Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 969

 

 

                                                           

           

 

 

 

2019          12          17                                    2019/ШЦТ/969

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Д.Дэлгэрдалай,

Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

Хохирогч Б.Золсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овогт А.Бт холбогдох эрүүгийн 1911019461066 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч Урианхай овогт А.Б, Монгол Улсын иргэн, 1992 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эмээ, ах, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангай 21-793 тоотод оршин суух,

урьд: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ял шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.5-д заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 6 сарыг нэмж нийт эдлэх ялыг 5 жил 6 сар 1 хоног хорих ялаар тогтоож, 2002 оны Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар эдлэх ялыг жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид эдлүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:............................./.

           Шүүгдэгч Алимаагийн Батхишиг /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн автобусны буудлын орчимд эмийн сан орохоор явж байсан хохирогч Б.Золсайханы халааснаас “Айфон Икс эс” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 3.090.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баяраа гэх хуурай дүүтэйгээ тааралдаад нэг шил архи уусан. Тэгээд дүүгээсээ салаад хохирогчийн зүүн талынх нь халаасанд цухайж байсан утсыг авсан. Би хулгай хийсэндээ харамсаж байна” гэв.

Хохирогч Б.Золсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр цув өмссөн байсан. Утас карт хоёроо хийсэн байсан. Эмийн сангаас булан эргээд хоёр жоохон хүүхэд зөрсөн. Хамт явж байсан шар үстэй хүүхэд дөхөөд ирэхээр нь хана руугаа шахаад зөрсөн. Зөрөх үед утас байсан. Тэгээд би эмийн сан руу орох үед утас байгаагүй. Тэгээд гэртээ үйлдээсэн байж магадгүй гэж бодоод гэрээсээ хайсан” гэв.

Хохирогч Б.Золсайхан гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 19 цаг 40 минутын орчимд гэрээсээ гарахдаа байрны булан өнгөрөөд цаг харахад 19 цаг 41 минут болж байгаад тэгээд буцаагаад халаасандаа утсаа хийсэн. Байрны булан өнгөрөөд эмийн сан орох гэж явж байхдаа үл таних 12-15 насны 150 см орчим өндөртэй хоёр эрэгтэй хүүхэдтэй таарсан. Тэгэхэд тэр 2 миний урдаас алхаж байгаад 1 нь салаад түрүүлж яваад нөгөөдөхөөсөө нуруугаар өндөр нь над руу ойртож ирээд надтай ойрхон зөрсөн юм. Надтай зөрөх үед нь би халааснаасаа гараараа барьсан. Тэгээд цаашаа алхах үед миний халааснаасаа гараараа барихаа больсон. Тэгээд эмийн сангийн хаалгыг татах гээд байж байхдаа халаасандаа гараа хийж үзэхэд миний утас, карт хоёр байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-29х/,

          Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-21х/,

          Эд зүйлийн үнэлгээ /хх-22х/,

          Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-70х/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59х/,

          Шийтгэх тогтоолын хуулбар /хх-62-67/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Алимаагийн Батхишиг  нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн автобусны буудлын орчимд эмийн сан орохоор явж байсан хохирогч Б.Золсайханы халааснаас “Айфон Икс эс” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 3.090.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч А.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 3.090.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч А.Бт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын 3.090.000 төгрөгийг шүүгдэгч А.Бээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэн СиДи-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 35 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдав.