Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 946

 

 

 

 

 

 

 

 

 2019          12        09                                    2019/ШЦТ/946

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

            улсын яллагч Б.Дэлгэрдалай /томилолтоор/,

шүүгдэгч Д.О /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911028311222 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Гуа овогт Д.О, 1989 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дуу хөгжмийн багш мэргэжилтэй, 93 дугаар цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1127ж тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/..............................................

Шүүгдэгч Д.О /РД:УП89122121/ 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1127ж тоотод хохирогч З.Гантулгатай хамт архидан согтуурч байгаад маргалдаж улмаар түүнийг заазуураар мөрөнд нь зүсэж “баруун мөрөнд зүсэгдсэн шарх бүхий” гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “З.Гантулгатай хамт архи уусан. Намайг хардаад мөргөөд, алгадаад байсан. Орилж хашхираад байхаар нь уурандаа баруун мөрөнд нь зүссэн. Цусыг нь тогтоох гээд хөвөн шатааж угааж байхад манай дээд талын айлын залуу цагдаа, эмнэлэг дуудсан. Намайг цагдаа, хохирогчийг эмнэлэг авч явсан” гэв.

 

Хохирогч З.Гантулга мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн үед хүнээс мөнгө авах ёстой байсан бөгөөд уг хүн нь дэлгүүрийн худалдагчийн данс руу мөнгө шилжүүлээд уг мөнгөөр нь дэлгүүрээс хоол хүнс болон 0.75 л-ийн архи аваад гэртээ 13 цагийн орчимд ирсэн. Хоол хийж идэнгээ авсан архиа Оюунтуяа бид хоёр хувааж уусан. Согтоод бид хоёр муудалцсан. Яг юунаас гэдгийг сайн санахгүй байна. Маргалдаж байхдаа бие биерүүгээ орилж хашгираад байж байтал Оюунтуяа гэнэт шүүгээн дээр байсан заазуур аваад миний баруун мөрний орчим нэг удаа цохих шиг болсон чинь тэр газраас нь цус гарч эхэлсэн” гэх мэдүүлэг /хх-16х/,

Гэрч Х.Туяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Оюунтуяа, Гантулга нар зээ охиныг дагуулаад мөнгө цаас олж ирнэ, хүнээс 50.000 төгрөг аваад түүгээрээ хоол унд олж ирнэ гээд гарсан юм. Би удалгүй араас нь гарч ойрхон байдаг найзындаа очоод байж байхдаа яасан талаар асууж охин руугаа утсаар ярьсан чинь “мөнгө авах гэсэн чинь данс байхгүй болохоор хүний данс руу шилжүүлж авах гээд явж байна” гэж байсан. Түүнээс хойш тэд нартай холбоо барилгүй, найз нарынхаа гэрээр байж байгаад орой 18 цагийн орчим харанхуй болсон хойно гэртээ яваад орсон чинь Оюунтуяа, Гантулга, зээ хүү нар гэрт байсан бөгөөд Гантулга нь цээж нүцгэн байдалтай аль нэг далны орчмоос нь цус гараад хажууд нь охин Оюунтуяа цусыг нь угааж цэвэрлээд байж байсан. Хоёулаа нээх их согтуу байгаа харагдаагүй. Би тэр хоёроос юу болсон талаар асуухад охин Оюунтуяа хэлэхэдээ “Бид хоёр маргалдаад намайг мөргөж алгадаад байхаар нь би Гантулгыг заазуураар зүссэн гэж байсан ...” гэх мэдүүлэг /хх-23-24х/,

Гэрч Д.Ганбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр оройхон хогоо асгачихаад буцаад гэр лүүгээ явж байтал манай ойролцоо байдаг Оюунтуяагийн хашаанаас эрэгтэй хүн орилох чимээ гараад байхаар нь юу болоод байгаад юм бол гэж бодоод уг айлын байшин руу яваад орсон чинь өмнө нь таньдаг Оюунтуяа, Туяа, Оюунтуяагийн хүүхэд болох бага насны хүүхэд болон сүүлийн үед энэ айлд байх болсон Гантулга гэх залуу байж байсан. гэрт нь ороход Гантулга нэг мөрөө ил гаргаад суучихсан түүний мөрөнд нь нилээн гүн зүсэгдсэн шарх байсан бөгөөд уг шархнаас цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-25х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №12859 тоот дүгнэлтэд:

“1. З.Гантулгын биед баруун мөрөнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хх-28х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Дүүрэнжаргал овогтой Оюунтуяа /РД:УП89122121/ 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1127ж тоотод хохирогч З.Гантулгатай хамт архидан согтуурч байгаад маргалдаж улмаар түүнийг заазуураар мөрөнд нь зүсэж “баруун мөрөнд зүсэгдсэн шарх бүхий” гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-15-16х гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.