| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/08505/И |
| Дугаар | 6747 |
| Огноо | 2015-11-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 6747
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ТГ86032678 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, бага тойруу гудамж, 20/1 тоотод оршин суух Хиа боржигон овогт Мягмарын Зоригтбаатарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн ТЖ82040165 регистрийн дугаартай Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, дөл 3 дугаар гудамж, 4а тоотод оршин суух Модныхон овогт Ванчиндоржийн Цолмонд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9.300.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Зоригтбаатар 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэн В.Цолмонд 5.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлдүүлэн зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 1 дүгээр зүйлд заасан хугацаа буюу 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төлж барагдуулах үүргийг хүлээсэн байна. Гэвч В.Цолмон нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл болох 5.000.000 төгрөг, 3 сарын зээлийн хүү 1.200.000 төгрөг алданги 3.100.00 төгрөг, нийт 9.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч В.Цолмон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр М.Зоригтбаатараас 5.000.000 зээлэн авч зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний хугацаанд авсан мөнгөнийхөө хүүг өгч байгаад 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гэрээний хугацаа сунгасан. Сүүлийн гэрээ байгуулснаас хойш хүүг нь боломжоороо төлж байгаад Ч.Баттулга гэх хүнд банш буузны тоног төхөөрөмж түүний дагалдах хэрэгсэлийг зарсан боловч энэ хүн мөнгөө өгөхгүй зугтан алга болсон. Миний нөхөр М.Зоригтбаатартай уулзан тохиролцох санал тавьсан боловч зөвшөөрөөгүй. Уг мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. М.Зоригтбаатартай харилцан тохирч 2017 оны 8 дугаар сард уг нэхэмжлэлийг төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч М.Зоригтбаатар нь 9.300.000 төгрөгийн 1800.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч В.Цолмон 7.500.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохирч эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.Зоригтбаатар нь хариуцагч В.Цолмонд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч М.Зоригтбаатар нь нэхэмжлэлийн шаардлага болох 9.300.000 төгрөгийн 1.800.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч В.Цолмон нь 7.500.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч М.Зоригтбаатар нь нэхэмжлэлийн шаардлага болох 9.300.000 төгрөгийн 1.800.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч В.Цолмон нь 7.500.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, В.Цолмонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163.750 төгрөгийн 50 хувь буюу 81.875 төгрөгийг улсын орлогоос, 81.875 төгрөгийг, хариуцагч В.Цолмонгоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.Зоригтбаатарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ