Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 945

 

 

 

 

 

 

 

 

 2019          12          09                                    2019/ШЦТ/945

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

            улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Ж.Г /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Ж.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911027681246 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Бэсүд овогт Ж.Г, 1990 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багт оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 4-40 тоот нийтийн байранд түр оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ..................................................................

Шүүгдэгч Ж.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 14-ний шөнийн 02 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 4-40 тоот нийтийн байрны 3 тоот өрөөнд хохирогч Д.Мягмаржавыг өрөөнийхөө түлхүүрийг өгсөнгүй гэх шалтгаанаар зодож улмаар эрүүл мэндэд нь “духанд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Д.Мягмаржав мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 10 сарын 13-ны орой ажлаасаа гараад дүү Ганхуягийн хамт гэртээ 20 цагийн үед ирээд байж байтал Ганхуяг гарч ганц цаг караокед сууж байгаад ирье гэхээр нь “за тэгье” гээд гэрээс гараад Чингэлтэй дүүргийн 17-ын замын урд байрлах нэрийг нь санахгүй байна нэг караокед 21 цагийн үед ороод Сэнгүр гэх нэртэй 0,33 литрийн савалгаатай пивноос шилийг аваад ууж суугаад байтал 23 цагийн орчим Ганхуяг надаас гэрийн түлхүүрээ өгчих би очоод байж байя гэхээр нь би “”тийм юм байхгүй, хамт очно тэр чинь нийтийн байр тэнд согтуу очиж яах гээд байгаа юм” гэтэл дуугаа өндөрсгөөд “юун сүртэй юм бэ” гээд нэхээд байсан. 2019 оны 10 сарын 14-ний шөнийн 02 цаг болж байсан байх бид хоёр нийтийн байрандаа ирээд байж байтал Ганхуяг “та надад түлхүүрээ яагаад өгөхгүй байгаа юм” гээд намайг зодож эхэлсэн. Намайг өргөөд хэд хэдэн удаа шидсэн. Миний нүүрнээс цус гараад тогтохгүй байсан. Тэгээд юу болсныг санахгүй байна. Өглөө нь гэмтлийн эмнэлэгт байсан ...” гэх мэдүүлэг /хх-12-14х/,

Гэрч Э.Уртнасан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 14-ний 03 цагийн үед манай нийтийн байрны хажуу хаалганд амьдардаг айл орилоод туслаач гээд эрэгтэй хүн дуудаад байхаар нь сэрээд ороод хартал хоёр эрэгтэй хүн нэг нь ах нь бололтой хүний нүүр нь цус болчихсон, дүү нь нэг шилтэй пиво уучихсан хажууд нь сууж байсан. Тэгэхээр нь би 102 дугаарын утас руу залгаад дуудлага өгчихсөн юм. Ах нь намайг ороход дуудлага өгөөч гэснээс өөр юм ярихгүй байсан. Би бол хүн зодож байхыг нь хараагүй ...” гэх мэдүүлэг /хх-20-21х/,    

Яллагдагч Ж.Г мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 13-ны орой ажлаасаа ирээд 21 цагийн орчим амьдардаг нийтийн байрнаасаа авга ах Мягмаржав намайг хамт караоке орж дуулъя гээд гарсан. Караокед Сэнгүр гэх нэртэй 0.5 литрийн савлагаатай пивоноос 10 шилийг авч байснаа санаж байна. Тэгээд шөнө 2019 оны 10 дугаар сарын 14-ний шөнө 02 цагийн үед гэртээ буюу нийтийн байранд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 4-40 тоотод Мягмаржав ахын хамт ирсэн. Тэгээд ахтайгаа юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Нэг мэдэхэд хамаг юм цус болчихсон байсан. Би эмчилгээний зардалд 400.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-31-32х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №12488 тоот дүгнэлтэд:

“1. Д.Мягмаржавын биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-25х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 14-ний шөнийн 02 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 4-40 тоот нийтийн байрны 3 тоот өрөөнд хохирогч Д.Мягмаржавыг өрөөнийхөө түлхүүрийг өгсөнгүй гэх шалтгаанаар зодож улмаар эрүүл мэндэд нь “духанд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-12-14х/ гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.