| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2016/08188/и |
| Дугаар | 06692 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 06692
2016 оны 11 сарын 18 өдөр Дугаар 101/ШШ2016/06692 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * хороо, *ын гудамж, Хны Төв албаны байранд байрлах, Хны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, Чулуутын * гудамжны * тоотод оршин суух, 55 настай, эрэгтэй, О овогт Н Д /**********/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, Чулуутын * гудамж, * тоотод оршин суух, 51 настай, эмэгтэй, О овогт А О /***********/ холбогдох,
Зээлийн гэрээг цуцлан гэрээний үүрэгт 34 149 728 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Н.Д, А.О нар нь 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Барьцаат зээлийн ******* тоот гэрээ байгуулж, 27 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатайгаар, жилийн 30.0 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, мөн 2013 оны * сарын 09-ний өдөр Барьцаат зээлийн **** тоот гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 30.0 хувийн хүүтэй /30 хоногт 2.5 хувийн хүүтэй/ холимог зориулалтаар тус тус авсан.
******* болон **** тоот гэрээний барьцаанд дараахь хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:
Зээлдэгч Н.Д. А.О нар нь банктай байгуулсан *******, **** тоот гэрээний 1.4, 3.4.2, 3.5, 4.1-д заасан үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, мэдэгдаж байсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс зайлсхийж байгаа тул зээлийн гэрээний 5.1.1, 5.2 дахь заалтыг үндэслэн уг гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрөө шаардахаар хандаж байгаа болно.
2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар зээлдэгч Н.Д, А.О нарын ******* тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр 17 444 718 төгрөг, үндсэн хүү 12 434 685 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 418 270 төгрөг, нийт 31 397 673 төгрөг байна. **** тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр 1 485 889 төгрөг, үндсэн хүү 1 203 618 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 162 548 төгрөг, нийт 2 852 055 төгрөг байна. Иймд Хнаас дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
Хариуцагч Н.Д шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
Хны нэхэмжилж буй 34 149 728 төгрөгнөөс зарим төлбөрийг зөвшөөрөхгүй. Учир нь, анхны 27 000 000 төгрөгийн зээл 3 жилийн хугацаатай бөгөөд түүнээс илүү гарсан хугацааны хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Бид эхний зээлээс үндсэн зээлд 11 555 283 төгрөгийг төлсөн, дараагийн 5 000 000 төгрөгийн зээлээс 3 514 111 төгрөгийн үндсэн зээлийг төлсөн юм. Иймд одоо эхний зээлийн үндсэн 15 444 717, дараагийн зээлийн 1 485 889 төгрөгийг төлнө. Учир нь, бид эдийн засаг хямарч, төлбөрөө төлж чадахгүй байдлаа банкинд удаа дараа хэлсэн боловч үүнийг анхаарч үзэлгүй, хүүгээ бодоод 4 сар байсан юм. Иймд нэхэмжлэлийн зарим хэсгээс хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч А.О нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гардаж авсан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 12-ны дотор хариу тайлбар ирүүлэх хугацаанд шүүхэд тайлбар гаргаагүй байна.
Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х нь хариуцагч Н.Д, А.О нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцлах, Зээлийн №******* болон №**** тоот гэрээний дагуу төлөх төлбөрт 34 149 728 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Н.Д нь нэхэмжлэлийн шаардлагаас хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, хариуцагч А.О шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
Зохигч талуудын хооронд 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ******* тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 27 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 36 сарын хугацаагаар, жилийн 30 хувийн хүүтэй /30 хоногт 2.5 хувийн хүүтэй/ зээлдүүлсэн, 2013 оны * сарын 09-ний өдөр **** тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийг холимог зориулалтаар, 24 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй /30 хоногт 2.5 хувийн хүүтэй/ зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан №******* тоот гэрээний хуулбар /х.х-ийн 6-12 дахь талд/, №**** тоот гэрээний хуулбар /х.х-ийн 13-17 дахь талд/ зэргээр тогтоогдож байна.
Тус гэрээнүүд нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 45* зүйлийн 451.1 дэх хэсэгт, “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зохицуулсны дагуу Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтад нийцэж байна. Тус гэрээ субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.
Гэрээний дагуу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээг цуцлан гэрээний дагуу төлбөр гаргуулахаар шаардаж байна.
Зээлдэгч Н.Д нь гэрээний 1.4-т /гэрээний аль алинд нь 1.4 дэх хэсэгт заагджээ./, “Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг Гэрээний хавсралтад заасны дагуу төлнө.”гэсэн үүргийг зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдэх хуудас /х.х-ийн 33, 34 дэх талд/, 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн мэдэгдэх хуудас /х.х-ийн 35, 36 дахь талд/ зэргээр тогтоогдох ба гэрээний үүргээ зөрчсөн талаар хариуцагч тал маргаж, нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
Дурдсан баримтаар зээлдэгч Н.Д нь гэрээний үүргээ зөрчсөн байх тул гэрээний 4.1 дэх хэсэгт /гэрээний аль алинд нь 4.1-д заагджээ/ заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж тус тус зохицуулсны дагуу зээлдүүлэгч тал шаардах эрхтэй байна.
Гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээг цуцлах эрх хэрэгжүүлэх нь хуульд нийцэх хэдий ч шаардлагын үндэслэл болсон гэрээнүүд аль аль нь тодорхой хугацаатайгаар байгуулсан бөгөөд тус хугацаа дууссан байна. Гэрээний хугацаа дууссан нь гэрээ дуусгавар болох үндэслэл болохгүй бөгөөд харин хугацаанаас өмнө гэрээг цуцлах эрх хэрэгжих боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна. Гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүйд хүрч байгаа нь хугацаа дууссан гэрээний дагуу үүргийг шаардах шаардлагыг үгүйсгэхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэрээг цуцлах асуудал яригдахгүй ч гэрээний дагуу хүлээсэн үүргийн зөрчлийн үр дагаврыг шаардах эрх зээлдэгч талд хадгалагдаж байх тул зээлдэгч тал гэрээнд зааснаар хариуцлага хүлээх нь зүйтэй.
Гэрээний дагуу хариуцлага хүлээх хэмжээг нэхэмжлэгч 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******* тоот Барьцаат зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрт 17 444 718 төгрөг, үндсэн хүүнд 12 434 685 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 418 270 төгрөг, нийт 31 297 673 төгрөг гаргуулах, 2013 оны * сарын 09-ний өдрийн **** тоот Барьцаат зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрт 1 485 889 төгрөг, үндсэн хүүнд 1 203 618 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 162 548 төгрөг, нийт 2 852 055 төгрөг гаргуулна гэж тодорхойлжээ. Тус тус гэрээний дагуу үндсэн төлбөр, үндсэн хүү буюу үндсэн үүргээс гадна нэмэгдүүлсэн хүүнд 1 580 818 төгрөгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлжээ.
Хариуцагч гэрээнүүдийн үүрэг, хариуцлагын талаарх тус тооцоололтой танилцсан боловч үгүйсгэсэн хариу тайлбараа баримтаар нотлоогүй байна.
Хариуцагчийн тайлбарт, “гэрээний хугацаанаас гадна хүү тооцсон нь үндэслэлгүй” гэжээ. Хэдийгээр гэрээний үүрэгт тодорхой хугацаа заасан ч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт, “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэсэн зохицуулалтын дагуу хугацаа дууссанаас хойш зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг үргэлжлүүлэн тооцсон нь хуульд нийцэж байна. Дурдсан үндэслэлээр гэрээнүүдийн үндсэн төлбөрт тооцсон үндсэн хүүг шаардах эрхтэй гэж үзэн холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Дээр дурдсан үндэслэлээр 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******* тоот Барьцаат зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрт 17 444 718 төгрөг, үндсэн хүүнд 12 434 685 төгрөг, 2013 оны * сарын 09-ний өдрийн **** тоот Барьцаат зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрт 1 485 889 төгрөг, үндсэн хүүнд 1 203 618 төгрөг, нийт 32 568 910 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.
Харин нэмэгдүүлсэн хүү тооцоолсон арга болон үүргийн дагуу шаардлага гаргах эрх нь хууль болон гэрээгээр зохицуулагдсан байх боловч энэ нь гэрээний үндсэн үүрэг биш хариуцлага байх тул энэ үүргийн хувьд гэрээний талуудын үүрэг, зөрчлийг тэнцвэртэй авч үзэх ёстой байна.
Учир нь Иргэний хуулийн 45* зүйлийн 451.1 дэх хэсэгт зохицуулсан зээлийн гэрээний хувьд нэг талд зээлдүүлэгч буюу бизнесийн байгууллага, нөгөө талд зээлдэгч буюу хэрэглэгч нэг талын хооронд үүсэх “үйлчилгээ үзүүлэх” буюу бизнесийн гэрээ байдаг утгаараа зөвхөн Иргэний хуулийн зохицуулалтаар хязгаарлаж ойлгохгүй юм. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт, “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ.”гэсэн зохицуулалтт бий.
Ялангуяа хэрэглэгч нэг талд үйлчлэх бизнесийн байгууллага нь хууль, гэрээгээр олгогдсон үүргээс гадна эрхээ хэрэгжүүлэхдээ шударгаар хандах ёстой.
Гэрээний дагуу гэрээний хугацаа дууссан, 2014 оны * сарын 05-ны өдрөөс эхний гэрээний төлөлт огт хийгдээгүй, 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс хоёрдахь гэрээний төлөлт огт хийгдээгүй зөрчил гарсан гэж байгаа ч зөрчил гарсан тухайн цаг үед мэдэгдсэн, шаардсан, үр дагаврыг сануулсан баримтгүй /Зөвхөн 2016 оны 02 болон 09 дүгээр сард мэдэгдсэн/ байна. Гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой шаардах эрх тухайн үед үүссэн боловч шүүхэд хандаагүй, зээлдэгч буюу хэрэглэгчид мэдэгдээгүй үйлдэл нь хэдийгээр шүүхэд мэдүүлэх эрхийн асуудал мөн боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй цаг хугацаанд нөгөө талд буюу хэрэглэгчийн хариуцлага буюу нэмэгдүүлсэн хүүний хэмжээ нэмэгдэж байгааг мэдэж байсан бөгөөд мэдэх ёстой байсан. Энэ нь шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй байх тусам хариуцлагын хэмжээ нэмэгдэх агуулгын хувьд зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Хийг эрхээ хэрэгжүүлэхдээ “шударга бус” хандсан гэж үзнэ. Энэ үндэслэлээр бусдад хариуцлага тооцох эрхгүй байдлаар бизнесийн ёс зүйн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй.
Дурдсан үндэслэлээр гэрээнүүдийн дагуу шаардсан нэмэгдүүлсэн хүүг буюу 1 580 818 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар буюу 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Баталгаат ипотекийн гэрээний дагуу барьцаалсан хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.
Зохигч талуудын хооронд №*******-01 дугаар бүхий Баталгаа ипотекийн гэрээ байгуулагдаж, Баталгаат ипотекийн *******-01 дугаар гэрээгээр Баянзүрх дүүрэг, * хороо, Чулуутын * гудамж, * тоот байршилтай, *********** нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 535 м.кв, Г-********** улсын бүртгэлийн дугаартай газар, Баянзүрх дүүрэг, * хороо, Чулуутын * гудамж, * тоотод барйшилтай хувийн сууцны зориулалттай, 64 м.кв тайлбайтай, Ү-*********** улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцыг барьцаалуулсан болох нь тус гэрээний хуулбараар /х.х-ийн 24-26 дахь талд/ тогтоогдож байна.
Баталгаат ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэг, 156.2 дахь хэсэг, 156.3 дахь хэсэгт шаардлага хангасан, улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь гэрээний хавсралт хэсгээр /х.х-ийн 27 дахь талд/ тогтоогдож байна.
Тус гэрээний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч тал шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.
Нэхэмжлэгч дурдсан барьцааны гэрээгээр Барьцаат зээлийн №******* тоот болон №**** тоот гэрээнүүдийн үүргийг аль алиныг хангуулна гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар, талуудын хооронд байгуулагдсан №*******-01 дугаар бүхий Баталгаат ипотекийн гэрээний 1.1-д, “Энэхүү гэрээгээр Банк болон зээлдэгч Н.Д нарын 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 1080013117 дугаартай Барьцаат зээлийн гэрээ болон цаашид тэдний хооронд байгуулагдах зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргийг зээлдэгч гүйцэтгээгүй тохиолдолд ...шаардлага хангахтай холбоотой харилцаанд талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлно.” гэж зохицуулсны дагуу Барьцаат зээлийн №******* тоот болон №**** тоот гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд аль алинд нь хамаарна гэж үзэв.
Харин 2013 оны * сарын 09-ний өдрийн Барьцаалуулагчийн батлах мэдэгдэл нь /х.х-ийн 18 дахь талд/ үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зохицуулалтад нийцэхгүй байх бөгөөд бие даасан гэрээний хувиар улсын бүртгэлд бүртгүүлдэггүй, түүнчлэн зээлийн гэрээний үүргийг хангуулах хууль зүйн үр дагаврын шинжгүй байгааг дурдах нь зүйтэй. Тус мэдэгдэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно.
Барьцааны гэрээ нь барьцаалуулагч, өмчлөгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа үр дагваргүй, өмчлөгчид өөрсдөө зээлийн үндсэн гэрээний хувьд үүрэг хүлээж байх тул гэрээнд дурдсан барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээнүүдийн зохих шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбартаа, хавтаст хэрэгт авагдсан 2013 ОНЫ *******-01 ДУГААР БАТАЛГААТ ИПОТЕКИЙН ГЭРЭЭНИЙ НЭМЭЛТ НӨХЦӨЛ-г шийдвэрийн үндэслэл болгоно. Учир нь тус гэрээний нэмэлт өөрчлөлтөөр барьцаа хөрөнгийн үнэлгээг зохих журмын дагуу өөрчилсөн гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээг өмнө дурдсанчлан “Бизнесийн гэрээ” гэж тодорхойлсон байгаа. Энэ агуулгаар, хэрэглэгч нэг талд тавьж байгаа гэрээний нөхцөл болгохоор урьдчилан журмаар тогтоосон нөхцөлүүд нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар “гэрээний стандарт нөхцөл”-д хамаарна.
Тус нэмэлт өөрчлөлтөөр барьцааны зүйлийн үнийг тогтоох журмыг талуудын хүсэл зоригоос ангид стандартчилж тогтоохоор журамласан байдал нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар, “...уг нөхцлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна.” гэсэн зохицуулалтын дагуу хүчин төгөдөр бус гэж үзэхээр байна.
Дурдсан үндэслэлээр 2013 ОНЫ *******-01 ДУГААР БАТАЛГААТ ИПОТЕКИЙН ГЭРЭЭНИЙ НЭМЭЛТ НӨХЦӨЛ-г хүчин төгөлдөр бус гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй бөгөөд тус барьцааны гэрээнд үнэлгээний хувьд нэмэлт өөрчлөлт ороогүй гэж үзэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа, “хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол” үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэж дурджээ. Энэ нь шүүхийн шийдвэрт шүүхийн шийдвэрийг биелүүлэх дарааллыг тусгуулах зорилго бүхий байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* зүйлийн 118.5 дахь хэсэгт, “...Шаардлагатай бол шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацааг заана.” гэсний дагуу шийдвэр гүйцэтгэх журмыг тодруулахад хариуцагч сайн дураар биелүүлээгүй гэснийг “шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлбөрөө төлөөгүйг ойлгоно” гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Д болон А.О нарт холбогдуулан гаргасан байна.
Талуудын байгуулсан гэрээний дагуу хариуцагч Н.Д нь зээлдэгч, хариуцагч А.О нь хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлогджээ. Тус гэрээний 3.4.2 болон 3.4.4-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нь “нөхөх хариуцлага” хүлээхээр зохицуулсан байна. Харин тус гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчид шаардлага гаргаж байгаа нь зээлдэгчийг хүлээх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаар нэхэмжлэгч тал тайлбарлаж байгааг талуудын гэрээний дагуу илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэв. Иймд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчээс нэгэн зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах нь хууль зөрчсөн хэрэг биш гэж үзэв.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 11* зүйл, 118.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН