| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2016/08175/и |
| Дугаар | 06580 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 06580
2016 оны 11 сарын 14 өдөр Дугаар 101/ШШ2016/06580 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хкны төв байранд байрлах Хк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, Г хотхон 10* байр, * тоотод оршин суух, 37 настай, эрэгтэй, Тын А /**********/,
Хариуцагч: СС аймаг, Сүхбаатар * баг, * дугаар гудамж, 1* байр, * тоотод оршин суух, 29 настай, эрэгтэй, Бийн Т/*********/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, Н төвийн *** тоотод байрлах Ду ХХК /РД:********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн төлбөрт 295 055 793 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Т.А, Б.Т, Ду ХХК нар нь 2013 оны 1* сарын 01-ний өдөр Хктай *********** дугаартай Хөгжлийн зээлийн гэрээ байгуулж, ***********-01 дугаартай Баталгаат Ипотекийн гэрээнд заасан хөрөнгийг барьцаалан 239 600 ам долларын зээлийг 24 сарын хугацаатай, 365 хоногт 18.50 хувийн хүүтэй, Баянзүрх дүүрэг, Гачууртад баригдаж буй 14 айлын амины орон сууцны хотхоны гадна тохижилт, сангийн ажлыг дуусгах, kСонгинохайрхан дүүргийн * хороо Ан урд байрлах газартаа 80 автомашины гараж барих зориулалтаар зээл авсан. Зээлийн барьцаанд дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд:
Зээлдэгч Т.А, Б.Т, Ду ХХК нар нь *********** тоот Зээлийн шугамын гэрээний * хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн төлбөр төлөх үүрэгтэй боловч 2015 оны 0* сараас хойш огт төлөлт хийлгүй хугацаа хэтрүүлж, улмаар 2015 оны 1* сарын 15-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар зээлдэгч Т.А, Б.Т, Ду ХХК нарын төлбөл зохих зээлийн төлбөрийг харуулбал: үндсэн төлбөр 102 677.36 ам доллар, хүүнд 4 971.28 ам доллар, хуримтлагдсан хүүнд 20 421.93 ам доллар, нийт 132 154.97 ам долларыг төгрөгөөр хөрвүүлбэл 295 055 793 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч нараас 295 055 793 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч Ду ХХК нь нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, хариуцагч Т.А, Б.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ЗолЗ нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гардаж авсан бөгөөд хуульд заасан хугацаанд шүүхэд тайлбар ирүүлээгүй, түүнээс гарах үр дагавартай танилцсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хк ХХК нь хариуцагч Т.А, Б.Т, Ду ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 295 055 793 төгрөгийг гаргуулах, барьцааны гэрээнд заасан хөрөнгөөс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал шүүхэд хариу тайлбар өгөөгүй байна.
Нэхэмжлэгч Хк ХХК болон хариуцагч Ду ХХК-ийн хооронд 2013 оны 1* сарын 01-ний өдөр №*********** тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу Ду ХХК нь 239 600 ам долларыг 360 хоногт 18,5 хувийн хувьсах хүүтэй, 24 сарын хугацаатай, холимог зориулалтаар зээлж авсан болох нь зохигчдын тайлбар, тус гэрээний хуулбараар /х.х-ийн 17-24 дэх талд/ тогтоогдож байна.
Тус гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Т.А гарын үсэг зурж, үүрэг хүлээсэн байна. Харин гэрээний үүргийн гүйцэтгэл болгож Баталгаат ипотекийн гэрээг нэг талаас Хк ХХК, нөгөө талаас барьцаалуулагчаар Ду ХХК, Т.А, Т.З, З.Ү, Л.Т, Д.Ү нар харилцан тохиролцон гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчийн тайлбар болон мөн 2013 оны 1* сарын 01-ний өдрийн №***********-01 дугаар бүхий Баталгаат Ипотекийн гэрээний хуулбараар /х.х-ийн 25-28 дахь талд/ тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 45* зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Талуудын байгуулсан Барьцаат зээлийн гэрээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 45* зүйлийн 451.1 дэх хэсэгт, “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж тус тус зохицуулжээ.
Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2016 оны 0* сарын 08-ны өдрийн мэдэгдэх хуудас /х.х-ийн 8 дахь талд/, 2016 оны 0* сарын 18-ны өдрийн шаардах хуудас /х.х-ийн 9 дах талд/, 2015 оны 0* сарын 26-ны өдрийн шаардах хуудас /х.х-ийн 10 дахь талд/ зэрэг баримтаар тогтоогдоно гэж тайлбарлаж байна.
Хэдийгээр дурдсан баримтууд /х.х-ийн 8, 9, 10 дахь талд/ нотлох баримтын шаардлага хангахгүй байх боловч хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсэн талаар маргаж тайлбараа баримтаар гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хууль болон гэрээнд зааснаар, зээлийн үндсэн төлбөр болон хүү, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжлэгч талаас шаардсан 295 055 793 төгрөгийг төлөх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын тооцооллыг нийт 132 154,97 ам доллар гэж үзэн, шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцон /1 ам доллар=2 232.65 төгрөг/ 295 055 793 төгрөг гаргуулна гэсэн нь бодитой байна. Тус тооцоолол нь Иргэний хуулийн 21* зүйлийн 217.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 45* зүйлийн 451.1 дэх хэсэг болон 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үүргийг зээлдэгчээс шаардах эрхтэй бөгөөд тус шаардлагыг хариуцагч Ду ХХК нь Иргэний мөн хуулийн 451.1 дэх хэсэг зааснаар зээлдэгчийн хувиар, хариуцагч Т.А нь мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувиар тус тус хариуцах үндэслэлтэй байна.
Харин хариуцагч Б.Тын хувьд талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн харилцаанд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч болон батлан даагч зэрэг ямар нэг эрх, үүрэгтэй этгээдийн хувиар оролцож байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Тад нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг тусгайлан хариуцуулж шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагагыг хэсэгчлэн хангах үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй. Дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Тад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох талаар шүүхийн шийдвэрт тусгах шаардлагагүй гэж үзэв.
Тус нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд болох Ду ХХК болон иргэн Т.А нар нь нэхэмжлэлийг гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт, “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловчэнэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 7* зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.” гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага болох 295 055 793 төгрөгийг хариуцагч Ду ХХК болон Т.А нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ.
Талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээ болон Баталгаат Ипотекийн гэрээний дагуу дараах үл хөдлөх хөрөнгүүд болон хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна. Үүнд:
Дурдсан хөрөнгүүдээс эргэлтийн хөрөнгө буюу 140 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий барилгын материалыг 2013 оны 1* сарын 01-ний өдрийн №*********** тоот Барьцаат зээлийн гэрээ, хавсралт №3-аар харилцан тохиролцсон байна. Харин бусад үл хөдлөх хөрөнгүүдийг 2013 оны 1* сарын 01-ний өдрийн №***********-01 тоот Баталгаат ипотекийн гэрээгээр харилцан тохиролцож барьцаалсан /х.х-ийн 25-28 дахь талд/ байна.
Эргэлтийн хөрөнгө буюу хөдлөх хөрөнгийн барьцааны хувьд Иргэний хуулийн 15* зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан, гэрээ хүчин төгөлдөр байх бусад шинжүүдийн хувьд хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байх тул мөн хуулийн 15* зүйлийн 158.1 дэх хэсэгт, “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана.” гэсэн зохицуулалтын дагуу барьцаа хөрөнгө буюу эргэлтийн хөрөнгөөр шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Талуудын байгуулсан Баталгаат ипотекийн гэрээний хувьд, Иргэний хуулийн 15* зүйлийн 156.2 дахь хэсэгт, “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана.”, мөн хуулийн 15* зүйлийн 156.3 дахь хэсэгт, “Энэ хуулийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.” гэж зохицуулжээ.
Баталгаат ипотекийн гэрээний хавсралт тус бүрээр дүгнэлт хийхэд, Сүхбаатар дүүрэг * хороо, * байрлах 698 м.кв/га талбайтай эзэмших эрхтэй газар /НТ:*, ГД-*/, Сүхбаатар дүүрэг * хороо, * байрлах 698 м.кв/га талбайтай эзэмших эрхтэй газар /НТ:*, ГД-*/ нь хавсралт №4-т бичигдсэн байх бөгөөд Улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. /х.х-ийн 36 дахь талд/
Түүнчлэн хавсралт №5-д бичигдсэн, Сүхбаатар дүүрэг * хороо, * байрлах 698 м.кв/га талбайтай эзэмших эрхтэй газар /НТ:*, ГД-*/, Сүхбаатар дүүрэг * хороо, * байрлах 698 м.кв/га талбайтай эзэмших эрхтэй газар /НТ:*, ГД-*/ болон хавсралт №6-д бичигдсэн Сүхбаатар дүүрэг * хороо, * байрлах 698 м.кв/га талбайтай эзэмших эрхтэй газар /НТ:*, ГД-*/ зэрэг нь улсын бүртгэлд бүртгэгдсэн тэмдэглэгээгүй /х.х-ийн 34, 35 дахь талд/ байна.
Бусад үл хөдлөх хөрөнгүүдийн хувьд хавсралт тус бүрт улсын бүртгэлд бүртгэгдсэн тэмдэглэгээ хийгдсэн байна. /х.х-ийн 37, 38, 39 дэх талд/
Шүүх хуралдааны үед, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрээг хавсралт тус бүрээр улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх боловч тус гэрээний хавсралт тус бүрээр харьцуулан авч үзэхэд, тус тайлбар тогтоогдохгүй, хавсралт №4, хавсралт №5, хавсралт №6-д бичигдсэн газруудын хувьд улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Сүхбаатар дүүрэг * хороо, * байрлах 698 м.кв/га талбайтай эзэмших эрхтэй газар /НТ:*, ГД-*/, Сүхбаатар дүүрэг * хороо, * байрлах 698 м.кв/га талбайтай эзэмших эрхтэй газар /НТ:*, ГД-*/, Сүхбаатар дүүрэг * хороо, * байрлах 698 м.кв/га талбайтай эзэмших эрхтэй газар /НТ:*, ГД-*/, Сүхбаатар дүүрэг * хороо, * байрлах 698 м.кв/га талбайтай эзэмших эрхтэй газар /НТ:*, ГД-*/ болон Сүхбаатар дүүрэг * хороо, * байрлах 698 м.кв/га талбайтай эзэмших эрхтэй газар /НТ:*, ГД-*/ зэрэг газруудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Баталгаат ипотекийн гэрээнд заагдсан Баянгол дүүргийн * хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө * хаягтай, 648 м.кв талбайтай, Ү-*********, ГД-********** дугаар бүхий гараж, Баянгол дүүрэг, * хороо, үйлчилгээний орон сууцны зориулалттай, 648 м.кв/талбайтай, нэгж талбарын * дугаартай, ГД-****** дугаар бүхий газар, Сонгинохайрхан дүүрэг, * хороо, төмс хүнсний ногооны зориулалттай, 5101 м.кв/га, нэгж талбарын ******* дугаар бүхий ГД-220102347*тай газар, Сонгинохайрхан дүүрэг, * хороо, Ногоочин *, * тоот 144 м.кв/га талбайтай ************ бүхий Ү-************ тоот гэрчилгээтэй агуулах, Сонгинохайрхан дүүрэг, * хороо, Ногоочин *, * тоот 144 м.кв/га талбайтай ***********3 дугаар бүхий Ү-********* тоот гэрчилгээтэй агуулах, Сонгинохайрхан дүүрэг, * хороо, Ногоочин *, * тоот 95,9 м.кв/га талбайтай ***********4 дугаар бүхий Ү-2201034059 тоот гэрчилгээтэй агуулах, Сонгинохайрхан дүүрэг * хороо, А ХК-ийн чанх урд байрлах 2 300 м.кв/га талбайтай аж ахуйн зориулалтаар эзэмших эрхтэй газар, ГД-************, г-*********** дугаар бүхий газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага үндэслэлтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага болох 295 055 793 төгрөгийг хариуцагч Т.А, Ду ХХК-аас гаргуулан, барьцаа хөрөнгөөс гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа нь улсын тэмдэгтийн хураамжийг хэсэгчлэн хуваарилах үндэслэл болохгүй болно. Иймд улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах хуулийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5* зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримталсан болно.
Тус хэргийн шүүх хуралдаан 2016 оны 1* сарын 14-ний өдрийн 08.30 цагт товлогдон, шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7* зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 11* зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН