Ж овогт Хын Н, Монгол улсын иргэн, яс үндэс казах, 0000 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 23 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хөдөө малчин, эрэгтэй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, ах, эгч нарын хамт Баян-Ө аймгийн Н сумын 03 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд нь Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, РД:0000000000. 

 

Шүүгдэгч Х.Х, М.С, Ж.А, Х.Н нар нь 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын үед Н сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Д” нэртэй газарт бэлчээрт байсан тус сумын иргэн Д.Егийн хар зүсмийн, сартай, эвэртэй, 5 настай нэг монгол үхрийг шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хулгайлж бага бус хэмжээний буюу 600000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд энэ гэмт хэргийг үйлдэх санаачилгыг М.С гаргаж зохион байгуулж удирдсан, Х.Н, Ж.А, Х.Х нар нь М.Сы хэлснээр гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор:   

 

“1. Шүүгдэгч И овогт Мы С, Ж овогт Хын Н, И овогт Хийн Х, Ж овогт Жийн А нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сы эд хөрөнгийг хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар;

 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нын эд хөрөнгийг хураахгүйгээр 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар;

 

- Шүүгдэгч Х.Хгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар;

 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аы эд хөрөнгийг хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ял дээр Баян-Ө аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 сарын хугацаагаар тогтоож, ялтан М.Сы биечлэн эдэлсэн 1 сарын баривчлах ялыг түүний баривчлах ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан баривчлах ялыг тус тус тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй” гэж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдолд: “Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд, шүүгдэгч Ж.А нар бид Баян-Ө аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Ад холбогдох эрүүгийн 201604000050 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “...шүүгдэгч Ж.А нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээсэн мэдүүлгээсээ буцаж шүүх хуралдааны үед шинэчилсэн мэдүүлэг өгөхдөө “...очсоны дараа хулгайн үхэр гэдгийг мэдсэн, ...үхэр ачихад жолооч ч гэсэн би ч гэсэн тусалсан, ...мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн, ...миний байцаалтад өмгөөлөгч суугаагүй, ... надад ямар байцаалт юу бичсэнийг уншиж өгөөгүй, ...монгол хэл мэдэхгүй учир танилцуулаагүй,... Х.Зулхаш өмгөөлөгч байгаагүй, анх удаа харж байна, ... орчуулагч оролцоогүй, ...би буруугүй гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгөөгүй..,” гэж байгаа боловч дээрх мэдүүлэг нь худлаа мэдүүлэг болох нь мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа орчуулагч Б.Батыр, өмгөөлөгч Х.Зулхаш нарыг байлцуулсан болох нь хавтаст хэргийн 104-108-р хуудсаар, өмгөөллийн гэрээ байгуулсан тухайн баримт /хх-ийн 173-р хуудас/, өмгөөлөгч Х.Зулхашын шүүх хуралдааны үед энэ тухай өгсөн тайлбар, шүүгдэгч М.Сы мөрдөн байцаалт, шүүх хуралдааны өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байгаагийн зэрэгцээ гэрч М.Тын тайлбарт “...миний машины хурдны хайрцаг болохгүй, бас 1-р араанд орохгүй байсныг засах гээд байж байсан. Энэ хооронд 4 залуу үхрээ ачиж дууссан байсан”... /хх-ийн 21-22-р хуудас/ гэсэн тайлбараас үзэхэд шүүгдэгч Ж.Аы “үхэр ачихад жолооч гэсэн тусалсан” гэсэн мэдүүлэг нь няцаагдаж байна. Гэрч М.Тын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Х.Н, М.Сы мэдүүлгээр баталгаажиж байх тул үнэн зөв гэж үзсэн болно гэжээ. 

 

Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2. “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөө нь нотлуулахаар шаардах эрхгүй”, 36 дугаар зүйлийн 36.4. “яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, 40 дүгээр зүйл. “Өмгөөлөгчийн заавал оролцуулах. 40.1.5. хэргийнхээ талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн аль нэгэн өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч”, 95 дугаар зүйлийн 95.3. “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэснийг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж байна.  

 

Баян-Ө аймгийн прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 12 тоот яллах дүгнэлтэд “...Х.Н, Ж.А нар нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй байх тул хэргийг шүүхэд шилжүүлэхээр тогтоосугай" гэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “...Харин өмгөөлөгч Я.Сьездийн шүүх хуралдаанд:“...Ж.Аыг гүйцэтгэгчээр тогтоосон нь үндэслэлгүй, хамтран оролцох хэлбэр буруу гэх тайлбарыг хүлээн авч шүүгдэгч Ж.Аы үйлдэл нь хамжигчийн үүргийг илүүтэй гүйцэтгэж байна гэж дүгнэн яллах дүгнэлтэд гүйцэтгэгчээр ялласныг зөвтгөж шийдвэрлэсэн бөгөөд энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзлээ" гэж тус тус дурджээ. 

 

Шүүгдэгч Ж.А нь мөрдөн байцаалтын шатанд түлш авах зорилгоор Н сум рүү явсан, шүүгдэгч Х.Х, Х.Н, жолооч М.Т нарыг урьд өмнө огт таньдаггүй, гэмт хэргээс ашиг үзээгүй, М.Тын автомашиныг хөлсөлж аваагүй, шөнө харанхуй болохоор түлш ачиж чадаагүй, үхрийг портер автомашинд ачихад жолооч М.Т бид хоёр тусалснаас өөр зүйл хийгээгүй, М.Сы далд санаа юу  байсныг ойлгоогүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн юм. Ингэхээр шүүгдэгч Ж.А нь хулгайн гэмт хэрэг гарахад ямар үүрэг хүлээж оролцсон нь тогтоогдоогүй нөхцөл байдал нь түүнийг гэмт хэрэгт хамжигчийн хэлбэрээр оролцсон гэж үзэх үндэслэл муутай байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6. “зааж зөвлөх, хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилсан амласан этгээдийг хамжигч гэнэ” гэснийг ноцтой зөрчиж байна. 

 

Баян-Ө аймгийн прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 12 тоот яллах дүгнэлтэд “...12. Яллагдагч М.С /С/, Х.Н, Ж.А, Х.Х нарын өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд хх-ийн 114-рх/” дурджээ. Энд нэр бүхий яллагдагч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг яллах дүгнэлтэд тусгаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 218 дугаар зүйлийн 218.2. Тэмдэглэх хэсэг яллагдагчийн овог, эцгийн нэр, нэр, түүний үйлдсэн хэргийн товч агуулга, арга, сэдэлт, санаа, зорилго, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт зэргийг дурдана” гэснийг ноцтой зөрчиж байна.

 

  Иймд Баян-Ө аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолын хууль зүйн үндсийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулан шүүгдэгч Ж.Ад холбогдох үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.”Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмын дагуу шүүгдэгч Ж.Ад холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээс цагаатгаж өгөхийг хүсье гэжээ.

 

Шүүгдэгч Х.Хн давж заалдах гомдолд: Тус шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Х.Х намайг Х.Н, М.С нартай бүлэглэн үхэр хулгайлсан гэж үзсэнийг  хүлээн зөвшөөрөхгүй. Н нь миний гар утсаар Сд залгаж, тэр хоёр хоорондоо холбогдож ярьсан. Н нь намайг дагуулж аваад олон  тооны үхэр дотроос хар зүсмийн үхрийг барьж аваад  Сы авч ирж машинд ачиж өгсөн.

 

 Би Над тусалсан болохоос биш үхэр хулгайлах  санаа зорилго байгаагүй. Гэтэл тэдэнтэй бүлэглэж хулгай хийсэн гэж намайг ял шийтгэснийг зөвшөөрөхгүй  байна. Хулгайн гэмт хэрэг үйлдэхэд “машин хөлсөлж ирээд хулгайн үхэр ачиж авсан” хүн М.С учир машины үнийн зарим  хэсэг болох 300000 төгрөгийг надаар төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Машины үнийг М.С ганцаараа төлөх ёстой гэж үзэж байна. Би М.Сд машин авч ир гэж огт хэлээгүй. Иймд давж заалдах гомдлоор хэргийг дахин хянаж, ял шийтгэлээс Х намайг чөлөөлж, машины төлбөр 300000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие хилс хэрэгт шийтгүүлсэн гэж үзэж байна гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав. 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ. 

Шүүгдэгч М.С, Х.Н, Х.Х, Ж.А нар нь 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ныг шилжих шөнө 23 цагаас 00 цаг 30 минутын хооронд Баян-Ө аймгийн Н сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Д” гэдэг газраас бэлчээрт байсан тус сумын иргэн Д.Егийн хар зүсмийн, духан дээрээ сартай 5 настай үрэхийг /Монголын шар/ тээврийн хэрэгсэл ашиглан, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлтээр хулгайлж хохирогч Д.Ед 600.000 төгрөгийн /үнэ бүхий нэг тооны 5 настай монголын шар/ буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.  

Сэжигтнээр байцаасан М.Сы 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өмгөөлөгч Х.Зулхыш, орчуулагч Т.Батыр нарыг байлцуулан өгсөн тэмдэглэлээр “Баян-Ө аймгийн Н сумын Х багт оршин суудаг Х.Н нь танил Х.Хгийн 00000000 утаснаас залгаж Х багийн “Д” гэх газрын наана байдаг “Х.........ч.....” гэх газарт хүрээд ир, Х бид хоёр эндээс үхэр хулгайлж гаргаж өгнө, чи үхрийг ачих машин олоод ир гэж хэлсэн. ... тухайн үед би найзын гэрт нь очиход найз Ад үхэр хулгайлах талаар хэлсэн бөгөөд А ч зөвшөөрч намайг дагаж явсан юм. Харин хулгайн үхрийг ачиж ирэх талаар портерийн жолоочид хэлээгүй би өөрийнхөө үхрийг авчирна гэж хэлэхэд тэр жолооч надад гарал үүслийн гэрчилгээ байна уу гэж асуухад би түүнд байхгүй гэж хэлсэн.... бид нар анх уг хулгайлсан үхрийг шарыг худалдан борлуулж олсон ашгийг дөрвүүлээ хуваалцахаар тохирсон байсан”. гэжээ.

 

Сэжигтнээр байцаасан Х.Нын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өмгөөлөгч Х.Зулхыш, орчуулагч Т.Батыр нарыг байлцуулан өгсөн тэмдэглэлээр “Х.Хгийн 00000000 гэсэн дугаараар аймагт байгаа М.Сы 85130448 гэсэн утас руу залгаж мэнд усыг нь асуусны дараа тэр надад үхэр хулгайлж өгөх боломж байна” уу гэхээр нь Х бид хоёр Сд машин унаатай “Х.........ч.....”-ын тэнд шөнийн цагаар хүрээд ир, бид хулгайн үхрийг бэлдээд ачиж өгөхөөр тохиролцсон юм. Тухайн үед Х бид хоёр тэдний гэрт байсан бөгөөд С аймгаас машинтайгаа гарлаа гэж орой 21 цагийн үед утасдаж хэлсэн ба Х бид хоёр амласан ёсоор гэрийн ойролцоо “Д”-ийн аралд бэлчээрт байсан өдөр болгон гаднаас нь харж, үзэж явдаг үхэр сүрэг дотроос нас бие гүйцсэн шарыг үхэр сүргээс олсоор барьж аваад хөтөлж болсон газар болох “Х.........ч.....”-д Х бид хоёр тууж ирж байхад С, хоч нэр Хотыртай хамт бидний урдаас тосож авсан ба бид дөрөв уг хулгайн үхрийг туугаад тэдний авчирсан портер машины хажууд ирээд машинд уг үхрийг ачиж өгөөд явуулсан.” гэжээ. 

 

Сэжигтнээр байцаасан Ж.Аы 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өмгөөлөгч Х.Зулхыш, орчуулагч Т.Батыр нарыг байлцуулан өгсөн тэмдэглэлээр “М.С манай гэрт орж ирээд надад “хоёулаа Н сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Х багаас нэг тооны үхэр машинд ачиж аваад ирье, машин бэлэн байгаа. Тэнд очвол 2 залуу нэг тооны үхрийг хулгайлж гаргаж өгнө” гэхээр нь би тэгье гэж хэлээд түүнд туслахаар С бид хоёр манай гэрээс гарсан.   ...тэндээс цаашаа явах гэсэн боловч мөс бага зэрэг шар ус гүйсэн байсан тул жолооч мөсөөр явж чадахгүй гэхээр нь С бид хоёр машинаас буугаад Сы утсаар үхэр хулгайлж гаргаж өгөх гэж байгаа залуугийн утас руу залгаад хаана байна гэж асуухад утасны цаанаас нэг нь та нарын машины гэрлийг харж байна та хоёр урагшаа яваад бид хоёрын урдаас тосож аваарай гэсэн. ...гаднаас нь сайн таньдаг Хын хүү Н хажуудаа нэг залуугийн хамт сартай хар зүсмийн нас бие гүйцсэн монгол шарыг тууж ирсэн. ...С анх манай гэрт орж ирэхэд бид хоёр машинаар яваад Н сумын Х багаас 1 тооны хулгайн үхрийг машинтайгаа очоод ачиж ирье, бид хоёр тэнд очвол уг үхрийг 2 залуу хулгайлж бид хоёрт гаргаж өгнө гэж хэлсэн ба уг үхрийг ямар хүмүүс гаргаж өгөх талаар надад тодорхой хэлээгүй болно. С өөрөө үхрийг хулгайлж гаргаж өгсөн хоёр залуутай болон үхрийг ачиж ирэх машины жолоочтой манай гэрт ирээгүй байхад утсаар яриад тохирсон байсан. Найз С манай гэрт ирээд надад хоёулаа үхэр хулгайлж ачиж ирье гэж хэлсэн ба өөр ямар нэгэн зүйл хэлээгүй, би наашаа буцахдаа болж байвал түлээний мод ачиж ирье гэж бодолтой байсан. ...надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй миний хэлсэн болгон үнэн зөв гэснээр байцаалтын тэмдэглэлийг орчуулагч Т.Батыр сэжигтэн Ж.Ад уншиж танилцуулахад ямар нэгэн гомдолгүй зөв бичигдсэн байна гэв.” гэжээ.   

 

Сэжигтнээр байцаасан Х.Хн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өмгөөлөгч Х.Зулхыш, орчуулагч Т.Батыр нарыг байлцуулан өгсөн тэмдэглэлээр “ Х.Н гэрт орж ирээд миний утсыг гуйж аваад хос нэр Сгийн /Сы/ утас руу дохиход цаанаас нь миний утсанд залгасан ба Н С хоёр хоорондоо нэлээд удаан ярилцаж байснаа С нь Над үхэр хулгайлж гаргаж өгөөрэй гэж хэлсэн шиг болсон, яагаад гэвэл утасны цаанаас Сы яриа надад сонсогдож байсан. Х.Н нь түүнд үхэр хулгайлж өгөхөөр тохиролцож түүнийг машинтай “ Д “ гэх газарт хүрээд ир гэж дуудсан юм. Утсыг салгасны дараа Н надад хандаж “С орой ирнэ гэж байна, надад үхэр хулгайлж гаргаж өгөөрэй гэж залгаж байна” гэж хэлсэн ба тэр надад хоёулаа Сд үхэр хулгайлж гаргаж өгөх үү гэхээр нь би зөвшөөрсөн юм. Дараа нь Н бид хоёр манай гэрт байж байгаад 23 цагийн үед гэрээс гараад манай гэрээс 1- 2 орчим км зайтай “Д”-ийн аралд бэлчээрт байсан олон тооны үхэр дотроос нас гүйцсэн сартай хар зүсмийн шарыг ижлээс нь салгаж туугаад “Хөх сулуут” гэх газар луу чиглэж явж байхад холоос нэг машины гэрэл харагдсан ба миний утас руу С залгаж Над та хоёр хаана байгаа юм бэ гэж асуухад Н нь бид хоёр үхэр туугаад ирж байна, та хоёр бид хоёрын урдаас тосож аваарай гэж хэлсэн. Би бусадтай бүлэглэн малын хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг хүлээн зөвшөөрч байна. С нь Над анх утсаар ярихдаа хулгайн үхрийг гаргаж өгөөрэй гэж тохиролцсон бөгөөд би анхнаасаа хулгайн үхэр гэдгийг мэдээд түүнтэй хамт туулцаад гаргаж өгсөн болно.” гэжээ.   

 

Гэрч М.Тын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр байцаасан тэмдэглэлд ... танихгүй нэг дугаараас дуудлага орж ирсэн ба нэг залуу “та хөлсөөр таксинд явах уу Н сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Х баг гэх газраас 1 тооны үхэр ачиж ирэх гэж байгаа” гэж хэлсэн юм. ... тэгэхэд нөгөө 2 залуу утсаар нэг хүн рүү залгаад бид нар машинтайгаа мөсөөр гарч чадахгүй юм байна, бид хоёрын урдаас үхрээ туугаад хүрээд ир гэж яриад мөсөөр урагшаа гарч яваад 15-20 минутын дараа 1 хар зүсмийн монгол шар туугаад хажуудаа 2 үл таних залуугийн хамт дөрвүүлээ машины хажууд ирсэн юм. Тэгээд тэр дөрөв уг тууж ирсэн монгол шарыг машинд ачсан бөгөөд ачсаны дараа би надтай аймгаас ирсэн 2 залуугийн хамт шууд аймаг руу явсан. Харин нөгөө цаанаас хар зүсмийн монгол шарыг тууж ирсэн үл таних 2 залуу тэнд үлдсэн юм. Бид нар үхрээ ачаад шөнийн 02 цагийн үед байх аймагт орж ирээд гүүрийн цаана явж байтал цагдаагийн машин ирээд бидний машиныг шалгаад дээр тэвшинд байгаа үхрийг асуухад би үл таних 2 залуугийн анх надтай утсаар ярьсан, өөрийгөө С гэж танилцуулсан залуугийн үхэр гэж хэлсэн бөгөөд тэр залуугаас уг үхрийн гарал үүслийн гэрчилгээг асуугаад, байхгүй гэхээр нь цагдаагийн байгууллагад ирээд цагдаагийн журмын хашаанд оруулсан юм. Маргааш нь өглөө цагдаа нар бидний ачиж ирсэн үхэр хэнийх болохыг шалгахад өөрийгөө С гэж танилцуулж байсан залуугийн үхэр биш, харин хулгайн үхэр байсныг тэр үед би мэдсэн болно. Би анх уг үхрийг ачиж ирэхээр явахдаа хулгайн үхэр гэдгийг огт мэдээгүй, мэдсэн бол очихгүй байсан юм.” гэжээ. 

 

Гэрч Х.Ад Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 хэсэгт заасан эрхийг танилцуулж мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр авсан мэдүүлэгт “... миний нөхөр болох Ж.А нь 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр орой 21 цагийн үед байх цагийг сайн санахгүй байна найз М.Стай хамт гэрээс гарч яваад 2017 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 04 цагийн үед байх гэрт ирсэн юм. Миний нөхөр болох Ж.А нь найзтайгаа хамт гэрээс гараад явж байхад би түүнээс хаана очих талаар асуухад надад би байж байгаад ирнэ гэж хэлээд гараад явсан юм. Надад ямар нэгэн зүйл хэлээгүй болно. Маргааш нь өглөө миний нөхөр болох Ж.А нь бусадтай хулгайн гэмт хэрэг үйлдээд цагдаад баригдсан талаар сонссон болно” гэсэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг анхан шатны шүүхийн өгсөн дүгнэлттэй уялдуулан давж заалдах шатны шүүхээс үнэлж дүгнэлээ. 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Я.Сьезд, шүүгдэгч Х.Х нарын давж заалдах гомдлыг сэжигтнээр байцаасан М.С, Х.Н, Х.Х, Ж.А нарын мэдүүлгүүдээр гомдолд дурьдсан үндэслэл нь няцаагдаж буйг дурьдаж, гэрч М.Т, Х.А нарын мэдүүлгийг үнэлж, шүүгдэгч Ж.А, Х.Х нар нь шүүгдэгч  М.С, Х.Н нартай хамт гэмт хэрэг бүлэглэн оролцсон гэж үзэх субъектив талын шинж болох санаа зорилго нь тогтоогдсон, үгсэж тохиролцон нь нотлогдож байна гэж үзлээ. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж, шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, эрүүгийн 201704000050 дугаартай хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон, нотлох баримтуудад үндэслэн хэргийн талаар дүгнэлт хийх бүрэн боломжтой, зүйлчлэл зөв, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчих, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх зэрэг нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна. 

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Ж.Аыг гүйцэтгэгчээр тогтоосон нь үндэслэлгүй, хамтран оролцох хэлбэр буруу гэх тайлбарыг хүлээн авч шүүгдэгч Ж.Аы үйлдэл нь хамжигчийн үүргийг илүүтэйгээр гүйцэтгэсэн байна” гэж дүгнэн яллах дүгнэлтэд гүйцэтгэгчээр ялласныг зөвтгөж шийдвэрлэсэн бөгөөд энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж” үзлээ гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.

 

Хатгагч гэж “хэн нэгэн этгээдийг гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхсэн, түүнд тодорхой гэмт хэрэг үйлдэх шийдмэг бодол санаа төрүүлэхийн тулд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан этгээдийг” ойлгохоор байна. Ж.Аы хувьд ийм идэвхтэй үйл ажиллагаа явуулсан нь хавтаст хэргээс нотлогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.  Иймд улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдсан яллагдагч Ж.Аыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан” гэж гүйцэтгэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тогтоолд өөрчлөлт оруулж залруулах нь зүйтэй байна.  

Мөн тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “шүүгдэгч Х.Хгийн  эд хөрөнгийг хураахгүйгээр 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар” гэснийг өөрчилж шүүгдэгч Х.Хгийн гэсний өмнө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар” гэж хуулийн зүйл заалтыг баримтлан ял оногдуулах нь зүйтэй байх тул өөрчлөлт оруулж залруулах нь зөв байна.

Иймд шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын “шүүгдэгч Ж.Ад холбогдох үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.”Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмын дагуу шүүгдэгч Ж.Ад холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээс цагаатгаж өгөхийг хүсье” гэсэн, 

Шүүгдэгч Х.Хн “би Над тусалсан болохоос биш үхэр хулгайлах  санаа зорилго байгаагүй”, гэтэл тэдэнтэй бүлэглэж хулгай хийсэн гэж намайг ял шийтгэснийг зөвшөөрөхгүй  байна. Хулгайн гэмт хэрэг үйлдэхэд “машин хөлсөлж ирээд хулгайн үхэр ачиж авсан” хүн М.С учир машины үнийн зарим хэсэг болох 300000 төгрөгийг надаар төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Машины үнийг М.С ганцаараа төлөх ёстой гэж үзэж байна. Би М.Сд машин авч ир гэж огт хэлээгүй. Иймд давж заалдах гомдлоор хэргийг дахин хянаж, ял шийтгэлээс Х намайг чөлөөлж, машины төлбөр 300000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие хилс хэрэгт шийтгүүлсэн гэж үзэж байна гэсэн”  гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1.Баян-Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “шүүгдэгч Х.Хгийн" гэсний өмнө “Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар” гэсэн нэмэлт оруулж, мөн заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан Ж.А, түүний өмгөөлөгч Я.Сьезд, ялтан Х.Х нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                     Б.ДАМБА

 

 

  Д.МӨНХӨӨ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.С, Х.Н, Ж.А, Х.Х нарт холбогдох 

эрүүгийн хэргийн тухай

 

 

Баян-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Дамба, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй, 

прокурор Б.Ботакөз, 

шүүгдэгч М.С, Х.Н, Ж.А, Х.Х,

 шүүгдэгчийн өмгөөлөгчид С.Алтай, К.Зулхаш, Я.Сьезд,

орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Айбек нарыг оролцуулан, тус шүүхийн танхимд нээлттэй хийж,

Баян-Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.С, Х.Н, Ж.А, Х.Х нарт холбогдох эрүүгийн 201704000050 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

И овогт Мы С, Монгол улсын иргэн, яс үндэс казах, 0000 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, ам бүл 4, эцэг, 2 дүүгийн хамт Баян-Ө аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд нь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар ял шийтгүүлж байсан, РД:0000000000. 

И овогт Хийн Х, Монгол улсын иргэн, яс үндэс казах, 1998 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр төрсөн, 18 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хөдөө малчин, эрэгтэй, ам бүл 9, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баян-Ө аймгийн Н сумын 03 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд нь Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд завдсан гэм буруутайд тооцогдож, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан, РД:0000000000. 

Ж овогт Жийн А, Монгол улсын иргэн, яс үндэс казах, 0000 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 25 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, дүүгийн хамт Баян-Ө аймгийн Ө сумын 04 дүгээр багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгэлгүй, РД:0000000000. 

Ж овогт Хын Н, Монгол улсын иргэн, яс үндэс казах, 0000 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 23 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хөдөө малчин, эрэгтэй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, ах, эгч нарын хамт Баян-Ө аймгийн Н сумын 03 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд нь Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, РД:0000000000. 

 

Шүүгдэгч Х.Х, М.С, Ж.А, Х.Н нар нь 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын үед Н сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Д” нэртэй газарт бэлчээрт байсан тус сумын иргэн Д.Егийн хар зүсмийн, сартай, эвэртэй, 5 настай нэг монгол үхрийг шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хулгайлж бага бус хэмжээний буюу 600000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд энэ гэмт хэргийг үйлдэх санаачилгыг М.С гаргаж зохион байгуулж удирдсан, Х.Н, Ж.А, Х.Х нар нь М.Сы хэлснээр гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор:   

 

“1. Шүүгдэгч И овогт Мы С, Ж овогт Хын Н, И овогт Хийн Х, Ж овогт Жийн А нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сы эд хөрөнгийг хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар;

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нын эд хөрөнгийг хураахгүйгээр 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар;

- Шүүгдэгч Х.Хгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар;

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аы эд хөрөнгийг хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ял дээр Баян-Ө аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 сарын хугацаагаар тогтоож, ялтан М.Сы биечлэн эдэлсэн 1 сарын баривчлах ялыг түүний баривчлах ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан баривчлах ялыг тус тус тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй” гэж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдолд: “Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд, шүүгдэгч Ж.А нар бид Баян-Ө аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Ад холбогдох эрүүгийн 201604000050 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “...шүүгдэгч Ж.А нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээсэн мэдүүлгээсээ буцаж шүүх хуралдааны үед шинэчилсэн мэдүүлэг өгөхдөө “...очсоны дараа хулгайн үхэр гэдгийг мэдсэн, ...үхэр ачихад жолооч ч гэсэн би ч гэсэн тусалсан, ...мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн, ...миний байцаалтад өмгөөлөгч суугаагүй, ... надад ямар байцаалт юу бичсэнийг уншиж өгөөгүй, ...монгол хэл мэдэхгүй учир танилцуулаагүй,... Х.Зулхаш өмгөөлөгч байгаагүй, анх удаа харж байна, ... орчуулагч оролцоогүй, ...би буруугүй гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгөөгүй..,” гэж байгаа боловч дээрх мэдүүлэг нь худлаа мэдүүлэг болох нь мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа орчуулагч Б.Батыр, өмгөөлөгч Х.Зулхаш нарыг байлцуулсан болох нь хавтаст хэргийн 104-108-р хуудсаар, өмгөөллийн гэрээ байгуулсан тухайн баримт /хх-ийн 173-р хуудас/, өмгөөлөгч Х.Зулхашын шүүх хуралдааны үед энэ тухай өгсөн тайлбар, шүүгдэгч М.Сы мөрдөн байцаалт, шүүх хуралдааны өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байгаагийн зэрэгцээ гэрч М.Тын тайлбарт “...миний машины хурдны хайрцаг болохгүй, бас 1-р араанд орохгүй байсныг засах гээд байж байсан. Энэ хооронд 4 залуу үхрээ ачиж дууссан байсан”... /хх-ийн 21-22-р хуудас/ гэсэн тайлбараас үзэхэд шүүгдэгч Ж.Аы “үхэр ачихад жолооч гэсэн тусалсан” гэсэн мэдүүлэг нь няцаагдаж байна. Гэрч М.Тын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Х.Н, М.Сы мэдүүлгээр баталгаажиж байх тул үнэн зөв гэж үзсэн болно гэжээ. 

Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2. “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөө нь нотлуулахаар шаардах эрхгүй”, 36 дугаар зүйлийн 36.4. “яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, 40 дүгээр зүйл. “Өмгөөлөгчийн заавал оролцуулах. 40.1.5. хэргийнхээ талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн аль нэгэн өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч”, 95 дугаар зүйлийн 95.3. “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэснийг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж байна.  

Баян-Ө аймгийн прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 12 тоот яллах дүгнэлтэд “...Х.Н, Ж.А нар нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй байх тул хэргийг шүүхэд шилжүүлэхээр тогтоосугай" гэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “...Харин өмгөөлөгч Я.Сьездийн шүүх хуралдаанд:“...Ж.Аыг гүйцэтгэгчээр тогтоосон нь үндэслэлгүй, хамтран оролцох хэлбэр буруу гэх тайлбарыг хүлээн авч шүүгдэгч Ж.Аы үйлдэл нь хамжигчийн үүргийг илүүтэй гүйцэтгэж байна гэж дүгнэн яллах дүгнэлтэд гүйцэтгэгчээр ялласныг зөвтгөж шийдвэрлэсэн бөгөөд энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзлээ" гэж тус тус дурджээ. 

Шүүгдэгч Ж.А нь мөрдөн байцаалтын шатанд түлш авах зорилгоор Н сум рүү явсан, шүүгдэгч Х.Х, Х.Н, жолооч М.Т нарыг урьд өмнө огт таньдаггүй, гэмт хэргээс ашиг үзээгүй, М.Тын автомашиныг хөлсөлж аваагүй, шөнө харанхуй болохоор түлш ачиж чадаагүй, үхрийг портер автомашинд ачихад жолооч М.Т бид хоёр тусалснаас өөр зүйл хийгээгүй, М.Сы далд санаа юу  байсныг ойлгоогүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн юм. Ингэхээр шүүгдэгч Ж.А нь хулгайн гэмт хэрэг гарахад ямар үүрэг хүлээж оролцсон нь тогтоогдоогүй нөхцөл байдал нь түүнийг гэмт хэрэгт хамжигчийн хэлбэрээр оролцсон гэж үзэх үндэслэл муутай байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6. “зааж зөвлөх, хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилсан амласан этгээдийг хамжигч гэнэ” гэснийг ноцтой зөрчиж байна. 

Баян-Ө аймгийн прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 12 тоот яллах дүгнэлтэд “...12. Яллагдагч М.С /С/, Х.Н, Ж.А, Х.Х нарын өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд хх-ийн 114-рх/” дурджээ. Энд нэр бүхий яллагдагч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг яллах дүгнэлтэд тусгаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 218 дугаар зүйлийн 218.2. Тэмдэглэх хэсэг яллагдагчийн овог, эцгийн нэр, нэр, түүний үйлдсэн хэргийн товч агуулга, арга, сэдэлт, санаа, зорилго, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт зэргийг дурдана” гэснийг ноцтой зөрчиж байна.

 Иймд Баян-Ө аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолын хууль зүйн үндсийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулан шүүгдэгч Ж.Ад холбогдох үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.”Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмын дагуу шүүгдэгч Ж.Ад холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээс цагаатгаж өгөхийг хүсье гэжээ.

 

Шүүгдэгч Х.Хн давж заалдах гомдолд: Тус шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Х.Х намайг Х.Н, М.С нартай бүлэглэн үхэр хулгайлсан гэж үзсэнийг  хүлээн зөвшөөрөхгүй. Н нь миний гар утсаар Сд залгаж, тэр хочр хоорондоо холбогдож ярьсан. Н нь намайг дагуулж аваад олон  тооны үхэр дотроос хар зүсмийн үхрийг барьж аваад  Сы авч ирж машинд ачиж өгсөн. Би Над тусалсан болохоос биш үхэр хулгайлах  санаа зорилго байгаагүй. Гэтэл тэдэнтэй бүлэглэж хулгай хийсэн гэж намайг ял шийтгэснийг зөвшөөрөхгүй  байна. Хулгайн гэмт хэрэг үйлдэхэд “машин хөлсөлж ирээд хулгайн үхэр ачиж авсан” хүн М.С учир машины үнийн зарим  хэсэг болох 300000 төгрөгийг надаар төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Машины үнийг М.С ганцаараа төлөх ёстой гэж үзэж байна. Би М.Сд машин авч ир гэж огт хэлээгүй. Иймд давж заалдах гомдлоор хэргийг дахин хянаж, ял шийтгэлээс Х намайг чөлөөлж, машины төлбөр 300000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие хилс хэрэгт шийтгүүлсэн гэж үзэж байна гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав. 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ. 

Шүүгдэгч М.С, Х.Н, Х.Х, Ж.А нар нь 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ныг шилжих шөнө 23 цагаас 00 цаг 30 минутын хооронд Баян-Ө аймгийн Н сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Д” гэдэг газраас бэлчээрт байсан тус сумын иргэн Д.Егийн хар зүсмийн, духан дээрээ сартай 5 настай үрэхийг /Монголын шар/ тээврийн хэрэгсэл ашиглан, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлтээр хулгайлж хохирогч Д.Ед 600.000 төгрөгийн /үнэ бүхий нэг тооны 5 настай монголын шар/ буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.  

Сэжигтнээр байцаасан М.Сы 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өмгөөлөгч Х.Зулхыш, орчуулагч Т.Батыр нарыг байлцуулан өгсөн тэмдэглэлээр “Баян-Ө аймгийн Н сумын Х багт оршин суудаг Х.Н нь танил Х.Хгийн 00000000 утаснаас залгаж Х багийн “Д” гэх газрын наана байдаг “Х.........ч.....” гэх газарт хүрээд ир, Х бид хоёр эндээс үхэр хулгайлж гаргаж өгнө, чи үхрийг ачих машин олоод ир гэж хэлсэн. ... тухайн үед би найзын гэрт нь очиход найз Ад үхэр хулгайлах талаар хэлсэн бөгөөд А ч зөвшөөрч намайг дагаж явсан юм. Харин хулгайн үхрийг ачиж ирэх талаар портерийн жолоочид хэлээгүй би өөрийнхөө үхрийг авчирна гэж хэлэхэд тэр жолооч надад гарал үүслийн гэрчилгээ байна уу гэж асуухад би түүнд байхгүй гэж хэлсэн.... бид нар анх уг хулгайлсан үхрийг шарыг худалдан борлуулж олсон ашгийг дөрвүүлээ хуваалцахаар тохирсон байсан”. гэжээ.

Сэжигтнээр байцаасан Х.Нын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өмгөөлөгч Х.Зулхыш, орчуулагч Т.Батыр нарыг байлцуулан өгсөн тэмдэглэлээр “Х.Хгийн 00000000 гэсэн дугаараар аймагт байгаа М.Сы 85130448 гэсэн утас руу залгаж мэнд усыг нь асуусны дараа тэр надад үхэр хулгайлж өгөх боломж байна” уу гэхээр нь Х бид хоёр Сд машин унаатай “Х.........ч.....”-ын тэнд шөнийн цагаар хүрээд ир, бид хулгайн үхрийг бэлдээд ачиж өгөхөөр тохиролцсон юм. Тухайн үед Х бид хоёр тэдний гэрт байсан бөгөөд С аймгаас машинтайгаа гарлаа гэж орой 21 цагийн үед утасдаж хэлсэн ба Х бид хоёр амласан ёсоор гэрийн ойролцоо “Д”-ийн аралд бэлчээрт байсан өдөр болгон гаднаас нь харж, үзэж явдаг үхэр сүрэг дотроос нас бие гүйцсэн шарыг үхэр сүргээс олсоор барьж аваад хөтөлж болсон газар болох “Х.........ч.....”-д Х бид хоёр тууж ирж байхад С, хоч нэр Хотыртай хамт бидний урдаас тосож авсан ба бид дөрөв уг хулгайн үхрийг туугаад тэдний авчирсан портер машины хажууд ирээд машинд уг үхрийг ачиж өгөөд явуулсан.” гэжээ. 

Сэжигтнээр байцаасан Ж.Аы 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өмгөөлөгч Х.Зулхыш, орчуулагч Т.Батыр нарыг байлцуулан өгсөн тэмдэглэлээр “М.С манай гэрт орж ирээд надад “хоёулаа Н сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Х багаас нэг тооны үхэр машинд ачиж аваад ирье, машин бэлэн байгаа. Тэнд очвол 2 залуу нэг тооны үхрийг хулгайлж гаргаж өгнө” гэхээр нь би тэгье гэж хэлээд түүнд туслахаар С бид хоёр манай гэрээс гарсан.   ...тэндээс цаашаа явах гэсэн боловч мөс бага зэрэг шар ус гүйсэн байсан тул жолооч мөсөөр явж чадахгүй гэхээр нь С бид хоёр машинаас буугаад Сы утсаар үхэр хулгайлж гаргаж өгөх гэж байгаа залуугийн утас руу залгаад хаана байна гэж асуухад утасны цаанаас нэг нь та нарын машины гэрлийг харж байна та хоёр урагшаа яваад бид хоёрын урдаас тосож аваарай гэсэн. ...гаднаас нь сайн таньдаг Хын хүү Н хажуудаа нэг залуугийн хамт сартай хар зүсмийн нас бие гүйцсэн монгол шарыг тууж ирсэн. ... С анх манай гэрт орж ирэхэд бид хоёр машинаар яваад Н сумын Х багаас 1 тооны хулгайн үхрийг машинтайгаа очоод ачиж ирье, бид хоёр тэнд очвол уг үхрийг 2 залуу хулгайлж бид хоёрт гаргаж өгнө гэж хэлсэн ба уг үхрийг ямар хүмүүс гаргаж өгөх талаар надад тодорхой хэлээгүй болно. С өөрөө үхрийг хулгайлж гаргаж өгсөн хоёр залуутай болон үхрийг ачиж ирэх машины жолоочтой манай гэрт ирээгүй байхад утсаар яриад тохирсон байсан. Найз С манай гэрт ирээд надад хоёулаа үхэр хулгайлж ачиж ирье гэж хэлсэн ба өөр ямар нэгэн зүйл хэлээгүй, би наашаа буцахдаа болж байвал түлээний мод ачиж ирье гэж бодолтой байсан. ...надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй миний хэлсэн болгон үнэн зөв гэснээр байцаалтын тэмдэглэлийг орчуулагч Т.Батыр сэжигтэн Ж.Ад уншиж танилцуулахад ямар нэгэн гомдолгүй зөв бичигдсэн байна гэв.” гэжээ.   

Сэжигтнээр байцаасан Х.Хн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өмгөөлөгч Х.Зулхыш, орчуулагч Т.Батыр нарыг байлцуулан өгсөн тэмдэглэлээр “ Х.Н гэрт орж ирээд миний утсыг гуйж аваад хос нэр Сгийн /Сы/ утас руу дохиход цаанаас нь миний утсанд залгасан ба Н С хоёр хоорондоо нэлээд удаан ярилцаж байснаа С нь Над үхэр хулгайлж гаргаж өгөөрэй гэж хэлсэн шиг болсон, яагаад гэвэл утасны цаанаас Сы яриа надад сонсогдож байсан. Х.Н нь түүнд үхэр хулгайлж өгөхөөр тохиролцож түүнийг машинтай “ Д “ гэх газарт хүрээд ир гэж дуудсан юм. Утсыг салгасны дараа Н надад хандаж “С орой ирнэ гэж байна, надад үхэр хулгайлж гаргаж өгөөрэй гэж залгаж байна” гэж хэлсэн ба тэр надад хоёулаа Сд үхэр хулгайлж гаргаж өгөх үү гэхээр нь би зөвшөөрсөн юм. Дараа нь Н бид хоёр манай гэрт байж байгаад 23 цагийн үед гэрээс гараад манай гэрээс 1- 2 орчим км зайтай “Д”-ийн аралд бэлчээрт байсан олон тооны үхэр дотроос нас гүйцсэн сартай хар зүсмийн шарыг ижлээс нь салгаж туугаад “Хөх сулуут” гэх газар луу чиглэж явж байхад холоос нэг машитны гэрэл харагдсан ба миний утас руу С залгаж Над та хоёр хаана байгаа юм бэ гэж асуухад Н нь бид хоёр үхэр туугаад ирж байна, та хоёр бид хоёрын урдаас тосож аваарай гэж хэлсэн. Би бусадтай бүлэглэн малын хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг хүлээн зөвшөөрч байна. С нь Над анх утсаар ярихдаа хулгайн үхрийг гаргаж өгөөрэй гэж тохиролцсон бөгөөд би анхнаасаа хулгайн үхэр гэдгийг мэдээд түүнтэй хамт туулцаад гаргаж өгсөн болно.” гэжээ.   

Гэрч М.Тын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр байцаасан тэмдэглэлд ... танихгүй нэг дугаараас дуудлага орж ирсэн ба нэг залуу “та хөлсөөр таксинд явах уу Н сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Х баг гэх газраас 1 тооны үхэр ачиж ирэх гэж байгаа” гэж хэлсэн юм. ... тэгэхэд нөгөө 2 залуу утсаар нэг хүн рүү залгаад бид нар машинтайгаа мөсөөр гарч чадахгүй юм байна, бид хоёрын урдаас үхрээ туугаад хүрээд ир гэж яриад мөсөөр урагшаа гарч яваад 15-20 минутын дараа 1 хар зүсмийн монгол шар туугаад хажуудаа 2 үл таних залуугийн хамт дөрвүүлээ машины хажууд ирсэн юм. Тэгээд тэр дөрөв уг тууж ирсэн монгол шарыг машинд ачсан бөгөөд ачсаны дараа би надтай аймгаас ирсэн 2 залуугийн хамт шууд аймаг руу явсан. Харин нөгөө цаанаас хар зүсмийн монгол шарыг тууж ирсэн үл таних 2 залуу тэнд үлдсэн юм. Бид нар үхрээ ачаад шөнийн 02 цагийн үед байх аймагт орж ирээд гүүрийн цаана явж байтал цагдаагийн машин ирээд бидний машиныг шалгаад дээр тэвшинд байгаа үхрийг асуухад би үл таних 2 залуугийн анх надтай утсаар ярьсан, өөрийгөө С гэж танилцуулсан залуугийн үхэр гэж хэлсэн бөгөөд тэр залуугаас уг үхрийн гарал үүслийн гэрчилгээг асуугаад, байхгүй гэхээр нь цагдаагийн байгууллагад ирээд цагдаагийн журмын хашаанд оруулсан юм. Маргааш нь өглөө цагдаа нар бидний ачиж ирсэн үхэр хэнийх болохыг шалгахад өөрийгөө С гэж танилцуулж байсан залуугийн үхэр биш, харин хулгайн үхэр байсныг тэр үед би мэдсэн болно. Би анх уг үхрийг ачиж ирэхээр явахдаа хулгайн үхэр гэдгийг огт мэдээгүй, мэдсэн бол очихгүй байсан юм.” гэжээ. 

Гэрч Х.Ад Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 хэсэгт заасан эрхийг танилцуулж мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр авсан мэдүүлэгт “... миний нөхөр болох Ж.А нь 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр орой 21 цагийн үед байх цагийг сайн санахгүй байна найз М.Стай хамт гэрээс гарч яваад 2017 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 04 цагийн үед байх гэрт ирсэн юм. Миний нөхөр болох Ж.А нь найзтайгаа хамт гэрээс гараад явж байхад би түүнээс хаана очих талаар асуухад надад би байж байгаад ирнэ гэж хэлээд гараад явсан юм. Надад ямар нэгэн зүйл хэлээгүй болно. Маргааш нь өглөө миний нөхөр болох Ж.А нь бусадтай хулгайн гэмт хэрэг үйлдээд цагдаад баригдсан талаар сонссон болно” гэсэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг анхан шатны шүүхийн өгсөн дүгнэлттэй уялдуулан давж заалдах шатны шүүхээс үнэлж дүгнэлээ. 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Я.Сьезд, шүүгдэгч Х.Х нарын давж заалдах гомдлыг сэжигтнээр байцаасан М.С, Х.Н, Х.Х, Ж.А нарын мэдүүлгүүдээр гомдолд дурьдсан үндэслэл нь няцаагдаж буйг дурьдаж, гэрч М.Т, Х.А нарын мэдүүлгийг үнэлж, шүүгдэгч Ж.А, Х.Х нар нь шүүгдэгч  М.С, Х.Н нартай хамт гэмт хэрэг бүлэглэн оролцсон гэж үзэх субъектив талын шинж болох санаа зорилго нь тогтоогдсон, үгсэж тохиролцон нь нотлогдож байна гэж үзлээ. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж, шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, эрүүгийн 201704000050 дугаартай хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон, нотлох баримтуудад үндэслэн хэргийн талаар дүгнэлт хийх бүрэн боломжтой, зүйлчлэл зөв, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчих, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх зэрэг нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна. 

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “ Ж.Аыг гүйцэтгэгчээр тогтоосон нь үндэслэлгүй, хамтран оролцох хэлбэр буруу гэх тайлбарыг хүлээн авч шүүгдэгч Ж.Аы үйлдэл нь хамжигчийн үүргийг илүүтэйгээр гүйцэтгэсэн байна” гэж дүгнэн яллах дүгнэлтэд гүйцэтгэгчээр ялласныг зөвтгөж шийдвэрлэсэн бөгөөд энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж” үзлээ гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.

 

Хатгагчийн хувьд “хэн нэгэн этгээдийг гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхсэн, түүнд тодорхой гэмт хэрэг үйлдэх шийдмэг бодол санаа төрүүлэхийн тулд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан этгээдийг” ойлгохоор байна. Ж.Аы хувьд ийм идэвхтэй үйл ажиллагаа явуулсан нь хавтаст хэргээс нотлогдоогүйг дурьдах нь зүйтэй байна. 

Иймд улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдсан яллагдагч Ж.Аыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан” гэж гүйцэтгэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тогтоолд өөрчлөлт оруулж залруулах нь зүйтэй байна.  

Мөн тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “шүүгдэгч Х.Хгийн  эд хөрөнгийг хураахгүйгээр 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар” гэснийг өөрчилж шүүгдэгч Х.Хгийн гэсний өмнө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар” гэж хуулийн зүйл заалтыг баримтлан ял оногдуулах нь зүйтэй байх тул өөрчлөлт оруулж залруулах нь зөв байна.

Иймд шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын “шүүгдэгч Ж.Ад холбогдох үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.”Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмын дагуу шүүгдэгч Ж.Ад холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээс цагаатгаж өгөхийг хүсье” гэсэн, 

Шүүгдэгч Х.Хн “би Над тусалсан болохоос биш үхэр хулгайлах  санаа зорилго байгаагүй”, гэтэл тэдэнтэй бүлэглэж хулгай хийсэн гэж намайг ял шийтгэснийг зөвшөөрөхгүй  байна. Хулгайн гэмт хэрэг үйлдэхэд “машин хөлсөлж ирээд хулгайн үхэр ачиж авсан” хүн М.С учир машины үнийн зарим хэсэг болох 300000 төгрөгийг надаар төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Машины үнийг М.С ганцаараа төлөх ёстой гэж үзэж байна. Би М.Сд машин авч ир гэж огт хэлээгүй. Иймд давж заалдах гомдлоор хэргийг дахин хянаж, ял шийтгэлээс Х намайг чөлөөлж, машины төлбөр 300000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие хилс хэрэгт шийтгүүлсэн гэж үзэж байна гэсэн”  гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “шүүгдэгч Х.Хгийн" гэсний өмнө “Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар” гэсэн нэмэлт оруулж, мөн заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан Ж.А, түүний өмгөөлөгч Я.Сьезд, ялтан Х.Х нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                     Б.ДАМБА

 

 

  Д.МӨНХӨӨ