| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 102/2016/04852/И |
| Дугаар | 597 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 597
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч *******,******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* /РД:*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,,, тоотод оршин суух, / дүгээр хороо, гудамж, тоотод бүртгэлтэй/ /РД:/ холбогдох
Гэм хорын хохиролд 7 877 400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч /ШТЭҮ-1292/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
би 2015.12.07-ны өдөр дугаар сургуулийн баруун замд өөрийн эзэмшлийн улсын дугаартай ВМВ ХЗ тээврийн хэрэгсэлтэй явж байхад нь улсын дугаартай НИССАН маркын тээврийн хэрэгслээр замын эсрэг урсгал сөрж орж ирэн мөргөж, зам тээврийн зөрчил гаргасан. Уг ослын улмаас миний тархи доргин хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэсэн шүүх эмнэлгийн 17507 тоот дүгнэлт гарсан ба миний авто машины техникийн эвдрэл “Капитал Эстимэйт” ХХК-ийн албан ёсны үнэлгээгээр 2.560.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Миний бие эмнэлгийн болон эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, үйлчилгээ, уг осолтой холбоотой автомашиныг ачуулж зөөвөрлөх, оношлогоо сервис үйлчилгээнд нийт 317.400 төгрөгийг зарцуулсан.
Мөн “” студитэй 3.000.000 төгрөгийн гэрээ байгуулан шинэ жилийн баярын цэнгүүнүүд дээр дуулах ёстой байсан ч сэтгэл санаа болон эрүүл мэндийн таагүй байдлаас болж гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу дуулж чадаагүй болно.
Хан-Уул дүүргийн замын цагдаагаас г Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7-р бүлгийн 6-р заалтыг зөрчсөний улмаас миний улсын дугаартай ВМВ ХЗ тээврийн хэрэгсэл мөргөсөн зам тээврийн осол гаргасныг тогтоосон боловч ослын улмаас учирсан хохирол нь эрүүгийн хэрэг
үүсгэх хэмжээнд хүрэхгүй байна гэсэн үндэслэлээр Захиргааны журмаар шалгаж г 19.200 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. нь осол болох үед миний цочролд орсон байдлыг далимдуулан тээврийн хэрэгслийг ослын газраас дур мэдэн хөдөлгөсөн, түргэн тусламж болон замын цагдаад дуудлага өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн дээр жолооны үнэмлэхгүй явж байхдаа осол гаргасан. Мөн жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй байна.
нь хийсэн үйлдэлдээ огт гэмшээгүйн дээр надаас уучлалт гуйж учруулсан хохирлоос нэг ч төгрөг төлөөгүйн улмаас би одоо хүртэл машинаа буцааж хэвийн байдалд оруулж чадахгүй, өөрийн олох ёстой байсан орлогоо алдан, сэтгэл санаа, ажил төрөл, цаг хугацаа, эрүүл мэнд, эд хөрөнгө, мөнгөний хохирол амсан энэ хэргийн улмаас дахин нэмж зардлууд гарсаар байгаад маш их гомдолтой байна.
Иймд гийн буруутай үйлдлээс учирсан хохирол болох автомашины техникийн эвдрэлд 2.560.000 төгрөг, эмнэлгийн болон эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, үйлчилгээ, уг осолтой холбоотой автомашин ачуулж зөөвөрлөх, оношлогоо сервис үйлчилгээнд нийт 317.400 төгрөг, олох байсан орлого 3.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс 2.000.000 төгрөг, нийт 7.877.400 /Долоон сая найман зуун далан долоон мянга дөрвөн зуун/ төгрөгийг гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Зам тээврийн осол гарсан талаар хэн аль нь маргаагүй. Уг автомашиныг хариуцагч Дайчинхүү нь өөрөө барьж явсан, осол болсон гэдгийг өмнөх шүүх хуралдаанд ч хэлсэн. Гэвч 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр болсон ослын улмаас хохирсон хохирлыг одоо хүртэл барагдуулаагүй, хүндрэл учруулсаар байна. Нэхэмжлэлийг шүүхээс ирж авдаггүй, хариу тайлбар өгдөггүй, шүүхээс эрхийг нь хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан боловч хуралдаандаа ирээгүй байна. Иймд бидний эрх ашгийг бас шүүх хангаж, хариуцагчийг байлцуулалгүйгээр шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. Иргэний үнэмлэх дээрх Баянзүрхийн хаяг дээрээ оршин суудаггүй гэдгээ өөрөө ч өмнөх шүүх хуралдаанд хэлсэн, бид эрэн сурвалжлуулж байж, *******т байдаг гэдгийг олсон. Энэ хаягтаа байгаа гэдгийг ч өөрөө зөвшөөрсөн. Тиймээс хариуцагч автомашины хохиролд 2.560.000 төгрөг, эмчилгээний болон бусад зардалд 317.400 төгрөг, олох байсан орлого болох 3.000.000 төгрөг, гэм буруутай үйлдлийн улмаас хохирч өмгөөлөгч авч зардал гаргасан тул 2.000.000 төгрөг, нийт 7.877.400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү.
Мөн нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Олох байсан орлого нь хэрэгт авагдсан хөлсөөр ажиллах гэрээгээр нотлогдоно. Шинэ жилийн баярын арга хэмжээнд дуулах байсан боловч гэмтэл учирсны улмаас дуулж чадаагүй байдаг. Иймд хариуцагчаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулж өгнө үү. Машинаа одоо болтол засуулаагүй байгаа. Томилогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан гэм хорын хохиролд 7 877 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас учирсан хохирол болох автомашины техникийн эвдрэлд 2 560 000 төгрөг, эмнэлгийн болон эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгэхэд 172 400 төгрөг, автомашиныг үнэлгээ хийлгэсэн, ачуулж зөөвөрлөсний зардал 145 000 төгрөг, шинэ жилийн баярын арга хэмжээнд дуулж олох байсан орлого 3 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 2 000 000 төгрөг, нийт 7 877 400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гардан авч, хариу тайлбараа 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлэх байсан боловч хуульд заасан хугацаандаа хариу тайлбараа өгөөгүй болно.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагчаас эрүүл мэндэд нь буюу эд хөрөнгөд нь учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь гэм буруугүй болохоо нотолсон тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг бөгөөд хариуцагчид энэ үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.
Хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн баруун замаар улсын дугаартай Ниссан Тиано /Nissan TeanaO/ маркийн автомашиныг жолоодон явахдаа нэхэмжлэгч ийн жолоодон явж байсан улсын дугаартай ВМВ ХЗ /ВМW X3/ маркийн автомашиныг мөргөснөөс автомашинд эвдрэл, хохирол, ийн биед гэмтэл учруулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ““ ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №1236 тоот автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №17507 тоот акт, зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Захиргааны шийтгэл ногдуулах тухай тэмдэглэл, шийтгэвэрийн хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 19-21, 24-29-р хуудас/
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ.
Хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №17507 тоот актын дүгнэлтэд: “...1. биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэсэн байна. /хэргийн 19-р хуудас /
Иймд зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн тархи доргиж, түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актаар нотлогдож байх тул эрүүл мэндэд учирсан хохиролд 172 400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Хэрэгт авагдсан баримтуудаар /2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн кассын орлогын ордероор толгойн КТГ 120 000 төгрөг, ГССҮТ-ийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн кассын орлогын ордероор рентен харалт эхо 40 000 төгрөг, “” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн эм авсан зарлагын баримтаар 12 400 төгрөг/ нийт 172 400 төгрөгийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой зайлшгүй зардал гарсан байх тул уг 172 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. /Хэргийн 5, 7, 9-р хуудас/
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч нь автомашинд учирсан хохиролд 2 560 000 төгрөгийг нэхэмжилсэн нь “” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №1236 тоот Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр /хэргийн 20-21-р хуудас/ нотлогдож байх тул хариуцагч гээс нэхэмжлэгч ийн автомашинд учирсан хохиролд 2 560 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч нь зам тээврийн улмаас учирсан хохиролд автомашины үнэлгээний хөлс 85 000 төгрөг, ачуулсны зардал 60 000 төгрөг, өмгөөллийн хөлс 2 000 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан “” ХХК, “” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтуудаар үнэлгээний хөлс, автомашин ачуулсны зардал 145 000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байна./хэргийн 6, 10-р хуудас/
Харин нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгч тай байгуулсан байх бөгөөд өмгөөллийн ажлын хөлсөнд 500 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байх тул 2 000 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж, 500 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв. /хэргийн 8, 15-16-р хуудас/
Мөн нэхэмжлэгчээс гэрээт ажил цуцлагдсан тул олох байсан орлого болох 3 000 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж, ““ студи буюу “” ХХК-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг шүүхэд ирүүлжээ. /хэргийн 11-14-р хуудас/
Нэхэмжлэгчийн “” ХХК-тай байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №15 тоот Хөлсөөр ажиллах гэрээний “1.2-д ажиллагч нь 2015 оны 12 дугаар сард продакшны зохион байгуулж буй нийт 6 удаагийн шинэ жилийн баярын цэнгүүнд ирж, амьдаар дуулж ая дууны мэндчилгээ дэвшүүлнэ, 2.1-д гэрээний ажлын хөлс нь 3 000 000 төгрөг бөгөөд энэхүү дүнд Хүн амын орлогын албан татвар багтсан болно” гэжээ.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан боловч шинэ жилийн баярын арга хэмжээ нь хэзээ болсон эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн олох байсан орлого 3 000 000 төгрөг нэхэмжилсэн нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзэв.
Иймд хариуцагч гээс эрүүл мэндэд учирсан хохиролд 172 400 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 3 205 000 төгрөг, нийт 3 377 400 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 4 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр мэдэж, хурлын тов мэдэгдэх баримтад гарын үсэг зурсан боловч шүүх хуралдааныг хойшлуулахыг хүссэн хүсэлтдээ 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтыг ирүүлжээ.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-д “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх” үүргээ биелүүлээгүй, мөн зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч н.Пүрэвдаваа нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зөвшөөрлөөр түүнийг эзгүйд шүүх хуралдааныг явуулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч гээс 3 377 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 68 988 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ