Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 379

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийг өргөн чөлөө-34 БТТ төв 303 тоотод байрлах “Төгс ариун цэвэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Батцэцэгийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн  оролцов.

              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Төгс ариун цэвэр” ХХК-ийн захирал Ж.Ариунболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Хариуцагч Б.Батцэцэг нь 2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тус компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 5.700.000 төгрөгний үнэ бүхий “Kirby sentra” маркийн стандарт иж бүрдлийн үнэд 500.000 төгрөгний урьдчилгаа төлж үлдэгдэл 5.200.000 төгрөгийг 15 сарын хугацаанд сар бүрийн 30-ний өдөр сар бүр 350.000 төгрөг төлж барагдуулах нөхцөлтэйгөөр гэрээнд гарын үсэг зурж худалдан авсан. Б.Батцэцэг нь бүтээгдэхүүний эргэн төлөлтөд 3.150.000 төгрөг төлсөн.

Манай компаний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Б.Батцэцэгт 2014.04.12 өдөр “Kirby Sentra” маркийн иж бүрдлийг хүлээлгэн өгсөн болно.

Гэтэл Б.Батцэцэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлгүй үлдэгдэл төлбөр болох 2.050.000 төгрөгийг төлөлгүй өнөөдийг хүрлээ. Компаний зүгээс төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа.

Хариуцагч Бямбасүрэн овогтой Батцэцэг /РД:УК91062681 Утас: 99900987, 99286372, 99900482/ Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 2-р хороо 19-р хороолол 18-р байр 66 тоотод оршин суудаг боловч тухайн хаягандаа бүртгэлгүй тул эрэн сурвалжилж оршин суугаа хаягыг нь тогтоох тухай шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаатар шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:

            “Төгс ариун цэвэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Батцэцэгийг эрэн сурвалжлах шүүх хуралдааныг тус компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаатар миний биеийг  байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                      

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Төгс ариун цэвэр” ХХК нь хариуцагч Б.Батцэцэгийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Б.Батцэцэг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгч “Төгс ариун цэвэр” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 4-9-р хуудас/

 

Б.Батцэцэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр хороолол 18 дугаар байр 66 тоотод бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №102/ШЗ2016/17226 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн хаяг нь тодорхойгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Бямбасүрэнгийн Батцэцэгийн оршин суугаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурьдвал,

Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 18 байр, 66 тоот, РД:УК91062681, утас 99909187,99286372,99900482 болно. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон   

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Бямбасүрэнгийн Батцэцэгийг /РД:УК91062681/ эрэн сурвалжилсугай.

 

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Батцэцэгийг эрэн сурвалжилж, олох ажиллагааг Тахарын ерөнхий газрын эрэн сурвалжлах, мөрдөн шалгах хэлтэст даалгасугай. 

 

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ХУЛАН