| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0036/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2020-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Мөнхзаяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 36
2020 01 13 2020/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжин,
улсын яллагч Я.Мөнхзаяа,
шүүгдэгч Г.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.И-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909038851502 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 06-нд Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, Кино урлагийн дээд сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г.И-г /регистрийн дугаар,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.И нь 2019 оны 10 дугаар сарын 14-нөөс 2019 оны 10 дугаар сарын 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Түмэн" караокегийн гадна хохирогч У.Доржсүрэнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дотор салстын язрал, хамрын доод хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Иийг хохирогч У.Доржсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Г.Ит холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.И нь 2019 оны 10 дугаар сарын 14-нөөс 2019 оны 10 дугаар сарын 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Түмэн" караокегийн гадна хохирогч У.Доржсүрэнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дотор салстын язрал, хамрын доод хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч У.Доржсүрэнгийн "...4411 улсын дугаартай машины жолоочтой маргалдаад байхаар нь дундуур нь ороод салгах үед хар малгайтай, хар савхин курткатай, 180 см орчим өндөртэй, туранхай залуу гараараа нүүр лүү 1 удаа цохихоор нь тонгойсон чинь дахиад уруул руу 1 удаа цохиж энэ гэмтлийг учруулсан. ...тухайн үед би тэр 4411 улсын дугаартай машиныг бариад /дуудлагын жолоочоор/ явж байсан юм, тэгээд Түмэн төвийн гадаа зогс гэхээр нь зогссон чинь машины эзэн ах буугаад араас нь хамт явж байсан 2 ах буугаад явсан, тэгээд үүдэнд зогсож байсан хэдэн залуучуудтай маргалдаад байхаар нь би бууж очоод дундуур нь ороод "одоо энэ хүмүүсийг аваад явлаа" гэсэн чинь та нар яадаг болсон юм гээд шууд цохисон. ...Ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, Мөнгөн гүүр эмнэлэгт толгойн томографикийн зураг 150.000 төгрөгөөр авахуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,
гэрч У.Эрдэнэбаярын "...10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 05 цагийн үед Түмэн караокегоос гарч ирэхэд Тоёота Хариер маркийн автомашинтай залуучууд надтай хамт явж байсан манай хүүхдүүдтэй маргалдаад зогсож байхаар нь би очоод битгий муудалц, явцгаая гэж хэлээд би хүүхдүүдээ явуулаад байж байтал Хариер машинаас цэнхэр цамцтай залуу бууж ирээд машиныхаа араас уутнаас нэг буу гаргаад ирэхээр нь бид нар хойшилсон. Тэр хооронд би гараад хашааны урд байсан машин дээрээ очоод нөгөө хэдийгээ хүлээсэн. Ирэхгүй болохоор нь би буцаад очиход Ганбат цэнхэр цамцтай залуугаас бууг нь булаагаад авсан байсан. Тэгээд бид нар бууг нь үзсэн чинь тоглоомон буу байхаар нь манай хүүхдүүд тэр машин луу хүрээд очсон. Би боль гээд хүрээд очтол цэнхэр цамцтай залуу нь цохих гэхээр нь би нүүрээ хамгаалаад зүүн гараа өргөтөл цохисон /зүүн гар оносон/, тэгтэл манай хүүхдүүд багшийг цохичихлоо гээд хүрээд иртэл машины цаад талаас хамарнаас нь цус гарсан хар малгайтай, хар савхин хүрэмтэй залуу гарч ирсэн. Тэгтэл цаанаас 2 залуу /тэр дуудлагын жолоочтой хамт ажилладаг бололтой/ гарч ирээд намайг чи байж бай, энэ хүнийг цохисон хүн хаана байна гээд намайг бариад авахаар нь хэн цохьсныг мэдэхгүй, цагдаа ирэхээр учрыг олъё гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн ¹12495 тоот актын “…У.Доржсүрэнгийн биед тархи доргилт, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дотор салстын язрал, хамрын доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... “ гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,
яллагдагч Г.Иийн "...2019 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө манай найзын төрсөн өдөр болоод бид нар караокегоос гарч ирээд үүдэнд зогсож байсан залуучуудтай маргалдаад барьцалдаж авсан. Тэгээд нөгөө хэдийг салгаж байхдаа жолооч гэх залуугийн нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохисон. Удалгүй цагдаа хүрээд ирсэн ..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Г.И нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.Ит танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Г.Ит 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.И нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.И-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Иийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.И нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Шүүгдэгч Г.И нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ит авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР