| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2016/08123/и |
| Дугаар | 06222 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 06222
2016 оны 10 сарын 17 өдөр Дугаар 101/ШШ2016/06222 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол, * хотхон, * дугаар байр, *тоотод оршин суух, 45 настай, эрэгтэй, А овогт Ц Б /************/ холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 446 231 938 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Ц.Б нь тус банктай 2013 оны 0* сарын 12-ны өдөр ************ дугаартай Зээлийн шугамын гэрээ байгуулан 200 000 ам долларын зээлийг 24 сарын хугацаатай, 1 сарын 1,3 хувийн хүүтэй зээлж авсан. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон доорх үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан гэрээ байгуулсан.
1. Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол, Энхтайваны өргөн чөлөө, * дугаар байр, *тоотод байрлах, 152.4 м.кв, ГД-*******, Ү-*********** улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууц,
2. Налайх дүүрэг, 0,04 га, ГД-*********, НТД-*********** дугаар бүхий эзэмших эрхтэй газар,
3. Сонгинохайрхан дүүрэг, *, Толгойт *****, Москвагийн гудамж, * байр, * тоот, 40,49 м.кв, ГД-**********, Ү-********* дугаар бүхий орон сууц,
4. Налайх дүүрэг, *р хороо, Мойлтын хүр /12607/ гудамж, * тоот, 127 м.кв, ГД-******, Ү-********* бүхий хувийн сууц, гараж,
5. Налайх дүүрэг, *р хороо, Мойлтын хүр, ГД-**********, НТД-************* дугаар бүхий эзэмших эрхтэй газар
Хариуцагчийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг 2016 оны 0* сарын 13-ны өдөр хүртэл сунгаж, зээлийн 1 сарын хүүг 1,1 хувийн хүүтэй болгосон. Гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүйн улмаас манайд 446 231 938 төгрөгийн хохирол учраад байна.
Бидний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч ямар ч үр дүнгүй байгаа тул уг асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Ц.Боос зээлийн шугамын гэрээний үүрэгт 446 231 938 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа:
Ц.Б миний бие нь Хтай 2013 оны 0* сарын 12-ны өдөр №************ дугаартай “Зээлийн шугамын гэрээ” байгуулан 200 000 ам долларын зээл авсан бөгөөд улс орон даяар үүссэн хямралтай холбоотойгоор 2015 оны 12 дугаар сараас зээлийн төлөлт зогссон. Миний биед холбогдуулан өдийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас 446 231 938 төгрөгийн хохирол учраад байна хэмээн Х нэхэмжлэл гаргасан. Дараах тайлбар гаргаж байна. Хохирлыг тооцохдоо, 1. Зээлийн төлөлт хийж байх хугацаанд үндэслэлгүйгээр үүрэг хүлээсэн шимтгэл нэртэйгээр 104 ам доллар нийт төлөлтөөс нэмж суутгасан, 2. Зээлийн хүү хуримтлуулсан нэртэйгээр давхардуулан 2332,62 ам доллар нэмж суутгасан, 3. Зээлийн үлдэгдэл долларыг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Монгол банкны долларын ханшаар хөрвүүлэн тооцсон зэрэг нь үндэслэлгүй байна. Иймээс дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.
Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдааны үед гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ц.Бод холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 446 231 938 төгрөгийг гаргуулах, барьцааны гэрээнд заасан хөрөнгөөс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал төлбөр төлөх үүргийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Зохигч талуудын хооронд 2013 оны 0* сарын 12-ны өдөр №************ тоот Зээлийн шугамын гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу Ц.Б нь 200 000 ам долларыг 360 хоногт 15,6 хувийн тогтмол хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд жилийн 1,2 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан болох нь зохигчдын тайлбар, тус гэрээний хуулбараар /х.х-ийн 8-15 дахь талд/ тогтоогдож байна.
Зээлийн барьцаанд 2013 оны 08 сарын 14-ний өдөр байгуулсан Баталгаат ипотекийн гэрээгээр /х.х-ийн 25-28 дахь талд/ Налайх дүүрэг, 0,04 га, ГД-*********, НТД-*********** дугаар бүхий эзэмших эрхтэй газар, 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Баталгаат ипотекийн гэрээгээр /х.х-ийн 31-36 дахь талд/ Сонгинохайрхан дүүрэг, *, Толгойт *****, Москвагийн гудамж, * байр, * тоот, 40,49 м.кв, ГД-**********, Ү-********* дугаар бүхий орон сууц, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээгээр /х.х-ийн 37-40 дэх талд/ Налайх дүүрэг, *р хороо, Мойлтын хүр /12607/ гудамж, * тоот, 127 м.кв, ГД-******, Ү-********* бүхий хувийн сууц, гараж, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Барьцааны гэрээгээр /х.х-ийн 41-44 дэх талд/ Налайх дүүрэг, *р хороо, Мойлтын хүр, ГД-**********, НТД-************* дугаар бүхий эзэмших эрхтэй газар тус тус барьцаалсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, барьцааны гэрээний хуулбаруудаар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 45*р зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Талуудын байгуулан Зээлийн шугамын болон Барьцааны гэрээнүүд нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 45*р зүйлийн 451.1 дэх хэсэгт, “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж тус тус зохицуулжээ.
Хариуцагч Ц.Б нь нь зээлийн гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсэн талаар маргаж тайлбараа баримтаар гаргаагүй байх тул хууль болон гэрээнд зааснаар, зээлийн үндсэн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжлэгч талаас шаардсан 446 231 938 төгрөгийг төлөх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын тооцооллыг нийт 200 985,46 ам доллар гэж үзэн, шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцон /1 ам доллар=2 220.22 төгрөг/ 446 231 938 төгрөг гаргуулна гэсэн нь бодитой байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлдээ, үндэслэлгүйгээр 104 ам доллар шимтгэлээр суутгасан, зээлийн хүү хуримтлуулсан нэрээр 2 332,62 ам доллар нэмж суутгасан гэжээ.
Талуудын байгуулсан гэрээний 1.9, 1.10, 1.11 дэх хэсгүүдэд зааснаар үүрэг хүлээсний шимтгэлийг үл маргах журмаар суутган авахыг зөвшөөрөн гэрээ байгуулсан талаар дурдсан байх тул шимтгэл авсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх нь тус гэрээний тохиролцоонд нийцэхгүй байна.
Хариуцагч хуримтлуулсан хүү нэрээр 2 332,62 ам доллар суутгасан гэх боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, ийм үнийн дүнг суутгаагүй гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна.
Талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл гэрээний дагуу тодорхойлогдсон, гэрээний үүрэг зөрчсөн эсэх болон нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол үндэслэлгүй талаар хариуцагч тал тодорхой тайлбар, нотолгоогоор үгүйсгээгүй байна. Хариуцагчийн үндэслэлгүйгээр шимтгэл болон суутгал хийсэн гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл биш гэж үзэв. Дурдсан хариу тайлбараар гэрээний үүргийн зөрчил, хариуцлагыг үгүйсгэх боломжгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлага 446 231 938 төгрөг гаргуулах шаардлагыг хангах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь тус гэрээний үүргийн гүйцэтгэл болгож, иргэн Б.Үржинбадам, С.Даваадэчин нартай Батлан даалтын гэрээ /х.х-ийн 19, 20 дахь талд/ байгуулсан байна. Гэхдээ батлан даагчид нөхөх хариуцлагыг хүлээх төлбөрийн боломжгүй гэсэн үндэслэлээр батлан даалтын гэрээний дагуу шаардлага гаргахгүй гэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Батлан даалтын гэрээний дагуу шаардлага гаргах эсэх нь мөн л гэрээний чөлөөт байдлын зарчмын илрэл бөгөөд батлан даалтын гэрээгээр гаргах шаардлагаас татгалзах нь үндсэн үүргийн гэрээ буюу Зээлийн шугамын гэрээний дагуу зээлдэгч талд холбогдуулан шаардлага гаргахад саад болохгүй байна.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээс нэг үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан зээлийн үүргийг бүхэлд нь шаардаж байгаа нь хуульд нийцэж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа, зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг барьцаанд тавигдсан хөрөнгөөс гаргуулан шийдвэрлүүлэх шаардлага гаргажээ.
Зээлийн барьцаанд тавигдсан дараах хөрөнгөөс төлбөр гаргуулах шаардлага гаргасан байна. Үүнд:
1. Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол, Энхтайваны өргөн чөлөө, * дугаар байр, *тоотот байрлах, 152.4 м.кв, ГД-*******, Ү-*********** улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууц,
2. Налайх дүүрэг, 0,04 га, ГД-*********, НТД-*********** дугаар бүхий эзэмших эрхтэй газар,
3. Сонгинохайрхан дүүрэг, *, Толгойт *****, Москвагийн гудамж, * байр, * тоот, 40,49 м.кв, ГД-**********, Ү-********* дугаар бүхий орон сууц,
4. Налайх дүүрэг, *р хороо, Мойлтын хүр /12607/ гудамж, * тоот, 127 м.кв, ГД-******, Ү-********* бүхий хувийн сууц, гараж,
5. Налайх дүүрэг, *р хороо, Мойлтын хүр, ГД-**********, НТД-************* дугаар бүхий эзэмших эрхтэй газар гэжээ.
Дурдсан хөрөнгөөс Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол, Энхтайваны өргөн чөлөө, * дугаар байр, *тоотот байрлах, 152.4 м.кв, ГД-*******, Ү-*********** улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцыг 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээгээр тус банкинд барьцаанд тавьсныг 2013 оны 0* сарын 14-ний өдөр байгуулсан Зээлийн шугамын гэрээний нэмэлт өөрчлөлтөөр нэмж оруулсан нь гэрээний тохиролцоо, хүсэл зоригийн шаардлагагыг хангах боловч тус гэрээ бие даасан хэлбэрээр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул хүчин төгөлдөр бус гэж үзэв.
Харин барьцаанд тавьсан бусад хөрөнгүүдийн хувьд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр, зохих хэлбэр, бүртгэлийн шаардлага хангаж байх тул тус хөрөнгүүдэд холбогдох шаардлагыг хангах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн зээлийн шугамын гэрээний үүрэгт 446 231 938 төгрөг гаргуулах шаардлага бүхэлдээ хангагдаж, Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол, Энхтайваны өргөн чөлөө, * дугаар байр, *тоотот байрлах, 152.4 м.кв, ГД-*******, Ү-*********** улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон, үүргийн гүйцэтгэлийг үлдэх барьцаа хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэв.
Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлага хэсэгчлэн хангагдаж байгаа хэдий ч барьцаа хөрөнгөөс гаргуулах шаардлагад тусгайлан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул улсын тэмлэгтийн хураамжийг хэсэгчлэн хуваарилах шаардлагагүй гэж үзэв.
Тус хэргийн шүүх хуралдаан 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09.00 цагт товлогдон, шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул хэргийг нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.
Хариуцагч тус шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь эрүүл мэндийн шалтгаантай холбоотой гэх боловч баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, тодорхой ажил үүрэг гүйцэтгэхээс чөлөөлөх тухай эмнэлгийн магадлагаа баримтгүй байх тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1* зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 11* зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН