Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 920

 

 

 

 

 

 

 

 

 2019          12        02                                    2019/ШЦТ/920

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

            улсын яллагч Б.Дэлгэрдалай,

шүүгдэгч А.Н /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан А.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911028081224 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигон овогт А.Н, 1992 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Эрдэнэт орчлон ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянхонгор аймаг Баянхонгор сумын 4 дүгээр баг Угалз 11 дүгээр гудамж 32 тоотод оршин хаягийн бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа-1, 714-1 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/.....................

Шүүгдэгч А.Н /РД:ВЮ92092014/ нь 2019 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 32 авто центр төвийн 3 дугаар давхарт байрлах Талст Караокений байранд иргэн Б.Алтантитэмийг тус караокед үйлчлүүлж байхад нь үл ялих шалтгааны улмаас маргалдан нүүр рүү нь гараараа 1 удаа цохиж Б.Алтантитэмийн биед “хамрын нурууны хугарал, шарх” бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хохирогчтой маргалдаад түүнийг цохих болсон” гэв.

Хохирогч Б.Алтантитэм мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2019 оны 10 дугаар сарын 18-ны орой 23 цагийн орчим өөрийн хоёр найз болох Махгал, Эрдэнэхуяг нарын хамтаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Талст” төвийн караоке руу орж үйлчлүүлсэн. Тэндээ үйлчлүүлж байгаад манай найз Махгал бид хоёр 00 ороод Махгал бие засаад би үүдэнд нь зогсож байсан чинь 00-д нэг танихгүй эрэгтэй орж ирээд Махгалын хажуугаар ороод бие засаад байсан. Махгал бид хоёр түүнийг ямар соёлгүй юм бэ гэж хэлээд байж байтал миний араас нэг хүн толгойн хэсэгт гараараа цохих шиг болоод эргээд харсан чинь нэг танихгүй залуу зогсож байсан. Би шууд тэвэрч аваад зодолдохгүй гээд байж байтал Махгал тэндээс зугтсан. Гэтэл баарны эзэн хажууд хүрч ирээд бид нарыг салгасан. Энэ үед надтай маргалдсан залуучуудтай хамт явж байгаа бололтой эрэгтэй, эмэгтэй хүмүүс хажууд ирсэн байсан бөгөөд тэд нар доошоо буухаар явсан. Би намайг араас цохисон залуутай хамт 3 давхарт үлдсэн байсан бөгөөд бид хоёр “архи ууцгаасан хүмүүс хоорондоо маргалдаж муудалцаад яах вэ” гэх мэтийн юм яриад хоорондоо учир зүйгээ олоод нэг давхар луу буусан юм. Нэг давхарт буугаад ирсэн чинь манай найз байгаагүй бөгөөд бид нартай маргалдсан залуу болон өөр хэд хэдэн хүмүүс үүдний дотор хэсэгт зогсож байсан. Гэтэл надтай хамт бууж ирсэн залуу гэнэт миний хамар руу нэг удаа цохисон, хажуугаас хүмүүс ирж салгасан. Энэ үед миний нүүрний орчмоос цус гараад байхаар нь би “миний нүднээс цус гараад байна шүү дээ” гэж хэлсэн чинь уг хүмүүс бүгдээрээ гараад явах шиг болсон. Нармандах гэх залуу намайг нэг удаа хамар руу цохиж дараа нь биеийн хэсэгт цохиод байсан” гэх мэдүүлэг /хх-14х/,

Гэрч П.Содгэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2019 оны 10 сарын 18-ны 22 цагийн орчим хамт ажилладаг найз нар болох Нармандах, Цэрэнпил, Нямлхагва, Дашбалдан, Анхтуяа, Бадамцэцэг, Ариунжаргал, Отгонжаргал нарын хамт 32 авто центрийн 3 давхарт байрлах “Талст” караокед орж үйлчлүүлсэн. Цаг дуусаж байх үед Дашбалдан, Нармандах нар 00 руу явсан. Удалгүй пижигнээд байхаар нь бид нар гараад харсан чинь Дашбалдан, Нармандах нар танихгүй 2 хүнтэй маргалдаад ноцолдож байсан” гэх мэдүүлэг /хх-21х/,

Гэрч Т.Нямлхагва мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би хамт ажилладаг хүмүүс болох Нармандах, Дашбалдан, Содгэрэл, Цэрэнпил нар болон тэдгээрийн эхнэрүүд болох 4 эмэгтэйн хамт 32-ын автобусны буудал орчим байдаг караокед орж 2 цаг гаруй дуулсан ...Нэгдүгээр давхарын коридорт Нармандах, Содгэрэл, Цэрэнпил нар болон саарал өнгийн цамцтай залуу байсан бөгөөд Нармандах түүнийг цохиж өшиглөж байсан” гэх мэдүүлэг /хх-25х/,

Гэрч М.Махгал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2019 оны 10 дугаар сарын 18-ны орой 23 цагийн орчим өөрийн найз нар болох Алтантитэм, Эрдэнэхуяг нарын хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны 32 авто центр төвийн 3 давхарт байрлах караоке руу орж үйлчлүүлж байсан. Энэ үед Алтантитэм бид хоёр 00 ороод бие засаад Алтантитэм нүүрээ угаагаад зогсож байсан чинь гаднаас үл таних нэг залуу миний хажуугаар ороод бие зассан чинь шээс миний гутлан дээр дусаад байхаар нь би түүнд “хүн бие засч байна шүү дээ” гээд маргаан эхэлсэн бөгөөд энэ үед Алтантитэм хүрч ирээд уг залууг татаад “боль доо наана чинь хүн шээж байхад чинь” гэж хэлээд байж байтал 00-д араас 3-4 хүн орж ирээд бид хоёртой маргалдаж, ноцолдож эхэлсэн” гэх мэдүүлэг /хх-28х/,

Гэрч Д.Эрдэнэхуяг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2019 оны 10 дугаар сарын 18-ны орой 00 цагийн орчим өөрийн найзууд болох Алтантитэм, Махгал хоёрын хамтаар 32 авто центр төвийн 3 дугаар давхарт байрлах “Талст” караоке руу орж үйлчлүүлж байсан юм ...Алтантитэм нэг залуугийн хамт нэг давхарт ярилцаад зогсож байсан. Тэгээд гэнэт Алтантитэмийг юм ярилцаад зогсож байсан залуу нь цохиж зодоод эхлэхээр нь би тэр хоёрыг салгасан чинь Алтантитэмийн нүүрнээс цус гарч байгаа харагдсан” гэх мэдүүлэх /хх-29х/,

Яллагдагч А.Н мэдүүлэхдээ: “...Тэгээд Алтантитэм бид хоёр дахин маргалдаж байгаад би түүний нүүрэнд нь нэг удаа гараараа цохисон чинь түүний хамарнаас цус гарч байгаа харагдсан ... надаас өөр хэн нэгэн түүнийг зодож цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-46-47х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №12829 тоот дүгнэлтэд:

“1. Б.Алтантитэмд хамрын нурууны хугарал, шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-40х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ажрихгүйн Нармандах /РД:ВЮ92092014/ нь 2019 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 32 авто центр төвийн 3 дугаар давхарт байрлах Талст Караокений байранд иргэн Б.Алтантитэмийг тус караокед үйлчлүүлж байхад нь үл ялих шалтгааны улмаас маргалдан нүүр рүү нь гараараа 1 удаа цохиж Б.Алтантитэмийн биед “хамрын нурууны хугарал, шарх” бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.