| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/08745/И |
| Дугаар | 6711 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 6711
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ТЯ89022103 регистрийн дугаартай, Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Хайрхан баг 4-54 тоотод оршин суух Өөлд овогт Баатархүүгийн Золзаяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн ИК87011710 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 44 гудамж, 188 тоотод оршин суух, Багабанди овогт Цэен-Ойдовын Чүлтэмбаярт холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Золзаяа, хариуцагч Ц.Чүлтэмбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2007 онд Чүлтэмбаяртай танилцаж улмаар 2009 оны 12 дугаар сарын 7-ны өдөр гэрлэлтийн 021735 дугаар баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр охин Энхдөлгөөн төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Охин Энхдөлгөөнийг миний асрамжид үлдээж эцэг Чүлтэмбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Чүлтэмбаяр шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Б.Золзаяатай 2007 оны 11 дүгээр сараас 2012 оны 12 дугаар сар хүртэл хамт амьдарч байсан. Бид хамтран амьдрах хугацаанд 2009 оны 11 дүгээр сарын 04-нд охин Энхдөлгөөн мэндэлсэн юм. Охиноо төрсний дараа 2009 оны 12 дугаар сарын 09-ны өдөр бид гэрлэлтээ батлуулсан. 2012 оны 12 дугаар сард Б.Золзаяа нь дүүгийн хүүхэд харах хэрэгтэй байна ээж ганцаараа хэцүү байна гээд охиноо аваад Дархан-Уул аймгийн шарын гол сум руу явсан. Эхнэр охин 2-оо Шарын голд байхад бил хоорондоо байнга холбоотой байсан ба ажлын зав чөлөөгөөр Шарын голд очдог охин маань хотод аав дээрээ ирдэг байсан. Бид хэдийгээр тусдаа амьдарч байсан боловч би түүнээс салах тухай бодол байгаагүй, охиноо аваад хотод над дээр ирнэ гэж хүлээж байсан, цаашдаа хамт амьдарна гэж бодож байсан. Миний тухайд 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр шар өвчнөөр өвдөж удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн. 2016 оны 1 дүгээр сард миний аав гэнэт харвалт өгч маш удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байнгын асаргаанд байсан боловч 2016 оны 6 дугаар сард нас барсан. Иймээс энэ хугацаанд өөрийн амьдралд анхаарах зав боломж бага байсан. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б.Золзаяа нь өөр хүнтэй сууж хүүхэд төрүүлсэн тухай надад өөрөө хэлсэн. Би Б.Золзаяагаас салах тухай огт бодож байгаагүй, одоо охиноо бодоход маш хүнд байна. Нэгэнт өөр хүнтэй сууж өөрөө надаас салахаар шийдэж өргөдөл гаргасан болохоор би татгалзахгүй. Охиноо эхийн асрамжинд үлдээхэд мөн татгалзахгүй, харин хүүхдийн тэтгэлэгийн тухайд заавал шүүхээр тогтоолгохгүйгээр өөрөө охиноо тэжээн тэтгэх үүргээ биелүүлнэ. Энэ талаар Б.Золзаяатай ярилцаж тохирох бодолтой байна, боломж бололцоогоороо данс нээгээд хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
ды , авагдсан нотлох баримтыг д,
:
Б.Золзаяа Ц.Чүлтэмбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах .
Б.Золзаяа Ц.Чүлтэмбаяр нар нь 2008 9 дүгээр 15- 2009 12 угаа 07-ны иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 62 дугаарт бүртгэсэн , 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр охин Ч.Энхдөлгөөн өн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, охин Ч.Энхдөлгөөний төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
14 14.1-д Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ .
2012 оноос хойш , цаашид хамтран амьдрах боломжгүй , , нь байх тул .
Нэхэмжлэгч, хариуцагч нар охин Ч.Энхдөлгөөний асрамжийн талаар маргаагүй эх Б.Золзаяагийн асрамжид үлдээхийг харилцан хүлээн зөвшөөрсөн нь 14 14.5- 2009 оны 11 үгээ сарын 04-ний өдөр төрсөн охин Ч.Эндөлгөөнийг эх Б.Золзаяагийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг н эцэг Ц.Чүлтэмбаяраар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол лсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 26.6-д Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж заасны дагуу охин Ч.Энхдөлгөөнийг нь Ц.Чүлтэмбаярын 㺺 эдтэйгээ уулзах, 쿿濿, , Б.Золзаяа , уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болно.
Зохигч эд хөрөнгийн маргаан үүсгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
115 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус
:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өөлд овогт Баатархүүгийн Золзаяа, Багабанди овогт Цэен-ойдовын Чүлтэмбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай
2. 38 угаа 38.1, 40 40.1.1, 40.1.2- ыг баримтлан 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Ч.Энхдөлгөөнийг 11 хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан Ц.Чүлтэмбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Ч.Энхдөлгөөнийг эх Б.Золзаяагийн асрамжид үлдээсүгэй.
4. Зохигч эд хөрөнгийн маргаан үүсгээгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ц.Чүлтэмбаяраас 70.200 төгрөгийг гаргуулж олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Совингэрэлд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ