Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 395

 

   Зохигч талуудын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

             Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу, Засгийн газрын автобаазын байранд байрлах “Улаанбаатар Такси Транспорт Сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Морингийн 2-70 тоотод оршин суух Даржаагийн Сүхбаатарт /РД:ШГ73041212/ холбогдох,

3 445 443 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Улаанбаатар Таски транспорт сервис” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтангадас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Улаанбаатар Такси Транспорт Сервис” ХХК нь 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Таксины үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд иргэн Д.Сүхбаатар нь 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №ТТ-13-007 дугаартай “Автомашин түрээслэх тухай гэрээ”-г байгуулж, манай компаний эзэмшлийн тээврийн гэрээнд түрээслэгч автомашиныг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэл автомашин түүний нэмэлт тоноглолд өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийх, мөн актаар хүлээн авахаар гэрээнд заасан. Д.Сүхбаатар нь тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа 2 710 443 төгрөгийн эвдрэл гэмтэл учруулсан, мөн түрээсийн төлбөрийн өр 735 000 төгрөг нийт 3 445 443 төгрөгийн өр төлбөр үүссэн байна.

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаас 3 445 443 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

                                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Улаанбаатар Такси Транспорт Сервис” ХХК нь хариуцагч Д.Сүхбаатарт холбогдуулан 3 445 443 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.            

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч талууд эвлэрч 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

            Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд  “...нэхэмжлэгч “Улаанбаатар Транспорт Сервис” ХХК нь Д.Сүхбаатраас 3 445 443 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс 3 445 443 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 245 443 төгрөгөөс татгалзаж, 2 200 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.Сүхбаатар хүлээн зөвшөөрч байна. Д.Сүхбаатар нь 2 200 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүр 100 000 төгрөг төлж барагдуулна. Д.Сүхбаатарын 2 200 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 22 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөг төлж, 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Отгончимэг би хүлээн зөвшөөрч байх тул эвлэрэлийн гэрээг баталгаалжуулж өгнө үү” гэжээ.

           

            Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3 445 443 төгрөгийг 1 245 443 төгрөгөөр багасгаж, үлдэх 2 200 000 төгрөгийг хариуцагч нь маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 2 200 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 22 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөг төлж 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр бүрэн барагдуулж дуусгахаар харилцан тохиролцсон байна.           

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.         

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                  

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.”Улаанбаатар Такси Транспорт Сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Сүхбаатарт холбогдох 3 445 443 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1 245 443 төгрөгөөр багасгаж, үлдэх 2 200 000 төгрөгт зохигч эвлэрч, уг 2 200 000 төгрөгийг хариуцагч Д.Сүхбаатар нь маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 22 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөг төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

             

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Улаанбаатар Такси Траспорт сервис” ХХК”ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 077 төгрөгний 35 038 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлстийн 2603030349 тоот данснаас 35 038 төгрөг, хариуцагч Д.Сүхбаатараас 25 075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй. 

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                        

 

 

             

 

ШҮҮГЧ                           Д.ХУЛАН