Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 972

 

 

 

 

 

 

 

 

 2019       12        18                                   2019/ШЦТ/972

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

            улсын яллагч Г.Анармөнх,

шүүгдэгч Ш.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Ш.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911026931283 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигин овогт Ш.Б, 1974 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд үйлчлэгч ажилтай, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан  дүүргийн 2 дугаар хороо, Орбит 50 дугаар гудамжны 02 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:................../.

Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн О.Тэмүүлэнгийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт таксигаар хүргүүлээд буухдаа уг таксинд мартаж буусан Самсунг А70 загварын гар утсыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж завшсаны улмаас 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хохирогч О.Тэмүүлэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр найз болох Батмягмартай хамт I Мах кинотеатраас кино үзэж тэндээс 22 цагийн үед гараад Шангрилагийн хойд талаас такси барьж улмаар бид хоёр манай гэр болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 15 дугаар байрны хажууд талд буусан. Тэгээд байрны үүдэнд ирж хаалгаа онгойлгох гээд куртикны халааснаас түлхүүрээ авах гэтэл халаасанд байсан миний Самсунг А-70 маркийн гар утас байхгүй байсан. Тэгээд гар утсаа таксинд мартсанаа мэдээд найзынхаа гар утсаар өөрийнхөө 2 дугаар болох 88643773, 95530330 гэсэн дугааруудад залгахад дуудаад авахгүй байсан ...Тэгээд орой залгахад холбогдохгүй болсон ...” гэх мэдүүлэг /хх-17-18х/,

Яллагдагч Ш.Б мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10-11 цагийн орчим байх би Цамбагараваас таксинд суугаад 7 буудал чиглэлд явж байсан чинь миний суусан таксины сандал доор Самсунг А-70 маркийн хөх цэнхэр өнгөтэй гар утас байхаар нь аваад харсан чинь унтарчихсан байхаар нь аваад тэр өдрөө гэртээ очоод цэнэглэж асаагаад өөр дээрээ байлгаж байгаад симийг нь гаргаад хаячихаад өөрийнхөө 88629958 дугаарыг хийгээд асаагаад байж байтал Цагдаагийн газраас залгаад ирж уулзах хэрэгтэй байна...Би энэ гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсэн ...” гэх мэдүүлэг /хх-23-24х/,

Эд зүйл хүлээлгэж өгсөн, хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-14-15х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн О.Тэмүүлэнгийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт таксигаар хүргүүлээд буухдаа уг таксинд мартаж буусан Самсунг А70 загварын гар утсыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж завшсаны улмаас 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ш.Бийг бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.