Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 976

 

 

                                                           

 

 

 

 

2019       12        18                                      2019/ШЦТ/976

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч С.Мөнхгэрэл,

Шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт С.Ц, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөр овогт Б.Бд холбогдох эрүүгийн 1911020720327 дугаартай хэргийг 2019 оны 11 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч Боржигон овогт С.Ц, Монгол Улсын иргэн, 1988 оны 7 сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамж 31а тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-1-101 тоотод оршин сууж байгаа гэх,

урьд: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 28 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:...................................../.

2. Шүүгдэгч Өндөр овогт Б.Б, Монгол Улсын иргэн, 1976 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачид 3 дугаар гудамж 70 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1-105 тоотод оршин  сууж байгаа гэх, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд: Баянгол дүүргийн шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 513 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, тэнссэн,

Баянгол дүүргийн шүүхийн 1996 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 69 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 8 сарыг нэмж нэгтгэн нийт 1 жил 8 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, 1997 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:....................................................................../.

          Шүүгдэгч С.Ц /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь гэмт хэрэг үйлдэхийн санаачилж, гэмт хэрэгт хамтран оролцож, Б.Бтай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүнтийн зусланд нийт 154 кг 600 грамм жинтэй ховор ургамал болох Хуурамч хонин арцыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрээс түүж, 0530 УНД улсын дугаартай ачааны машинаар тээвэрлэсний улмаас байгаль-экологид 6.957.000 төгрөгийн хохирол учруулсан,

         Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэгт хамтран оролцож, С.Цтай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүнтийн зусланд нийт 154 кг 600 грамм жинтэй ховор ургамал болох Хуурамч хонин арцыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрээс түүж, 0530 УНД улсын дугаартай ачааны автомашинаар тээвэрлэсний улмаас байгаль-экологид 6.957.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.             

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ц мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Орхон аймагт өвөө, эмээ нартаа зориулж бүтээх гэж байсан суварганы дотор хэсэгт хийх зорилготой байсан ...” гэх  мэдүүлэг /хх-124-127х/,

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...намайг халамцуу гэрт байж байхад гуйхаар нь би зөвшөөрөөд хамт явсан ...” гэх мэдүүлэг /хх-131-135х/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Цолмонбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Ховор ургамлыг зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар түүж бэлтгэнэ. Ингэхдээ Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас зөвшөөрлийг олгодог ...Байгалийн ургамлын аймагт учирсан 32.400.000 төгрөгний хохирол төлбөрийг төлүүлэх саналтай байна ...” гэх мэдүүлэг /хх-139-142х/,

Гэрч Н.Ундармаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...05-30 УНД портер машинтай ачаатай машиныг шалгахад 20 шуудайтай ургамал тээвэрлэж явсаныг саатуулж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ...” гэх мэдүүлэг /хх-13х/,

Гэрч Ц.Нарандашаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...түүх зөвшөөрөл бичиг авч түүдэг юмаа ...” гэх мэдүүлэг, шинжээч М.Ургамалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...ховор ургамалд тооцогдоно ...” ахуйн хэмжээнээс их гэж үздэг ...” гэх мэдүүлэг /хх-21-22х/,

Гэрч Б.Отгонбадамаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...С.Ц нь заасан хугацаандаа төлбөр мөнгөө төлөөгүй учраас би автомашинаа буцаагаад авчихсан байгаа ...” гэх мэдүүлэг /хх-77-78х/,

Шинжээч М.Ургамалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...1995 онд батлагдсан “Байгалийн ургамлын тухай” хуулийн 3-р бүлгийн 16-р зүйлд ургамлыг түүж бэлтгэх журам, хэмжээ, хугацааг баримтлах түүж бэлтгэх зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагын буюу ШУАкадемийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн саналаар үндэслэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно гэж заасан байгаа ...ахуйн хэмжээнээс их гэж үздэг ...” гэсэн мэдүүлэг /хх-79-83х/,

“...ховор ургамлын жагсаалтанд уг ургамал орсон болно ...” гэх Шинжлэх ухааны академи Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт /хх-25-26х/,

“...нийт 144 кг 600 грамм байсныг тэмдэглэлд тусгав ...” гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-27-33х/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-34-38х/,

HYANDAI porter бага оврын ачааны автомашины зах зээлийн үнийг үнэлгээний өдрийн байдлаар 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр тогтоосон Үнэлгээний тайлан /хх-87-92х/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-63х/,

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-40, 114х/,

таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,  шийтгэх тогтоолын хуулбар /хх-108-109х, 148-150х/,  

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-116, 117х, 105х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Ц нь гэмт хэрэг үйлдэхийн санаачилж, гэмт хэрэгт хамтран оролцож, Б.Бтай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүнтийн зусланд нийт 154 кг 600 грамм жинтэй ховор ургамал болох Хуурамч хонин арцыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрээс түүж, 0530 УНД улсын дугаартай ачааны машинаар тээвэрлэсний улмаас байгаль-экологид 6.957.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэгт хамтран оролцож, С.Цтай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүнтийн зусланд нийт 154 кг 600 грамм жинтэй ховор ургамал болох Хуурамч хонин арцыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрээс түүж, 0530 УНД улсын дугаартай ачааны автомашинаар тээвэрлэсний улмаас байгаль-экологид 6.957.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Боржигон овогт Сүхийн Цэрэнбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, гэмт хэрэгт хамтран оролцож бусадтай бүлэглэн ховор ургамал болох Хуурамч хонин арцыг зохих зөвшөөрөлгүйгээр, хууль зааснаас өөр зорилгоор түүж, тээвэрлэсний улмаас байгаль-экологид 6.957.000 төгрөгийн хохирол учруулсан,

 шүүгдэгч Өндөр овогт Батчимэгийн Батжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор ургамал болох Хуурамч хонин арцыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүж тээвэрлэсний улмаас байгаль-экологид 6.957.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч С.Цад хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тус тус тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад тус тус зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах,  оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц, Б.Б нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-д заасан “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэсний дагуу 34.785.000 төгрөгийг шүүгдэгч С.Ц, Б.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн харъяа Байгаль орчны газарт олгож, шүүгдэгч С.Цаас 6.500.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа гэх улаан өнгийн иштэй 3 ширхэг богино гар хадуур, модон иштэй гар хадуур 1 ширхэг, хадуурын иртэй үзүүр хэсэг 2 ширхэг, нийт 144.600 грамм жинтэй 20 ширхэг ногоон өнгийн ууттай хонин хонин арц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ц, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.