Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 922

 

 

 

 

 

 

 

 

 2019          12        03                                    2019/ШЦТ/922

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

            улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Ш.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Ш.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911028651265 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Харганыхан овогт Ш.Э, 1965 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Содерн таун хотхонд хамгаалагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Орхоны 2 дугаар гудамжны 19 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ..................................................

Шүүгдэгч Ш.Э нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт хохирогч М.Загд-Очирыг өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ш.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би М.Загд-Очирыг өрөө өг гээд нэг удаа өшиглөсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу, гэм буруугийн талаар маргаан байхгүй” гэв.

Хохирогч М.Загд-Очир мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 50 мянгатын 23 дугаар байрны урд талд Бавхай гэх залуутай юм яриад хүн асуугаад зогсож байхад Энхболд гэх зүс таних залуу өөр нэг зүс таних залуутай хоёулаа ирээд Энхболд нь үгийн зөрүүгүй миний төмсөг рүү 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь яаж байгаа юм гэж хэлээд харилцан заамдалцсан бөгөөд энэ үед мөн 2-3 удаа төмсөгний орчим өшиглөсөн. Тэгэхээр нь цааш нь түлхээд бие муу байна чамтай зодолдохгүй гэж хэлээд цаашаа явахад араас хүрч ирээд архи авч өг эсвэл зодолдъё гээд хоргоогоод байхаар нь гар утсаа ойролцоо байсан ломбарданд 20.000 төгрөгөөр тавиад 1 шил 0.75 л-ийн хараа архи дөрвүүлээ хувааж уугаад явах гэтэл ахиж архи нэхэхээр нь буцаж орж ломбарднаас 15.000 төгрөг нэмж аваад ахиж нэг Хараа архи хувааж уугаад салсан. Тэгээд гэртээ харьсан. Шөнө унтаж байхад миний төмсөг хавдаад үлээсэн шаар шиг болчихоор нь гэмтлийн эмнэлэгт ортол 1 дүгээр эмнэлгийн Урологийн тасаг дээр оч гэхээр нь тийшээ очтол яаралтай хагалгаанд ор гээд 10 дугаар сарын 26-ны өдөр хагалгаанд орсон ...” гэх мэдүүлэг /хх-26-30х/,

Гэрч М.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажлаасаа тарж яваад хуучны танил Энхболдтой Их дэлгүүрийн орчим таараад нэг шил архи хувааж уугаад салж явах гэж байтал 23 дугаар байрны урд талд Загаа гэх зүс таних залуу хүүхдийн дүүжин даажин гэж тоглодог савлуур дээр суучихсан харагдсан. Энхболд очингуутаа өрөө төлөөч гэж хэлээд шууд хөл гуя хавьд нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд эртний юм яриад байгаа бололтой хоорондоо мөнгөний асуудал ярьж байсан бөгөөд Загаа хэлэхдээ хоёулаа эвлэрье гэж хэлээд 1 шил 0.75 литрийн Хараа архи авч уугаад бие биеэсээ уучлалт гуйгаад салсан ...” гэх мэдүүлэг /хх-33-34х/,

Яллагдагч Ш.Э мэдүүлэхдээ: “...Би М.Загд-Очирын биед хуухнагын цусан хураа, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн гуя, цавь, умдагт цус хуралт, мэс заслын дараах байдал гэмтлийг би учруулсан. Түүний салтай төмсөг хавьд нэг удаа өшиглөөд дээрх гэмтлийг учруулсан ...” гэх мэдүүлэг /хх-49-52х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №13246 тоот дүгнэлтэд:

“1. М.Загд-Очирын биед хуухнагын цусан хураа, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн гуя, цавь, умдагт цус хуралт, мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна” гэжээ /хх-36х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.Э нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт хохирогч М.Загд-Очирыг өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ш.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-29-30х/ гэж мэдүүлсэн байх бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.