| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2020-01-20 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 109
2020 01 20 2020/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
Улсын яллагч Б.Бүжинлхам,
Шүүгдэгч С.Ж, түүний орчуулагч С.Батцэцэг, өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С.Ж-д холбогдох эрүүгийн 1902 00473 0253 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн /паспортын дугаар 536789261/, 1978 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад төрсөн, эрэгтэй, 41 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ сургуульд багшилж байсан, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, тоотод түр оршин суух бүртгэлтэй, Монгол улсад ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С.Ж.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч: Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн С.Ж нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны 176 тоот гэртээ болон биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай 4 хэсэг ууттай, нийт 4 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Жмэдүүлэхдээ: “...Би Монголд 2019 оны 8 дугаар сарын 19-нд “Тэрэлж Ворлд” сургуульд багшлахаар ирсэн. Миний ажил их ачаалалтай байсан. Би цалингаа эцэг эхдээ өгдөг. Би маш их стресстэй ажиллаж байсан. 2019 оны 9 дүгээр сарын 14-ний орой би шөнийн клуб рүү ганцаараа явсан. Монголд интернэтээр таницсан залуу надад гялгар ууттай зүйлийг бэлэг болгож өгсөн. Би маш буруу зүйл хийсэн. Би бэлгийг хүлээж авсандаа харамсаж байна. Би гэртээ ирээд гялгар ууттай зүйлийг ширээн дээрээ тавиад онгойлгож үзсэн. Бараг л хог, үр шиг харагдаж байсан. Би тэр зүйлээс жижиг хэсгийг аваад аяга цайнд хийгээд уусан. Маш гашуун амттай байсан. Би түүнийг хаяхаар шийдсэн. 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өглөө би маш завгүй ажилдаа явах гэж байсан. Тэгээд тэр гялгар ууттай зүйлүүдээ аваад цүнхэндээ хийсэн байж байгаад би болиод халаасандаа хийсэн. Би тэр зүйлийг сургуулийн багш нар амьдардаг байрны гадаа хогийн саванд хийх санаатай байсан. Ийм юм болсонд би маш их харамсаж байна. Тэгээд гарах гэж байхад манай гэрийн хаалга дуугараад онгойлгоход цагдаа байсан. Намайг баривчилсан. Би ийм зүйл хийсэндээ өөртөө маш их харамсаж байна...Би өөрийнхөө хийсэн үйлдэлд маш их харамсаж байна. Монгол Улсын хуулийг судлаагүй нь миний алдаа. Энэ хор уршгаас болж манай гэрийнхэн их зовж байгаа. Ахиж ийм зүйл хэрэглэхгүй. Би энэ алдаанаасаа суралцлаа. Цагдаагийн хүчирхийлэл үйлдэх нь буруу байсан. Намайг Монголын хүмүүст алдаанаасаа суралцсаныг харуулах боломж олгоно уу. Энэ хэргийг тэнсэнтэй үлдээж өгнө үү. Би Монгол Улсын ардчилал хөгжиж байгаад байнга талархалтай хандаж байгаа. Миний хэргийн талаар цаг гаргаж сонсож суугаа шүүгч болон элчин сайдын газраас хүрсэн хүмүүс болон эгчдээ баярлалаа гэж хэлье. Миний өмгөөлөгчийн хэлснээр тэнсэж өгнө үү.”
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18-20/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-24/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглах үеийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-25/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-26/, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 5224 дугаартай дүгнэлт /хх-48-52/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 6070 дугаартай дүгнэлт /хх-66-70/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1108 дугаартай дүгнэлт /хх-73-74/, мөрдөн шалгах ажиллагаанд С.Ж-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-171-172/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 6005 дугаартай дүгнэлт /хх-59/, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны тодорхойлолт /хх-104/, шүүгдэгч С.Ж-ийн хувийн байдлыг харуулсан баримтууд болох “Ланкастер”-ийн их сургуулийн дипломны хуулбар /хх-138-139/, “Кембриджийн их сургуулийн дипломны хуулбар /хх-140-141/, Даниэль Китсийн хувийн захидал /хх-142/, Сарах Ричфилд Вяатын хувийн захидал /хх-143-147/, “The English school of Mongolia”-ийн сургуулийн тодорхойлолт /хх-149-150/, Японы Токио хотын Хирогакүн Олон Улсын сургуулийн тодорхойлолт /хх-152-154/, ИБИУНВУ-ын Лондон хотын Хьюхэм сургуулийн тодорхойлолт /хх-155-156/, БНСВУ-ын Сайгоны Олон Улсын Сэргэн мандлын дунд сургуулийн тодорхойлолт /хх-157-167/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 332 дугаартай захирамж /хх-185/, С.Ж-ын Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх хэлтэст гаргасан “Баривчилгааны үйл явц болон сэтгэл зүй биед учруулсан гэмтлийн талаархи гомдол /хх-192/, Нийслэлийн Прокурорын газрын “Албан шалгалт явуулах тухай” албан бичиг /хх-196/, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3/12 дугаартай “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаал /хх-197/, шинээр Дэлхийн Эрүүл мэндийн байгуулагын зөвлөмж англи, монгол хэлээр 7 хуудас, С.Ж-ийн эцэг, эхийн талаар гаргасан эмчийн тодорхойлолт 1 хуудас, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын элчингээс өөрийн улсын иргэнтэй ёс бусаар харилцсанд Цагдаагийн ерөний газарт гаргасан гомдол, орчуулга 6 хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн С.Ж нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны 176 тоот гэртээ болон биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай 4 хэсэг ууттай, нийт 4 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд” ”...Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул тэнгэр” хотхоны ертөнцийн зүгээр урагш харсан 5 дугаар орцоор ороод шатаар 3 давхарт гарахад, эгц урдаас ертөнцийн зүгээр урагш харсан 76 дугаартай бор өнгийн төмөр хаалга байна. Уг хаалгаар ороход зочны өрөө байх ба баруун урд буланд цагаан өнгийн гал тогооны тавилга хойшоо харсан 1 цонхтой, зүүн хойд буланд шаргал өнгийн модон ор, орон дээр хар өнгийн 2 үүргэвчтэй цүнх байсныг хураан авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд тасалгааны голд бор өнгийн модон ширээ байрлах ба ширээн дээр ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйл тарсан байдалтай байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав.” /хх-18/,
Хэргийн газрын үзлэг хийх үеийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-20/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл С.Ж өмссөн хувцасны халаасанд...гялгар ууттай ногоон нунтаг ургамал мэт зүйл гялгар ууттай шар өнгийн шавар мэт зүйл, тугалган цаас, Rizla гэсэн бичиглэлтэй саарал өнгийн хайрцагтай жижиг цаас гэрэл зургаар бэхжүүлж түр хураан авав. Гялгар ууттай ногоон өнгийн нунтаг зүйлийг №1 гэж дугаарлан цаасан дээр асгаж цахилгаан жингээр шалгаж үзэхэд 3.2767 грамм, гялгар ууттай шар өнгийн шавар мэт зүйлийг №2 гэж дугаарлан цахилгаан жингээр шалгаж үзэхэд 0.7623 грамм жинтэй байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. С.Ж/Stephen James Richfield-Wyatt /-ын авч явсан хар өнгийн цүнхэнд үзлэг хийхэд ...уг хар өнгийн цүнхний хойд хэсгийн ёроолд ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйл байсныг авч цаасанд боож, №3 гэж дугаарлан цахилгаан жингээр шалгаж үзэхэд 1,6366 грамм байсныг гэрэл зургаар бэхжүүлэв.” /хх-21-22/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-23-24/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд” ...2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр С.Ж-ын биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж /шээс/ авч дээж тестээр шалгасан тэмдэглэл “...ТНС буюу Тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн” гэсэн /хх-25/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-26, 32/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд: ...“С.Ж-ын түр оршин сууж байсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 45 дугаар байрны 176 тоотод хэргийн газрын үзлэг хийж хураан авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад бапсан Дельта-9-тетрагидроканнабинолын агууламж бүхий 0,5 грамм “4” гэж дугаарласан /мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/, мөн түүний биед үзлэг хийж 1 гэж дугаарлан хураан авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий 3,2767 грамм, 2 гэж дугаарласан 0,7623 грамм, шар өнгийн “шавар” мэт зүйл , “Rizla” гэсэн бичиглэлтэй саарал өнгийн хайрцагтай жижиг цаас, үүргэвчинд үзлэг хийж 3 гэж дугаарлан хураан авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта 9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий 1,6366 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон.” /хх-36/,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 5224 дугаартай дүгнэлтэд:
1. “Шинжилгээнд ирүүлсэн “1”, “2”, “3”, “4” гэж дугаарласан ургамал мэт зүйлс С.Ж” гэж дугаарласан 70 мл хэмжээтэй шээсний дээж нь хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан 2м,1986 грамм ногоон өнгийн ургамал, “2” гэж шар өнгийн цаасан дээр дугаарласан зүйлийг гялгар уутны хамт жинлэхэд 0,8744 г, “3” гэж шар өнгийн цаасан дээр дугаарласан зүйлийг цагаан өнгийн уутны хамт жинлэхэд 1,8940 г, “4” гэж цаасан дээр дугаарласан зүйлийг цагаан цаасан уутны хамт жинлэхэд 0,6949г ногоон өнгийн ургамалд тус тус делта-9 тетрагидроканнабинол/delta-9 tetrahydrocannabinol/ илрэв.
Делта-9 тетрагидроканнабинол/delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг.
3. Шинжилгээнд ирүүлсэн С.Ж, 17/9/19” гэж хаягласан 70 мл хэмжээтэй шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.
Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг.” /хх-48-49/ гэх дүгнэлт,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-50-52/,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 5223 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн С.Ж, 17/9/19” гэж хаягласан 70 мл хэмжээтэй шээс хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн С.Ж, 17/9/19” гэж хаягласан 120 мл хэмжээтэй шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.
3. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг.” /хх-56/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-57/,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 6070 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь maximum буюу дээд хэмжээнээс илүү хэмжээгээр авсан тохиолдолд стандарт ажлын зааврын дагуу шинжилгээ хийхэд шинжилгээний үр дүнд нөлөөлөхгүй.
2. ШШҮХ-ын Тусгай шинжилгээний 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 5224 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хавсралт №8, №9, №10 дугаартай биологийн дээж болох шээс нь С.Ж-ын биологийн дээж мөн эсэхийг тогтоох шинжилгээ нь манай лабораторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй болно.
3. Шинжилгээд шээс ирүүлээгүй тул энэ асуултанд хариулах боломжгүй байна.
4. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж хаягласан ургамал мэт зүйл, “2” гэж хаягласан бор өнгөтэй зүйл, “3” гэж хаягласан ургамал мэт зүйл, “4” гэж хаягласан ургамал мэт зүйл тус бүрээс дelta-9 тетрагидроканнабинол/delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол/ delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж хаягласан гялгар ууттай хар ногоон өнгөтэй ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 6,3610 грамм, цэвэр жин 1,9563 грамм байна. “2” гэж хаягласан гялгар ууттай, цагаан өнгийн цаастай, скочдсон бор шаргал өнгөтэй зүйлийн цагаан цаастай жин нь 0,9175 грамм, цэвэр жин нь 0,4861 грамм байна. “3” гэж хаягласан цагаан өнгийн цаастай, гадна талаараа скочдсон хар ногоон өнгөтэй ургамал мэт зүйлийн цагаан цаастай, скочтой жин нь 0,7080 грамм, цэвэр жин нь 0,0290 грамм байна. Дээж бага хэмжээтэй ирүүлсэн тул шинжилгээнд бүрэн зарцуулагдаж дууссан болно." /хх-66/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-67-70/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1108 дугаартай дүгнэлтэд:
1. С.Жнь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.
2. Одоо С.Жнь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
3. С.Жнь сэтгэцийн эмгэггүй байна.
4. С.Жнь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. С.Жнь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
6. С.Жнь мансуурах дон, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна.
7. С.Жнь мансуурах дон, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна.” /хх-73-74/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Ж/Stephen James Richfield-Wyatt /-ын яллагдагчаар өгсөн: ”...Би 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой уншиж танилцсан. Тогтоолд дурьдагдсан зүйлүүдийг болон надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Ойлгомжгүй асууж тодруулах зүйл байхгүй. Би Энэтхэг улсад байхдаа мансууруулах ургамал хэрэглэсэн. Би Монгол Улсад ирэхээсээ өмнө Энэтхэг улсад 2 сар орчим амьдарч байсан.” /хх-173-174/ гэх мэдүүлэг, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн С.Ж нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны 176 тоот гэртээ болон биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай 4 хэсэг ууттай, нийт 4 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглах үеийн гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 5224 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 6070 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1108 дугаартай дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагаанд С.Ж-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэлийн зүгээс: “...С.Ж нь санамсаргүй байдлаар хэрэгт холбогдсон, Дэлхийн Эрүүл мэндийн байгуулагын зөвлөмжөөр каннабисыг тодорхой хэмжээнд хэрэглэхийг зөвшөөрсөн, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс шүүхээр гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад илт хууль бус мэдээлэл тавьсан, шүүгдэгч С.Ж-ын хувийн байдал, эцэг, эхийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэж тайлбарыг гарган мэтгэлцэх боловч эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцэх ёстой тул өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Шүүгдэгч шүүгдэгч Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн С.Ж-ын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны 176 тоот гэртээ болон биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай 4 хэсэг ууттай, нийт 4 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч С.Ж-ын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Түүнчлэн шүүгдэгч С.Ж-ын үйлдэлд яллах дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “хэргийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийг хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмжээний дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч С.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хэдийгээр шүүгдэгч С.Ж-ын нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, дельта-9-тетрагидроканнабинолын агууламж бүхий 0,5 грамм “4” гэж дугаарласан /мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/, мөн түүний биед үзлэг хийж 1 гэж дугаарлан хураан авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий 3,2767 грамм, 2 гэж дугаарласан 0,7623 грамм, шар өнгийн “шавар” мэт зүйл , “Rizla” гэсэн бичиглэлтэй саарал өнгийн хайрцагтай жижиг цаас, үүргэвчинд үзлэг хийж 3 гэж дугаарлан хураан авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта 9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий 1,6366 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйлсийг /Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгов.
Мөн С.Ж-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. С.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар С.Ж-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, дельта-9-тетрагидроканнабинолын агууламж бүхий 0,5 грамм “4” гэж дугаарласан /мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/, мөн түүний биед үзлэг хийж 1 гэж дугаарлан хураан авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий 3,2767 грамм, 2 гэж дугаарласан 0,7623 грамм, шар өнгийн “шавар” мэт зүйл , “Rizla” гэсэн бичиглэлтэй саарал өнгийн хайрцагтай жижиг цаас, үүргэвчинд үзлэг хийж 3 гэж дугаарлан хураан авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта 9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий 1,6366 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйлсийг /Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.Ж-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохир огч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Ж-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС