Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 927

 

 

                                                           

           

 

 

 

 

2019      12         04                                    2019/ШЦТ/927

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Номинзул,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

хохирогч Р.Мягмардоржийн өмгөөлөгч С.Батсайхан,

хохирогч Ж.Дагийжанчивын өмгөөлөгч Г.Батболд,

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, Х.Наранзул,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хан баян овогт Гомбогивийн Чулуунбаатар, Боржигон овогт Батцэндийн Түмэнбаатар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Д.Т нарт холбогдох эрүүгийн 2014 25000 6480 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 52 настай, дээд боловсролтой, оёдлын механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 48-90 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 39-1-1 тоотод 2014 оны 05 дугаар сараас эхлэн байр түрээслэн амьдарч байсан гэх,

урьд: 2001 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 220 дугаартай Чингэлтэй дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3-т зааснаар 5 жилийн хорих ялаар,

2013 оны 08 сарын 15-ны өдрийн 304 дугаартай Сүхбаатар дүүргийн шүүхийн  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баричвлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Сартуул овогт Д.Т /Регистрийн дугаар: ..........................................................

2. Монгол улсын иргэн, 1959 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, эрэгтэй, 60 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянгол дүүргийн 5 дугаар, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 49/6 дугаар байрны 13 тоотод оршин суух хаягтай боловч Хан дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрчний гудамжны Ривер стоун хотхон, 24б-714 тоотод оршин суудаг гэх, ял шийтгүүлж байгаагүй, Хан баян овогт Г.Ч /Регистрийн дугаар: ................................../,

3. Монгол улсын иргэн, 1959 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, эрэгтэй, 60 настай, дээд боловсролтой, кино операторч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60 дугаар байрны 56 тоотод оршин суух хаягтай,

 урьд: Нийслэлийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3, 196 дугаар зүйлийн 1-д зааснаар 8 жилийн хорих ялаар,

2001 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 164 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3-д зааснаар 5 жил, 196 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, 2000 оны Өршөөл үзүүлэх хуулийн 2-р зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 196 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэтрүүлж, биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосон,

Сонгинохайрхан дүургийн шүүхийн 2009 оны 08 сарын 12-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт Б.Т  /Регистрийн дугаар: ..............................

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Т, Г.Ч, Б.Т нар нь хохирогч Р.Мягмардоржид Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 3 тэрбум төгрөгийн өртөгтэй сургуулийн барилгын ажлын тендер авч өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 90.000.000 төгрөг /ерэн сая/, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөг /арван сая/-ийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Төрийн банкны Занабазар салбараар өөрийн ХААН банкин дахь 5034419368 дугаар данс руу шилжүүлэн залилан авч 100.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Т 2013 оны 03 дугаар сард хохирогч В.Түвшинжаргал, Ж.Дагийжанчив нарыг төрийн байгууллагад ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч В.Түвшинжаргалаас 5.000.000 төгрөг /таван сая/, хохирогч Ж.Дагийжанчиваас 5000 ам.доллар буюу  6.970.000 /зургаан сая есөн зуун далан мянга/ төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 111.970.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Төөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би 2014 онд мөнгөний хэрэгцээ гараад Б.Тт хэлэхэд намайг Г.Чтай танилцуулсан. Г.Ч намайг Р.Мягмардоржтой танилцуулсан. Өөр зүйл байхгүй. Р.Мягмардоржтой зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед тендерийн асуудлын тараар яриагүй. Р.Мягмардорж над дээр нэг сонин барьж ирээд энэ тендер гэж зааж өгсөн. Энэ талаар Туул ресторанд ярилцсан. Би тендерийн асуудлыг нь хөөцөлдөж өгсөн. Гэтэл хугацаа нь болж өгөөгүй. Р.Мягмардорж Булган аймгийн Монгол ардын намын гишүүн байна. Та Монгол ардын намын хүний ажил хөөцөлдлөө гэж хүмүүс хэлж байсан. Би аль болох талаас нь явсан. Дараа нь Р.Мягмардорж цагдаад өргөдөл өгсөн байсан. Ж.Дагийнжанчив болон Түвшинжаргал нар манай төрийн бус байгууллагад хандив өргөсөн. Тухайн үедээ танай байгууллагын үйл ажиллагааг дэмжиж байна гэж хэлж байсан. Дараа нь ирээд Түвшинжаргал Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст ажилд ормоор байна. Ж.Дагийжанчив нар Канадын консул руу явуулаад өг гэж ярьсан. Би мөн энэ асуудлыг хөөцөлдсөн. Гэтэл мөн цагдаад өргөдөл өгсөн байсан. Төрийн бус байгууллагад өгсөн хандив байсан учраас буцааж өгөх боломжгүй байсан. Би Ж.Дагийжанчивд өгөөгүй үлдсэн мөнгөө өгнө гэж бодож байгаа. Миний биеийн байдал муу байсан учраас мөнгийг нь өгөх бололцоо байсангүй. Би Р.Мягмардоржтой зээлийн гэрээ байгуулсан учраас иргэний журмаар асуудлаа хэлэлцэх талаар ярьж байсан. Г.Ч, Б.Т нарыг яагаад энэ хэрэгт холбогдуулж байгааг гайхаж байна” гэв.

Шүүгдэгч Б.Таас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би Жаргалсайхан, Лхагвасүрэн гэх хоёр хүнтэй танил байсан. Жаргалсайхан гэх хүнээр дамжуулж Г.Чтай танилцсан. Лхагвасүрэн гэх хүн намайг Д.Ттэй танилцуулсан. Тендерийн гэх асуудлыг би огт мэдэхгүй. Би нэг ч төгрөг аваагүй. Намайг урьд хэрэгт холбогдож байсан учраас шалгасан байх. Би гомдолтой байгаа. Энэ хэрэгт надад ямар нэгэн оролцоо байхгүй. Миний хэргийг үнэн зөвөөр шийдэж, надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэв.

Хохирогч Р.Мягмардоржоос мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймагт аудитын үйл ажиллагаа явуулдаг Алтанпүрэв гэгч найз маань надтай ирж уулзаад барилгын тендер авах уу, барилгын тендер авах боломж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө барилгын тендер авах шаардлага алга байна, чадахгүй гэж хэлсэн. Гэтэл дахин ирж уулзаад хөгшин нь найдвартай баталгаатай хүмүүсээр дамжуулан тендер авч өгөх гэж байгаа юм чи маш хурдан Улаанбаатар хотод очиж тендер ав гээд шалгаагаад болохгүй байсан. Тэгэхээр нь үнэхээр тендер авах боломжтой юм уу гэхэд маш найдвартай хүмүүс байгаа юмаа гэж хэлсэн бөгөөд 100.000.000 төгрөг /зуун сая/ аваад Улаанбаатар хот руу Алтанпүрэвийн хуурай ах Чулуунбаатар гэх хүнтэй очиж уулзаад л барилгын тендерээ авчихна гэж хэлсэн учраас би хүн, амьтан банкнаас мөнгө зээлж аваад Улаанбаатар хотод ирж Туул рестораны үүдний хэсэгт Төгс, Чулуунбаатар бас нэг танихгүй хүмүүстэй уулзаж ярилцахад Төгс гэдэг хүнийг Чулуунбаатар танилцуулаад Ерөнхийлөгчийн зөвлөх хийдэг юм. Удахгүй ОХУ-ын Улаан-Үдийн консулаар явах гэж байгаа маш хурдан ажил бүтээчихээд явах гэж байгаа юм шиг байна гэж танилцуулсан бөгөөд Төгс гэх хүний энэ данс руу бушуухан шиг мөнгөө хийчих гэж Чулуунбаатар надаас шаардаад би 90.000.000 төгрөг /ерөн сая/-г Төгсийн данс руу тухайн өдөрт нь хийсэн. Үүнээс хойш 7 хоногийн дараа үлдэгдэл 10.000.000 төгрөг /арван сая/-г нь Төгсийн дансанд мөн шилжүүлсэн юм. Над руу өдөр бүр  яриад л мөнгөө нэхээд байсан учраас би үлдэгдэл мөнгийг нь шилжүүлсэн боловч 7 хоногийн дараа ажил бүтнэ гэж хэлчихээд алга болчихсон бөгөөд удаа дараа утсаар яриад мессеж бичээд эхэлж ажлаа авмаар байна гэхэд удахгүй гэх мэтээр худлаа ярьж байсан учраас мөнгөө авъя гэж шаардаж эхлэхэд мөнгийг чинь өгчихнө, удахгүй гэж хэлсээр 9 сар хүрсэн бөгөөд арга буюу цагдаагийн байгууллагад хандчихсан чинь би мөнгийг чинь өглөө, чи өргөдлөө аваадах, өргөдөл авсан өдрийн орой дансанд чинь мөнгө чинь орчихно гэх мэтээр дарамталж харьцаж эхэлсэн боловч сүүлдээ бүр огт харьцахаа больчихсон юм. Тухайн ажлыг авч өгөх ямар ч баталгаа гаргаж өгөөгүй бөгөөд Өвөрхангай аймгийн сургуулийн барилгын ажлыг авч өгнө гэсэн аман яриа л байгаа ...” гэх мэдүүлэг /1хх-14, 111-112х/,

Хохирогч Ж.Дагийжанчиваас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 03 дугаар сард манай арван жилийн ангийн охин Мөнхтуяагийн дүү Мөнхсайхан гэх хүнээр дамжуулан ажилд оруулж өгнө гэсэн сургаар Д.Т болон Баянжаргал гэх хүнтэй танилцсан. Баянжаргал нь надад би Ардчилсан намын боловсон хүчнээр ажилладаг, харин Д.Т нь би бол Ардчилсан намын боловсон хүчнийг хариуцан ажилладаг дарга гэж танилцуулж байсан. Мөн Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх гэсэн нэрийн хуудас өгч байсан. Тэгээд манай намд одоо боловсон хүчин дутмаг байгаа бид нар боловсон хүчнийг сайжруулах хэрэгтэй байна гэж байсан. Тэгэхээр нь цалин мөнгө сайтай гайгүй ажилд оръё гэхэд бид нар бол хөөцөлдөж байхад орон тоо гараад ирдэг тэгэхэд ажилд оруулна гэсэн. Тэгээд намд хандив өгөх хэрэгтэй, энэ мөнгө нь та нарыг ажилд оруулж өгөх процесст хэрэг болдог гэж хэлж байсан. Мөнгө өгөхөөр та нарын орон тоог хадгалдаг, нэг үгээр хэлбэл захиалга болдог гэсэн үг гэж байсан. Уулзах өдрөөс өмнө Баянжаргал гэх хүн нь мөнгөө бэлдээрэй 5000 ам.доллар /таван мянга/ шүү гэж байсан ...тэгээд надаас 5000 ам.долларыг /таван мянга/ өнөөдрийн дотор 12 цагаас өмнө өг гэсэн. Тэгэхээр нь би бэлнээр өгөхгүй дансаар шилжүүлье гэсэн. Тэгээд би 3,4 дүгээр хорооллын Хас банкны валютын 5000884786 тоот данснаас Д.Т гэх хүний Хаан банкны 5034419368 тоот дансаар 5000 ам.доллар /таван мянга/-г шилжүүлсэн ...Тэгсэн Д.Т тайван байж бай, би мөнгийг чинь өгнө, хэрвээ өргөдөл гаргачихвал би буцаад шоронд орно тэгвэл та нар юу ч үгүй хоцорно гэж байсан. Тэгээд 2014 оны 03 дугаар сард би Д.Ттэй циркийн хажуу талын кавказ ресторанд уулзсан. Тэгэхэд надад 3000 ам.доллар /гурван мянга/-г бэлнээр өгсөн. Тэгэж уулзахдаа би ч гэсэн намдаа хулхидуулчихсан байгаа, би уул нь та нарын мөнгийг цааш нь өгчихсөн юм гэж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-140х/,

Хохирогч В.Түвшинжаргалаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 03 дугаар сард найз Дагийжанчиваар дамжуулан Баянжаргал болон Д.Т гэх хүмүүстэй Хүмүүнлэгийн их сургуулийн урд талд байдаг Пума ресторанд 10 цагийн үед уулзсан. Тэнд Баянжаргал, Д.Т болон манай найз Дагийжанчив нар байсан. Тэд нартай уулзахад Д.Т нь өөрийгөө би Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх гэсэн нэрийн хуудас өгсөн. Тэгээд Төгс нь Ардчилсан намын боловсон хүчинд ажилладаг гэж байсан. Тэгээд бид нар намын боловсон хүчнийг сайжруулах гэж байгаа, мөн өөрсдийн хүмүүсийг төрийн байгууллагад ажилд оруулна гэж байсан. Тэгээд бид надад халамжийн байгууллагад ажилд оруулах санал тависан. Тэгэхээр нь би өөрөө ч сонирхож байсан учраас зөвшөөрсөн юм. Тэгээд намд 5.000.000 төгрөгийн /таван сая/ хандив өгөх хэрэгтэй гэж байсан. Тэгэхээр нь би Пума ресторанд цаасан дээр мөнгө авсан гэдгийг нь бичүүлж аваад бэлнээр 2.000.000 төгрөгийг /хоёр сая/ өгсөн. Тэгээд Д.Т надад 12 цагаас өмнө үлдэгдэл мөнгөө шилжүүлээрэй, тэгэхгүй бол хоцорно шүү гэж байсан. Тэгэхээр нь би их дэлгүүрийн Хаан банкнаас өөрийн 5082048906 тоот данснаас Д.Т гэх хүний Хаан банкны данс руу 3.000.000 /гурван сая/ төгрөг шилжүүлсэн ...Тэгээд 2014 оны 03 дугаар сард 3.000.000 /гурван сая/ төгрөгийг миний Хаан банкны 5082048906 тоот дансаар шилжүүлсэн байсан. Тэгээд утас руу нь залгахаар утсаа авдаггүй, мессеж бичихээр би яг харвах гээд байна гэх мэтээр өвчин зовлон тоочсоор байгаад өдийг хүрсэн ...” гэх мэдүүлэг /1хх-144х/,

Гэрч Ц.Нарантуяагаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний нөхөр Р.Мягмардорж намайг Доржготовын Төгс гэх хүний данс руу нь 100.000.000 /зуун сая/ хийгээдэх гэж хэлсэн. Ингээд би эхний өдөр нь 90.000.000 төгрөг /ерөн сая/ төгрөгийг Төгсийн данс руу шилжүүлсэн бөгөөд тэр өдрөө би Эрдэнэт рүү явчихсан чинь Чулуунбаатар гэх хүн нь өөрийнхөө утаснаас над руу залгаад үлдэгдэл 10 сая төгрөгөө яаралтай шилжүүлээч ээ гээд утасдаад байхаар нь би Эрдэнэтээс 10.000.000 төгрөг /арван сая/-г тухайн өдөртөө шилжүүлсн бөгөөд Чулуунбаатар утсаар яриад л яаралтай яг одоо шилжүүл, цааш нь хэрэглэх гээд байна гээд л яаруулж сандруулаад байсан юм ...Алтанпүрэв хэлэхдээ дээрх хүмүүс нь тендер бүтээж өгнө гэж ярьсаар байгаад л 100 сая төгрөг /зуун сая/ авч байгаа гэж хэлсэн бөгөөд Улаан-Үд хот руу консулаар явах гэж байгаа гэж Алтанпүрэв, Чулуунбаатар бид нарт ярьж хэлж бид нарыг танилцуулсан байсан юм ...” гэх мэдүүлэг /1хх-15х/,

Гэрч М.Мөнхсайханаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Анх миний танил Баянжаргал надад хэлэхдээ Ардчилсан намаар дамжуулж төрийн байгууллагад ажилд орох боломж байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би найдвартай хүн юм уу ажилд оруулж өгөх хүнтэй чинь уулзаж үзье гэж хэлтэл намайг Төгс гэдэг хүнтэй танилцуулж байсан юм. Тэгээд Төгстэй танилцахад төрийн байгууллагад найдвартай ажилд оруулж өгнөө гэж яриад салсан юм. Үүний дараа би өөрийн эгч Мөнхтуяад ийм хүн ажилд оруулж өгье гэнээ та ажилд орохгүй юм уу гэж хэлээд өнгөрсөн юм. Тэгтэл хэд хоногийн дараа Дагийжанчив эгч над руу яриад би Мөнхтуяагаас сонслоо гэж ярьсан. Тэгэхээр нь би Төгс гэдэг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн ажил хийдэг хүн оруулж өгье гээд байна гэж хэлээд Төгс, Дагийжанчив эгч хоёрыг танилцуулж байсан юм. Тэгтэл Төгс нь Дагийжанчив эгчийг төрийн байгууллагад ажилд оруулж өгөхөөр болоод Дагийжанчив эгчийг бэлнээр 5000 ам.доллар /таван мянга/ өгөх хэрэгтэй гэж байсан юм ...” гэх мэдүүлэг /1хх-204х/,

Гэрч Я.Баяжаргалаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Төгс гэдэг хүн өөрийгөө Албан бус эдийн засгийн холбооны дарга хийдэг мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн ажил хийдэг гэж нэрийн хуудас үзүүлж байсан ...үүний дараа миний найзын дүү Мөнхсайхан таараад дүү нь төрийн албанд ажил олж хиймээр байна гэж ярьсан юм. Тэгэхээр нь би Төгсийг гэнэт санаад Мөнхсайханд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх хийдэг Төгс гэдэг хүнтэй танилцсаан би танилцуулаад өгөх үү тэгээд ярилцаад үзэхгүй юу гэж хэлсэн юм ...Мөнхсайхан бас цаашаагаа эгчийнхээ найз Дагийжанчив гэдэг эмэгтэйг Төгстэй танилцуулсан ийм л асуудал байгаа ...” гэх мэдүүлэг /1хх-209х/,

Гэрч П.Аззаяагаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...30.000.000 төгрөгийн зээл өр тийм зүйл байхгүй, мөнгө төгрөг төлөлцөж байсан зүйл байхгүй. Түмэнбаатар бид хоёр 2014 оны 01 сарын үед шиг санаж байна Хонда CRV маркийн хар дунд гарын машиныг Да хүрээ захаас 11.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн үед машины үлдэгдэл 4.800.000 төгрөгийг үлдэгдэл, мөн ахуйн энд тэнд жижиг сажиг 4 сая гаран төгрөг нийт 9 сая төгрөгийн шахуу өртэй байсан. 2014 оны 03 дугаар сарын хавьцаа Түмэнбаатар Чулуунбаатараас 15.000.000 төгрөгийг зээлж авч байсан. Тэгээд Чулуунбаатараас авсан 15.000.000 төгрөгнөөс 10.000.000 төгрөгөөр нь Түмэнбаатар бид хоёр өрөө дарсан. Үлдэгдэл 5.000.000 төгрөг байсан. Ахуйн хэрэгцээнд зарцуулсан. Би 2014 оны 03 сарын 31-ний өдөр төрсөн. Тэгээд би декритээ аваад гэртээ хүүхдээ хараад байж байсан. Ийм байсан учир би ямар цалингийн зээл авч байгаагүй. Би 30.000.000 төгрөгнөөс төлөлцөөгүй. Тэгээд Түмэнбаатар хуурай дүү Амарсайханаас 10.000.000 төгрөгийг аваад Тунгаад өгч байсан ...” гэх мэдүүлэг /3хх-214-215х/,

Гэрч П.Оюунтунгалагаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хэрэв Түмэнбаатар энэ бүгдийг надад худал хэлээгүй байсан бол би өөрөө Газар Капитал ББСБ-д 10.000.000 төгрөгийн зээлээ төлөөд асуудал гаргахгүй байх байсан. Тэгээд 2015 оны 08 сарын эхээр шиг санаж байнаа Чулуунбаатар ах надад Түмэнбаатараас 30.000.000 төгрөг авсан чиний байрыг одоо чөлөөлж өгнө гэж байсан. Тэгээд надад 30.000.000 төгрөгийг авчирч өгсөн. Би Ариг банкинд нийт 33.655.906 төгрөгийг төлж барагдуулсан ...” гэх мэдүүлэг /3хх-218-219х/,

Гар утасны мессежүүд /1хх-103-108х/,

Зээлийн гэрээ /1хх-109х/,

Шүүгдэгч Д.Тийн “Хаан банк” дахь 5034419368 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-81х/,

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2015.08.26-ны өдрийн 9/7738 дугаар албан бичиг /1хх-217х/,

Ерөнхийлөгчийн тамгын газрын 2015.09.01-ний өдрийн тг/535 дугаар албан бичиг /1хх-227, 2хх-190х/,

Хас банкны төлбөрийн баримт /1хх-147х/,

Гааль татварын Ерөнхий газрын албан бичиг /2хх-184х/,

Ардчилсан намын албан бичиг /2хх-187х/,

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-36х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-32, 34, 109-110х/,

Оршин суух хаягийн тодорхойлолт /3хх-26, 99х/,

Шийтгэх тогтоолын хуулбарууд /2хх-168-169х, 170-171х, 1хх-40х, 44-46х, 2хх-175-177х, 207-208х/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Д.Т, Г.Ч, Б.Т нар нь хохирогч Р.Мягмардоржид Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 3 тэрбум төгрөгийн өртөгтэй сургуулийн барилгын ажлын тендер авч өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 90.000.000 төгрөг /ерэн сая/, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөг /арван сая/-ийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Төрийн банкны Занабазар салбараар өөрийн ХААН банкин дахь 5034419368 дугаар данс руу шилжүүлэн залилан авч 100.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Т 2013 оны 03 дугаар сард хохирогч В.Түвшинжаргал, Ж.Дагийжанчив нарыг төрийн байгууллагад ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч В.Түвшинжаргалаас 5.000.000 төгрөг /таван сая/, хохирогч Ж.Дагийжанчиваас 5000 ам.доллар буюу  6.970.000 /зургаан сая есөн зуун далан мянга/ төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 111.970.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг тус тус  үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Т, Г.Ч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч Д.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй боловч шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг 2013 оны 03 дугаар сард, 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус тус үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн”; 2-д заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэсэн байх тул Д.Т, Б.Т нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв.

Шүүгдэгч Г.Ч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нас барсан нь шүүхэд ирүүлсэн нас барсны гэрчилгээгээр нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Д.Төөс хохирлын 100.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Р.Мягмардоржид, 2.802.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Дагийжанчивд, 2.000.000 сая төгрөгийг гаргуулан хохирогч В.Түвшинжаргалд тус тус олгож шийдвэрлэв.

Хэрэгт шүүгдэгч Д.Тийн Хаан банк дахь 5031136905, 5034419368, 5070263256 данснуудын зарлагын гүйлгээг зогсоож, битүүмжилснийг чөлөөлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Ч, Б.Т нар нь 9 хоног тус тус цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Т нь 639 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдах нь зүйтэй.