Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 956

 

 

                                                           

           

 

 

 

2019        12          13                                    2019/ШЦТ/956

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Т.Мандахнаран,

Шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч М.Хандармаа, С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Содов овогт Г.Хд холбогдох эрүүгийн 1811014240325 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч Содов овогт Г.Х, Монгол Улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 21 дүгээр байрны 28 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ..........................

          Шүүгдэгч Г.Х нь 2016 онд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “Арга Билэг” төвийн 206 тоот өрөөнд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт болох “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д тус тус багтсан химийн хорт, аюултай бодис болох 499.72 грамм цэвэр жинтэй мөнгөн усыг хууль бусаар бусдаас худалдан авч, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл “Арга билэг” төвийн 206 тоот өрөөнд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Намайг өрөөндөө байж байхад прокурорын дүгнэлт барьж орж ирээд манай өрөөнд нэгжлэг хийсэн. Манай өрөөнөөс мөнгөн усыг илрүүлээд шинжилгээнд өгөөд мөнгөн ус гэдэг нь тогтоогдсон гэж хэлсэн. Энэ хэрэг шалгагдаж байгаад мөрдөн шалгах ажиллагааны явцад хаагдлаа гэж хэлсэн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас намайг дуудаж эрүүгийн хэрэг биш учраас манайхыг шийд гэж хэлсэн гэж хэлээд торгуулийн арга хэмжээ аваад хаасан гэж хэлсэн. Өнгөрсөн 9 дүгээр сард улсын прокуророос сөхөгдөж байгаа болохоор таныг шалгах шаардлагатай байна гэж хэлсэн. Тухайн үедээ би мөнгөн усыг хэрэглэдэг гэдгийг мэдэж байсан. Хоёрдугаарт зохих журмын дагуу хадгалалтыг нь хийж байсан. Гуравдугаарт би мөнгөн усыг хадгалдаг л байсан. Би хэрэглээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хаагдсан хэргийг хаагдсан гэх ойлголттой явж байсан. Би энэ хэргийг шүүхээр ортол явна гэдэгт итгэл дүүрэн биш байна. Энэ хэргийг шүүхээр орох хэрэг биш гэж бодож байна” гэв.

Гэрч Л.Бат-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Хонгорзул ах бид хоёр 2013 онд анх 4 дүгээр хороололд үйл ажиллагаа явуулдаг “Мичид” гэх бильяард тоглоомын газарт тоглож байгаад танилцаж байсан. 2016 оны 9 дүгээр сараас хойш хамтран ажиллаж байна бид хоёрын дунд байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй ...Би 2017 оны 11 сард өрөөгөө цэвэрлэж байгаад хоёр давхар савтай юм байхаар нь ах Хонгорзулаас юу болохыг асуухад мөнгөн ус гэж байсан тэгэж би анх мөнгөн ус байгааг мэдсэн ...” гэх мэдүүлэг /хх-16х/,

Шүүгдэгч Г.Х гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би Арга билэг төвийн 206 тоот өрөөг түрээслэн хувиараа алт хайлуулах цех ажиллуулдаг юм. 2016 оны хавар байсан санагдаж байна сар, өдрийг тодорхой санахгүй байна, ажил дээрээ сууж байсан 30 гаран насны үл таних 2 эрэгтэй хүн орж ирээд мөнгөн ус авах уу гэхээр нь үзсэн мөн байхаар нь 250 мянган төгрөгөөр худалдан авсан. Тухайн 2 залуу гандсан хувцастай өөрсдөө хөдөөнөөс орж ирсэн Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сумынх гэж хэлж байсан. Зарсан мөнгөн усыг хаанаас авсан талаар юм яриагүй ...Би хувиараа алт ялгах ажил хийдэг бөгөөд надад мөнгөн ус хэрэглэх худалдах тусгай зөвшөөрөл байхгүй бөгөөд мөнгөн ус нь алт ялгах ажилд хэрэгтэй учраас худалдаж авсан. Мөнгөн усыг ил задгай хэрэглэж болохгүй, ямар хөнөөлтэй гэдгийг мэдэж байсан. Мөнгөн усыг том хуванцар тагтай саван дотор дахин жижиг хуванцар саванд давхар хийж, ууршиж алдагдахаас урьдчилан сэргийлж 1 хуруу орчим ус хийж өрөөнийхөө буланд хадгалж байсан. Савны гаднаас нь хүн хараад мөнгөн ус байна гэдгийг мэдэхээргүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-13-14х/, 

2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-21-28х/,

Гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээчийн 10/2259 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн хуванцар саван дотор хийсэн хар өнгийн хуванцар савтай шингэн зүйлийн физик химийн шинж чанарыг үндэслэн химийн хорт бодисын жагсаалтанд багтсан мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойллоо” гэх гэсэн дүгнэлт /хх-38-39х/,

Шүүгдэгч Г.Хын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-47х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Г.Х нь 2016 онд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “Арга Билэг” төвийн 206 тоот өрөөнд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт болох “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д тус тус багтсан химийн хорт, аюултай бодис болох 499.72 грамм цэвэр жинтэй мөнгөн усыг хууль бусаар бусдаас худалдан авч, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл “Арга билэг” төвийн 206 тоот өрөөнд хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Г.Хаас өгсөн: “Намайг өрөөндөө байж байхад прокурорын дүгнэлт барьж орж ирээд манай өрөөнд нэгжлэг хийсэн. Манай өрөөнөөс мөнгөн усыг илрүүлээд шинжилгээнд өгөөд мөнгөн ус гэдэг нь тогтоогдсон гэж хэлсэн. Энэ хэрэг шалгагдаж байгаад мөрдөн шалгах ажиллагааны явцад хаагдлаа гэж хэлсэн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас намайг дуудаж эрүүгийн хэрэг биш учраас манайхыг шийд гэж хэлсэн гэж хэлээд торгуулийн арга хэмжээ аваад хаасан гэж хэлсэн. Өнгөрсөн 9 дүгээр сард улсын прокуророос сөхөгдөж байгаа болохоор таныг шалгах шаардлагатай байна гэж хэлсэн. Тухайн үедээ би мөнгөн усыг хэрэглэдэг гэдгийг мэдэж байсан. Хоёрдугаарт зохих журмын дагуу хадгалалтыг нь хийж байсан. Гуравдугаарт би мөнгөн усыг хадгалдаг л байсан. Би хэрэглээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хаагдсан хэргийг хаагдсан гэх ойлголттой явж байсан. Би энэ хэргийг шүүхээр ортол явна гэдэгт итгэл дүүрэн биш байна. Энэ хэргийг шүүхээр орох хэрэг биш гэж бодож байна” гэх мэдүүлэг,

гэрч Л.Бат-Эрдэнээс өгсөн: “... Хонгорзул ах бид хоёр 2013 онд анх 4 дүгээр хороололд үйл ажиллагаа явуулдаг “Мичид” гэх бильяард тоглоомын газарт тоглож байгаад танилцаж байсан. 2016 оны 9 дүгээр сараас хойш хамтран ажиллаж байна бид хоёрын дунд байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй ...Би 2017 оны 11 сард өрөөгөө цэвэрлэж байгаад хоёр давхар савтай юм байхаар нь ах Хонгорзулаас юу болохыг асуухад мөнгөн ус гэж байсан тэгэж би анх мөнгөн ус байгааг мэдсэн ...” гэх мэдүүлэг /хх-16х/,

шүүгдэгч Г.Х гэрчээр өгсөн: “Би Арга билэг төвийн 206 тоот өрөөг түрээслэн хувиараа алт хайлуулах цех ажиллуулдаг юм. 2016 оны хавар байсан санагдаж байна сар, өдрийг тодорхой санахгүй байна, ажил дээрээ сууж байсан 30 гаран насны үл таних 2 эрэгтэй хүн орж ирээд мөнгөн ус авах уу гэхээр нь үзсэн мөн байхаар нь 250 мянган төгрөгөөр худалдан авсан. Тухайн 2 залуу гандсан хувцастай өөрсдөө хөдөөнөөс орж ирсэн Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сумынх гэж хэлж байсан. Зарсан мөнгөн усыг хаанаас авсан талаар юм яриагүй ...Би хувиараа алт ялгах ажил хийдэг бөгөөд надад мөнгөн ус хэрэглэх худалдах тусгай зөвшөөрөл байхгүй бөгөөд мөнгөн ус нь алт ялгах ажилд хэрэгтэй учраас худалдаж авсан. Мөнгөн усыг ил задгай хэрэглэж болохгүй, ямар хөнөөлтэй гэдгийг мэдэж байсан. Мөнгөн усыг том хуванцар тагтай саван дотор дахин жижиг хуванцар саванд давхар хийж, ууршиж алдагдахаас урьдчилан сэргийлж 1 хуруу орчим ус хийж өрөөнийхөө буланд хадгалж байсан. Савны гаднаас нь хүн хараад мөнгөн ус байна гэдгийг мэдэхээргүй байсан ...” /хх-13-14х/ гэх мэдүүлгүүд,

хавтаст хэрэгт цугларсан 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-21-28х/, Гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээчийн 10/2259 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн хуванцар саван дотор хийсэн хар өнгийн хуванцар савтай шингэн зүйлийн физик химийн шинж чанарыг үндэслэн химийн хорт бодисын жагсаалтанд багтсан мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойллоо” гэх гэсэн дүгнэлт /хх-38-39х/, Шүүгдэгч Г.Хын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-47х/,  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-142х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодис болох 499.72 грамм цэвэр жинтэй мөнгөн усыг хууль бусаар бусдаас худалдан авч, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Г.Хд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Химийн ломбарторид хадгалагдаж байгаа 499.72 грамм жинтэй мөнгөн усыг,

Мөрдөн байцаах албаны Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цагаан өнгийн төмөр савтай 1799.33 грамм жинтэй болон хар өнгийн хуванцар савтай 280.4 грамм жинтэй цагаан өнгийн нунтаг зүйл зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь зохих мэргэжлийн байгууллагатай хамтран шийдвэрлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэлд шилжүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.